Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: 1965 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 53 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Бага булаг 9-7 тоотод суух, Боржгон овогт Тогтохын Бүрэнтогтох /РД:КЛ65082401/-ын

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Бүрэнтогтох, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Т.Бүрэнтогтох шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Т.Бүрэнтогтох би 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн туслах, конторын цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сараас 1989 оны 07 дугаар сар хүртэл мөн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор 1989 оны 08 дугаар сараас 1992 оныг дуустал Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсан. Тэтгэвэрт гарахаар баримтаа бүрдүүлтэл тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй, архивын газраас лавлагаанаас өөр зүйл байхгүй байгаа болно.

            Иймд 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн туслах, конторын цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сараас 1989 оны 07 дугаар сар хүртэл мөн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор 1989 оны 08 дугаар сараас 1992 оныг дуустал Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн Жавхлант бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаартай лавлагаа, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын №19 дугаартай тушаал, 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын №48 дугаартай дугаартай тушаал, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүрмэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын №1 дугаартай тушаал, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №32 дугаартай тушаал, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаартай тушаал, гэрч Ю.Надмид, С.Ганболд нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Бүрэнтогтох нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Т.Бүрэнтогтох нь 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сар хүртэл Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд конторын цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сараас 1989 оны 07 дугаар сар хүртэл мөн сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор, 1989 оны 08 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Архивын тасгийн Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 375 дугаартай лавлагаа, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын №19 дугаартай тушаал, 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн даргын №48 дугаартай дугаартай тушаал, 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүрмэн сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын №1 дугаартай тушаал, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №32 дугаартай тушаал, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаартай тушаал, гэрч Ю.Надмидын ”... Т.Бүрэнтогтох нь 1989 онд манай бригадад бог мал маллахаар ирж байсан. Би насаараа тухайн бригадад нэгдэл татан буугдах хүртэл мал маллаж байсан учир Бүрэнтогтохыг Жавхлант бригадад мал маллаж байсныг гэрчилж байна. Бид нутаг усанд ойрхон нутагладаг байсан.”, гэрч С.Ганболдын “...Би 1985 оны 08 дугаар сард Хүрмэн сум руу шилжиж очоод Ерөнхий боловсролын сургуульд туслах тогоочоор ажилд ороход Бүрэнтогтох мөн туслах тогоочоор ажиллаж байсан. Бүрэнтогтох бид хоёр сургуульд цуг ажиллаж байсан үнэн үүнийг би гэрчилж байна” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржгон овогт Тогтохын Бүрэнтогтохыг 1983 оны 07 дугаар сараас 1984 оны 08 дугаар сар хүртэл Хүрмэн сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд конторын цэвэрлэгчээр, 1984 оны 09 дүгээр сараас 1989 оны 07 дугаар сар хүртэл мөн сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор, 1989 оны 08 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА