Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 35

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,

Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, Билгэхэд оршин суух Додоо овогт Цэцэгмаагийн Алдармөнх /РД:КН89052278/,

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Цагаан-Овоод оршин суух Буурал овогт Өлзийбаатарын Батнасан /РД:КЛ84122408/ нарт холбогдох,

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, цалингийн зээлийн гэрээний болон нотариатын хураамж нийт 14,010,003.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “...Иргэн Ц.Алдармөнх, Ө.Батнасан нар нь тус банкны Өмнөговь салбарын харьяа Цогтцэций тооцооны төвөөс анх 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр №155 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг хувийн бизнес эрхлэх зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 155/1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу уг зээлийн үлдэгдэл 18,056,341.07 төгрөгийг “Компанийн үйл ажиллагаа доголдсон” гэсэн шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан, мөн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 155/2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу уг зээлийн үлдэгдэл 15,258,000 төгрөгийг “Компанийн үйл ажиллагаа зогссон, цалингийн орлогогүй болсон” гэсэн шалтгааны улмаас зээлийн гэрээний хугацааг 13 сараар сунгасан. Зээлийн барьцаанд иргэн Ц.Алдармөнхийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1114000184 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг Цогтцэций сумын төв Баруун суу 5-7 тоотод байрлах 51 м.кв талбайтай хувийн орон сууц,  Ц.Алдармөнхийн өмчлөлийн нэгж талбарын 151501613 дугаартай Цогтцэций сумын Баруун суу 5-7 тоотын 273 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт барьцаалан зээлийг авсан.

            Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 9,346,246.39 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 4,863,150.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,429.66 төгрөг нийт 14,223,826.50 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 534 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөөгүй байна.

            Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 155/2  тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2. үндсэн зээлийн үлдэгдэл 10,653,753.61 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 3,150,269.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,980.62 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7,000 төгрөг нийт 14,010,003.65 төгрөгийг иргэн Ц.Алдармөнх, Ө.Батнасан нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаат хөрөнгө болох Ц.Алдармөнхийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1114000184 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймаг Цогтцэций сум төв Баруун суу 5-7 тоотод байрлах 51 м.кв талбайтай хувийн орон сууц,  Ц.Алдармөнхийн өмчлөлийн нэгж талбарын 151501613 дугаартай Цогтцэций сумын Баруун суу 5-7 тоотын 273 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар зэрэг барьцааны хөрөнгөөр хангуулах. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

            Хариуцагч Ц.Алдармөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Ц.Алдармөнх би Ө.Батнасангийн хамт 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс цалингийн 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан. 2015 оны 02 дугаар сараас “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа зогсож орлогогүй болсоны улмаас зээлийн эргэн төлөлтөө цаг тухайд нь төлөх ёстой хэмжээгээр нь төлөлгүй бага багаар төлж байсан. “Энержи ресурс” ХХК-нд буцаж ажилдаа орж ажиллаж байгаад хүүхдийн бие өвдөж хагалгаанд орж, ажлаас чөлөө хүссэн боловч өгөөгүй чөлөөлөгдсөн болно. Хамтарн зээлдэгч Ө.Батнасан зээлийг хариуцахгүй миний бие цалингийн зээлээ хариуцана. Ц.Алдармөнх би “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлээ төлж банкийг хохиролгүй болгоно” гэжээ.

            Хариуцагч Ө.Батнасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Ө.Батнасан би Ц.Алдармөнхтэй 2013 онд “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс 20,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тус банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбар нь хариуцагч Ц.Алдармөнх, Ө.Батнасан нарт холбогдуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, цалингийн зээлийн гэрээний болон нотариатын хураамж нийт 14,010,003.65 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ц.Алдармөнх, Ө.Батнасан нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,010,033.65 төгрөгийг нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын харьяа Цогтцэций тооцооны төвд төлнө хэмээн хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй Ц.Алдармөнх, Ө.Батнасан нарт холбогдох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг цуцалж, цалингийн зээлийн гэрээний болон нотариатын хураамж нийт 14,010,003.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,000.02 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 114,000.01 төгрөгийг, мөн хариуцагч Ц.Алдармөнх, Ө.Батнасан нараас 114,000.01 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА