Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/273

 

 

                            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч өмгөөлөгч И.Отгонсүрэн,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Хүрэлбаатар, 

өсвөр насны шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 1934003010330 хэргийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х М, Монгол улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Угтаалцайдам суманд хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ах, эгч нарын хамт Төв аймгийн Угтаалцайдам сум Асгат 2 дугаар баг 2 гудамж 272 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Органик нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний дэлгүүрт хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 325860 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13 тал/, Н.Ариунбаярын гаргасан өргөдөл/хх-14 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-21 тал/, нас тоолсон тэмдэглэл/хх-22 тал/, Х.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон баримт/хх-29-39 тал/, хохирогч Н.Ариунбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-54-56 тал/, хохирогч Б.Ган-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-57-69 тал/, хохирогч Н.Ариунбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-65 тал/, гэрч Н.Ариунбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-66-67 тал/, насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-68-69 тал/,  насанд хүрээгүй гэрч Мэс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-70-71 тал/, гэрч О.Даваахүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-72-73 тал/, гэрч Ш.Дашцэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-74-75 тал/, гэрч Б.Уранбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-76-77 тал/, гэрч Н.Содномпунцагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-78-79 тал/, гэрч Х.Түмэннастаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-80-81 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-82-83 тал/, гэрч О.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84 тал/, насанд хүрээгүй гэрч Мэс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-85-86 тал/, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүжингээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-87-88 тал/, насанд хүрээгүй гэрч Г.Хонгорзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-89-90 тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Мэс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-91-92 тал/, насанд хүрээгүй гэрч Г.Ундармаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-93-94 тал/, гэрч С.Хишигдоржоос мэдүүлэг авах тэмдэглэл/хх-95 тал/, эд зүйлийн үнэлгээ/хх-98-99 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Б.Ган-Эрдэнийн өмчлөлийн хулгайд алдагдсан хөрөнгүүдийн үнэлгээний тайлан “шинжээчийн дүгнэлт”/хх-101-108 тал/, Н.Даваадоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-147 тал/, Д.Тэмүүжингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-О.Даваахүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-149 тал/, Х.Мөнх-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-150 тал/, Х.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг шалгах хуудас/хх-153-154 тал/, Х.Мөнх-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл/хх-162 тал/ зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Органик нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний дэлгүүрт хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 325860 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-13 тал/, Н.Ариунбаярын гаргасан өргөдөл/хх-14 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-21 тал/, нас тоолсон тэмдэглэл/хх-22 тал/,  

хохирогч Н.Ариунбаярын: “ ... Сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Органик” нэртэй 8 нэрийн  хүнсний дэлгүүрт худалдагч ажил хийдэг. 2019 оны 04 дүгээр сарын 12-нд би хүнсний дэлгүүрт ажил ххийж байгаад оройн 20 цаг 40 минутанд хаагаад гэртээ харьсан. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 09 цаг өнгөрч байхад хүнсний дэлгүүрээ нээгээд ороод бараа тамхинуудаа хартал өчигдөр орой нь ирсэн бараа болон зарим эд зүйлс байхгүй болсон байсан. Тэгээд би гайхаад байж байтал хүнсний дэлгүүрийн амрах өрөөний цонхны тавцан дээр гэрийн цагаан бүрээсний уяа байсан. Би тэгээд эд бараагаа бүртгэхэд 310500 мянган төгрөгийн бараа алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-54-56 тал/,

хохирогч Б.Ган-Эрдэний: “ ... хэрэг гарах үед би дэлгүүртээ байгаагүй. Худалдагч Ариунбаярыг тухайн үед цалинжуулж ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө 09:00 цагт худалдагч Ариунбаяр дэлгүүрээ онгойлгоод хулгай орсныг мэдээд цагдаа болон надад мэдэгдсэн. Дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 21:00 цагийн үед дэлгүүр хаасан түүнээс 30 орчим минутын дараа 2 хүүхэд дэлгүүрт ороод тамхи, бэлэн гоймон, шоколад, ундаа зэрэг эд зүйл хулгайлаад гарч байгаа нь харагдаж байсан. Тэгээд царайгаар нь тухайн хүүхдүүдийг барьж авсан байсан. Мөн цагдаа хэлэхдээ тухайн 2 хүүхдээсээ гадна цонхны доор 2 хүүхэд өргөж өгсөн, мөн хүн харж байсан талаар хэлж байсан. Тэгээд сарын дотор тухайн 4 хүүхдийн ар гэрээс учирсан хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-57-59 тал/,

насанд хүрээгүй гэрч Н.Даваадоржийн: “ ... Бөмбөөлэй “Органик” дэлгүүрийг ухах уу гээд Даваахүү ах Бөмбөөлэй, М бид дөрөв хүнсний дэлгүүрийн баруун урд талын цонхны ойролцоо очоод би гараараа цонхыг түлхээд онгойлгоод М дэлгүүр лүү түрүүлээд одсон би араас нь ороод цаашаа өрөөгөөр дамжиж дэлгүүр байгаа хэсэг рүү орсон. Ингээд М бид хоёр дэлгүүрийн касс руу явж очиход касс нь дээр байсан ченж эссэ тамхийг М аваад би бас “Stars”, “Парламент” нэртэй хайрцагуудтай тамхи авсан цааш би архины лангуу руу очоод “Хараа” гэх нэртэй 0,33 савалгаатай нэг шил архи аваад мөн 2.5 литрийн савалгаатай “Боргио” гэх шар айраг аваад нэг 2 литрийн кола ундаа аваад буцаж цаад орж ирсэн өрөө рүүгээ орж авсан юмаа өрөөнд тавиад буцаж дэлгүүр ороод Х.Мөнх-Эрдэнийг харахад янз бүрийн жижиг зүйл аваад цүнхэндээ хийгээд байсан. Ингээд бид хоёр дэлгүүрээс эд зүйл бараанууд аваад би түрүүлж гарсан миний араас М гарч ирэхээр би гэрийн цагаан бүрээсний тасархай хэсгээр цонхыг нь уяж байгаад цонхыг нь гаднаас нь цоожлоод Бөмбөөлэй, Даваахүү, М бид дөрөв Даваахүү ахын хашаанд ороод би нөгөө гуравт хэлэхдээ хэдүүлээ жалга руу авсан юм аа хувааж авъя гээд торонд хийсэн юмыг Бөмбөөлэй, Даваахүү, М бид дөрөв хувааж аваад Х.Мөнх-Эрдэнийн хар цүнхийг би аваад дотор нь “Хараа” 0.33 савалгаатай нэг архи, 2.5 литрийн савалгаатай “Боргио” гэх шар айраг 1 ширхэг, 2 литрийн савалгаатай нэг ширхэг кола, мөн нэг жижиг хайрцаг ченж эссэ гэх тамхийг хийгээд Мөнхсүлдийн гэрт очиж аваачиж өгөхөд Мөнхсүлд чи эд нарыг хаанаас авсан юм гэж хэлэхээр нь би Даваахүү ахын цалин буусан гэж хэлээд Мөнхсүлдээс утасны цэнэглэгч аваад Даваахүү ахын гэрт очиход Бөмбөөлэй, Даваахүү, М байхгүй байсан” гэх мэдүүлэг/хх-68-9 тал/,

насанд хүрээгүй гэрч Х.Мөнх-Эрдэний: “ ..Бөмбөөлэй хэдүүлээ энэ “Органик” хүнсний дэлгүүрийг ухах уу гэж бид нарт хэлэхэд Даваадорж, Даваахүү ах бид гурав зөвшөөрч хүнсний дэлгүүрийн ар талын цонхыг Даваадорж вакум цонхны хүрээ рүү зөөлөн цохиход цонх онгойсон. Би түрүүлж ороод араас Даваадорж орж ирсэн тухай тухайн үед Даваахүү ах Бөмбөөлэй хоёр хүнсний дэлгүүр лүү орсон цонхны гадаа зогсож байсан. Би Мөнхсүлдийн захиад байсан архи, пиво, ундаа, тамхи, хиам, гоймон, чипс гэх мэт эд бараа аваад буцаж орж ирсэн. Цонхоороо гарахад Даваадорж цагаан өнгийн даавуугаар цонхыг уяж байгаад цоожилсон. Ингээд бид нар хүнсний дэлгүүрийн хашаанаас гараад жалга дагаад алхаж байгаад Даваадорж, Мөнхсүлдийн захиж байсан архи, пиво, ундаа, тамхийг аваад миний цүнхэнд хийгээд морьтой яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-70-71 тал/,  

гэрч О.Даваахүүгийн: “ ... Ингээд бид дөрөв хүнсний дэлгүүрийн баруун урд талын цонхонд ойртож ирээд Даваадорж онгойлгоод М ороход араас нь Даваадорж орсон Бөмбөөлэй бид хоёр хүнсний дэлгүүрийн гадаа хүн хараад зогсож байсан. Удалгүй Даваадорж, М тэр хоёр хар цүнхтэй зүйл нэг тортой архи пиво, тамхи, хиам чихэр гэх мэт юм аваад гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-72-73 тал/,

насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүжингийн: “ ... Даваадорж хэдүүлээ “Органик” хүнсний дэлгүүрийг ухах уу гэсэн тэгэхээр Даваадорж ах бид хоёр ороод хэрэггүй байхаа гэтэл М зүгээрээ Даваахүү ах та хоёр гадаа хүн харж бай бид хоёр дэлгүүр ухаад гараад ирнээ гэсэн. Ингээд бид дөрөв “Органик” хүнсний дэлгүүрийн баруун талын цонхон дээр очиход Даваадорж цонхыг нь онгойлгоод Мөнхтулга тэр хоёр хүнсний дэлгүүр орсон. Удалгүй тэр хоёр цүнхэнд бэлэн гоймон чихэр тамхи пиво аваад гараад ирсэн. Тэгээд бид нар Даваахүү ахын гэр лүү очоод гоймон болгоод идээд сууж байтал Даваадорж би эд нарыг аваад явлаа гээд явсан. Би тэгэхээр нь гэртээ харьлаа гээд хонхор луу харьж амарсан” гэх мэдүүлэг/хх-82-83 тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Хонгорзулын: “ ... Тэгээд бид нар Мөнхсүлдийнд очоод юм яриад утсаар тоглоод байж байхад орой 19 цагийн орчим Мөнхсүлдийг гадаа нөгөө морьтой хүүхэд буюу дэлгүүр ухсан гээд байсан хүүхэд хашааных нь гадаа дуудаж байсан. Тэгээд Мөнхсүлд, М хоёр гадаа гараад нөгөө хүүхэдтэй уулзчихаад буцаж орж ирэхдээ том савалгаатай нэрийг нь мэдэхгүй пиво бариад ороод ирсэн. Тэгээд бид гурав харчихаад наадахаараа яах гэж байгаа юм хаяач гэсэн чинь Мөнхсүлд Доржоо аваад ирсэн гэж байсан” гэх мэдүүлэг/хх-89-90 тал/,

насанд хүрээгүй гэрч Г.Ундармаагийн : “ ... Тэгээд бид нар Мөнхсүлдийнд очоод юм яриад утсаар тоглоод байж байхад орой 19 цагийн орчим Мөнхсүлдийг гадаа нөгөө морьтой хүүхэд буюу дэлгүүр ухсан гээд байсан хүүхэд хашааных нь гадаа дуудаж байсан. Тэгээд Мөнхсүлд, М хоёр гадаа гараад нөгөө хүүхэдтэй уулзчихаад буцаж орж ирэхдээ том савалгаатай нэрийг нь мэдэхгүй пиво, нарийн эссэ нэртэй тамхи, ундаа бариад ороод ирсэн. Тэгээд бид гурав харчихаад наадахаараа яах гэж байгаа юм хаяач гэсэн чинь Мөнхсүлд Доржоо аваад ирсэн гэж байсан” гэх мэдүүлэг/хх-94 тал/,

          эд зүйлийн үнэлгээ/хх-98-99 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Монгол Улсын иргэн Б.Ган-Эрдэнийн өмчлөлийн хулгайд алдагдсан хөрөнгүүдийн үнэлгээний тайлан “шинжээчийн дүгнэлт”/хх-101-108 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Органик нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний дэлгүүрт хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 325860 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Өсвөр насны шүүгдэгч М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Өсвөр насны шүүгдэгч М нь 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар баг Органик нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний дэлгүүрт хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл хулгайлж 325860 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ган-Эрдэнэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Ган-Эрдэнэ нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

          Шүүх өсвөр насны шүүгдэгч М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарийн хувийн байдал буюу насанд хүрээгүй өсвөр насны хүн зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч М д хорих ял оногдуулан, тус хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн болно.    

          Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, өсвөр насны шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Х.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Өсвөр насны шүүгдэгч Х.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх хэсэгт зааснаар 2/хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Мд 2 хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Мд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /хойшлуулсан, тэнссэн  хугацаанд/  албадлагын арга хэмжээ авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

6. Хэрэгт өсвөр насны шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ