| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2017/00104/И |
| Дугаар | 00102 |
| Огноо | 2017-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 00102
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 12-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, эмэгтэй, 00 настай, бүрэн бус дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, -0-0 тоотод оршин суух хаягтай, Адууч овогт ******* /МЛ-/-ын хүсэлттэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би тэтгэвэрт гарах гэтэл нийгмийн даатгалын гурван дэвтэр /№0336966, 630052, 130113/, Хөдөлмөрийн дэвтэр /№219451/, 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 тоот тушаал, тушаалын хасралт, 2004 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 19 тоот тушаал, тушаалын хавсралт, 2012 оны 01 дугаар сарын 02-ний өдрийн 01 тоот тушаал, тушаалын хавсралт зэрэг дээр Сосор гэдэг нэрийг Сосорбарам гээд биччихсэн байгаа юм. Тиймээс эдгээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. …Би өөрөө Сосорбарам гээд биччихсэн юм. Сосорбарам гээд биччихсэн болохоор тэр чигээрээ явчихсан юм гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, Адууч овгийн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Адуучин овгийн *******барамын 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээсэн ¹0336966 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Адуучин овгийн *******барамын 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 630052 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *******барамын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 тоот тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Сэлэнгэ аймгийн Сант сумын мэргэжлийн сургалттай 12 жилийн дунд сургуулийн 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 тоот тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбар, Сэлэнгэ аймаг Сант сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбар, Сэлэнгэ аймаг, Сант сум, ТТМДС-н нярав эгч Сосорт Ховд Үенчээс гэх дугтуй, Сэлэнгэ аймаг, Цагаан толгой Сант сум, Техник мэргэжлийн дунд сургуулийн хатуу эдлэлийн нярав Сосорт, Ховд Үенч 2 дугаар бригад аав Дарьбазараас гэх дугтуй, Сэлэнгэ аймаг Сант сум ХАА-ийн ТТМДС-нярав эгч Сосорт Ховд аймаг Үенч сумаас гэх дугтуй, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сант сум Монгол Ардын намын хорооны мэндчилгээний хуулбар, гэрэл зураг, *******ын сурагчийн хуувийн хэргийн хуулбар, Б.Соёлын шүүхэд гаргасан тодорхойлолт, Б.Цэвээнжавын шүүхэд гаргасан тодорхойлолт, Балдан овогт *******барамын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн №130113 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сант сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №Б/03 тоот тушаалын хуулбар, *******ын №9060 тоот Сангийн ямны хүндэт тэмдэгийн үнэмлэхийн хуулбар, *******ын Монголын үйлдэрчний эвлэл гишүүний батлахын хуулбар, МХЗЭ-ийн 1973 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******т олгосон илгээлтийн бичиг, Сургуулийн захиргаанаас Сосорт олгосон баярын бичгийн хуулбар, *******ын №275268 тоот БНМАУ-ын Ардын боловсролын яамны гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээсэн 0336966 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 630052 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 130113 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 219451 тоот хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Сант сумын мэргэжлийн сургалттай 12 жилийн дунд сургуулийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох” тухай тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймаг Сант сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “ажилд авах” тухай тушаал, тушаалын хавсралт зэрэг баримт бичгүүдэд *******барам нэрээр бичигдсэн бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судалвал: Хүсэлт гаргагч ******* нь өөрийн нэрийг хөдөлмөрийн дэвтэрт *******барам гэж өөрчилж бичсэнээс үүдэн цаадид нийгмийн даатгалын 0336966, 630052, 130113 тоот дэвтэрүүд, Сэлэнгэ аймгийн сант сумын мэргэжлийн сургалттай 12 жилийн дунд сургуулийн захирлын тушаалууд зэрэг нь *******барам гэдэг нэршлээр зөрүүтэй бичигдсэн байна.
Дээрх бичиг баримтууд нь Дарьбазар овогтой Сосорынх болох нь Адууч овгийн *******ын МЛ57031202 регистрийн дугаар бүхий Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбар, гэрэл зураг/хх-ийн 18-р тал/, *******ын сурагчийн хувийн хэргийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сант сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №Б/03 тоот тушаалын хуулбар, *******ын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын хуулбар, МХЗЭ-ийн 1973 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *******т олгосон илгээлтийн бичиг, Сургуулийн захиргаанаас Сосорт олгосон баярын бичгийн хуулбар, *******ын №275268 тоот БНМАУ-ын Ардын боловсролын яамны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймаг, Сант сум, ТТМДС-н нярав эгч Сосорт Ховд Үенчээс гэх дугтуй, Сэлэнгэ аймаг, Цагаан толгой Сант сум, Техник мэргэжлийн дунд сургуулийн хатуу эдлэлийн нярав Сосорт, Ховд Үенч 2 дугаар бригад аав Дарьбазараас гэх дугтуй, Сэлэнгэ аймаг Сант сум ХАА-ийн ТТМДС-нярав эгч Сосорт Ховд аймаг Үенч сумаас гэх дугтуй, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сант сум Монгол Ардын намын хорооны мэндчилгээний хуулбар болон хүсэлт гаргагч *******ын “…би өөрөө Сосор гэдэг нэрний ард барам гэж нэмээд Сосорбарам гээд хөдөлмөрийн дэвтэртээ биччихсэн юм. Сосорбарам гээд биччихсэн болохоор тэр чигээрээ бусад нийгмийн даатгалын дэвтэр, тушаалууд Сосорбарамаар явчихсан юм” гэх шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээсэн 0336966 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 630052 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 130113 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 219451 тоот хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Сант сумын мэргэжлийн сургалттай 12 жилийн дунд сургуулийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймаг Сант сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “ажилд авах тухай” тушаал, тушаалын хавсралт зэрэг бичиг баримтанд *******барам нэрээр тус тус бичигдсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн гаргаж ирүүлсэн иргэн Б.Соёл, иргэн Б.Цэвээнжав нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу шүүх үнэлж дүгнээгүй болно.
*******ын улсын тэмдгэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээсэн 0336966 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 630052 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 130113 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 219451 тоот хөдөлмөрийн дэвтэр, Сэлэнгэ аймгийн Сант сумын мэргэжлийн сургалттай 12 жилийн дунд сургуулийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Мэргэжлийн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт, Сэлэнгэ аймаг Сант сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “ажилд авах тухай” тушаал, тушаалын хавсралт зэргийг адууч овгийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН