Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/000

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Д.Батцэнгэл, нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Иргэдийн төлөөлөгч Б.Амаржаргал

  Өсвөр насны шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Бор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000025 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2004 оны 03 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, овогт Г.Б 

 

Үйлдсэн хэргийн талаар

     

Өсвөр насны шүүгдэгч Г.Б   нь  согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-47-02 тоотод Д.Г ийн гэрт Б.А ын хэвлийн хөндий буюу хүйсний баруун дээд хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                                        ТОРХОЙЛОХ НЬ:

 

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б гийн  мөрдөн байцаалтын шатанд  өгсөн

... Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Д.Г ийн гэрт нь  ороход Д.Г , А.Адъяабат, А.Энэбиш нар хөзөр тоглоод сууж байхаар нь би тэр гуравтай нийлж хөзөр тоглосон А.Энэбиш би айлд оччихоод хүрээд ирье гэж хэлээд гараад явсан. Бид гурав хөзөр тоглож байхад А.Энэбиш Наабаа гэдэг хүний хамтаар орж ирэхдээ 0,75 литрийн ерөөл нэртэй 2 шил архитай ирээд хувааж уугаад хөзөр тоглоод би гар утсаар тоглож байхад тэд нар архиа ууж дуусгаад А.А надаас мөнгө асуугаад нэг юм аваад өгөөч гэхээр нь дүүд нь 20,000 төгрөг байна гэж хэлсэн чинь А.А ахдаа наад мөнгөө өгчих гэхээр нь би цуг явъя гэж хэлээд Хөх толгойд нэг дэлгүүрт орж 20,000 төгрөгөөр өгөөд 1 шил архи аваад дараа нь дэлгүүрийн худалдагчийн данс руу 20,000 төгрөгийг Бадам эгчээр хийлгэж 3 лааз пиво, 2 ширхэг ундаа, 1 ширхэг тамхи аваад үлдсэн мөнгийг нь аваад бид хоёр буцаад Д.Г ийн гэрт нь очсон. Бид дөрөв А.Адъяабатын авч ирсэн 1 шил архийг хувааж уугаад сууж байхад гаднаас Нааба  гэдэг хүн 0,5 литрийн архи аваад очиж ирэхэд Адъяабат авчирсан архиа нуугаад Наабаа гэдэг хүний авчирсан ногоон шил архийг хувааж уусан Наабаа гэдэг залуу би гэртээ харилаа гэж хэлээд гараад явсан. А.Энэбиш бид хоёр 13 гэдэг тоглоом тоглоод би хожсон чинь А.Энэбиш уурлаад пизда гэж хэлээд намайг 2 удаа цээж рүү цохиод авсан. А.А намайг чи ноднин надаас зугтааж байсандаа гэж хэлээд ах нь одоо  чамтай юм ярина овоо бацаан гэх мэтээр хэлээд нааш ир гэж дуудахаар нь хажууд нь суусан чинь би шоронд байхдаа атман байсан гэж хэлээд А.Энэбиш ах  гүйж ирээд миний хоолойг боож аваад миний толгой руу архины шилээр толгой руу цохьсон. Д.Г  ахыг босоод ирээч энэ 2 намайг зодож алахнаа гэж хэлэхэд Д.Г  чимээгүй байсан. Тэгсэн чинь А.Энэбиш ах миний куртик утас хоёр аваад гараад явсан. А.А бид хоёр маргалдаж байгаад намайг гэдэс рүү цохиод агаа нь чамайг бодвол олон оймс элээсэн шүү гэж хэлээд айлгаад байхад нь би тогооны саван дээр байсан бор иштэй эвхдэг хутга байхаар нь аваад ах та яах гээд байгаа юм гэж хэлэхэд А.А ах миний урдаас чиглээд ирэхээр нь хутгатай гараараа хатгасан чинь А.А миний өмссөн хувцасны захаар боож аваад орон дээр унагаагаад дээрээс боож нэг хөлөөрөө өвдөглөсөн байдалтай байж байгаад гэдсээ барьж үзээд Д.Г  ахад Банди намайг хутгалчихлаа гэж хэлээд сандал дээр суухад нь харсан чинь хүйсний хажуу талаас нь цус гарч байгааг нь хараад би орон дээрээс босож ирээд харсан чинь орны хөлийн хажууд хутга байхаар нь тэр хутгыг нь аваад гэрээс гарч зугтаасан. Д.Г ийн гудамжны үзүүрт ирээд автомашин явдаг засмал зам давуулаад хутгыг шийдчихээд гэрлүүгээ  харьсан.  Тухайн үед А.А намайг зодохоор нь айсандаа хутгалсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/,

          Хохирогч Б.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

        ...Би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байхад А.Энэбиш ах манайд ирсэн.  Д.Г  ахын гэрт бид гурвыг байхад Г.Б  гэдэг залуу орж ирсэн. Г.Б  гэх залуу ирэхдээ ерөөл нэртэй 0,75 литрийн архи авч ирээд бид 4 хувааж уугаад хөзөр тоглож байгаад архийг ууж дуусгасан. А.Энэбиш ах явлаа гээд явсны дараа би Г.Б тай маргалдсан. Бид хоёр барилцаж аваад ноцолдож байхад Г.Б  гартаа хутга барьсан байсан намайг хутгалсан. Би Г.Б г намайг хутгалсан талаар хэлэхэд гэрээс гараад гүйгээд явсан. А.Энэбиш ах руу залгаад намайг бандиа хутгалчихлаа гэж хэлээд салгасан. Удалгүй А.Энэбиш ах Д.Г ийн гэрт ирээд эмнэлэгт дуудлага өгсөн  нэг мэдсэн эмнэлэгт байсан. Г.Б тай хөзөр тоглож байгаад маргалдсан юм ямар шалтгаанаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Г.Б г гартаа барьсан байсан хутга нь саарал өнгийн иштэй эвхмэл хутга байсан. Бид нарын согтолт гайгүй байсан...Миний хүйсний хажуу талын гуурс нь битүүрэхгүй хатгуулж өвдөж байгаа өөр зүйл байхгүй. Би гомдолтой байна эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн зардал, эм тариагаа төлүүлмээр байна...Би Г.Б тай утсаар яриад чи мөнгөө яасан гэж хэлсэн чинь мөнгө олдохгүй байна. Мөнгө хайгаад явж байна гэж хэлсэн. Миний эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн 600.000 төгрөгийн хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-12/,

               Гэрч Д.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... 2020 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 5-16 цагийн хооронд гэртээ байж байхад А.Энэбиш, А.А нар манайд ирсэн. Тэгээд бид гурав манайд хөзөр  тоглоод сууж байхад Г.Б  орой 18 цагийн орчимд байх манайд ганцаараа ирээд бид нартай нийлээд хөзөр тоглоод сууж байхад А.Энэбиш ганц нэг юм уух уу гэж хэлээд дэлгүүр лүү яваад ирэхдээ 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг авчирсныг бид дөрөв хувааж уусан юм. Архийг ууж дуусгасаны дараа би нөгөө хэд дээ унтлаа гэж хэлээд орон дээр очоод хэвтээд унтаж байсан чинь А.Энэбиш намайг сэрээгээд хутга, шөвгө болчихлоо гэж хэлэхээр нь босоод харсан чинь манай нөгөө талын орон дээр А.А дээшээ харсан хүйсний хажуу талд хутгалсан хэвтэж байсан. Маргааш нь манай гэрт Г.Б  ирэхээр нь чи яах гэж хэрүүл маргаан хийж , хүн хутгалсан юм, хаанаас хутга авсан  гэж хэлсэн чинь танай гэрт байсан эвхмэл бор өнгийн модон хутгаар хутгалсан гэж хэлсэн. Манай гэрт бор өнгийн модон иштэй эвхмэл модон хутга байсан. Одоо байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 /,

           

Насанд хүрээгүй гэрч Г.М гийн мөрдөн байцаалтын  шатанд өгсөн

            ... 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн үед  миний гар утас руу 89252524 гэсэн дугаараас залгаад Банди буюу Г.Б  байна чи гандангийн гадаа хүрээд ирээч гэж хэлээд залгасан. Би найз охин Цэрэннадмидийн хамтаар гэрээс нь гараад гандангийн үүдэнд очиход Г.Б  ганцаараа зогсож байхаар нь очоод юу болсон талаар асуусан чинь Г.Б  би А.Адъяабатыг хутгалчихлаа гэж хэлэхээр нь чи битгий худлаа яриад бай гэж хэлсэн чинь чи Д.Г тай ярихгүй юу гэж хэлэхээр нь би өөрийнхөө дугаараас Д.Г тай утсаар залгаад та хаана байгаа гэж асуухад цагдаа дээр байна Бандиа буюу Г.Б  А.Адъябатыг хутгалчихлаа гэхээр нь салгасан. Би тухайн үед Г.Б гийн өмсөж байсан хар өнгийн савхийг би өмсөөд Г.Б  миний хар өнгийн куртикийг сольж өмсчихөөд яваад өгсөн. Г.Б  надтай гандангийн урд уулзахад толгойноос нь цус гараагүй байсан. Тухайн үед Г.Б  гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан гар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

           

Гэрч А.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би гэртэж байхад А.А над дээр ирээд Д.Г  дуудаж байна хоёулаа хамт очъё гээд Д.Г аагийнд хамт очсон. А.Адъяабат, Д.Г  бид 3 хөзөр тоглож байсан чинь Г. Бямбажин нэг шил архи авч ирсэн архийг  бид 4 ууж дуусгаад би гэр лүүгээ яваад өгсөн. Би гэртээ харих гээд явж байсан чинь А.А над руу залгаад би хутгалуулчихлаа гээд над руу залгасан. Би буцаад Д.Г ийнд очсон чинь А.А хутгалуулсан байсан эмнэлэгт  би хүргэж өгчихөөд гэртээ харьсан. Тэр хоёр намайг байх үед хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байхгүй байсан. Г.Б  намайг хутгалчихлаа гээд Д.Ганххуягаагийн гэрт орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 27 шинжээчийн дугаартай

             1.Б.А ын биед хэвлийн хөндий рүү хүйсний баруун дээд хэсгээр нэвтэрч нарийн ба бүдүүн гэдэсний чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно.

3.Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүгнээс хамаарна.

5.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/ хх-ийн хэргийн 36-37 /,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 45-46/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  / хх-ийн 06/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 04-06/,  оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт / хх-ийн 63/,  өсвөр насны шүүгдэгч Г.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 64-65/ төрсний бүртгэлийн лавлагаа / хх-ийн 67-68/ нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 81-82/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б   нь  согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-47-02 тоотод Д.Г ийн гэрт Б.А ын хэвлийн хөндий буюу хүйсний баруун дээд хэсэгт зэвсэг буюу хутгаар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Өсвөр насны шүүгдэгч Г.Б гийн... би тогооны саван дээр байсан бор иштэй эвхдэг хутга байхаар нь аваад  А.А ах миний урдаас чиглээд ирэхээр нь хутгатай гараараа хатгасан,....намайг хутгалчихлаа гэж хэлээд сандал дээр суухад нь харсан чинь хүйсний хажуу талаас нь цус гарч байгааг нь хараад би орны хөлийн хажууд хутга байхаар нь тэр хутгыг нь аваад гэрээс гарч зугтаасан.... гэх мэдүүлэг / хх-ийн 54-55/,

          Хохирогч Б.А ын ... Г.Б  гартаа хутга барьсан байсан намайг хутгалсан...Миний хүйсний хажуу талын гуурс нь битүүрэхгүй хатгуулж өвдөж байгаа өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 10-12/,

           Гэрч Д.Г ийн ... орон дээр А.А дээшээ харсан хүйсний хажуу талд хутгалсан хэвтэж байсан,... Г.Б  ирэхээр нь хүн хутгалсан юм, хаанаас хутга авсан  гэж хэлсэн чинь танай гэрт байсан эвхмэл бор өнгийн модон хутгаар хутгалсан гэж хэлсэн. Манай гэрт бор өнгийн модон иштэй эвхмэл модон хутга байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 /,

            Насанд хүрээгүй гэрч Г.М гийн ...Г.Б  би А.Адъяабатыг хутгалчихлаа гэж ж хэлсэн,...Г.Б гийн толгойноос нь цус гараагүй байсан. Тухайн үед Г.Б  гартаа бор өнгийн иштэй хутга барьчихсан гар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч А.Энэбишийн...Г.Б  намайг хутгалчихлаа гээд Д.Ганххуягаагийн гэрт орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/,

            Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 27 дугаар шинжээчийн...Б.А ын биед хэвлийн хөндий рүү хүйсний баруун дээд хэсгээр нэвтэрч нарийн ба бүдүүн гэдэсний чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/ хх-ийн хэргийн 36-37/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Өсвөр насны шүүгдэгч Г.Б  нь зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн Б.А ын хэвлийн хөндий буюу хүйсний баруун дээд хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтлийг авсан үйл баримт тогтоогдсон, тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Б.А  нь өсвөр насны шүүгдэгч Г.Б гаас нэхэмжлэх зүйлгүй, нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул өсвөр насны шүүгдэгч Г.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Болдбаатар нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч А.А нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдав.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул өсвөр насны  шүүгдэгч Г.Б г  хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.        

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Л.Бор нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн санал гаргасан болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Өвсөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б д 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Г.Б д тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Өсвөр насны шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Өсвөр насны шүүгдэгч Г.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Г.Б г хүний эрүүл мэндэд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б г 6 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны  шүүгдэгч Г.Б д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлд  зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Б д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад  эдлүүлсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч А.А нь цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Өсвөр насны шүүгдэгч Г.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.