Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Хохирогч Д.А, А.Ш,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 38 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* холбогдох эрүүгийн 2007002720165 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн   хамт ................................................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд 2002 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн шүүхийн 48 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгуулсан,

2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 168 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж 2005 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн,

 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 106 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.2, 4.4 дэх хэсэгт зааснаар 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус авч байсан ******* овгийн Б.О /РД:  /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө .......................................... тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Ат “гарч тамхи олж ир” хэмээн хэрүүл маргаан хийх үед охин А.Ш нь дургүйлхгэхэд түүнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар насанд хүрээгүй хохирогч А.Шийн нүүрэн тус газарт гараараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр .......................................... тоотод байрлах гэртээ эхнэр Д.Аийг 2 зодож биед нь халдсан,

2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 02 цагийн орчимд .......................................... тоотод байрлах гэрээсээ эхнэр Д.Аийг хөөсөн,

 Мөн 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дундын өмчлөлийн эд зүйл болох гэрийнхээ толийг хагалж хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд нь халдсан,

2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний шилжих шөнө .......................................... тоотод байрлах гэртээ эхнэр Д.Атэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар охин А.Шийг зодсон,

2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр согтуугаар хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй гэсэн үндэслэлээр тус тус саатуулагдсан бөгөөд ингэх бүрдээ гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Д.А, охин А.Ш нарыг “гичий, янхан” гэж доромжилж, эх Л.Л /85 настай/-ыг “та намайг жаахан байхад надаас хоол харамладаг байсан” хэмээн гэрээсээ хөөх, унтаж амарч байхад нь “хурхирлаа” хэмээн тавчиг шидэж сэрээх зэргээр харгис хэрцгий харьцаж, агсан согтуу тавьж, догшин авирлаж, унтаж амраахгүй, амгалан тайван байдлыг нь алдагдуулж тарчлаасан,

2020 оны 10 сард мөн согтуугаар эхнэр Д.Атэй хэрүүл маргаан үүсгэн улмаар гэртээ байсан сандлыг өшиглөн хагалж дундын эд хөрөнгийг ашиглах эрхэд нь халдсан,

2020 оны 10 дугаар сард газ аваад гэрийг чинь шатаана хэмээн агсан согтуу тавьж гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг айлгаж сүрдүүлсэн,

2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эх Л.Лыг би тэр мөнгийг чинь авсан юм уу гэж хэлээд зүүн талын чих рүү нь нэг удаа алгадаж ахмад настай хүнийг зодсон,

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөн хэрүүл маргаан үүсгэж харгис хэрцгий харьцаж догшин авирлаж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Б.О нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “2020 оны 06 дугаар сарын 13-нд эхнэртэй тамхи олоод ир гээд агсан согтуу тавьсан. Тэр үед охин гаднаас орж ирсэн. Тэгээд та яахаараа дандаа ээжийг дээрэлхдэг юм гээд ээжийгээ өмөөрч надтай хэрэлдэхээр нь би нүүр лүү нь цохиод орой нь зугтсан. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Би гаднаас архи уучхаад орж ирээд эхнэр Д.Ат агсан тавьж хэрүүл маргаан үүсгэж агсан согтуу тавьж гэр орноосоо хөөсөн. Бусад хэрэг үйлдсэн өдрийнхөө он сарыг санахгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаднаас архи ууж орж ирээд агсан тавиад гэрийг чинь шатаана гээд газ авч гарсан. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр орж ээж рүүгээ агсан тавьж зүүн чих рүү нь цохисон байна. 8 дугаар сард гаднаас согтуу орж ирээд эхнэр Д.Атэй хэрэлдээд агсан согтуу тавиад гарахдаа толийг шүргэж унагаж хагалсан. Тэгж эд хогшлоо эвдсэн.  Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи уусан үедээ авир гаргадаг гэр орондоо догшин байдаг. Архи уугаагүй үедээ зүгээр байдаг гэв.

Хохирогч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найзуудтайгаа байж байгаад шөнийн 02 цагийн үед гэртээ орсон. Намайг ороход аав, ээж 2 маргалдаад байсан тэгэхээр нь аавыг авч гараад нэг мөргөсөн. Тэгсэн чинь миний шүд рүү цохисон. Тэгээд гэртээ ороход ээж цагдаа дуудсан байсан. Гараад иртэл аав зугтсан байсан. гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад холбогдогчоор Б.Оийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “Энэ оны 06 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед гэртээ би 0,33 Сэржим нэртэй архи ганцаараа уугаад сууж байтап манай охин болох А.Ш гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд аав хоёулаа нэг уулзъя гэсэн тэгээд би яваад очтол намайг цамцны урдаас бариад авсан. Тэгэхээр нь би тавиулах гээд ядсан чинь тавихгүй байсан. Тэгээд гэнэт миний зүүн нүдний доод хэсэгт духаараа 2 удаа мөргөсөн. Тэгээд газар доошоо хараад сууж байхад баруун гарын долоовор хурууг хазаад авсан. Би халдаж зодсон зүйл байхгүй. Би төрсөн охин болох А.Шийг зодоогүй. Тэр уруул нь намайг мөргөх үедээ гэмтсэн байх. Би зодож цохиогүй ээ. Би тэр өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэлээн согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг мэдэж байгаа. Би өмнө нь эхнэр хүүхдээ зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 15 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Оийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “Би эхнэр Д.Атэй 1991 онд танилцаад бид хоёр 2 талаасаа нэг нэг хүүхэдтэй гэр бүл болсон. 2003 онд бид хоёрын дундаас охин А.Ш төрсөн. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ архи ууж байгаад 22 цагийн үед гараад найз Бат-Эрдэнийн гэрт очиж кино үзэж байгаад 01 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд эхнэр зурагт үзээд хэвтэж байсан. Эхнэрээс тамхи байна уу гэхэд байхгүй гэсэн тэр үед гаднаас охин А.Ш орж ирсэн. Охин аав Б.О гуай гаръя гэхээр нь яах гэж байгаа юм бол гээд араас нь гарахад намайг хоёр удаа мөргөхөөр нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Шүд гэж орилоод цагдаа дуудна гэхээр нь гараад зугтаасан. Айлд очиж хоночхоод маргааш нь гэртээ ирэхэд охин А.Ш эхнэр Д.А нар байсан. Охины шүд уначихсан гэж байсан. Дагавар охин Сарангуа ирээд цагдаад хандаж өргөдөл гаргасан. Би ер нь 6-7 жил архи ууж байгаа. Би өмнө нь охиноо зодож байгаагүй. Би тэр болгон агсан согтуу тавьдаггүй. Би өмнө нь 2018 онд эхнэрээ зодож гэмтээгээд 240 цагийн албадан ажил авсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Би охиноо янз бүрээр харааж доромжилсон. Охинтойгоо муудалцах болсон шалтгаан бол эхнэрийг тамхи олж ир гэж хэлснээс болсон. Би гэмтэл аваагүй.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 30 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэртээ архи ууж байгаад 22 цагийн үед гараад найз Бат-Эрдэнийн гэрт очиж кино үзэж хэсэг сууж байгаад 01 цаг өнгөрч байхад ирэхэд охин аав Б.О гуай гаръя гэхээр нь яах гэж байгаа юм бол гээд араас нь гарахад намайг хоёр удаа мөргөхөөр нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл шүд гэж орилоод цагдаа дуудна гэхээр нь гараад зугтаасан. Айлд очиж хоночхоод маргааш гэртээ ирэхэд охин А.Ш, эхнэр Д.А нар байсан. Охины шүд уначихсан гэж хэлж байсан. Дагавар охин Сарангуа ирээд цагдаад хандаж өргөдөл гаргасан. Би 7 жил архи ууж байгаа. Би өмнө нь охиноо зодож байгаагүй. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Би пизда нахуу, янхан гичий гэж хэлсэн. Охинтойгоо муудалцах болсон шалтгаан нь эхнэрийг тамхи олж ир гэж хэлснээс болсон. Би гэмтэл аваагүй. Охин А.Шийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 100-101 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр согтуу гэрээсээ гарч явах үедээ гэрийн үүдэнд байдаг угаалтуурын толио шүргээд унагаж хагалсан. Өөр эд зүйлээ эвдэж байгаагүй. Охин А.Шийгээ зодсон хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 3 удаа хоносон. Гэртээ согтуу орох үед архи уулаа гээд эхнэр цагдаа дуудаад өгсөн. Их согтсон үедээ ухаанаа алдаад хэлсэн ярьснаа санадаггүй. Тохируулаад архи уучихсан үед ямар нэгэн асуудал гаргадаггүй. Ер нь бол эхнэр Д.А, охин А.Ш нарыг байнгын зодож, хуваарьт болон дундын ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэгт шалгагдаж байх үедээ би өөрийнхөө манан чулуун хөөргөө зарж архи уусан.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 114 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “******* манай гэрийн урд талын гудамжинд байдаг. Надтай найз нөхдийн харилцаатай юм. 2020 оны 09 дүгээр сард самарт яваад одоо болтол ирээгүй байна. ******* гэртээ ганцаараа байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр би Бат-Эрдэнийнд очиж хоносон юм. Намайг очиход *******эс өөр хүн байгаагүй. Эхнэр хүүхэд нь хотод байдаг юм. Манай охин А.Ш намайг зүүн нүдний доор мөргөөд хөхрүүлчихсэн. Зүүн гарын бугалга хэсэгт бас охин хальт хазсанаас болж жаахан хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Одоо уг гэмтлүүдээс үлдсэн зүйл байхгүй. Хэд хоноод бүдгэрч алга болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Биед ямар нэгэн гэмтэл байхгүй. Би ямар нэгэн асуудал гаргаад байдаггүй. Архи уугаад согтуу ороод ирэхээр маргаан болоод шууд цагдаа руу залгаад барьж өгсөн. Би архи уумаар санагдаад архи уучихдаг. Гэхдээ сүүлийн үед би архи уухгүй байгаа. Ноднин байхаа би гэртээ согтуу ирэхдээ саван, оо, сойз тавьдаг өлгөөтэй жижиг тавиурыг санаандгүй татаж унагаад толийг нь хагалчхаж байсан.” гэх мэдүүлэг,  

            /1хх-ийн 184 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Эрдэнэхүү найзтайгаа Хараа 0.5 литр архийг төмөр замын цаана эзгүй хээр газар уугаад гэртээ ирээд ээж рүүгээ “Та намайг бага байхад унд харамлаж намайг хэцүү өсгөсөн” гэсэн байдалтай дайрсан. Тэгээд эхнэр лүүгээ манайхаас зайл гэж чангаар орилоод байж байтал гаднаас цагдаа орж ирсэн.  Өмнө гэр бүлдээ агсан согтуу тавьж биед нь гар хүрч зодож цохисон асуудал байгаа. 2019 оны 02 дугаар сард өөрийн эхнэр болох Д.Аийн хуруунаас татаад хугалж байсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө өөрийн охин болох А.Шийн үүдэн шүд рүү цохиод унагааж байсан. Тухайн үедээ би дандаа согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Архи уумаар санагдаад байдаг.” гэх мэдүүлэг,

            /2хх-ийн 23 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Б.Оийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “Би хэргээ бол хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 10 дугаар сард агсан согтуу тавиад эрүүлжүүлэгдэж байсан, гэр орноо шатаана гэснээ санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн агсан согтуу тавьсан. Тухайн өдөр ээж Л.Лыг цохиж зодсон зүйл байхгүй гэж бодож байна. 10.000 төгрөг тухайн өдрөөс өмнө алга болсон гэснээс болоод тухайн үед агсан тавьсан нь бол үнэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Д.Арүү группын мөнгө өгөөдөх гээд агсан тавьж, "пизда наахуу" гэх мэтээр дуудаж доромжилсон. Тэгж байтал эхнэр цагдаа дуудчихсан. Цохиж зодсон асуудал байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би согтуудаа ээж Л.Лруу дахиад би 10.000 төгрөг аваагүй гэж агсан тавьсан. Тухайн үед болсон үйл явдлуудыг санаж мэдэж байна. Би агсан тавьж гэрийнхнийгээ бүгдийг нь “пизда, нахуу, янхан, гичий” гэж дуудаад байдаг юм. Цохиж зодсон юм байхгүй, эд хогшил сүйтгэсэн юм байхгүй. Хааяа архи уучхаараа агсан тавьчхаад байдаг уучихаараа гаргасан үйлдлүүдээ бол мэддэг, зарим үед бол яасан ийснээ мэддэггүй. Ухаанаа алдаад тасарчихдаг юм шиг байгаа юм. Архи уугаагүй эрүүл үедээ бол би гэртээ ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Эрүүлдээ бол гэрийнхээ бүх юмыг хийгээд шал шавхайгаа угаагаад байдаг юм. Нуулгүй хэлэхэд архи уумаар санагдаад хорхой ч хүрэх шиг болоод байдаг. Тэгээд явж байтал танидаг хүмүүс дайралдвал үгүй гэхгүй уучхаад байдаг юм. Би агсан согтуу тавьж байхдаа зарим үйлдлээ мэддэг, заримыг нь мэддэгүй юм. Ээжийг алгадсан гэдгээ бол мэдэхгүй, санахгүй байна. Би тэр хэрэгт шалгагдсанаас хойш 6-7 удаа эрүүлжүүлэгдсэн гэж  бодож байна. Ар гэртээ агсан тавьсан гэж 4-5 удаа, прокурор дээр согтуу очсон гэж 1 удаа, гудамжинд согтуу хэвтэж байгаад 1 удаа, хажуу айлын нохой дайрахаар нь чулуу шидэж хашааны хаалгыг нь оноод цагдаа дуудаж 1 удаа эрүүлжүүлэгдсэн. Агсан согтуу тавиагүй байхад мөн эхнэр нэг удаа дуудлага өгсөн. Агсан тавьж магадгүй гээд 1 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Архи уумаар санагдаад л уусныхаа дараа солиорч галзуураад агсан согтуу тавиад байх юм байна шдээ. Дахин архи уухгүй, агсан согтуу тавихгүй, дуудсан хугацаанд бэлэн байна гэсэн баталгаануудыг бичиж өгч байсан. Архи уумаар санагдаад л уучхаад агсан согтуу тавьж дээрхи баталгааг зөрччихсөн юм. Би архи уучхаараа орилж чарлаад агсан согтуу тавьчихдаг юм. Манай эхнэр, хүүхдүүд ч гэсэн өөдөөс элдвээр хэлж гар зайл гэхээр нь зөрүүлээд агсан тавиад хашаандаа орилчхоод байдаг юм. Би 2020 оны 11 дүгээр сард нэг удаа архи уугаад согтуудаа тавчиг ээж Л.Лруу шидсэн. Тэгэхдээ шидээд оноогүй байсан. Би шалан дээр хутга шидсэн асуудал гаргаж байгаагүй. Агсан согтуу л тавьсан байж магадгүй. Би өөрийн охин А.Шийг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуу шүдийг нь хугалчихсан юм. Тэр асуудал нь одоо шүүхийн шатанд байгаа. Тэрнээс хойш архи ууж агсан тавиад хэрэг дээр хэрэг нэмэгдээд яваад байгаа юм. Мөн 2016, 2017 оны үед эхнэр Д.Аийн хурууг мушгиж хугалаад 240 цагийн албадан ажил хийх ял авч байсан. Өөрөөр гэрийнхэндээ гар хүрч байгаагүй.” гэх мэдүүлэг,

            /2хх-ийн 33-34 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-2-А тоотод манай гэрт аав Б.О нь гаднаас архи уусан орж ирсэн. Тэгээд өнөөдөр урд өдөр болсон үйл явдлын талаар нь хэлтэл буруугаа хүлээхгүй муухай хараад уучлалт гуйгаагүй хөмхийгөө зуугаад заналхийлсэн байдалтай хараад байхаар нь айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр ирсэн болно. 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед Налайх дүүргийн 8 дугаар хороо Тайжийн 11-2-А тоотод би гэртээ орсон. Тэгтэл эцэг ******* овогтой Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж Д.Атэй пизда минь би шоронд орно ялтай юм чинь пизда минь гээд хэрэлдээд байсан. Би тэгэхээр нь уур хүрээд та одоо архи уухаараа ээжийг элдэв үгээр хэлж байх юм гэж хэлсэн. Тэгсэн чинь аав намайг битгий хуцаад бай тэртэй тэргүй би ялтай юм чинь гэж хэлээд эхлээд намайг банзал, янхан минь гэж хэлснээ намайг зодох гээд дайраад баруун гарын эрхий хурууг мушгиад тавихгүй байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нэг удаа толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөсөн. Тэгээд аав миний гарыг тавих үед нь би гарч зугтаасан. Тэгтэл аав миний араас гүйж ирээд намайг хоолойноос багалзуурдаж, миний үүдэн шүд рүү хоёр удаа хүчтэй цохисны  улмаас миний доод талын нэг үүдэн шүд унаад хажуу талын шүд нь хөдөлж байна. Тэгээд тэр үед цагдаа дуудна гэсэн чинь зугтаагаад явсан юм. Манай гэрт ээж болон эмээ бид гурав байсан. Харин гадаа намайг цохиход ээж Д.А нь хажууд байсан. Эмээ Л.Л нь /90 настай/ өндөр настай гэртээ үлдсэн Аав Б.Оийн ээж юм. Миний уруул язарч хавдаж хөхөрсөн. Үүдэн доод талын нэг шүд унасан. Хажуу талынх нь шүд хөдөлчихсөн байна. Мөн миний баруун гарын бугуйн хэсэг болон эрхий хурууны хэсэгт аав Б.О нь гараараа чанга атгаад хойш нь дарсан тул хөшигдөөд улайгаад хавдчихсан байна. Хугарсан үгүйг нь мэдэхгүй хурууны хөдөлгөөн нь муу байна. Эд зүйл эвдэж гэмтээгээгүй. Би аавтай нэг гэрт амьдрахад хэцүү байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 5-6 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би гадуур гарч явж байгаад 14-ний шөнө 02 цагийн үед гэртээ ирэхэд ээж, аав хоёр унтаагүй байсан. Аав согтуу ээжийг зовоогоод тамхи авч ир гээд агсраад байж байхаар нь гэнэт миний уур хүрээд та одоо болилдоо дандаа ээжийг минь зовоож байх юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм янхан минь гичий минь гэж хэлэхээр нь уур хүрээд аавтай барьцалдаад авсан. Аав миний гарыг тавиулах гээд миний баруун гарын эрхий хурууг мушгиж дараад нэг гараараа багалзуурдахаар нь би боолтыг нь тавиулах гээд аавыг мөргөсөн чинь тавихгүй байсан. Тэгээд гэрээс зууралдаж бид хоёр гарсан. Аав намайг хашаанд шахаж байгаад нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Миний шүд унаад цус гарахаар нь ээж   миний   шүд   уначихлаа   цагдаа   дууд   гэхэд аав гараад зугтаачихсан. Миний үүдэн доод нэг шүд унаад нэг шүд хөдөлчихсөн байсан. Тэр шөнө аав ирж хоноогүй. Маргааш өдөр нь цагдаад өргөдөл өгсөн. Аав 2019 оны 11 дүгээр сард надад гар хүрээд баривчилгаанд 30 хоног явж байсан. Би ухаан орсноосоо хойш аавыг эрүүл байхыг нь цөөхөн харсан. Байнгын архи ууж ээжийг маань зовоож дээрэлхүү зан ааш гаргадаг. 2018 онд ээжийг зодож гэмтээгээд шүүхээр орж шийтгүүлж байсан. Тухайн үед би бага зэрэг пиво уучихсан байсан. Согтуу байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гомдолтой байна. Тухайн хэрэг гарах үед манай гэрийнхэн байсан. Эмээ настай учир унтчихсан байсан. Миний эмээ 90 настай хөгшин байдаг юм. Эргээд гэрт ороход унтаж байсан. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 24-25 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Аав Б.О 2020 оны 08 дугаар сарын 22, 2020 оны 09 дүгээр сарын 02, 2020 оны 08 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 5 удаа эрүүлжүүлэгдэхдээ архи ууж согтуураад шөнө орой гэртээ ирж эмээ, ээж хоёрт агсан согтуу тавиад гичий, пизда, янхан гэх мэтээр харааж загнаад бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Гэр орондоо шүлс, нусаа хаядаг. Шөнө зурагт асааж чанга тавиад биднийг унтуулахгүй байхаар нь ээж бид хоёр цагдаа дуудаж өгөөд явуулдаг. Нийт 5 удаагийн эрүүлжүүлэгдсэн нь дандаа гэртээ агсан тавьж биднийг айлгаж, амгалан тайван байдал алдагдуулж байсан. Хэрэг шүүх дээр очсон одоо яасан ч яахав гэсэн байдалтай харьцаад харааж загнаад байсан юм. Дээрх эрүүлжүүлэгдсэн өдрүүдэд зодож цохиогүй. Ер нь л согтуу орж ирээд агсан тавьж гичий, пизда, янхан гэх мэтээр харааж загнаад биднийг унтуулж амраахгүй байдаг тул цагдаа дуудсан. Ер нь хэрэг нь шүүх дээр ирсэн одоо яасан ч яахав тэртээ тэргүй ял аваад шоронд явах юм чинь гэсэн байдалтай хандаад байсан. Би удахгүй ял аваад явна яасан ч яахав хэргээ эдэлнэ гэх мэтээр загнаад байсан. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 150-151 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: 2020 оны 11 дүгээр сард байх манай аав Б.О гэртээ согтуу унтаж байхад нь хоол цайгаа идэж уу гэж хэлэхэд босож ирээд учир зүггүй баруун хацар хавьд цохиж авснаа өө хүнтэй андуурчихсан байна гэж байсан. Унтаж байхдаа үглээд зүүдлээд унтаад байсан ба би сэрээхэд босож ирээд цохисон. Тухайн үед ээж байхгүй аав бид хоёр гэртээ байсан. Тэр үедээ цагдаад хандсан зүйл байхгүй. Нүүр ам зүгээр тул эмнэлэгт үзүүлээгүй. 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-ний шилжих шөнө аав намайг цохиж зодохоор нь гэрийн гадаа байхдаа аавын хацар руу нь мөргөж, аль гарыг нь билээдээ хазсан. Гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна анзаараагүй. Харин аав Б.О гараараа уруул ам руу цохисноос болж үүдэн доод нэг шүд унаж, хажуу талын шүд нь хөдөлгөөн орсон. Унасан шүдний оронд буйлан дээр нь наадаг хиймэл шүд хийсэн. Суларсан шүдэнд эмчилгээ хийж гайгүй тогтсон. Одоо хэвээрээ байгаа. Би насанд хүрээгүй байсан болохоор Налайх дүүргийн амбулаторийн шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэхэд мөнгө төгрөг зарцуулаагүй, үнэгүй хийлгэсэн. Би аавдаа гомдолгүй болсон, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 178-179 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид эгчийндээ байж байтал 00 цаг дөхөж байх үеэр манай ээж Д.А надруу залгаад "Аав чинь архи уугаад агсан согтуу тавиад эмээ рүү чинь дайраад байна, аав чинь байгаа болохоор цагдаад дуудлага өгч чадахгүй байна” гээд ярьсан. Тэгээд утсаа салгалгүй цаана нь болж байгаа үйл явдлыг надад сонсгосон. Тухайн үед утасны цаана манай аав Б.О манай эмээрүү “чи муу намайг бага байхад минь хоол унд өгч байгаагүй, хүүхэд гаргадаггүй авгай, пизда наахуу” гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр байнга доромжлоод байдаг юм. Энэ үйл явдал бол байнга болж байгаагүй намайг жаахан байхаас авхуулаад л байнга архи уудаг, архи ууж ирэхээрээ ээжийг байнга зоддог байсан. Би хүүхэд байсан болохоороо айхаас өөр зүйл хэлж чаддаггүй байсан юм. Эмээг манайд ирсэнээс хойш архи уух болгондоо л агсан тавьж элдэвээр хэлж байнга эмээрүү “хурдан үхээрэй чи гэх мэтээр доромжлоод нулимдаг юм. Ер нь эрүүлжүүлэгдэж байгаа нь цөөхөн болохоос бараг өдөр болгон шахуу архи уудаг, гэр орныхоо хоол хүнс, жижиг сажиг эд зүйлсийг хүртэл зараад, зарж болохоор юу л байна зараад архи уучихдаг юм. Ер нь миний мэдэхээр сүүлийн 10 гаруй жил архи ууж байна. Харин сая Ковид-19 буюу Короновирус гээд хөл хорио тогтоогоод архи зарахгүй байх үеэр ерөөсөө архи уугаагүй. Тэр үеэр л нэг манай гэрт амар амгалан байж үзэцгээсэн. Ер нь манай аав архи уухаараа хүнээ байчихдаг, архи уугаагүй эрүүл үедээ бол яг хүний аав, эцэг хүн шиг л хэвийн байдаг ямар нэгэн ааш авир ч байхгүй, дуугай даруухан болчихдог юм. Ер нь өнчөөн жил л аавыг архинаас гаргах гэж элдэвээр л үзсэн. Гэвч ямар ч нэмэр болж байсан удаа байхгүй, баривчилгаанд, архины эмчилгээнд явуулж байсан. Тэгээд уухгүй гэчхээд л тэр оройноо л архи уучхаад байдаг юм. Одоо том болчихсон болохоор цохиж зодох гээд байх нь гайгүй харин 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-ны шөнө аав, ээж хоёр маргалдахад нь би аавруу уурлаж “Та биднийг дандаа дарамталдаг, би одоо том болчихсон шүү” гэж хэлээд барилцаж аваад нэг цохиулж үүдэн доод талын шүдээ хугалуулж байсан. Тэр асуудлыг цагдаагаар шалгуулаад шүүх дээр очсон байгаа юм. Өөрөөр бол цохиж зодож байгаагүй. Намайг бага байхад цохиж зодож байгаагүй, ээжийг бол байнга л зоддог байсан. Ер нь бол зодохгүй ч гэсэн маш их дарамттай байдаг. Би цагдаа дуудаад өгөхөөр л намайг “Пизда, янхан, гичий” гэх мэтээр маш муухайгаар доромжилдог. 2020 оны 06 дугаар сард намайг зодсоноос хойш нэлээн олон удаа эрүүлжүүлэгдсэн ойролцоогоор 8-9 удаа эрүүлжүүлэгдсэн болов уу гэж бодож байна. Эрүүлжүүлэгдээгүй ч гэсэн зөндөө архи ууж агсан согтуу тавьсан зүйл байгаа. Заримдаа цагдаа дуудахгүй байхаар шөнөжингөө бид нарыг унтуулахгүй гэрэл асаана орилж хашхирна, юм түчигнүүлнэ, ганцаараа юм ярина, зурагтаа чанга дээр нь тавиад үзээд суучихна, ээжтэй хэрүүл хийнэ, хоол нэхнэ, тамхи нэхнэ, ална гэж бас дарамталдаг зэрэг зүйлс болдог. Одоо яг хэдийд эрүүлжүүлэгдсэнийг нь санаж байгаа нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрийнхээ эд зүйлсийг бусниулаад шалруу хутга зоочихсон байсан. Зураг нь байсан боловч дараа нь устгачихсан байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр гэрээс газ авч гараад гэрээ шатаана гэж агсарсан байсан. Тэр үед нь бол би байгаагүй ээж, эмээ хоёр байсан. Тэгэхдээ тухайн үед ээж надруу залгаж тухайн байдлыг хэлж байсан. Тэгж хэлээд гарсан хэдий ч ямар нэгэн тодорхой үйлдэл бол хийгээгүй. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай эмээ Л.Лыг “Мөнгө алга болсон” гэж хэллээ гээд уурлаад “Би тэр мөнгийг чинь авсан юмуу” гэж хэлээд зүүн чихрүү нь алгадаж цохисон байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ унтаж байтал гэнэт ээж Д.А орилохоор нь сэрээд хартал аав орж ирээд агсан тавьж байсан. Би тухайн үед нь “та зүгээр явчих” гэж гуйсан боловч “чи яадаг юм, угаасаа одоо шорондоо явчихна" гэхээр нь цагдаа дуудах гэтэл гараад явахаар нь араас нь гартал над руу чулуу шидэж байсан. Дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн үйл явдал болж байсан юм. Өөр яаж байсныг нь цаг хугацаагаар нь санаж мэдэхгүй байна. Тэгэхдээ байнга л энэ байдлууд давтагддаг. Би  энэ байдлаас нь залхаад гэр орноосоо яваад ах, эгч нарынхаараа заримдаа байдаг. Тэр хойгуур ээж, эмээ хоёрыг яаж ч дарамталдаг юм мэдэхгүй байна. Намайг жаахан том болчихсон өөдөөс нь юм хэлээд байдаг болсон болохоор намайг байхад сүүлийн үед арай л гайгүй болчихсон байсан юм. Байнга сэтгэл санааны дарамтанд байлгадаг. Агсан тавиад л ээж бид хоёр цагдаа дууддаг маргааш нь өөрсдөө л байнга л араас нь очиж мэдүүлэг өгдөг, дахиад л архи ууна, дахиад л цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө сүүлд өөрсдөө ч хэрэг хийчихсэн билүү ч гэхээр байнга л очиж мэдүүлэг өгсөөр байгаад залхаж байна. Аавыг архи уухаар л байнгын одоо яах бол гэсэн айдастай архийг нь гартал элдэвээр доромжлуулна энэ байдал байнга давтагдсаар байгаа болохоор асар их дарамтанд орж байна, айж байна, маш их айдастай байдаг болсон. Цагаан сарын өмнө архи хорьсоноос нь хойш хэд хоног үнэхээрийн амар тайван байж чадлаа, орж ирээд яах бол гэсэн айдас байхгүй амар жимэр байж үзэж байна. Надад болон манай гэрийнхэнд нэхэмжлэх зүйл бол байхгүй. Их гомдолтой байна. Энэ олон жил бид нарыг дарамталж, доромжилж харцаараа байлгадаг байсан. Үнэхээр ойлгох бол ойлгохоор нөхцөл байдал, хугацаа ч боллоо гэтэл одоог хүртэл жаахан ч атугай ойлгохгүй байна. ” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 11-12 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тэрэлжид байдаг гэртээ  байсан. Шөнийн 00 цагийн үед манай ээж болох Д.А нь над руу утсаар залгаад “Аав чинь архи уугаад агсан согтуу тавиад эмээ рүү чинь дайраад байна. Ээж нь аавын чинь хажууд байгаа болохоор дуудлага өгч чадахгүй байна чи цагдаад дуудлага өгчих” гэж хэлэхээр нь 00 цаг 10 минутад би цагдаад дуудлага өгсөн. Аав урьд нь эмээ рүү дайрсан, бид хэдэд гар хүрч байсан үе байгаа. Манай аав Б.О нь архи ууж орж ирэхээрээ эмээ рүү та намайг бага байхад зовоодог байсан гэх мэтчилэн дайрдаг. 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-ны шилжих шөнө би гэртээ ирэхэд ээж, аав хоёр маргаад байсан. Тэгээд удалгүй аав ээж рүү элдвийн үгээр доромжлоод байхаар нь би тэвчихгүй аав руу “Та биднийг дандаа дарамталдаг би одоо том болсон гэж хэлсэн” тэгсэн аав намайг хэл амаар доромжлоод бид хоёр барьцалдаад гэрээс гарсан. Тэгээд би аавд уурласандаа мөргөсөн чинь аав өөдөөс шууд миний шүд рүү цохисон тохиолдол бий.” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 14 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогчоор А.Шийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: Манай аав Б.О нь байнга архи уудаг. 2021 оны 01-р сарын 16-ны өдөр мөн адил архи ууж орж ирэн бид нарын амар тайван байх эрхэд халдаж агсан тавьж биднийг зүгээр байхад хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан. Өөрийнхөө дураар л байлгах гэдэг болсон. Үүнээс өмнө 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрт ээж Д.А, эмээ Л.Л нарны хамтаар байж байхад аав Б.О бас л согтуу орж ирсэн юм билээ. Тэр үед би орон дээрээ унтаж байтал ээж гэнэт орилоод явчхаар нь сэрээд хартал аав Б.О нь согтуу ээжээс хоол нэхээд элдвээр нь хэлж байхаар нь “Та одоо зүгээр явчих ямар нэгэн асуудал үүсгэлгүй явчих өчигдөр яаснаа мэдэж байгаа биздээ” гэхэд өөдөөс заналхийлсэн байдалтай чи тэгээд яадаг юм бэ, одоо угаасаа ингээд шорондоо явчихна гэхээр нь цаашаа сууж бай би одоо цагдаа дуудлаа гэхэд намайг түлхчхээд гараад яваад өгсөн юм. Тэгэхээр нь хойноос нь гараад та ахиж битгий манайд ирээрэй гэхэд өөдөөс чулуу аваад шидсэн гэхдээ оноогүй. Аав Б.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдсан байгаа. Шүүх хурал 2020 оны 08 сард шүүхээс хэрэг буцсан байгаа. Шүүх хурлаас хойш 9 дэх удаагаа эрүүлжүүлэгдэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд эмээ Л.Лыг “Мөнгө алга болчихлоо гэж хэллээ би тэрийг чинь авсан юм уу” гэж хэлээд зүүн талын чих рүү нь нэг удаа алгадсан гэсэн мөн жижиг хуванцар сандал байсанг авч шидэн эвдэлчихсэн байсан. Тухайн үед ээж Д.Аээс өөр хүн байгаагүй юм билээ. 2020 оны 08 дугаар сарын 22-нд эрүүлжүүлэгдэхдээ гэрийнхээ эд зүйлийг бусниулаад хаячихсан,  хутга юм авч шидсэн байсан. 9 удаагийн эрүүлжүүлэгдэхдээ байнга ээж бид хоёрыг дарамталж шөнө орой унтуулахгүй агсан тавьж элдвээр хэлж харааж зүхэж байна. Байнга амь насанд заналхийлж ална гэж занадаг бичлэг нь хүртэл байна. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр газ аваад гэрийг чинь шатаана гээд гарсан гэсэн тухайн үед ээж, эмээ хоёр байсан ба намайг байх үед бол яг ч элдэв ааш зан гаргах нь бага байдаг. Намайг байхгүй үед ээж рүү маань л ийм асуудал үүсгээд байдаг юм. Яг зодож цохиод байхгүй ч үйлдлээрээ бид нарыг шөнийн цагаар унтуулахгүй хэрүүл хийнэ, эд зүйлээ авч шиднэ, намайг хэрэгт хийчихлээ гээд намайг хэрэгт татна гээд занаад байдаг байнга л ална гэж хэлдэг. Гэрийн эд зүйл түлээний нүүрс, мах шөл, гурил, будаа ахуйн хэрэглээний бүх хэрэглэлийг зарж архи уудаг юм. Зарж болох юу л байна бүгдийг нь зардаг. Тэгээд согтуу орж ирээд элдвээр хэлээд унтуулахгүй орилж чарлана, хараана, зүхнэ юм авч шиднэ, унтаж байвал сэрээж байгаад хэрүүл хийнэ бид нар унтмаар байна гэхээр ална тална гээд орилоод байдаг. Унтчихсан хойгуур яачих ч юм билээ гээд унтаж чадахгүй хэд бол хэдэн цаг ч хүлээнэ арга буюу цагдаа дуудна. Заримдаа цагдаа дуудахаар гараад зугтаачихна. Ийм байдалтай би ухаан орохоос эхлээд байсан үнэндээ залхаж байна. Бид нарыг хэзээ ч тайван байлгадаггүй. Хэлэх, хэлэхгүй үгээр хэлнэ, хараана, зүхнэ. Хэзээ нэгэн цагт алнаал гэдэг юм. Шөнө ч тайван унтаж чадахгүй айдастай байдаг. Нээрээ орж ирээд алчих юм болов уу гэж бодоод айсандаа унтаж чадахгүй хэзээ орж ирэх юм бол гэдэг айдас байнга байдаг. Гомдолтой байна. Энэ хүнийг яаралтай хорих арга хэмжээ авч өгөөч гэж хүсэж байна. Байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна. Сүүлийн үед зодохгүй ч гэсэн бид нарыг амар тайван байлгахгүй сэтгэл санааны гүн хямралд оруулж байна. Яаралтай хэргүүдийг нь шийдэж өгөөч гэж хүсэж байна. Бид хоёр байнга л цагдаа дуудна тэгээд маргааш нь өөрсдөө ирж мэдүүлэг өгдөг. Дахиад аав архи ууна цагдаа дуудна бид нар өөрсдөө хэрэг хийчихсэн хүн шиг л байх юм. Энэ хүнд хэлээд үг авахгүй архинд донтсон архи уухгүй л бол болохгүй юм шиг л байдаг. Архи уучхаад зүгээр ирээд унтахгүй шөнөжин харааж зүхэж тамлана, архиа гартал орилж хашхирна. Арга буюу цагдаад өгнө орой нь дахиад л уучхаад ирээд нөгөө л үйлдлээ гаргана. Ийм хүний хажууд тайван унтах ямар ч нөхцөл байхгүй гэр бүлд халуун дулаан уур амьсгал байхгүй байнгын айдастай байдаг. Үнэхээр хэцүү байна. гэх мэдүүлэг,

            /2хх-ийн 17-18 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Аийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед би гэртээ унтах гээд зурагт үзээд хэвтэж байтал нөхөр болох Б.О гаднаас орж ирээд надад хоол өг, тамхи олж ир гэсэн. Тэгээд би уурлаад чадахгүй гээд бид хоёр хэрүүл болсон. Тэгсэн удалгүй гаднаас манай төрсөн охин болох А.Ш нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. А.Ш нь Б.О рүү та яахаараа манай ээжийг дээрэлхэж байдаг юм бэ гээд барилцаад авсан. Тэгсэн чинь Б.О баруун гарыг мушгиад байж байтал охин болох А.Ш нь Б.Оийн нүүрэн тус газар 1 удаа мөргөсөн. Тэгээд гэрээс гараад хашааны том хаалганы баруун талд охин А.Шийг хашаа налуулж байгаад нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгтэл охин А.Ш Б.Оийг нүүрэн тус газар нь нэг удаа мөргөөд тэр хоёр салснаа охин А.Ш нь ээжээ миний шүд шүд гээд орилоод байхаар нь би гэр лүү ороод нойлын цаас авч ирээд өгтөл амнаас нь цус гарсан байдалтай дээд, доод уруул нь хавдсан байсан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгтөл Б.О гараад зугтсан. Тэгэхээр нь би буцаад цагдаа руу залгаад ирээд хэрэггүй гэж хэлээд цагдаа ирээгүй. Б.О нь А.Шийн шүдийг гараараа цохиж гэмтээснийг би харж байсан. Баруун гараараа цохиод гэмтээсэн. Манай охины шүд өмнө нь унаагүй хөдөлсөн энэ тэр гэж ярьж байгаагүй. Орой орж ирэхдээ бүтэн шүдтэй орж ирсэн. Манай нөхөр Б.О тэр шөнө гараад зугтаасан ба өглөө ирэхдээ хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэр хоёр зодолдох явцад үүссэн байх. Тухайн өдөр Б.О нэлээн согтуу байсан. Гэхдээ тэнд болсон үйл явдлыг мэдэж байгаа, охин болох А.Ш их согтуу биш байсан. Гэхдээ тэнд болсон үйл явдлыг мэдэж байсан.  Б.О нь өмнө нь 2018 онд охин А.Шийг зодож гэмтэл учруулаад шүүхээр арга хэмжээ авхуулж байсан. 2019 онд намайг зодож гэмтэл учруулж шүүхээр арга хэмжээ авхуулж байсан. Байнга архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. Цаашид би энэ хүнтэй хамт амьдармааргүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 16-17 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Аийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: 2020 оны 06-р сарын 13-аас 14-ний өдөр шилжих шөнө 02 цагийн оримч зурагт үзээд хэвтэж байхад гаднаас нөхөр Б.О согтуу орж ирсэн.Б.О намайг гарч тамхи олж ир гэхээр нь би яахаараа дандаа чиний хамаг юмыг чинь бэлдэж өгч байх ёстой юм бэ гээд бид хоёр маргалдаад байж байхад гаднаас охин А.Ш орж ирсэн. А.Ш аавдаа та дандаа ээжийг дээрэлхэдэг одоо болоо юм биш үү, бид нар одоо том болсон шдээ ааваа гэхэд өө пизда минь битгий хуц гэж хэлэхэд та намайг дандаа ингэдэг гээд тэр хоёр маргалдаад барилцалдаад авсан. Б.О охин А.Шийн хоолойг нь боогоод баруун гарыг мушгисан чинь охин  аав ёоё ёоё” гээд гарыг нь тавиулах гэхэд тавихгүй байсан. Охин зууралдаж байх үедээ аавынхаа нүүрийг мөргөчихсөн. Тэр  хоёр  барилцалдаж аваад гадаа зууралдаад гарсан. Охиныг хашааны хана руу шахаад нүүрлүү нь нөхөр гараараа нэг цохисон. Нөхөр Б.О гараад зугтаачихсан. Тэгээд цус гоожоод эхлэхээр нь очоод харахад охины доод үүдэн нэг шүд уначихсан байсан. Маргааш өглөө цагдаад өргөдөл гаргасан. Нөхөр бид хоёр1998 онд танилцаад нэг гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаа байхгүй бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлж гэр бүл болсон. Ер нь бол архины хамааралтай байнга шахуу уудаг. 10 жилийн өмнөөс эхлэн архи их уух болсон. Дарамт гээд байх зүйл байхгүй ээ яагаад уугаад байдгыг нь ойлгохгүй байна. 2019 оны 11 дүгээр сард согтуу байхдаа охинд гар хүрч 30 хоногийн баривчилгаанд яваад ирсэн.Намайг их зовоосон архи дарс уугаад зодоод 2018 онд Налайх дүүргийн шүүхээс албадан ажил хийх ял авч байсан.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 27 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Аийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Нөхөр Б.О нь хэрэг нь шүүх рүү шилжсэнээс хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 22-оос нийт 5 удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ шөнө орой орж ирэн өөрийнхөө ээж, охин бид 3-т агсан согтуу тавиад гичий, пизда, янхан гэх мэтээр харааж байдаг тул охин бид 2 цагдаа дуудаад өгч явуулсан. Агсан тавихдаа харааж загнаад бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр орондоо шалан дээр шүлс нусаа хаяж, орилж хашхираад унтуулахгүй байдаг. Хэрэг нь шүүх рүү явснаас хойш нийт 5 удаа дандаа гэртээ агсан тавьж биднийг айлгаж амгалан тайван байдал алдагдуулж байна. Хэдний хэдний өдрүүдэд гэдгийг нь цээжээр санахгүй байна. 2020 оны 08 дугаар сарын 22, 2020 оны 09 дүгээр сарын 02, 2020 оны 08 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн. Б.О дээрх 5 тохиолдолд бид нарыг зодож цохиогүй. Дээрх өдрүүдэд эрүүлжүүлэгдэхдээ агсан тавьсан. Ер нь согтуу орж ирээд агсан тавьж, гичий, пизда, янхан гэх мэтээр харааж загнаад биднийг унтуулж амраахгүй зурагт асаагаад дууг нь чангалаад, ээжийгээ хурхирлаа дуугүй унт, та ер нь намайг жаахан байхад хоол ундгүй хэцүү өсгөсөн гэх мэтээр загнаж байсан тул цагдаа дуудсан. Б.О архи уусан үедээ шүүх дээр хэрэг нь ирсэн одоо яасан ч яахав тэртэй тэргүй ял аваад шоронд явах юм чинь гэсэн байдалтай ханддаг болсон. 2020 оны 10 дугаар сар гарчихсан байсан байх хэзээ нь санахгүй байна. Нэг өдөр 15 цагийн үед намайг гэрт ороод ирэхэд Б.О гэртээ архи уучихсан ээждээ агсан согтуу тавиад сууж байхаар нь яаж байгаа юм гэхэд надтай хэрэлдээд явган хуванцар цэнхэр сандал өшиглөж хагалаад угаалтуур өшиглөсөн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ согтуу агсан тавьж хутга шал руу шидсэн. Уг нь тэр үед гар утсаараа авсан зураг нь байсан устгачихсан юм. Явган хуванцар цэнхэр сандал өшиглөж хагалхаар нь гаргаад хаячихсан. Угаалтуурыг өшиглөсөн боловч эвдрээгүй. Өөр эд зүйл эвдээгүй. 2020 оны 10 дугаар сарын 05-аас хойш архи ууж гэртээ агсан согтуу тавиагүй. Эрүүлдээ яадаг ч үгүй. Ээж Л.Л нь нөхөр Б.Оийн өргөмөл ээж нь юм гэсэн, багад нь аваад  өсгөж өдий зэрэгтэй болгосон юм билээ. Сүүлийн 5 удаагийн согтуу ирэлтэнд ээжийгээ гэрээс гар, яв гээд хөөгөөд намайг жаахан байхад та яадаг байлаа, хоолоо харамладаг байсан гэж загнаад ээж айгаад суугаад байдаг. Хурхираад унтахаар нь чи дуугүй унт гээд орилоод тавчиг ор руу нь шидэж сэрээдэг, охин бид хоёрыг гичий, пизда, янхан гэх мэтээр харааж загнаад бид гурвыг унтуулж амраахгүй байсан болохоор аргагүйн эрхэнд цагдаа дуудаж өгч явуулсан.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 147-148 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Аийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: Охин бид хоёрыг хэзээ яаж зодож аль шүүхээр ямар шийтгэл хүлээж байсан талаар одоо би санахгүй байна. Тухайн үед болсон асуудлын талаар нь мартчихаж, ер нь байнга л архи ууж агсан согтуу тавьдаг. Сүүлийн үед харин гайгүй болоод байгаа. 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө гаднаас согтуу орж ирээд буцаад гарахдаа үүдний хэсэгт угаалтуурын дээр өлгөөтэй байсан оо, сойз, саван тавьдаг тольтой тавиурыг шүргэж унагаад толийг нь хагалчихсан. Тэгэхэд санаандгүй шүргээд унагачихсан болохоос шидэж хагалсан санаатай эвдсэн зүйл байхгүй. Толь нь хагарчихсан болохоор  тухайн үедээ гаргаад хаячихсан. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, нэмж шалгуулах зүйлгүй гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 175-176 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.Аийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: Б.О бид хоёр анх 1998 онд танилцаад гэр бүл болж байсан. 1998 оноос хойш одоог хүртэл 23 жил хамт амьдарч байна. Бидний дундаас А.Ш гэх нэг охинтой, гэр бүлээ албан ёсоор батлуулж байгаагүй. Гэхдээ эхнэр нөхрийн харилцаатай байдаг юм. Энэ хугацаанд эрүүл ч согтуу ч цохиж зодож байсан асуудал олон байсан. Тэр болгоныг тоочиж хэлж мэдэхгүй байна. Сүүлийн 7-8 жилийн хугацаанд Б.Оийн хувьд архи, согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэх болсон. Архины ихээхэн хамааралтай болсон. Архины хамааралтай болсноос хойш бол байнга амгалан тайван байдал алдагдуулах, агсан согтуу тавих, эрүүл мэндэд халдах, ална гэх мэтээр айлгаж сүрдүүлэх, хэл амаар доромжлох үйлдлүүдийг тогтмол гаргах болсон юм. 2019 оны 02 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Налайх дүүргийн 2 дугаар xopoo Тайж 11-2a тоот гэртээ шөнө дунд согтуу орж ирээд хоол унд, тамхи олж өг гэж нэхээд агсраад байхаар нь “би чиний дандаа хоол унд тамхийг чинь бэлдэх ёстой юмуу” гэж уурлаж хэлсний төлөө миний баруун гарын долоовор хурууг мушгиснаас болж миний хурууг хугалчихсан, одоо бол мэдэгдэхгүй, тухайн үед цагдаад хандаж шүүхээр орж 250 цагийн албадан ажил авах ял авч байсан. Үүний дараа 2020 оны 04 билүү 05 дугаар сарын үед гэртээ согтуу орж ирээд надад гар хүрээд 1 сарын хугацаанд баривчилгаанд явж ирж байсан.  2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ согтуу ирж эд зүйлсээ хагалж гэмтээгээд 30 хоногийн баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гарч ирээд удалгүй 2-3 хоногийн дараа охин А.Шт агсан тавьж үүдэн шүдийг нь цохиж хугалаад гэр бүлийн хүчирхийллээр хэрэг нь шүүх рүү шилжсэн боловч шийдвэрлэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа, шүүхээс бараг 4 удаа буцсан гэж ойлгож байна. Энэ хэрэг шүүх рүү шилжсэнээс хойш Б.О бараг 9 удаа эрүүлжүүлэгдэж байсан. Ер нь бол архи уух болгондоо л агсан тавьдаг, гэр орондоо бол амгалан тайван байна гэж байхгүй архи уугаад л ирчих юм бол цагдаад л өгөхгүй бол тэр шөнөдөө унтана гэж байхгүй шөнөжин агсраад хоночихдог юм. Бид нар ч айдастай унтаж чаддаггүй юм. Өөрөөр биед хүрээд зодож цохисон юм байхгүй. Тэгэхдээ л байнгын айдастай байлгадаг юм. Налайхын цагдаа нар ч гэсэн энэ хүнийг андахаа байчихсан юм. Сүүлийн энэ хэдэн жил байнгын л архи уугаастай, бид нарыг дарамтлаастай, цагдаад өгчхөөр нь өглөө нь надаас л эрүүлжүүлэхийн мөнгө гэж аваад эрүүлжүүлэхээс гараад гэртээ ирэхгүйгээр гадуур ууж явж байгаад дандаа шөнөөр орж ирээд л агсан тавьдаг юм. Цагдаад өглөө гэж байнга дарамталдаг, ер нь "би энэ хэргээр шоронд орвол гарч ирээд чамайг гэр оронтой чинь шатааж ална гэж байнга согтуудаа дарамталдаг. Энэ хүн бол байнга архи уудаг, эрүүлдээ бол ямар нэгэн юм ярьдаггүй дуу нь ч гардаггүй юм. Хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө гэртээ агсан тавьж өөрийг нь өргөж авч тэжээж хүн болгосон ээж Л.Лыг “гар зайл, яв” гээд согтуу шөнө дунд орж ирчхээд хөөгөөд байсан. Тэгэхэд бид хоёр хоёулаа айгаад би охинруугаа мессеж бичиж байсан. Манай хадам ээж Л.Л одоо 86 настай, бие муутай ойр зуурхан л явдаг, хараа муу, чих дүлий, хөл муутай хүн байдаг. Энэ хүн архи ууж орж ирэх болгондоо л байнгын дарамталдаг. Б.О өөрөө хэлэхдээ бол намайг залуу байхад их хатуу өсгөсөн хоол унд өгдөггүй байсан. Тэрийг нь бодохоор уур хүрээд байдаг гээд дарамтлаад байдаг юм. Эрүүлдээ бол ээжтэйгээ юу ч ярьдаггүй юм. Бусад өдрүүдийг нь бол сайн санахгүй байна, ямартай ч гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдсанаас хойш л 9 удаа эрүүлжүүлэгдсэн. Үүний 2 удаад нь прокурор дээр согтуу очсон гэж байсан. Нэг нь гудамжнаас согтуу баригдаж эрүүлжүүлэгдсэн байсан. Бусад тохиолдолууд нь бүгд л гэртээ агсан тавиад бид нарыг айлгаж ичээснээс л цагдаад хандаж байсан. Ер нь бол согтуу битгий ирээсэй гэж их залбирдаг юм. 2020 оны 11, 12 дугаар сарын үед өдөр би гадуур гараад юм хөөцөлдөөд гэрт орж ирэхэд Б.О согтуу гэртээ ээж Л.Лыг айлгачихсан шалруу хутга шидээд зоочихсон байдалтай байсан. Тэгэхдээ тэр хутга нь Л.Лын чиглэлдээ биш хоолны шүүгээний урд зоогдсон байсан. Би ойлгохдоо бол Б.Оийг л айлгаж шидсэн гэж бодсон. Б.О тухайн үед өөрөө маш их согтолттой байсан. Ер нь бол Б.О ээж Л.Лыгаа өдөр ч шөнө ч ядраад унтаж байхдаа хурхирахаар нь өөрийнхөө тавчигийг авч шиддэг “үхэснээ хийж хурхираад байгаа юм” гээд дээрэлхээд байдаг юм. Ер нь ээжийн хувьд намайг байхгүй хааяа үлдээгээд гадуур ажил хөөцөлдөх үед “хурдан ирээрэй, нөгөөдөх чинь согтуу орж ирнэ шүү" гээд л байдаг юм. Ер нь бол байнгын л айдастай амьдардаг юм. Байнга л энэ үйл явдлууд болдог учраас тэдийд ингэсэн, тэгсэн гэж бол хэлж мэдэхгүй байна. Байнга л агсан тавих бид нарыг дарамтлах үйл явдал давтагддаг, архи уусан л бол дарамталж агсардаг, сая хөл хорио гээд архи хориглосон байхад л хэд хоног нэг амар байсан. Эрүүлдээ бол энэ хүнээс ямарч авир байхгүй, муухай зан гаргахгүй, бараг дуу нь ч гардаггүй. Эрүүл байхдаа бол хоол ундаа хийгээд, гэр орноо цэвэрлээд гэрийн бүхий л юмаа хийчихдэг, эрүүлдээ бол бурхан шиг, архи уугаал бол аймшигтай болчихдог. Уусан үедээ ээжийгээ байнга яв зайл гээд хөөчихдөг. Охин бид хоёрыг бол янхан, гичий, пизда гэх мэтээр доромжилдог. Хоол өг, тамхи өг гэж дарамталдаг. Мөнгө өгөхгүй бол гэр орны эд зүйлс, нүүрс түлээ зарж болох юу л байна өнгөтэй өөдтэй гэсэн бүхнийг зарчихдаг юм. Хүнсний задлаагүй бүтээгдэхүүн байсан ч зарчихдаг. Бид нар арга ядаад авчирсан шинэ ургамлын тосоо хүртэл авчирсан даруйдаа зарж болохооргүй болгоод задлаад тавьчихдаг юм. Архи уухаараа өндөр дуугаар орилж хашгирна, хэл амаар доромжилна, ална шулна гэж дайрна гээд зөндөө зүйл болдог юм. гэх мэдүүлэг,

/2хх-ийн 5-6 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Д.Аийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сарын 15-аас 16-ны шилжих шөнө 23 цаг 00 минутад нөхөр Б.О нь согтуу орж ирээд өөрийн ээж болох Л.Л руу дайраад бас намайг чи гар зайл яв гээд хөөж туугаад байхаар нь би айгаад өөрийн охин болох А.Ш рүү “Аав чинь агсан тавиад ээж, эмээ хоёрыг нь хөөгөөд байна. Миний охин цагдаа дуудчих ээж нь гарч чадахгүй байна.” гэж бичсэн. Удахгүй охиноос цагдаа дуудчихлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Б.О бид хоёр 1998 оноос хойш хамт амьдарсан. 2017 оноос хойш ер нь байнга архи ууж намайг гэрээсээ хөөж бас миний гарыг хугалсан. Охиныхоо үүдэн шүдийг цохиж байсан.” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 8 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Гийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “Манай хөрш айлын эхнэр нөхрүүд, 2017 оноос хойш хөршүүд болсон. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Б.О, Д.А хоёр хоорондоо нөхөр нь архи уугаагүй үедээ гайгүй, архи уухаараа нөхөр нь аймар агсан тавьдаг. Хашаан дотроо орилоод, ээжтэйгээ муудалцаад, хүүхдүүдээ орилуулаад хэрүүл маргаан гаргаад байдаг. Б.О нь архи согтууруулах ундааны зүйл ер нь байнга хэрэглэдэг. Хөршүүд болсноос хойш өдөр болгон шахуу л уусан харагддаг. Б.О нь эхнэр болох Д.Аийг зодож, цохидог талаар нүдээр харсан зүйл байхгүй. Орилж чарлаад байдаг тийм болохоор зоддог байх.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 83 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Огийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “Би Б.О, Д.А нарыг танина. Манай найз О.А.Шийн аав, ээж хоёр нь байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. Би 7 хоногт 2-3 удаа найзындаа очдог. Намайг очих болгонд Б.О ах гэртээ согтуу байдалтай агсан согтуу тавиад байж байдаг. Б.О ахын хувьд эрүүл байх үе бараг байдаггүй байх намайг гэрт нь очих болгонд л согтуу байж байдаг. Миний хувьд Б.О ах эхнэр Д.Аийг зодож, цохиж байхыг нь бол хараагүй. Харин А.Ш надад хэлэхдээ “манай аав Б.О нь ээж болон эмээ хоёрыг байнга зоддог” гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.О хөгшин настай ээжийгээ гэрээсээ хөөгөөд гаргачихсан байсан гэж Д.А эгч надад хэлж байсан. Ер нь бол Б.О ахын хувьд байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр, хүүхдээ болон хөгшин настай ээжийгээ айлгаж, сүрдүүлж, зодож цохидог гэсэн. Б.О ах ажил төрөл хийдэггүй. Байнгын л архи уугаад явж байдаг.” гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 84 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Л.Лын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: Б.О нь миний хүү байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө хүү Б.О маань гаднаас согтуу орж ирсэн. Араас нь охин нь орж ирээд хоорондоо маргалдаж байгаад гараад явсан. Гадаа юу болсныг нь мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа А.Ш орж ирсэн. Ам нь хавдчихсан харагдаж байсан. Б.О ер нь бол их уудаг. Архи уухаараа надад нээх ааш гаргаад сүйд болоод байдаггүй. Эхнэртэйгээ хааяа маргалдаад байдаг. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 103 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад хохирогчоор Л.Лын 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдөр өгсөн: ******* овогтой Б.О нь миний өргөмөл хүү байгаа юм. Хэдий тийм ч би хар багаас нь өргөж авч өсгөсөн болохоор төрсөн хүү шиг сайн байдаг. Одоо хамт амьдарч байна. Би хүүгийнхээ талаар мэдүүлэг өгөхгүй. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 150 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр Л.Лын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Б.О миний хүү байгаа юм. Би нас өндөр 89 настай хүн юм. Хүүгийнхээ талаар яримаар байгаа юм. Гэхдээ хүүгээ хайрладаг юм. Би Б.Оийг 6 сартай байхад нь Хөвсгөл аймгийн Хатгал сумаас өргөж авсан. Хүү маань архи уудаг. Уусан үедээ элдэв зан гаргадаг. Гэхдээ би хүүгийнхээ амьдралд дараа болоод яах вэ гээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. гэх мэдүүлэг,

            /2хх-ийн 21 дүгээр тал/

 

            Мөрдөн байцаалтад гэрчээр  Г.Гын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Б.Оийг танина. Байнга архи ууж согтууран ар гэртээ агсан тавьсан дуудлагаар ирж удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Өнгөрсөн зун охиноо гэртээ зодсон хэрэгтэй манай цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Архинд дуртай уухаараа ар гэртээ агсан согтуу тавьдаг хүн. Эрүүлжүүлэх байрны картаас харахад сүүлийн үед 2020 оны 08 дугаар сарын 22, 2020 оны 09 дүгээр сарын 02, 2020 оны 08 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн байна. Эрүүлжүүлэгдэхдээ байнга ар гэрийн дуудлагаар ирсэн байна. Б.О сүүлд удаа дараа эрүүлжүүлэгдэхдээ зөрчлийн хуулиар хариуцлага хүлээгээгүй. Маргааш өдөр нь ар гэрийнхэн нь ирээд гомдолгүй гээд аваад явдаг. Б.О эрүүлжүүлэх байранд ирээд янз бүрийн авир гаргадаггүй. Дуудлагаар ирээд эрүүлжүүлэх камерт ороод унтаад өгдөг. Бидний шаардлагыг эсэргүүцэж байсан удаагүй. Маргааш нь ар гэрийнхэн нь ирээд аваад явдаг. гэх мэдүүлэг,

            /1хх-ийн 180 дугаар тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/414 дүгээр: А.Шийн биед зүүн доод 2-р шүдний булгарал, зүүн доод 1-р шүдний сулрал, доод уруулд язарсан шарх, дээд уруул, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт

/1хх-ийн 34 дүгээр тал/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

            /1хх-ийн 7-8, 2хх-ийн 39-41 дүгээр тал/

 

            Яаралтай тусламжийн 2036 дугаартай хуудас,

            /1хх-ийн 35 дугаар тал/

 

            Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл,

            /1хх-ийн 161-163, 2хх-ийн 71-80 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /1хх-ийн 63 дугаар тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/2хх-ийн 36 дугаар тал/

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

/2хх-ийн 37 дугаар тал/

           

            Б.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх-ийн 38-62 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “....Иймд ******* эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн байцаалтын шат, шүүх хуралдааны явцад хохирогч нар шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол төлбөргүй гэж байгаа учраас прокурорын зүгээс бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнийг 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үйлдлийн хувьд прокурорын зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2021 оны 02 сарын 10-ны өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа, энэ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь өнөөдрийг хүртэл 57 хоног гэж прокурорын зүгээс үзэж байгаа бөгөөд 57 хоногийг нь нийт эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийг 1 хонгоор тооцож түүний эдлэх ёстой ялыг 1 жил 3 сар 22 хоног гэж үзэж байна. Түүний цагдан хоригдсон 57 хоногийг нийт ялаас хасаж тооцох нь зүйтэй байна. Б.О энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүхийн шийтгэх тогтоол гармагц түүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тогтоогдож ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...Б.Оийг дундын өмчийн эд хөрөнгийг устгасан гэмтээсэн гэдэг үндэслэлээр яллаж оруулж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үндэслэлүүд тогтоогдоогүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг маань тусдаа зүйл. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхэнд нь халдсан зүйл давхар объекттой байхыг шаарддаг. Тэгэхээр ямар эд хөрөнгө эвдсэн гэдэг нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас тухайн эд хөрөнгийг зөрчсөн гэдэг үндэслэлүүдийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Зөвхөн хэрүүл маргаан үүсгэсэн гэдгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг дотор оруулж байгаа нь үндэслэлгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдад харгис хэрцгий хандсан гэдэг үндэслэлүүд нь хавтаст хэрэгт бүрэн гүйцэд тогтоогдож байж яллагдах ёстой. Мөн прокуророос харгис хэрцгий догшин авирласан гэдэг үндэслэлийг яллах дүгнэлтдээ дурдсан байгаа. Улсын дээд шүүхийн 2008 оны тогтоолоор харгис хэрцгий хандсан гэдэг үндэслэлийг тогтоолдоо зааж өгсөн байгаа. Үүнд хохирогчийн бие эрхтэнд заавал гэмтэл учирсан энэ маань өөрөө удаа дараагийн үйлдлээр үүсгэгдсэн. Энэ гэмтлийн улмаас зовуурь шаналал үүсэж байгаа тохиолдолд харгис хэрцгий гэж үзэхээр хуульчилсан байгаа. Прокурорын харгис хэрцгий догшин авирласан гэдэг үндэслэл маань хууль зүйн онолын хувьд Б.Оийн үйлдэлд нийцэхгүй байгаа учраас тухайн үйлдлийг нь зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Хэрэг шалгах явцад ахмад настай хүний эсрэг үйлдсэн гэж байгаа үйлдлүүд дээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг дээр тухайн хүний эсрэг мэдүүлсэн халдсан, зодсон үйлдэл байдаг учраас шүүх харгалзан үзэж зарим нэг холбогдлыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Б.Оийн хувьд гэм буруугаа хүлээж шүүхэд орж ирсэн. Мөн хохирогч А.Шт хөнгөн хохирол учруулсан үйлдлийнх нь шинж чанарыг харгалзан үзнэ үү. Тухайн цаг мөчид аав, ээж хоёрынхоо маргааныг  харалгүй хохирогчийн зүгээс түрүүлж Б.Оийг цохиж зодсон асуудал дээр хариу үйлдэл хийж хөнгөн хохирол учруулсан үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Оийн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагийг 1 хонгоор тооцохоор 30 хоног. Тэгэхээр 8 сар 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Хохирогч нарын зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж мөн шүүгдэгч өнөөдрийн байдлаар 59 хоног хоригдсон учраас ял эдлэх хугацаанаас нь хасаж шийдвэрлэж өгнө үү гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.Оийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчим Налайх дүүргийн 8 дугаар хороо ******* тоотод байрлах гэртээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Аийг “гарч тамхи олж ир” гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийх үед охин А.Ш нь дургүйлхгэхэд түүнийг банзал, янхан гэж хараан зодох гэж дайран улмаар насанд хүрээгүй хохирогч А.Шийн баруун гарын эрхий хурууг нь мушгин, хоолойг нь багалзуурдан хашаанд налуулан нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн доод 2 дугаар шүдний булгаралт, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх, дээд уруул, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо ******* тоотод байрлах гэртээ эхнэр Д.Аийг зодож биед нь халдсан,

2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 02 цагийн орчимд Налайх дүүргийн 8 дугаар хороо ******* тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эхнэр Д.Аийг шөнийн цагаар гэрээсээ хөөн гаргаж, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан унтаж амрах эрхийг нь хязгаарласан,

 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрийнхээ ариун цэврийн толийг хагалж хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд нь халдсан,

2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ эд зүйлсийг бусниулан шал руу хутга зоон хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй гэдэг үндэслэлээр саатуулагдсан бөгөөд саатуулагдах бүрдээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүмүүс болох эхнэр Д.А, охин А.Ш нарыг гичий, янхан гэж хэл амаар доромжилж, эх Л.Лыг та надаас бага байхад хоол харамладаг байсан гэж гэрээсээ хөөх, унтаж амарч байхад нь хурхирлаа хэмээн тавчиг шидэж сэрээх зэргээр унтаж амраахгүй амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,

2020 оны 10 дугаар сард 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий эх Л.Лт агсан согтуу тавьж байхад нь эхнэр Д.А яаж байгаа юм гэж хэлэхэд нь хэрүүл маргаан хийж улмаар цэнхэр өнгөтэй хуванцар сандлыг өшиглөж хагалаад, угаалтуур өшиглөн дундын эд хөрөнгөд халдсан,

 2020 оны 10 дугаар сарын сүүлээр газ авч гараад гэрээ шатаана хэмээн агсан тавьж гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг айлган сүрдүүлсэн,

2020 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох эх Л.Лыг мөнгө алга боллоо гэж хэллээ гэх шалтгаанаар зүүн талын хацар луу нь 1 удаа алгадаж цохисон,

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавихад охин А.Ш нь уурлаж та одоо явчих гэхэд нь одоо угаасаа шорон руу явчихна гэж хэлэн чулуу шидсэн,

2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  00 цагийн  орчим эх Л.Лыг намайг бага байхад хоол унд өгч байгаагүйгэх шалтгаанаар хүүхэд гаргадаггүй авгай, пизда гэх мэтээр хараан доромжилж, гар зайл, яв гэж хөөн хэрүүл маргаан үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Оийн “...Тэгээд ээжийгээ өмөөрч надтай хэрэлдэхээр нь би нүүр лүү нь цохиод орой нь зугтсан... Би 2020 оны 10 дугаар сард агсан согтуу тавиад эрүүлжүүлэгдэж байсан, гэр орноо шатаана гэснээ санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөн агсан согтуу тавьсан. Тухайн өдөр ээж Л.Лыг цохиж зодсон зүйл байхгүй гэж бодож байна. 10.000 төгрөг тухайн өдрөөс өмнө алга болсон гэснээс болоод тухайн үед агсан тавьсан нь бол үнэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Д.Арүү группын мөнгө өгөөдөх гээд агсан тавьж, "пизда наахуу" гэх мэтээр дуудаж доромжилсон... Би 2020 оны 11 дүгээр сард нэг удаа архи уугаад согтуудаа тавчиг ээж Л.Л руу шидсэн... Мөн 2016, 2017 оны үед эхнэр Д.Аийн хурууг мушгиж хугалаад 240 цагийн албадан ажил хийх ял авч байсан.” гэх,

Хохирогч Д.Аийн “...Архи уусан үедээ авир гаргадаг гэр орондоо догшин байдаг...2019 оны 02 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Налайх дүүргийн 2 дугаар xopoo Тайж 11-2a тоот гэртээ шөнө дунд согтуу орж ирээд хоол унд, тамхи олж өг гэж нэхээд агсраад байхаар нь “би чиний дандаа хоол унд тамхийг чинь бэлдэх ёстой юмуу” гэж уурлаж хэлсний төлөө миний баруун гарын долоовор хурууг мушгиснаас болж миний хурууг хугалчихсан... Үүний дараа 2020 оны 04 билүү 05 дугаар сарын үед гэртээ согтуу орж ирээд надад гар хүрээд 1 сарын хугацаанд баривчилгаанд явж ирж байсан. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэртээ согтуу ирж эд зүйлсээ хагалж гэмтээгээд 30 хоногийн баривчилгаанд явсан.  Баривчилгаанаас гарч ирээд удалгүй 2-3 хоногийн дараа охин А.Шт агсан тавьж үүдэн шүдийг нь цохиж хугалаад ... 2020 оны 10 дугаар сар гарчихсан байсан байх хэзээ нь санахгүй байна. Нэг өдөр 15 цагийн үед намайг гэрт ороод ирэхэд Б.О гэртээ архи уучихсан ээждээ агсан согтуу тавиад сууж байхаар нь яаж байгаа юм гэхэд надтай хэрэлдээд явган хуванцар цэнхэр сандал өшиглөж хагалаад угаалтуур өшиглөсөн. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ согтуу агсан тавьж хутга шал руу шидсэн...  2021 оны 01 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө гэртээ агсан тавьж өөрийг нь өргөж авч тэжээж хүн болгосон ээж Л.Лыг “гар зайл, яв” гээд согтуу шөнө дунд орж ирчхээд хөөгөөд байсан... 2020 оны 11, 12 дугаар сарын үед өдөр би гадуур гараад юм хөөцөлдөөд гэрт орж ирэхэд Б.О согтуу гэртээ ээж Л.Лыг айлгачихсан шалруу хутга шидээд зоочихсон байдалтай байсан... охин А.Шийг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтуу шүдийг нь хугалчихсан юм... 2020 оны 08 дугаар сарын 22, 2020 оны 09 дүгээр сарын 02, 2020 оны 08 дугаар сарын 30, 2020 оны 09 дүгээр сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн. Б.О дээрх 5 тохиолдолд бид нарыг зодож цохиогүй. Дээрх өдрүүдэд эрүүлжүүлэгдэхдээ агсан тавьсан. Ер нь согтуу орж ирээд агсан тавьж, гичий, пизда, янхан гэх мэтээр харааж загнаад биднийг унтуулж амраахгүй зурагт асаагаад дууг нь чангалаад, ээжийгээ хурхирлаа дуугүй унт, та ер нь намайг жаахан байхад хоол ундгүй хэцүү өсгөсөн гэх мэтээр загнаж байсан тул цагдаа дуудсан.гэх,

Хохирогч А.Шийн ...аавыг авч гараад нэг мөргөсөн. Тэгсэн чинь миний шүд рүү цохисон... эхлээд намайг банзал, янхан минь гэж хэлснээ намайг зодох гээд дайраад баруун гарын эрхий хурууг мушгиад тавихгүй байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нэг удаа толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөсөн. Тэгээд аав миний гарыг тавих үед нь би гарч зугтаасан. Тэгтэл аав миний араас гүйж ирээд намайг хоолойноос багалзуурдаж, миний үүдэн шүд рүү хоёр удаа хүчтэй цохисны  улмаас миний доод талын нэг үүдэн шүд унаад хажуу талын шүд нь хөдөлж байна...аав Б.О нь гараараа чанга атгаад хойш нь дарсан тул хөшигдөөд улайгаад хавдчихсан байна. Хугарсан үгүйг нь мэдэхгүй хурууны хөдөлгөөн нь муу байна... 2020 оны 11 дүгээр сард байх манай аав Б.О гэртээ согтуу унтаж байхад нь хоол цайгаа идэж уу гэж хэлэхэд босож ирээд учир зүггүй баруун хацар хавьд цохиж авснаа өө хүнтэй андуурчихсан байна гэж байсан... Би цагдаа дуудаад өгөхөөр л намайг “Пизда, янхан, гичий” гэх мэтээр маш муухайгаар доромжилдог... 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрийнхээ эд зүйлсийг бусниулаад шалруу хутга зоочихсон байсан.Зураг нь байсан боловч дараа нь устгачихсан байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр гэрээс газ авч гараад гэрээ шатаана гэж агсарсан байсан... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай эмээ Л.Лыг “Мөнгө алга болсон” гэж хэллээ гээд уурлаад “Би тэр мөнгийг чинь авсан юмуу” гэж хэлээд зүүн чихрүү нь алгадаж цохисон байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ унтаж байтал гэнэт ээж Д.А орилохоор нь сэрээд хартал аав орж ирээд агсан тавьж байсан. Би тухайн үед нь “та зүгээр явчих” гэж гуйсан боловч “чи яадаг юм, угаасаа одоо шорондоо явчихна" гэхээр нь цагдаа дуудах гэтэл гараад явахаар нь араас нь гартал над руу чулуу шидэж байсан... 2021 оны 01-р сарын 16-ны өдөр мөн адил архи ууж орж ирэн бид нарын амар тайван байх эрхэд халдаж агсан тавьж биднийг зүгээр байхад хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийгүй байхыг албадсан.гэх,

Гэрч Б.Гийн ...Б.О, Д.А хоёр хоорондоо нөхөр нь архи уугаагүй үедээ гайгүй, архи уухаараа нөхөр нь аймар агсан тавьдаг. Хашаан дотроо орилоод, ээжтэйгээ муудалцаад, хүүхдүүдээ орилуулаад хэрүүл маргаан гаргаад байдаг. Б.О нь архи согтууруулах ундааны зүйл ер нь байнга хэрэглэдэг. гэх,

 Гэрч Б.Огийн ...Намайг очих болгонд Б.О ах гэртээ согтуу байдалтай агсан согтуу тавиад байж байдаг. Б.О ахын хувьд эрүүл байх үе бараг байдаггүй байх намайг гэрт нь очих болгонд л согтуу байж байдаг. Миний хувьд Б.О ах эхнэр Д.Аийг зодож, цохиж байхыг нь бол хараагүй. Харин А.Ш надад хэлэхдээ “манай аав Б.О нь ээж болон эмээ хоёрыг байнга зоддог” гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Б.О хөгшин настай ээжийгээ гэрээсээ хөөгөөд гаргачихсан байсан гэж Д.А эгч надад хэлж байсан. гэх,

 Гэрч Л.Лын ...2020 оны 06 дугаар сарын 14-ний шөнө хүү Б.О маань гаднаас согтуу орж ирсэн. Араас нь охин нь орж ирээд хоорондоо маргалдаж байгаад гараад явсан. Гадаа юу болсныг нь мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа А.Ш орж ирсэн. Ам нь хавдчихсан харагдаж байсан. гэх,

Гэрч Г.Гын ...Өнгөрсөн зун охиноо гэртээ зодсон хэрэгтэй манай цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Архинд дуртай уухаараа ар гэртээ агсан согтуу тавьдаг хүн. гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/414 дүгээр: А.Шийн биед зүүн доод 2-р шүдний булгарал, зүүн доод 1-р шүдний сулрал, доод уруулд язарсан шарх, дээд уруул, зүүн хацар, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгагдан тогтоогдсон бөгөөд прокуророос Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв

Иймд шүүгдэгч Б.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.А, А.Ш нар нь “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон 57 хоногтой, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч   ******* овгийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 хоног буюу 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оийн цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ