Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: 1957 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 60 настай, дээд боловсролтой, далд уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Таван толгой” ХК-нд үйлдвэр эрхэлсэн дэд захирлаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг Цагаан-Овоо 24-1-6 тоотод оршин суух, Дууч овогт Рэнцэнгийн Зоригтбаатар /РД:КЮ57021811/-ын

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Р.Зоригтбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...Р.Зоригтбаатар би 1989 оны 3 дугаар сарын 25-наас 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Ханбогд сумын МАХН-ын үүргийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймгийн ХАА-н нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №45 дугаар тушаалаар Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргаар томилогдож 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. 1992 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тухайн үеийн Түлш эрчим хүчний сайдын №137 тоот тушаалаар “Таван толгой” уурхайн даргаар томилогдож явахдаа хөдөлмөрийн дэвтэр дээрээ ажил өөрчилсөн тухайгаа тэмдэглүүлээгүй. Хөдөлмөрийн дэвтэр надад байдаг байсан бөгөөд сүүлд нь ирж тайлан дээрээ гарын үсэг зурсан боловч тамгаа даруулаагүй явсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч “Галбын хөгжил” нэгдлийн даргаас чөлөөлөгдсөн бичэлтийг хөдөлмөрийн дэвтэрт бичүүлээгүй. 2000 оноос хойш тамгыг нь эрээд олоогүй.

            Иймд намайг 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн тайлбар, 1981 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №347 дугаартай лавлагаа, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/34 дугаартай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/45 дугаартай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/01 дугаартай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/08 дугаартай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №19 дугаартай тушаал, 1991 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурлын №07  дугаартай тогтоол, 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №40 дугаартай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №12 дугаартай тушаал,  1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №16 дугаартай тушаал, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №19 дугаартай тушаал,  гэрч Ж.Тогтоол, С.Адъяа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Зоригтбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Р.Зоритбаатар нь 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргаар ажиллаж байсан болох нь:

Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаартай лавлагаа, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/34 дугаартай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/45 дугаартай тушаал, 1991 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/01 дугаартай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №б/08 дугаартай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №19 дугаартай тушаал, 1991 оны  11 дүгээр сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн бүх гишүүдийн хурлын №07  дугаартай тогтоол, 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын №40 дугаартай тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №12 дугаартай тушаал,  1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №16 дугаартай тушаал, 1992 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №19 дугаартай тушаал, гэрч Ж.Тогтоолын ”...Р.Зоригтбаатар нь 1989 онд анх манай суманд Намын үүрийн даргаар томилогдож ирээд, дараа нь 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс “Галбын хөгжил” нэгдлийн даргаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Би Р.Зоригтбаатарын жолоочоор 3 жил гаруй хамт ажилласан учир сайн мэдэж байна. Манай сумынхан Р.Зоригтбаатарыг даргаар ажиллаж байсныг бүгд мэднэ.”, гэрч С.Адъяагийн “...Р.Зоригтбаатар нь 1989 онд анх манай суманд Намын үүрийн даргаар томилогдож ирээд, дараа нь 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс “Галбын хөгжил” нэгдлийн даргаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Би 1975 оноос Галбын хөгжил нэгдэлд туслах болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан учир тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг сайн мэдэж байна. Тиймээс Р.Зоригтбаатарыг нэгдлийн даргаар ажиллаж байсныг гэрчилж байна” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дууч овогт Рэнцэнгийн Зоригтбаатарыг 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА