Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00010/И |
Дугаар | 33 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Өвлөх, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 33
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан овоо баг, Бумбан овоогийн 4-6 тоотод оршин суух /РД:КИ72071105/ Ямаат овогт Намидын Адъяагийн нэхэмжлэлтэй,
Өвлөх эрхийн хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Адъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Намид овогтой Адъяа миний бие нь Наранхүү овогтой Лхамсүрэнгийн ээж нь байгаа юм. Лхамсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар нас барсан. Лхамсүрэнгийн эзэмшилд байсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цэций уул 31-7 тоот хаягт байршилтай 4604002979 нэгж талбарын дугаартай 500 м2 газрыг өв залгамжлан авах хүсэлтэй байгаа боловч өвлөх эрхийн хугацаа дууссан байна. Иймд Н.Адъяа намайг Н.Лхамсүрэнгийн өв залгамжлагчаар тогтоож, түүний Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цэций уул 31-7 тоот хаягт байршилтай 4604002979 нэгж талбарын дугаартай 500 м2 газрыг өвлөх эрхийн хугацааг сунгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Адъяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Намид овогтой Адъяа би өөрийн хүү Наранхүү овогтой Лхамсүрэнгийн 000222230 дугаартай, Г-1114001675 дугаартай 500м2 газрыг өвлөж авах тухай хүсэлт гаргасан юм. Уг асуудлыг наториатаар шийдүүлэх болсон тул уг хүсэлтийг шүүхээр шийдүүлэхээр татгалзаж байна. Татгалзах болсон шалтгаан нь манай хүүхэд өрх тусгаарлаж гараагүй ам бүл нэг байсан юм. Мөн тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Адъяа нь өвлөх эрхийн хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь уг шаардлагаасаа татгалзсан
D:\Ajil\Shiidwer\№26_2017.04.05_Adiya.docx
тухай мэдэгдлээ шүүхэд бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн тал хувь болох 35 100 төгрөгийг орон нутгийн төвсийн орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк”-ны 211000134959 тоот данснаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Адъяад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Адъяа нь өвлөх эрхийн хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн тал хувь болох 35100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк”-ны 211000134959 тоот данснаас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Адъяад олгосугай.
3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй ба харин тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА