Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, Өөрийн байр-2, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоо, Шинэ хотхон гудамж 1-1 тоотод оршин суух Цэвээн овогт Нүрзэдийн Болормаа /РД:КН72102668/-д холбогдох 549,443 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20129741 тоот гэрээ байгуулан 99058087 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Самсунг Ж7 /Samsung J7/ утасыг зээлээр худалдан авсан.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 60.000 төгрөгийг хассан болно.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 549.443 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 17.133 төгрөг төлсөн болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:”Мобиком корпораци ХХК-с Нүрзэд овогтой Болормаад холбогдуулан 549.443 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Нүрзэдийн Болормаа нь нэхэмжлэлийн шаардлага 549.443 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн үүрэн холбооны дараа төлбөрт хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 549.443 төгрөгийг хариуцагч Н.Болормаагаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Болормаа нь “Мобиком корпораци” ХХК-аас 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 2016 оны 05 сарын 09-ны өдрийн 20129741 дугаар гэрээгээр самсунг Ж7 /Samsung J7/ маркийн гар утас авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2017 оны 03 сарын 20-ны өдрийн №001 тоот албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 549.443 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО