Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2017/00014/И |
Дугаар | 26 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 26
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Их Ус 2-3 тоотод байрлах “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр баг, Зүүн суу гудамж, 3-6а тоотод оршин суух, Булагийнхан овогт Дэндэвийн Ундармаа, /РД:УВ83121706/, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх баг, Зүүн суу гудамж, 3-6а тоотод оршин суух Долоод овогт Майхүүгийн Мөнх-Оргил /РД:УВ83081817/ нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 62,452,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нар нь Хасбанкны Цогтцэций салбараас
- 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1450002191 тоот барьцаат зээлийн гэрээгээр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг 360 хоногт 28.8 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар 48 сарын хугацаатай буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох,
- 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1450006025 тоот барьцаат зээлийн гэрээгээр 33.370.000 /гучин гурван сая гурван зуун далан мянга/ төгрөгийн зээлийг 365 хоногт 36.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр тус тус авч,
Д.Ундармаагийн өмчлөлийн
1. Дэлгүүрийн зориулалттай барилга /Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Зүүн суу 3-6а тоот хаягт байрлалтай, 60 м.кв, ГД-000139073, Ү-1114000189/
2. Үйлчилгээний зориулалттай барилга /Өмнөговь аймаг Цогтцэций сумын төв, Зүүн суу 3-6а тоот хаягт байршилтай, 91 м.кв, ГД-000160156, Ү-1114000253/
3. Өмчлөлийн газар /Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв Зүүн суу 3-6а тоот хаягт байрлалтай, 500 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ГД-000140533, Г-1114000761/
4. Хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмж, тавилга /Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв Зүүн суу 3-6а тоот хаягт байрлалтай/
М.Мөнх-Оргилын өмчлөлийн
1. Өмчлөлийн газар /Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төв, Их ус 1а-11 тоот хаягт байрлалтай, 1000 м.кв, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, ГД-000163723, Г-1114000934/
2. Суудлын автомашин тоёота кровн /Toyota crown/ 21-12 УНП улсын бүртгэлийн дугаартай, 2003 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгөтэй, арал:JZS1710106289, №0304938 тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.1, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн. /Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй/
Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нарын төлбөл зохих зээлийн төлбөр болон тэмдэгтийн хураамж нь:
-1450002191 тоот барьцаат зээлийн гэрээний 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 19.791.666,57 төгрөг, хүү 7.167.247 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 399.500 төгрөг нийт 27.358.413,57 /хорин долоон сая гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун арван гурван төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг
-1450006028 тоот барьцаат зээлийн гэрээны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25.311.425,25 төгрөг, хүү 8.815.453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499.273 төгрөг нийт 34.626.151,25 /гучин дөрвөн сая зургаан зуун хорин зургаан мянга нэг зуун тавин нэг төгрөг хорин таван мөнгө/ төгрөг
-Улсын тэмдэгтийн хураамж 467.872,83 /дөрвөн зуун жаран долоон мянга найман зуун далан хоёр төгрөг наян гурван мөнгө/ төгрөг
Хоёр зээлийн төлбөр болон улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр нь нийтдээ 62.452.437,65 /жаран хоёр сая дөрвөн зуун тавин хоёр мянган төгрөг дөрвөн зуун гучин долоон төгрөг жаран таван мөнгө/ төгрөг болоод байна.
Банкны зүгээс зээлдэгч болон хамтран зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Удаа дараалан дээрх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.
Зээлдэгч Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нарын зээлийн барьцаанд бариулсан барьцаа хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр зээлийг барагдуулж биднийг хохиролгүй болгох
Шүүх хуралдаан зарлагдах хүртэл хугацааны хүүг зээлийн гэрээнд заасны дагуу тооцож нэмж нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж Ханбогд тооцооны төвийн захирал Пүрэвсүрэнгийн Анхбаяр оролцоно” гэжээ.
Хариуцагч Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Майхүү овогтой Мөнх-Оргил, иргэн Дэндэв овогтой Ундармаа бид Хас банкнаас нэхэмжилж буй 27.358.413,57, 34.626.151,25 төгрөг болох үндсэн зээлүүдийг 2016 оноос өдийг болтол төлөөгүй нь үнэн болно. Энэ хугацаанд Д.Ундармаа миний бие хүндээр өвдөж савны хорт хавдар 3 дугаар үеийн дээд гэх оноштойгоор Солонгос улсад 2016 оныг дуустал эмчлүүлж байгаад ирлээ. /өвчний түүхийг англи хэл дээр тус эмнэлгээс авснаар хавсаргав/
Одоо бидэнд өр төлбөрөө төлөх эх үүсвэр минь:
1. Шар дэлгүүрээ ажиллуулах
Ингэхдээ зээлийн журмаар бараагаа татан авч борлуулах ба урьдынхаасаа бага хүрээгээр ажиллуулна.
2. М.Мөнх-Оргил миний бие нь тогтмол ажилд орох
Одоогоор 2 байгууллагад ажилд орох өргөдөл анкетаа өгсөн ба үүнтэй холбоотой сургалтад сууж байна.
3. Өөрсдийн мэдлийн Цогтцэций суманд байрлалтай худагтай, хүлэмжтэй 0.8 га газарыг зарж өр төлбөрөөс хасуулах. Одоогоор мөн зарах зар явуулж байгаа ба ямар нэг хэлбэрээр зарвал зээлээс хасуулах болно.
Иймд бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж энэхүү тайлбарыг хүлээн авна уу. Энэ бүгдийг харгалзаж 5-6 сард ба түүнээс эхлэн банкны мөнгөө сард 500.000-1.000.000 төгрөгөөр төлж эхлье. Үйл ажиллагаа минь жигдэрвэл нэмж төлж барагдуулна” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:”Д.Ундармаа, М.Мөнх-Оргил бид Хасбанкнаас авсан зээлийн үлдэгдэл 61,984.504 төгрөг /жаран нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга таван зуун дөрөв/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хасбанктай уг төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. 2017 оны 04 сарын 15-нд 500.000, 05 сард 1.000.000, 06 сард 2.000.000 төгрөг, 2017 оны 07 сараас 2019 оны 10 сар хүртэл сар бүр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 сард 1.250.000, 12 сард 1.250.000 төгрөг тус тус төлж нийт 33 сард багтаан 61.984.504 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төв, хариуцагч Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэг 61,984,504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хасбанк ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 46/49 дугаартай “шүүх хуралд оролцох ажилтныг өөрчлөх тухай” хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Ө.Эрдэнэцэцэгийг оролцуулах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2017 оны 04 сарын 15-нд 500.000, 05 сард 1.000.000, 06 сард 2.000.000 төгрөг, 2017 оны 07 сараас 2019 оны 10 сар хүртэл сар бүр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 сард 1.250.000, 12 сард 1.250.000 төгрөг тус тус төлж нийт 33 сард багтаан 61.984.504 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.872 төгрөгийн тал хувь болох 233.936 төгрөгийг Ханбогд сумын төрийн сангийн 211000134959 тоот данснаас, тал хувь болох 233.936 төгрөгийг хариуцагч Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банкны нэхэмжлэлтэй, Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 61.984.504 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2017 оны 04 сарын 15-нд 500.000, 05 сард 1.000.000, 06 сард 2.000.000 төгрөг, 2017 оны 07 сараас 2019 оны 10 сар хүртэл сар бүр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 сард 1.250.000, 12 сард 1.250.000 төгрөг тус тус төлж нийт 33 сард багтаан 61.984.504 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Цогтцэций тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.872 төгрөгийн тал
хувь болох 233.936 төгрөгийг төрийн сангийн орлогоос, тал хувь болох 233.936 төгрөгийг хариуцагч Д.Ундармаа, М.Мөнх-Оргил нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Г.СОЛОНГО