Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 144/2017/00023/И |
Дугаар | 31 |
Огноо | 2017-04-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 31
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Жавхлант, Гоёот 13-1,тоотод оршин суух Хөх хиа овогт Бадарын Отгон /РД:КЙ82111462/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Гавилууд, Шар дов 13-3 тоотод оршин суух Бүргээ овогт Өрнөхбаярын Нандинцэцэг /РД:КГ89072422/-т холбогдох 1.050.690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“...Нандинцэцэг нь Б.Отгонминий биеэс таб /Samsung 10.1/ утасны утасны үлдэгдэл 200.000, худалдагч Б.Отгонцэнгэлээс 354.690 төгрөг, худалдагч Х.Буянхишигээс 496.000 төгрөгийн барааг авч явсан боловч удаа дараа хэлж, өрөө өгөхийг шаардсан боловч одоог болтол өрийг барагдуулаагүй тул Н.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.Нандинцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Отгоны нэхэмжлилсэн 1.050.690 төгрөгийн нэхэмжлэлйн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Самсунг 10,01 таб /Samsung 10.01 tab/8 Отгонцэцэгээс 354.690 төгрөг, Буянхишигээс 496.000 нийт 1,050,690 төгрөгийн зээлтэй болсон. Нэхэмжлэлийн шаардлагын 1,050.690 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ы өдөр цалин дээрээсээ өгөх болно. Иймд миний байдлыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгон нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан төлбөр 1.050.690 төгрөгийг хариуцагч Ө.Нандинцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ө.Нандинцэцэг нь Ханбогд супермаркэт, Б.Отгоноос 1.050.690 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ө.Нандинцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.отгоныг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрт 1.050.690 төгрөг гаргуулах тухай Б.Отгоны нэхэмжлэлийг хариуцагч Ө.Нандинцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,700 төгрөгөөс 14.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 14.850 төгрөг, хариуцагч Ө.Нандинцэцэгээс 14.850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО