Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сум Могой багт оршин суух Тайж овогт Сэвжидийн Цэцгээ /РД:КИ59013001/-гийн нэхэмжлэлтэй,

Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг, нэхэмжлэгч С.Цэцгээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

            “...Сэвжид овогтой Цэцгээ би 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймаг Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, 1977 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улааннуурын тэжээлийн үйлдвэрт, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Улааннуурын тэжээлийн үйлдвэрийн дэргэдэх 23 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд буудлын эрхлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Сэрвэй сумын худалдаа бэлтгэлийн ангид гуанзны тогоочоор,  1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл барилга засварын бригадад барилгачнаар, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 23 дугаар цэцэрлэгийн сахиулаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Даланзадгад хотын 9 дүгээр цэцэрлэгт  аж ахуйн туслахаар, 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Даланзадгад хотын “Цог” ХЭАА-н нярваар, 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 он хүртэл Ардын цэргийн 167 дугаар ангид хувцасны нярваар ажиллаж байсан. Өмнөговь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №352391 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №067905 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдэд намайг өргөж авсан Дэмбэрэлноровоор олгогдсон байх тул эдгээр дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь  аймаг  дахь  Улсын  бүртгэлийн  хэлтсээс олгосон 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №134/000095 дугаартай С.Цэцгээгийн иргэний үнэмлэхний лавлагаа, 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №067905 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №352391 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №161 тоот тодорхойлолт, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын №53 дугаартай тушаал, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Өмнөговь аймгийн Нэгдэл дундын “Хонгорын гол” хоршооллын даргын №66 дугаартай тушаал, Хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн даргын 1979 оны 08 дугаар 28-ны өдрийн №28 дугаартай тушаал, Хөдөө аж ахуйн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн даргын 1979 оны 08 дугаар 28-ны өдрийн №50 дугаартай тушаал, 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Социалист хөдөлмөрийн худалдаа бэлтгэлийн ангийн даргын №14 дугаартай тушаал,  1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Социалист хөдөлмөрийн худалдаа бэлтгэлийн ангийн даргын №17 дугаартай тушаал, гэрч С.Ербиш, Ш.Цэцэгсүрэн нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Цэцгээгийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч С.Цэцгээ нь 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймаг Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль, 1977 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улааннуурын тэжээлийн үйлдвэрт, 1983 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Улааннуурын тэжээлийн үйлдвэрийн дэргэдэх 23 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Хонгорын гол” хоршоололд буудлын эрхлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Сэрвэй сумын худалдаа бэлтгэлийн ангид гуанзны тогоочоор,  1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл барилга засварын бригадад барилгачнаар, 1989 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 23 дугаар цэцэрлэгийн сахиулаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Даланзадгад хотын 9 дүгээр цэцэрлэгт  аж ахуйн туслахаар, 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Даланзадгад хотын “Цог” ХЭАА-н нярваар, 1993 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2000 он хүртэл Ардын цэргийн 167 дугаар ангид хувцасны нярваар, гэрч С.Ербишийн “С.Цэцгээ 1959 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэвжидийн 3 дахь охин болон мэндэлсэн. 1969 онд С.Цэцгээг 11 настай байхад манай хойд аав Гончигийн дүү Дэмбэрэлноров гэдэг хүүхэдгүй айлд гар хөлийн үзүүрт туслуулах гэж өргүүлсөн. Дүү маань 1975 онд Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн суруульд элсэн орж 1977 онд төгсөөд тухайн оноосоо эхлэн улс эх орондоо 2000 он хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Баян-Овоо сумын нийгмийн даатгалд шалгалт ирээд овгийн зөрчилтэй байна шүүхийн шийдвэр гаргаж ир гэсэн байсан. Тэгээд Сум дундын шүүхэд хандсан” гэсэн, гэрч Ш.Цэцэгсүрэнгийн “Манайх Баян-Овоо сумын Могой багт нутагладаг, би нас бага байсан. Тэгэхэд манайхтай ойролцоо нутагладаг Дэмбэрэлноров, Чимэдцэрэн гэдэг хүмүүс хүүхэд өргөж авч байгаа гээд Цэцгээ тэднийд ирсэн. Бид ойролцоо насны хүүхдүүд манай доод анги байгаад гэрүүд маань ойролцоо нутагладаг байсан учир дотно найзалж нөхөрлөдөг байсан. Би С.Цэцгээтэй дотно найзалж нөхөрлөдөг, түүний  төрсөн болон, өргөж авсан аав ээжүүдийг нь сайн танина. С.Цэцгээд хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр олгохдоо өргөж авсан аав Дэмбэрэлноровоор олгосон байсан. Харин иргэний үнэмлэх нь ээж Сэвжидээр овоглож гарсан гэсэн. Тэгтэл  Баян-Овоо сумын нийгмийн даатгалд шалгалт ирж овгийн зөрчилтэй байна гээд шүүхийн шийдвэр гаргаж ир гэж хэлсэн байсан. Тэгээд С.Цэцгээ намайг гэрчээр тайлбар өгөөч гэж гуйсан болохоор ирсэн” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

            Иймд 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №352391 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №067905 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийн /Дэмбэрэлноровын Цэцгээ гэсэн/ жинхэнэ эзэмшигч С.Цэцгээ мөн болохыг тогтоох үндэслэлтэй.

              Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн 1977 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №352391 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №067905 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /Дэмбэрэлноровын Цэцгээ гэсэн/ тус бүрийн жинхэнэ эзэмшигч нь Тайж овогт Сэвжидийн Цэцгээ мөн болохыг тогтоосугай.

              2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгий Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА