Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 23

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 03-р хороо Бага наран, 41-7 тоотод оршин суух хаягтай, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант багт түр оршин суух, Боржигон овогт Пүрэвжавын Нанчинбат /РД:УП88062156/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант багт оршин суух, Дархан овогт Батнасангийн Батцэцэг /РД:ТГ88060405/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулахах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Нанчинбат, хариуцагч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Нанчинбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Батцэцэгтэй 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 03 дугаар сарын 12-нд охин Н.Мөнхжин төрсөн 6 настай. Таарч тохирохоо болиод удаж байна. Үргэлж маргалдаж хэрэлдэх болсоноос цаашид хамт амьдрах боломжгүй байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин Н.Мөнхжинг ээж Б.Батцэцэгийн асрамжид өгөх ба хүүхдийн тэтгэлэг гаргаж өгөх хүсэлтэй байна. Мөн бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.

Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан овогтой Батнасангийн Батцэцэг би 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нөхөр П.Нанчинбатын нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлд дурдагдсан гэрлэлт цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрнө. Миний бие одоо жирэмсний 5-6 долоо хоногтой жирэмсэн. Цаашид төрөх хүүхдийн асрамжлах эрхийг хүүхдийн эцэг болох П.Нанчинбат төрсөний дараа өөртөө авахаар харилцан тохиролцсон. Охин Н.Мөнхжинг миний бие өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа хүүхдийн тэтгэлгийн талаар маргалдах зүйлгүй тул цаашид төрөх хүүхдийн асрамжлах болон тэтгэлэг тогтоох эсэх талаар эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөөн тус гэрлэлт цуцлах болон хүүхэд асрах эрхийн талаарх хэргийг хурдан хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч П.Нанчинбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Бид эвлэрэх боломжтой тул нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Б.Батцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Бид эвлэрэх боломжтой, цаашид хамтран амьдрах боломжтой” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Нанчинбат, хариуцагч Б.Батцэцэг нар нь эвлэрч, цаашид хамтран амьдрах бүрэн боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар “...Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэх заалтыг зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. П.Нанчинбатын нэхэмжлэлтэй, Б.Батцэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэрэгт гэрлэгчид эвлэрч, цаашид хамтран амьдрах боломжтой тухай хүсэлтээ гаргасан тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 35.100 төгрөг, хариуцагч Б.Батцэцэгээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Нанчинбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО