Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:  Р.Цогдэлгэр

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014003620450 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******, Регистрийн дугаар:*******-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч М.Э нь ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Түйн гол”-ын ойролцоо бусдад хүчиндүүлсэн” гэх хэрэгт бүртгэлтийн хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд машин зогссон чинь машинаас цэргийн ангийн залуу чирч буулгаад намайг газар дараад авсан... миний өмдийг хүчээр тайлаад надтай бэлгийн харилцаанд ороод миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан...” иргэн Б.М ыг “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэх гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Намайг хэн нэгний зүгээс хүчиндсэн зүйл байхгүй, би согтуудаа худлаа дуудлага өгсөн болохоор тэрэндээ санаа зовоод худлаа мэдүүлсэн. Худал мэдүүлсэндээ харамсаж байна. Мөн өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 112, 127-128/

Хохирогч Б.М ын мөрдөн байцаалтанд өгсөн

...М.Э гэгчийг хүчиндсэн зүйл байхгүй. Түүний хувьд намайг өөрийг нь хүчиндсэн талаар өргөдөл өгч шалгуулсан,... намайг “Бэлгэвч хэрэглэлгүй өөрийг нь хүчиндсэн мөн дотор дур тавьсан” талаар мэдүүлсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарсан дүгнэлтээр ямар нэгэн эр бэлгийн эс илрээгүй, Иймд би зөвхөн өөрөө л түүнийг хүчиндээгүй гэж хэлээгүй давхар нотлох баримтаар тогтоогдож байна....гэх мэдүүлэг / хх-ийн 36, 126/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн

...Тэр хоёр ******* бид хоёрыг очих үед тус тусдаа зогсож байсан. Хувцас болон биед ямар нэгэн өөрчлөлт байгаагүй хувцастайгаа байсан. Мөн уйлсан болон айсан зүйл байгаагүй....гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № 4244 дугаар шинжээчийн

1.Шинжилгээнд ирүүлсэн М.Э гийн гэх цус нь ABO систэмээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.

2. Б.М ын гэх цус нь АВO систэмээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.

3. *******гийн дотоож, наалдац, хөвөн бамбар, Б.М ын гэх дотоож, наалдац, хөвөн бамбар дээр эр бэлгийн эс болон цус илрээгүй...гэх дүгнэлт/хх-ийн 64-р тал/

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн № 67 дугаар

1.М.Э нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл.

2.Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хэрэг хариуцах чадвартай..гэх дүгнэлт/хх-ийн 69 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 109-110/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 82/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 89/, / шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, депозит дансны хуулгууд /хх-ийн 84-87/, хүүхдийн төрсний гэрчилгээзэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч М.Э нь ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Түйн гол”-ын ойролцоо бусдад хүчиндүүлсэн” гэх хэрэгт бүртгэлтийн хэрэгт  хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд машин зогссон чинь машинаас цэргийн ангийн залуу чирч буулгаад намайг газар дараад авсан... миний өмдийг хүчээр тайлаад надтай бэлгийн харилцаанд ороод миний бэлэг эрхтэн дотор дур тавьсан... иргэн Б.М ыг “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч М.Э гийн... намайг хэн нэгний зүгээс хүчиндсэн зүйл байхгүй харин би согтуудаа худлаа дуудлага өгсөн болохоор тэрэндээ санаа зовоод худлаа мэдүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 112, 127-128/

Хохирогч Б.М ын ...  М.Э г хүчиндсэн зүйл байхгүй. ..намайг “Бэлгэвч хэрэглэлгүй өөрийг нь хүчиндсэн мөн дотор дур тавьсан” талаар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарсан дүгнэлтээр ямар нэгэн эр бэлгийн эс илрээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 36, 126-127/

Гэрч *******ын ... Тэр хоёр ******* бид хоёрыг очих үед тус тусдаа зогсож байсан. Хувцас болон биед ямар нэгэн өөрчлөлт байгаагүй хувцастайгаа байсан. Мөн уйлсан болон айсан зүйл байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн № 4244 дугаар шинжээчийн... *******гийн дотоож, наалдац, хөвөн бамбар, Б.М ын гэх дотоож, наалдац, хөвөн бамбар дээр эр бэлгийн эс болон цус илрээгүй...гэх дүгнэлт/хх-ийн 64-р тал/

Баянхонгор аймнщгийн Нэгдсэн эмнэлгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №67 дугаар шинжээч нарын.. М.Э хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт/хх-ийн 69/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Э нь  хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Э гийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Б.М  нь М.Э гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал / ам бүл 7, ээж, охин, 5 дүүгийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөрийн орлогоороо өөрийн төрсөн охин, 5 дүүгээ тэжээдэг/ зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Э хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ... гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 3-т зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрэгтэй, эмэгтэй дотуур хувцас, арчдас зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч М.Э гийн эзэмшлийн “...Самсунг эс маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч М.Э буцаан олгож, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт М.Э  хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Э хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэг М.Э нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрэгтэй, эмэгтэй дотуур хувцас, арчдас зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч М.Э гийн эзэмшлийн ...Самсунг S7... маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эзэмшигч М.Э буцаан олгосугай.

7.Шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА