| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/061 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогч Б.Ж
Шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211400000022 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. .
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, овогт ийн , Регистрийн дугаар:
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөө 07 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Эрхэт тамч 5 дугаар багийн нутаг ” Ар хүйтэн” гэх газар Б.Ж ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...******* ах манайд орж ирээд ******* рүү адуугаа аваад зайл гээд аашилсан тэр хоёр удалгүй эвлэрээд Б.Ж ах гэр лүүгээ явсан. Хэсэг хугацааны дараа *******, ******* 2 манай гэрийн гадаа маргалдаад байснаа эвлэрээд тамхи татаад байж байтал Б.Ж ах гэрээсээ гараад бид нар дээр хутга бариад хүрээд ирсэн хэн нь миний гарт үхмээр байна гэж хэлээд хүмүүсийн дунд руу орж ирээд ******* рүү хутгаа дэлгээд ална шүү гээд дайрахаар нь би хүн аллаа гэж хэлээд аргагүй хамгаалалт хийж тонгорч унагаасан гэв.
Шүүгдэгч Г.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 17 цагийн үед гэртээ дүү нартай цай чанаад сууж байтал хотонд машин ирэх чимээ сонсогдохоор гараад гартал манай үүдэн дээр ланд-80 маркийн машин ирээд зогссон машинаас ******* эхнэртэйгээ******* эхнэртэйгээ Б.Ж ах эхнэртэйгээ бууж ирсэн. Б.Ж ах эхнэртэйгээ гэр лүүгээ явсан бусад ирсэн хүмүүс нь манайд ороод хоол идэх гээд сууж байтал Б.Ж ах манайд орж ирээд Бумцэнд рүү адуугаа аваад зайл гээд аашилсан. Б.Ж ах Бумцэнд 2 удалгүй эвлэрээд Б.Ж ах гэр лүүгээ явсан хэсэг хугацааны дараа *******, ******* 2 манай гэрийн гадаа маргалдаад байснаа эвлэрээд тамхи татаад байж байтал Б.Ж ах гэрээсээ гараад бид нар дээр хутга бариад хүрч ирэд хэн нь миний гарт үхмээр байна гэж хэлээд хүмүүсийн дунд руу ороод ирэхээр нь би Б.Ж ахаа та боль гэж хэлсэн чинь миний хэлэхийг тоолгүй ******* рүү хутгаа дэлгээд ална шүү гээд дайрахаар нь би хүн аллаа гэж хэлээд тонгороод шидсэн. Б.Ж ах унаад ******* бид 2 татаад босгосон. Би тухайн үед Б.Ж ах хутга бариад хүмүүсийн дунд ороод хэн нь миний гарт үхмээр байна гээд байхаар нь хүн хутгалаад хүн амины хэрэг гарчих вий гэсэндээ барьж аваад тонгорсон юм. Б.Ж ах бид хоёр маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед хутга дэлгээтэй байсан. Гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээд тонгорч унагаагаад гэмтээсэн нь миний буруу өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 136-137/
Хохирогч Б.Ж ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би эхнэртэй *******ынд очоод ******* тэдний эхнэр *******, ******* бид 5 жаахан монгол архи уучихаад буцаад гэртээ хүргүүлсэн. Гэрт очиход бараг үүр цайж байсан. Би адууны бандийг уучихсан юм уу гээд тоглоом хийсэн чинь уурласан. Гэртээ очоод 20 минут болсон байх эд нар пижигнээд орилолдоод унахаар нь би гүйгээд очсон. Тэгээд би юу болоод байна гээд гараа өргөсөн. Б.Ж ах хутга барьсан байна гээд орилохоор нь би ханцуй руугаа хийгээд өвөртөлчихсөн. Тэгээд эргээд явж байтал Г.Б намайг барьж аваад тонгорсон. Тэгээд босох гээд мөрөн дээр гишгэчих шиг болсон. Тэгээд мөр мултарчих шиг болохоор нь бариач руу явсан гэв.
Хохирогч Б.Ж ын мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 00 цаг 30 минутын манай гэрт *******, *******, бид гурав нэг шил архи уусан. *******, ******* хоёр гэр лүүгээ явсан. Би гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ унтаад үлдсэн. Унтаж байтал саахалтын ******* манайд ирээд очиж цай уу гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэй *******ынд очоод ******* тэдний эхнэр *******, ******* бид 5 жаахан монгол архи уучихаад буцаад гэртээ хүргүүлсэн бараг үүр цайж байсан. Би мах идэж байсан манай хотны айлын хүмүүс маргалдаад байхаар нь идэж байсан эвхэгддэг хутгаа бариад гартал ын гэрийн гадаа олон хүмүүс зогсож байсан очоод юу болж байна больцгоо гэж хэлтэл Г.Б хажуугаас барьж унагаасан, унагаачихаад хөлөөрөө дэвсчхээд явсан. Би босоод шууд гэрлүүгээ явсан, гэртээ ороод мөр өвдөөд байхаар нь бариач Шар ахынх руу явсан...Аль хөлөөрөө өшиглөснийг мэдэхгүй байна зүүн мөр лүү өшиглөсөн нь надад мэдэгдсэн. эхнэртэйгээ байсан, зүс таних залуучууд байсан. Хутгаар мах идэж байсан болохоор сандраад санаандгүй бариад явсан, эвхэгддэг хутгаа би дэлгээгүй байсан. *******ыг зодоод байх шиг байхаар нь салгах гээд явж байтал замаас Г.Б намайг унагаасан. Хүмүүс дунд ороод больцгоо гээд хутгатай гараа хоёр гурван удаа далайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 /,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 7 цагийн үед би гэртээ байж байгаад гэрээсээ гараад хартал манай гэрийн зүүн хойд талд *******, Батжаргап хоёр хэрэлдээд байсан. *******ыг эхнэр аваад машинруугаа явсан. Би *******ийн хажууд нь зогсож байсан чинь Б.Ж ах манай гэрийн урдуур тойроод гартаа эвхэгддэг хутга дэлгээгүй бариад хүрээд ирснээ ******* рүү далайсан. Би Б.Ж ах хутга барьчихсан байна гэж хэлсэн. Г.Б ах ирээд Б.Ж ахыг боль гэж хэлсэн чинь явснаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Бумцэнд рүү дайрсан чинь Г.Б ах тонгороод шидсэн. Б.Ж ах газар унасан Г.Баатарзориг дээлийнх нь ханцуйг атгаад Б.Ж ахыг гэрлүү нь дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... өглөө үүр цайж байхад би Г.Б ыд сууж байсан чинь *******, ******* хоёр маргалдаад байсан би та хоёр одоо боль гэж хэлээд эргээд хартал Б.Жуков ах ганцаараа ын гэрийн араар хутгаа дэлгээд хүрээд ирсэн. Би Б.Ж ах Г.Б хоёр дээр очоод Б.Ж ахын хутгатай гарыг дээлнийх нь ханцуйгаар боож бариад дагуулаад гэр лүү нь ороод эхнэрд танай хүн хүн рүү хутга барьж дайрч байна гэж хэлчихээд гарч яваад машинаа асаагаад эхнэрийн хамт гэрлүүгээ явсан. Эвхэгддэг хутга байсан хутгаа гартаа барьсан байхад хутганы ир нь нилээн лав гарчихсан байсан. Г.Б Б.Ж ыг цохиж өшиглөөгүй тийм зүйл надаа ажиглагдаагүй...Хөлөө тавиад нилээн даацтай тонгорсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Г.Б ахынд сууж байсан чинь Б.Ж ах олон хүмүүстэй орж ирснээ чамайг адуугаа аваад зайл гэсэн гараад уулзъя гэхээр нь би дагаад гарсан надаас уучлал гуйсан юм. Тэгээд Б.Ж ах гэрлүүгээ яваад ирснээ надруу дэлгээгүй эвхээтэй тонгорог бариад дайртал Г.Б ах болиулсан дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Г.Б ах барьж аваад тонгорсон тэгээд Г.Баатарзориг Б.Ж ыг дагуулаад гэрлүү нь явсан. Бор эвхэгддэг хутга баруун гартаа бариад дайрсан. Б.Ж ыг би зодож, цохиж, ноцолдоогүй, ерөөсөө зодож, цохиогүй, зөвхөн тонгорсон. Зүүн гараараа баруун суган доогуур нь оруулж тонгорсон нэг мэдсэн Б.Ж ах газар унасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,
Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... өглөө үүр цайж байхад *******ынд очиж хоол цай идчихээд манай нөхөр Б.Жуков, ******* эхнэртэйгээ, Г.Баатарзориг эхнэр бид зургаа манай хотонд ирээд Г.Б ы гэрийн үүдэнд зогссон, би машинаас буугаад шууд гэрлүүгээ явсан тэр хэд машиндаа үлдсэн. Би гэртээ ороод галаа түлээд байж байсан чинь Б.Ж орж ирж байж байснаа гэнэт гараад явсан. Нэлээн байж байснаа мөр гэмтчихлээ гээд *******той ороод ирсэн. ын гэр манай гэрээс хол болохоор тийм чимээ сонсогдоогүй. Г.Б намайг тонгорч унагаагаад мөр гэмтээчихлээ гээд ороод ирсэн өөр юм яриагүй. Б.Ж халамцуу байсан нээх их согтоогүй байсан. Б.Ж надад хэлэхдээ хутга бариад явж байсан чинь Г.Б намайг тонгорчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 62- 64/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 01 дүгээр сарын 01-ний өглөө унтаж байтал хүмүүс маргалдаад байгаа дуулдаад би сэрсэн. Би босоод үнсээ авчихаад гарсан чинь Б.Ж , Г.Баатарзоригтой цуг гэр лүүгээ орж байсан. Би цайгаа чаначихаад Б.Ж ынд ортол Г.Б үүрч шидээд миний мөрийг гэмтээчихлээ гээд эхнэртэйгээ хоёулаа сууж байсан. Тэгээд би буцаад гэртээ орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би сумын хэсгийн төлөөлөгч эмнэлгийн жолооч, гэх хүмүүстэй яваад ын гэрт очоод анхны байдлаар үзлэг хийхэд эгэмний яс гадагшаа овойсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед Б.Ж ын эхнэр над руу залгаад урьд шөнө залуучууд маргалдаад Б.Ж гараад очсон чинь Г.Б Б.Ж ыг тонгорч унагаагаад дээр дэвсээд мөрийг нь гэмтээчихлээ гэж хэлсэн.Тэгэхээр нь би наад хавиараа бариач олж, үзүүл, бариач олдохгүй бол эмчид яаралтай үзүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар шинжээчийн
1. Б.Ж ын биед эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар нэмэлт шинжээчийн
1.Б.Ж ын биед гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот дүгнэлтэнд Б.Ж ын биед эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарлын үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
3.Уг баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
4.Дээрх баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг / хх-ийн 119-120/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 07/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 22-25/, эмчилгээний зардлын баримтууд / хх-ийн 36-41/, өвчтөн илгээх хуудас / хх-ийн 42/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа / хх-ийн 140/, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 141/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 143-148/, шүүгдэгч Г.Б ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 153/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан болон шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Ж ыг тонгорч унагааж эгэм, далны холбоосын салалт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон, тус гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэцогт сумын Эрхэт тамч 5 дугаар багийн нутаг “Ар хүйтэн “ гэх газар Б.Ж ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Г.Б ы ... ах гэрээсээ бид нар дээр хутга бариад хэн нь миний гарт үхмээр байна гэж хэлээд хүмүүсийн дунд руу орж ирээд ******* рүү хутгаа дэлгээд ална шүү гээд дайрахаар нь би хүн аллаа гэж хэлээд тонгороод шидсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 136-137/
Хохирогч Б.Ж ын ...хотны айлын хүмүүс маргалдаад байхаар нь мах идэж байсан эвхэгддэг хутгаа барьж гараад очоод юу болж байна больцгоо гэж хэлтэл Г.Б хажуугаас барьж унагаасан, унагаачихаад хөлөөрөө дэвсчхээд явсан,...аль хөлөөрөө өшиглөснийг мэдэхгүй байна зүүн мөр лүү өшиглөсөн нь надад мэдэгдсэн,...эвхэгддэг хутгаа би дэлгээгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-33 /,
Гэрч ийн...Б. ах манай гэрийн урдуур тойроод гартаа эвхэгддэг хутга дэлгээгүй бариад хүрээд ирснээ Бумцэнд рүү далайсан, ...Б.Ж ах эргээд явснаа гэнэт эргээд хутгаа дэлгээд Бумцэнд рүү дайрсан чинь Г.Б ах тонгороод шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,
Гэрч *******ийн...Б. ах ганцаараа гэрийн араар хутгаа дэлгээд хүрээд ирсэн, эвхэгддэг хутга байсан. Хутгаа гартаа барьсан байхад хутганы ир нь нилээн лав гарчихсан байсан. Г.Б ыг цохиж өшиглөөгүй тийм зүйл надаа ажиглагдаагүй...Хөлөө тавиад нэлээн даацтай тонгорсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 /,
Гэрч *******ийн ...Б. ах гэр лүүгээ яваад ирснээ над руу дэлгээгүй эвхээтэй тонгорог бариад дайртал Г.Б ах болиулсан дахиад хутгаа дэлгээд дайрсан чинь Г.Б ах барьж аваад тонгорсон,..бор эвхэгддэг хутга баруун гартаа бариад дайрсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,
Гэрчгийн...Б. утга бариад явж байсан чинь Г.Б намайг тонгорчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 63/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай ...Б.Ж ын биед эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 107-108/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар шинжээчийн нэмэлтээр...1.Б.Ж ын биед гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 37 тоот дүгнэлтэнд ....Б.Ж ын биед эгэм, далны холбоосын салалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо,....Дээрх баруун 9 дүгээр хавирганы хуучин бороолсон хугарал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг / хх-ийн 119-120/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б ы дээрх үйлдэл нь бусдын бие махбодод халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “ Аргагүй хамгаалалт”-ын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт “ өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.. гэж заасан.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх... болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооны няцаах, түүнээс хамгаалах үйлдэл ба халдлага нь аюултай буюу амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан үйлдэл, довтолгооны эсрэг хийж буй таслан зогсоох зорилготой үйлдэл юм. Аргагүй хамгаалалт нь зодох , түлхэх гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдээр илэрнэ.
Тухайн гэмт хэргийн хувьд хохирогч Б.Ж нь шүүгдэгч Г.Б ы эсрэг түүний эрхэд халдсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй буюу хууль бус үйлдэл хийснийг тэрээр таслан зогсоох зорилгоор аргагүй хамгаалалт хийх эрх үүсээгүй байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ж нь шүүгдэгч Г.Б д бодитой хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй ба биед хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болгосны улмаас эсэргүүцэн довтолсон нөхцөл байдал бий болоогүй, харин шүүгдэгч Г.Б ы санаатай чиглэсэн үйлдлийн улмаас хохирогч Б.Ж ын биед хүндэвтэр хохирол учирсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийх үндэслэл болсон гэж үзэж боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан заалтыг харгалзан шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1448000 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас буудлын үнэ, хоол зөөсөн хөлс, боолт хийлгэсэн, цахилгаан аппаратад орсон төлбөр нийт 490295 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б аас бензины үнэ 120000 төгрөг, тосны үнэ 600000 төгрөг, эмний үнэ 237295 төгрөг нийт 957295 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж т олгож шийдвэрлэлээ.
Харин хохирогч Б.Ж нь цаашид гаргах хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б ы эзэмшлийн “...“... Самсунг А-71 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Б д олгов.\
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, аяга 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Г.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Б аас 957,295 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ж т олгосугай.
7. Хохирогч Б.Ж ын нэхэмжлэлээс 490,705 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гаргах хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, аяга 1 ширхгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Г.Б ы эзэмшлийн “... Самсунг А-71 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Г.Б д буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б д хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА