Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00030/И |
Дугаар | 28 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 28
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, өөрийн байр 107 тоотод оршин суух, “Уужим-Од” ХХК /РД:2697807/-нд холбогдох,
Тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”Уужим-Од” ХХК нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20174402 тоот гэрээ байгуулан тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй болно.
Иймд “Уужим-Од” ХХК-иас тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “Уужим-Од” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай компани “Мобиком” ХХК-ийн тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ууганцог шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч “Уужим-Од” ХХК нь төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч “Уужим-Од” ХХК-нд холбогдуулан тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч “Уужим-Од” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-д төлөх тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ууганцог мөн хүсэлт гаргасан байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК нэхэмжлэлтэй, “Уужим-Од” ХХК-нд холбогдох тоон мэдээлэл дамжуулах байнгын холболтын үйлчилгээний төлбөр 1,820,316 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “Уужим-Од” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 44,075 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Уужим-Од” ХХК-иас 22,037.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА