Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1-р баг, Билгэхт оршин суух Тэх овогт Цэрэндоржийн Онолбаатар /РД:КН62012875/-ын нэхэмжлэлтэй,

            Хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Онолбаатар, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Онолбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р багийн иргэн Цэрэндорж овогтой Онолбаатар миний бие нь 1962 оны 01 дүгээр сарын 28-нд Цогтцэций суманд төрсөн болно. Хөдөлмөрийн дэвтэрт эх Цэрэндуламаар овоглосон байгаа. 2012 оны 07 дугаар сарын 19-ны өдөр олгосон цахим үнэмлэхийг эцэг Цэрэндоржийн нэрээр овоглосны улмаас овгийн зөрчил гараад байгааг Өмнөговь аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагаас лавлагаа авсан. Иймд 1983 онд Өмнөговь аймгийн холбооны газраас Цэрэндулам овогтой Онолбаатар нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэрэндорж овогтой Онолбаатар намайг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч Ц.Онолбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2002 онд ээж, 2003 онд аав маань тус тус нас барсан. Хамт амьдарч байх хугацаандаа ам бүл тусдаа байсан. Бие ээжээрээ овоглодог байсан бөгөөд 2012 онд иргэний цахим үнэмлэх авах үед намайг эцэг Цэрэндоржоор овоглож бичсэн байсан. Тухайн үед манай аав амьд байсан. Одоо тэтгэвэрт гарах болох овгийн зөрүү гараад байна. Иймд миний 1983 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр болон 1995 онд Нийгмийн даатгалын олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2-р багийн засан даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч С.Сумъяа, Ш.Батсайхан нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Онолбаатар нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр мөн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Онолбаатар нь Өмнөговь аймгийн Холбооны газраас 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон Цэрэндулам овогтой Онолбаатар гэсэн 049822 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр,  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон ¹069624 дугаартай Цэрэндулам овогтой Онолбаатар нэрээр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч Ц.Онолбаатарын ээж нь Цэрэндулам, аав нь Цэрэндорж болох нь, мөн Ц.Онолбаатар нь төрсөн аав Цэрэндоржоор овоглодог болох нь түүний иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээний лавлагаа, гэрч С.Сумъяа, Ш.Батсайхан нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Онолбаатарт Өмнөговь аймгийн Холбооны газраас 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон Цэрэндулам овогтой Онолбаатар гэсэн 049822 тоот хөдөлмөрийн дэвтэр, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон ¹069624 дугаартай Цэрэндулам овогтой Онолбаатар нэрээр олгосон нийгмийн даатгалын дэвтэрт түүний овгийг эх Цэрэндуламаар овоглож олгосон байх тул уг хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэрэндоржийн Онолбаатарыг тогтоох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Холбооны газраас 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон Цэрэндулам овогтой Онолбаатар гэсэн 049822 тоот хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон Цэрэндулам овогтой Онолбаатар гэсэн ¹069624 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэрэндорж овогтой Онолбаатар мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА