Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/055

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Б., шүүгч Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч:  Ц.Сүхбат

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Иргэдийн төлөөлөгч: Ц.Ганбаатар

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б од холбогдох эрүүгийн 1914004960311  дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, овогт ын ,   регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт *******г алсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч М.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Талийгаач бид хоёр урьд өмнө маргалдаж муудсан зүйл байхгүй. Тухайн үед архи их уусан байсан боловч муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Амь насыг нь хороох ямар нэгэн шалтаг шалтгаан, муу санаа агуулаагүй байсан. Мотоциклиос унаснаас болж үүссэн хэрэг гэж бодож байгаа. Талийгаачийг яагаад булсан гэхээр талийгаачийг мотоцикль дээрээ дүүрч явж байгаад элстэй газар зоогдоод явж болохгүй байхаар нь орхиод явах гэтэл шувуу эргээд байсан. Тухайн үед яаж балмагдсан согтуу байсан болохоор намайг ирэхэд шувуу идчихсэн байвал яана гэж бодоод гараараа элс самардаад дөнгөж элсээр далдлаад орхисон.  Цогцсыг хайх явцад цагдаагийн алба хаагч нар элс малтаж ухаж үзэх гээд байсан. Тэгэхээр нь би ингэж хайх шаардлагагүй ил харагдахаар байгаа гэж хэлтэл ******* байцаагч “чи алаад булчихсан дээрээс нь элс шороо шуураад бүр далд орсон байгаа” гэж хэлсэн. Дөнгөж халхлах төдий элс байсан учир харагдахаар хэмжээнд ил байгаа гэж хэлсэн. Цогцсыг олоход миний хэлснээр ил байсан. Иргэж ирэхдээ олохгүй байж магад гээд тэрлэг бүсийг боож баглаад тэмдэг тавьсан. Энэ газар нь маш өргөн тал газар байсан. Буцаад би олох л ёстой гэж бодсон. Талийгаачаас урагш яваад элсэн дунд маш бүдэгхэн зам байсан. Тэр зам дээр очоод иргээд харахад миний тавьсан мануухай бол 300 орчим зайтай харагдаж байсан. Тухайн үед эргээд ирэхдээ элс буттай газрынхаа зүүн захыг барьж яваад олно гэж бодоод явсан. Түүнээс нааш Баянхонгор аймаг чигт 6-7 км явахад ганцхан өргөн үерийн сайр гарч ирсэн. Тухайн үед газраа сайн тогтоож байсан нь сүүлд олоход их дөхөм болсон. Эд зүйлээ гээчихээд маргааш нь олоход ч хэцүү цагаан тал байсан. Нутагтаа очиж хэл дуулгая гэж бодоод явж байхад хамгийн түрүүнд ******* гэх хүнтэй таарсан. Мотоциклиос унаад ийм болчихлоо гэхэд намайг учиргүй загнаад байхаар нь хэлж чадаагүй. *******ынд очиход нэлээн их хүмүүс байсан. Нялх хүүхдүүдтэй айл байсан учраас хэлж чадаагүй. Цааш явж байхад мотоцикль эвдрээд  алхаад явж байхад манай сумын залуу  Бөмбөгөр сумын харьяат ******* гэх залуу чөдөртэй морь аваад явж байхтай таарсан. Энэ залууд болсон явдлын талаар хэлсэн. Энэ залуу мотоцикль янзалж өгч тусалсан. Цаг хугацаа алдаад улам цаашаа яваад байхаар буцаж очих зориггүй болдог юм байна лээ. Энэ нь миний буруу болсон. Ямар ч байсан үнэнээ хэлье гэж бодоод цагдаад очсон.Би тэр хүнийг алах ямар ч санаа агуулж байгаагүй гэж хэлмээр байна.

Шүүгдэгч М.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 07 дугаар сарын 15-ний өдөр би хүнс өгөхөөр болоод явсан замдаа олон удаа зогсож 1 шил архиа бараг хувааж уугаад дуусгасан Тэгээд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Нарийний гүүр орох гэж явахад мотоциклийн хойд талын дугуй хагарчихаар нь шууд яваад Нарийний гүүр ороход 17-18 цаг үед болж  байсан. Тэгээд Нарийний гүүрэн дээр байдаг айлуудын талд мотоциклийнхоо дугуйг янзалсан. Тухайн үед би хагарсан дугуйг тайлах гэсэн чинь согтоод чадахгүй байсан чинь ******* өөрөө дугуйгаа тайлаад нөхөөд би мотоциклийг дахин унаад цаашаа багцаагаар 500 орчим метр явсан  ******* ах чи согтоод мотоциклио барьж чадахгүй байна, би жолоодоно гэхээр нь би араар сууж явсан. Тэгээд явж байхдаа би авч явсан архиа амаар нь уугаад явж байснаа санаж байна.Тэгээд согтоод түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна. Нэг сэрэхэд би газар түрүүлгээ хараад хэвтэж байсан бөгөөд харанхуй, болчихсон юм харадахгүй байсан. Тэгээд би өндийгөөд ******* ахаа гээд дуудсан чинь чимээ гараагүй, хүн болон мотоцикль харагдахгүй байсан. Бид нар ******* ахыг ******* гэж дууддаг байсан. Тэгээд бм асаагуурын гэрэл тусаагаад харсан чинь миний ар талд 5-6 метр зайд мотоциклийг данхраадаад босгочихсон харагдахаар нь жоохон сууж байгаад босоод асаагуурын гэрлээ тусаагаад явсан чинь мотоциклийн хойд талд 1-2 метр зайнд ******* ах газар биеийнхээ зүүн талаар атираад хэвтчихсэн байсан  тэрээр дээлийнхээ бүсийг тайлаад дээлийнхээ зарим хэсгийг дэвсээд, зарим хэсгээр нь бүтээгээд хэвтчихсэн харагдсан. Тэгээд би түүнийг унтаж байгаа юм байх гэж бодоод очилгүй мотоцикль дээрээ очоод өвөрөө уудалдсан чинь 1 шил бүтэн, нэг шил хагас архи байхаар нь архинаасаа балгаад ******* ахаа босоод ир гээд хэд хэдэн удаа дуудсан чинь тэрээр босож ирэхгүй байхаар нь би түүн дээр очоод асаагуурын гэрэл тусгаад дээлийг нь сөхсөн чинь түүний хамар, амнаас нь цус гараад газар нь боролчихсон байхаар нь би сандраад  түүнийг дуудаад, татаж чангаагаад, цээжин дээр нь дарж үзэхэд хүйтэн бараг амьгүй болчихсон юм шиг санагдахаар нь би ойрхон айл амьтан, гэрэл гэгээ гарах нь уу гээд орилоод тэр хавиар явсан боловч ямарч гэрэл гэрээ, хүн амьтан мэдэгдээгүй харанхуй байсан болохоор би зүг чигээ ч мэдэхгүй байсан. Тэгээд ******* ахыг босгох гээд татаж байхад баруун гартаа мотоциклийн түлхүүр атгачихсан байсан. Би түлхүүрийг авахад гарын сарвуу нь атгаатай чигээрээ хөшчихсөн байсан. Тэгээд түүнийг босгоод мотоциклийн банкин дээр мордуулаад би өөрөө араар нь суугаад явах гэсэн чинь хоёр хөл нь унжаад байхаар нь бүсээр нь хөлийнх нь тахимаар оруулж хооронд холбосон маягтай уяад явсан чинь цээжин хэсэг нь хажуу тийшээ уначих гээд байхаар нь хөлийг нь уясан бүсний үзүүрээр цээжийг нь өөртэйгээ боогоод явсан, тухайн үед ямар нэгэн замгүй газар байсан бөгөөд харанхуй байсан болохоор хаашаа явж байгаа чигээ мэдээгүй, зам олох гээд явсан юм. Тэгээд ойролцоогоор 10 гаран км зайд явсан байх элстэй, бут газарлуу орсон чинь элсэнд нь мотоцикль явахаа байгаад тэндээ зогссон бөгөөд тэндээ байж байтал удаагүй үүр цайхаар нь газрын баримжаа авсан чинь Баацагаан сумын хойдруу, Хөх эргийн гарамнаас аймаг талруугаа 20 орчим км Хөх эргийн гарамруу явдаг төв замнаас доошоо Баацагаан сум чиглэлд байна гэж мэдсэн. Би ******* ахыг үлдээгээд аймгийн төврүү явж хэлье гэж нэг бодсоноо, нэгэнд л түүнийг нас барчихсан болохоор сүүлд нь хувцас хунарыг нь тайлахад хэцүү байх гэж бодоод түүнийг хувцсыг тайлаад дотоожтой нь үлдээгээд орхиод явах гэсэн чинь нохой шувуу идчих байх гээд бутны ёроол хэсгийн элсийг гараараа ухаад түүний цогцосыг хийж элсээр нь далдлаад, гутал хувцсыг нь дээлэнд нь боогоод цогцосноос 10 орчим метрийн хажууд бутны оройд тэмдэг болгож тавиад аймаг руу явсан. Тухайн газраас 6-7 км зайнд яваад зориг хүрэхгүй айгаад буцсан. Тэгээд буцаад цогцосны ойрхон очиж яах учраа олохгүй архиа уугаад нилээн зогсож байгаад нутагруугаа явъя гээд тухайн бутанд байсан бүдэг замаар явж улаан эргийн гармаар гараад Баянцагаан сумын нутагт байх Хар Аргалант гэх уулыг чиглэж яваад Хар Аргалант уулсын бэлд Баянцагаан сумын 2 багийн иргэн М.******* гэх лам хүнтэй тааралдаад түүнд болсон зүйлийг хэлэх гэсэн чинь хэлж чадаагүй. Тэрээр чиний нүүр ам чинь яасан юм гэхээр нь би мотоциклиос уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би түүнээс ойр хавьд ямар айл байгаа гэхэд ******* гэх айлыг зааж өгсөн. Би *******ынд очоод нэг хоноод маргааш нь буюу 2018 оны 07 дугаар 17-ны өглөө Бууцагаан, Хүрээмарал сумын чиглэлд явсан. Тэгээд замдаа хээр хоноод цааш явсан бөгөөд хаана явж байгаагаа ч мэдээгүй нүүдэл хийж яваа айлтай таараад хаана явж байгаа талаар асуухад Завхан аймгийн Отгон суманд нутагт явж байна гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж байгаад сүүлдээ мотоциклио ч унаж явж чадахгүй болохоор нь айл бараад  ******* гэж байсан бөгөөд түүнд  замдаа явж байгаад мотоциклиос унаад, явж чадахгүй байна. Та миний мотоциклийг аваадах гэхэд тэрээр эхлээд дургүйцээд байхаар нь би Би Хөвсгөлийн хүн айлд мал маллаж байгаад буцаад явж байгаа гэж худлаа гэсэн санагдаж байна. Тэгээд гуйж байгаад мотоциклио 400.000 төгрөгөөр зарж, тэднийд 1 хоноод маргааш нь ******* гэх хүнээр нөгөө мотоциклоороо Архангай аймгийн Хангайн сумруу хүргүүлсэн. Тэгтэл Хангай суманд бензин тасарчихсан байсан бөгөөд Цахир сумруу бензин явах гэж байсан машинд суугаад Цахир сум ороод Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотруу явж байсан автобусанд суугаад Улаанбаатар хотод очсон... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-250/

Хохирогч Д.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Өмнө гарсан зардлыг М.Б оос нэхэмжилнэ. Манай ах эрүүл саруул хүн байсан. Бүтэн нэг жил шороонд булчихсан болохоор гомдолтой байна гэв.

Хохирогч Д.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 7 сарын эхээр Есөн-эрдэнэ зах дээр хамгийн сүүлд таарсан юм. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад хамтран амьдарч байсан руу залгаж төрсөн ах *******г байгаа талаар асуухад  2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянцагаан сумын Аргалант гэх газарт оччихоод ганцхан хоночихоод ирнэ гэсэн ирээгүй  яваад 3-4 хоночихлоо М.Б  гэх залуутай явсан гэж байсан. Тэгээд тэрнээс хойш хамт явсан М.Б  гэх залуу нь 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед Баянцагаан сумын Аргалант ар гэх газар гэх айлд хоноод явсан гэж байсан ба ах байхгүй байсан гэсэн... Манай төрсөн дүү нь 2009-2010 оны *******гийнд хамт амьдардаг байсан бөгөөд тэр үед нь надад ******* алтны газарт ажиллаж байгаад нүх рүү унаад толгойдоо гэмтэл авсан гээд чихнээс нь цус гарчихсан ухаангүй ирээд 2-3 хоногоос ухаан ороод гайгүй болсон гэж ярьж байсан. Миний хувьд бол тухайн үед гэмтэл шархийг нь харж үзээгүй.... М.Б  нь зүгээр байсан хүнийг дагуулж яваад амь насыг нь хохироогоод булсан, энэ талаараа ах дүү бид нарт хэлээгүй өдий хүрсэнд  маш их гомдолтой байна. Бид нарын хувьд талийгаачийн яснуудыг авч оршуулаагүй байгаа болохоор оршуулгын ямар нэгэн зардал гараагүй байгаа болохоор одоогоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна. Харин М.Б од л их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг/1-р хх- ийн 71,74, 75/

Иргэний нэхэмжлэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2018 оны 07 дугаар сарын эхээр намайг Эрдэнэцогт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт Овооны тахилга наадам болоод уг наадам дээр манай ээжийн төрсөн дүү ******* нь ирчихсэн байсан. Тэгтэл овооны наадам дээр орой нь ******* ах надтай  уулзаад  чи аймаг руу явахгүй биз, хэрэв явах юм бол надтай хамт явж байгаа М.Б  гэж залууг хамт аваад явчихаарай, би жоохон ажилтай болчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед аймгийн төв рүү явах гэж байсан болохоор ******* ахтай хамт явж байсан М.Б  гэх залууг аваад өөрийнхөө мотоцикльтой аймгийн төврүү явсан бөгөөд аймаг руу орох гэж байтал мотоциклийн урд дугуй хагарч, дугуйгаа нөхөлгүй хагархай чигээр нь явж 22 цагийн үед аймгийн төв орсон. Тэгээд би хамт явсан од мотоциклийг ******* айхын хашаанд аваачаад тавьчих гэж хэлэхэд тэрээр би ******* ахынд очно гэхээр нь мотоциклио өгч явуулсан... 2018 оны 07 дугаар сарын дундуур мотоциклио авах гээд ******* ахынд очсон чинь тэрээр байхгүй түүнтэй хамтран амьдардаг эмэгтэй байхаар нь би миний мотоцикль хаана байгаа гэхэд ******* ах чинь Баацагаан сум руу хүнсэнд явна гээд унаад явсан гэж хэлсэн. Тэгээд 7-8 хоногийн дараа ******* ах руу утасдсан чинь утас нь холбогдохгүй байсан бөгөөд хамтран амьдардаг эмэгтэйтэй нь утсаар ярьж асуухад ******* ахыг ирээгүй байна гэх залуутай хамт явсан гэж хэлсэн...Тэгээд түүнээс хойш бараг 1 сарын дараа дахин асуухад ирээгүй гэхээр нь гайхаад ******* ахын ах дүү нарт ******* ах гэрээсээ яваад сар гаран сураггүй байна Цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн... БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн 200 мотортой Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Уг мотоцикль нь миний өөрийн эзэмшлийн мотоцикль бөгөөд улсын дугааргүй байсан. Би мотоциклийг 2017 оны 12 дугаар сард 2000000 төгрөгөөр худалдан авч байсан... Мотоциклийн аль талынх нь билээ өвдөгний хамгаалалт дээр хар өнгийн жижиг хуванцар чанга яригч байсан. Уг чанга яригчийг би мотоцикль авсныхаа дараахан 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хэвийн ажиллагаатай байсан... Би мотоциклио 1.000.000 төгрөгөөр, чанга яригчаа 50.000 төгрөгөөр үнэлэх болно... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 77-79/

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ах Л.тай хамтран амьдарч байсан тай уулзахад М.Б  гэх залуу гэрт нь 2-3 хоног хамт байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянцагаан сум руу дагуулж яваад одоог хүртэл сураггүй байсан. Цуг явсан М.Б  гэдэг залуу нь Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг Аргалантын ар гэх газар гэх айлд хоноод явсан ба тэгэхдээ ганцаараа явж байсан бөгөөд манай ах байхгүй байсан гэж ярьдаг юм... ” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 84/

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

... Баянхонгор аймагт байдаг төрсөн эгч Д.Э  надтай утсаар яриад ******* гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа М.Б  гэж хүний хамт мотоциклиор явсан гэж   хэллээ гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш сураг ажиг тавьж  сурагласан чинь сураг гараагүй хамт явсан М.Б  гэх хүн нь ч гэсэн сураггүй болчихсон. Одоог хүртэл сураг гараагүй... Д.Э  эгч Баянхонгор аймагт байнга байдаг болохоор ах дүү бид нар ярилцаад түүнийг хохирогчоор оролцуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг/1-р хх-иин 93/

 Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн

... ******* бид хоёр хамтран амьдарч байсан. 2018 оны 07 дугаар сарын 07-08-ны үед ******* нь гэрээс гарч доод зах руу орчихоод ирэхдээ М.Б  гэх залуугийн хамт жоохон архи уучихсан ирсэн. М.Б  нь тухайн үед цүнхэнд хувцас хунараа хийчихсэн ******* нь М.Б ыг манай сумынх, нэг бригадын хүмүүс байгаа гэж хэлж байсан. М.Б  нь манайд бид нартай 3 хоноод хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн “Хужирын гол” гэх газар руу овооны наадамд яваад нэг хоноод маргааш нь М.Б  нь Эрдэнэцогт сумын хэсгийн төлөөлөгч ын хамт мотоциклиор аймгийн төв рүү буцаж ******* бид хоёр тэндээ нэг хоноод маргааш өдөр нь аймаг руу явж гэртээ ирсэн. Бид хоёрыг гэртээ ирэхэд М. манайд байж байсан бөгөөд тэрээр ын мотоциклийг манай хашаанд авчирсан байсан. Уг мотоциклийн урд дугуй нь хагарчихсан гээд байж байсан. Маргааш нь Баянхонгор аймгийн “Цагаан цахир” гэх газарт   нь 7 хоног ажлаад өгөөч гэхээр нь бид нар зөвшөөрөөд тухайн өдрөө М.Б гэх хүнтэй хамт яваад ******* бид хоёр маргааш нь араас нь *******гийн мотоциклиор явсан. Тэгээд “Цагаан цахирт” очоод 3 хоноод ******* бид хоёр хүүхдээ эргэх гээд аймгийн төвд буцаж ирсэн бөгөөд *******гийн мотоцикль эвдрээд ын мотоциклиор буцаж “Цагаан цахирт” очиж ажилласан. Тэгээд ажиллаж байгаад улсын баяр наадам дуусаад 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр аймгийн төвд ирж хоносон. Маргааш буюу 2018 оны 07 дугаар сарын 15- ны өдөр М.Б   нь манай малыг хардаг хүн наашлаад Баацагаан сумын нутаг руу отроор орж ирсэн  би танд нэг хүнс өгье гээд *******гийн хамт яваад түүнээс хойш ирээгүй ор сураггүй болсон... ******* нь ухаан санаа бие эрхтэний хувьд эрүүл хүн байсан. ******* нь Баянцагаан суманд алт гарч алтан дээр ажиллаж байхдаа ухсан нүх рүү толгойгоороо унаад чихнээс цус гарч толгойдоо гэмтэл аваад бараг сар ухаангүй байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 28-30,95-98/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2019 оны 02 дугаар сард цагаан сарын баяраар манай хүү Баянцагаан сум руу яваад аавынхаа садан төрлийн хүмүүстэй уулзаж ирээд аав алга болчихоод олдохгүй байгаа гэж хэлсэн,... ******* нь ухаан санаа бие эрхтэний хувьд эрүүл хүн байсан. Тэрээр надтай хамт амьдарч байхдаа буюу 2010 оны үед Баян-Овоо сумын” Алтан ус “гэх газарт алтан дээр ажиллаж байгаад согтуу явж байгаад ухсан нүхрүү унасан гээд ухаангүй эмнэлэгт үзүүлээд гэрээрээ эмчлэгдээд зүгээр болчихсон. Тухайн үед түүний чихнээс нь цус гойжчихсон, ухаангүй ирж байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... Манайх 2018 оны 07 дугаар сарын 10-наас 2018 оны 08 дугаар сарын 12-ны хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Нарийний гүүрнээс доош 20 орчим км-т “Их бага харз” гэх газарт отроор нутагласан. Отроор нутаглаж байхад М.Б  ирээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-н 105/

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 7 дугаар сарын 17,18-ны үед манайхыг Баянцагаан сумын 2 дугаар баг “Хар аргалант” уулын ард байдаг “Цагаан хамар” нэртэй газарт нутаглаж байхад орой 18-19 цагийн үед ганцаараа мотоцикльтой ирж хоноод маргааш өглөө явсан. Тэрээр төвөөс явж байгаа ******* гэдэг хүнтэй явж байсан Хөх эргийн гарам дээр ******* нь найзтайгаа таараад Говь-Алтай аймгийн Дэлгэр, Чандмань гэлүү сум руу явсан гэж ярьсан. Мөн түүний нүүрний нэг тал нь шалбараад цус гарчихсан, чихэн дотор нь цус хатчихсан, дээл хувцас нь бас болчихсон мотоциклиосоо уначихсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 106-107/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн...

...Тэрээр ирэхдээ аймгийн төвөөс явж байгаа гээд нүүрний тал хэсэг нь цус нөж болж шалбарчихсан, чих нь бас цус болчихсон, мотоциклиос унасан гэж байсан. Мөн ******* гэх хүний хамт явж байсан чинь ******* нь Хөх эргийн гарамаас найзуудтайгаа Чандмань сум руу явсан гэж байсан. Тэрээр архи уусан байдалтай үнэртэж байсан. Мотоцикль улсын дугаартай байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-н 108-109/

Гэрч М.*******ын мөрдөн байцаалтад өгсөн

...Би  М.Б той 2018 оны 07 дугаар сарын 16-17-ны үед улсын баяр наадам өнгөрчихсөн байхад Баянцагаан сумын 2 дугаар багийн нутаг Аргалант уулын хойд энгэрт байх “Хулстай ам “ гэх газарт тааралдсан. Тэрээр архи уусан жоохон согтуу ундааны саванд ус хийчихсэн уугаад байсан. Түүний нүүрний нэг тал нь зулгарч хавдаад цус гойжоод хатчихсан байхаар нь би түүнээс асуухад нутаг эргээд явж байна, мотоциклиос унаад гэж ярьж байсан. Би түүнд “Цагаан хамар” гэх газарт ынх байгаа тэднийд очиж нүүр амаа угаа гэсэн.Түүнээс хойш М.Б той уулзалдаагүй...Тэрээр ******* /*******/-тай аймгийн төвөөс гарсан,  ******* /*******/ нь найзтайгаа Говь-Алтай аймгийн Бигэр сум руу явсан, би шөнийн 12 цагт түүний Зааны овоо гэх газраас тосож авах гэж байгаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 111/

Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн

...манайх 2018 оны 07 дугаар сард Завхан аймгийн Отгон сумын 2 дугаар нутаг Баянбулагийн ам гэх газар нутаглаж байсан ба өөрийгөө гэж танилцуулсан намхан нуруутай, бараан царайтай залуу ганцаараа мотоцикльтой ирээд манайд 1 хоноод надад унаж явсан мотоциклио 400.000 төгрөгөөр зараад Архангай аймгийн Хангай сумын төвд хүргүүлсэн. Тэрээр ярихдаа 2-3 жил Баянхонгор аймгийн говийн нэг суманд айлын мал маллаж байгаа төлбөрөө өгөхгүй болохоор нь нутаг буцаж яваад төөрөөд мотоцикльтойгоо унаад Говь-Алтайн наад сумаар ороод явж байна гэсэн...нүүрний нэг тал нь зулгарчихсан, шалбарчихсан байсан бөгөөд түүнийгээ мотоциклиос унаад гэмтээчихсэн гэж байсан...Улаан шаргал өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль байсан... уг мотоциклийг худалдаж авснаас хойш 1 сарын дараа 2 танихгүй залууд зарсан...” гэсэн мэдүүлэг/1-р хх-н 113-116/

Шинжээч ын мөрдөн байцаалтад өгсөн

...ясанд тогтоогдсон гэмтлүүд нь 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тогтоогдох боломжтой...хугаралын ирмэг хурц мөлийж эдгэрээгүй байсан тул шинэ хугарал гэж үзсэн. Нас барсны өмнө болон хойно үүссэн эсэхийг зөөлөн эдэд үүссэн цус хуралт, няцрал зэргийг үзэж шинжилсэний үндсэн дээр тогтоодог. Тухайн ирүүлсэн ясанд зөөлөн эд байхгүй тул тогтоох боломжгүй. Тархи дарагдаад ухаан мэдрэлгүй болбол үйлдэл хийх чадахгүй...гавал ясан учирсан шинэ гэмтлийн улмаас нас барах боломжтой...” гэсэн мэдүүлэг/-1-р хх-н 18-189/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70 дугаар шинжээчийн

1. ийн гэх яснуудын гавлын яс, 2 талын атгаал, шуу, богтос, баруун далны яс, хавирга, шивнүүр яснуудын хэлтэрхийнүүд салангид, бүсэлхий нурууны 1-5 нугалам, сээрний 6-12 нугалам, ахар сүүл, ууц, аарцаг, 2 талын дунд чөмөг, шилбэний шаант болон тахилзуур яснууд хоорондоо холботой, биеийн бусад хэсгийн яснууд үгүй байна.

2. *******гийн гэх гавлын ясны дагзны зүүн дээд хэсгээс суурь ясны зүүн ар хонхорын голоор гарч чулуулаг ясны гадна талаар үргэлжилж турк эмээлийн доогуур хөндлөн гарч баруун дунд хонхорын чулуулаг яс дотор хэсэг хүрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтэл авсан цаг хугацаа, нас барсны өмнө болон дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хүнд гэмтэлд хамаарна.

4. *******гийн гэх цогцосны яснууд болон зөөлөн эдийн шинж байдлаас харахад 1 жил орчим байх боломжтой бөгөөд ямар хөрсөнд хэрхэн хадгалагдаж байгаагаас хамаарч ясанд гарах өөрчлөлт нь янз бүр байх тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Уг яснуудаар нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй

6. Шинжилгээнд ирүүлсэн араг яснаас генетикийн /ДНХ/ шинжилгээнд дээж явуулсан болно... гэсэн дүгнэлт /1-р хх-н 138/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 6087 дугаар шинжээчийн

1. ийн гэх цогцосны баруун хөлийн дунд чөмөгнөөс авсан дээж нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байх тул №2 болон №3-т хариулах боломжгүй байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 149/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 569 дугаар шинжээчийн

1. М.Б ын биед зүүн чамархайд сорви гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. М.Б ын биед зүүн чамархайд сорви гэмтэл тогтоогдсон ба уг гэмтлийн шалтгаан болон цаг хугацааг тогтоох боломжгүй байна. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153/

Баянхонгор аймгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаар шинжээчийн

1. М.Б  нь сэтгэл мэдрэлийн өвчингүй байна.

2.  М.Б  нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.  М.Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /1-р хх-ийн 160/

Шүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 1229 дугаар шинжээчийн...,

1. ийн гэх гавлын ясанд зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал, хоёр нүдний дээд хананы хугарал, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт, хоёр нүдний дээд хананы хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавлын ясны хугарал гэмтэлтэй хүн үйлдэл хөдөлгөөн хийх эсэхийг зөөлөн эд байхгүй тул тогтоох боломжгүй байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Шинжилгээгээр тогтоогдсон баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал гэмтэл нь нас барахаас нэг жилээс дээш хугацааны өмнө үүссэн байх боломжтой. Зүүн зулайн ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал, хоёр нүдний дээд хананы хугарал нь шинэ хугарал бөгөөд зөөлөн эд үгүй тул нас барахаас өмнө болон хойно үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна

5. Зөөлөн эд үгүй тул эмнэлгийн тусламж үзүүлсэн тохилдолд амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй.

6. Урд гаргасан Баянхонгор аймгийн ШША-ны 2019.09.07-ны №70 тоот дүгнэлтийн 2-р хэсэгт гавлын ясны дэгзны зүүн дээд хэсгээс суурь ясны зүүн ар хонхорын голоор гарч чулуулаг ясны гадна талаар үргэлжилж турк эмээлийн доогуур хөндлөн гарч баруун дунд хонхорын чулуулаг яс дотор хэсэг хүрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо гэсэн саналтай санал нийлэхгүй байна. Дүгнэлтийн бусад хэсэгүүдтэй санал нийлж байна. ..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-173/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №549 дугаар шинжээчийн

1. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл 1500000 төгрөг

2. Чанга яригч 30000 төгрөг нийт 1530000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 177/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / 1-р хх-ийн 01-02/, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол /1-р хх-ийн 03-04/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17/,  хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /1-р хх-ийн 33-34/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 38-42/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-49/, харьцуулах шинжилгээнд дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 51-55, 57-60/ эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 67/, шүүгдэгч М.Б ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 130 дугаар тодорхойлолт /1-р хх-ийн 230/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 06/, иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 7/, депозит дансны хуулгууд /2-р хх-ийн 10-13/, шүүгдэгч М.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2-р хх-ийн 14/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны    журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан болон шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэч М.Б  нь  амь хохирогч г алсан нөхцөл байдал үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс М.Б ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан ба хүний амь, нас эрүүл мэндийн эсрэг хийсэн үйлдэл буюу гэмтэл учруулсан, хүний амь насыг хохироосон үйлдлээрээ илэрнэ

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутагт хохирогч *******д   гавал ясны зүүн хэсэгт гэмтэл үүсгэж уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь

Шүүгдэгч М.Б ын...******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ******* ах  мотоциклио би жолоодоно гэхээр араар нь сууж явсан архиа амаар нь уугаад явж байснаа санаж байна согтоод түүнээс хойш болсон зүйлийг санахгүй байна,...нэг сэрэхэд би газар түрүүлгээ хараад хэвтэж байсан, асаагуурын гэрэл тусаагаад харсан газар биеийнхээ зүүн талаар атираад хэвтчихсэн дээлийг нь сөхсөн чинь түүний хамар, амнаас нь цус гараад, цээжин дээр нь дарж үзэхэд хүйтэн бараг амьгүй болчихсон байсан, ...би ******* ахыг үлдээгээд түүнийг нас барчихсан болохоор сүүлд нь хувцас хунарыг нь тайлахад х байх гэж бодоод түүнийг хувцасыг тайлаад дотоожтой нь үлдээгээд орхиод явах гэсэн чинь нохой шувуу идчих байх гээд бутны ероол хэсгийн элсийг гараараа ухаад түүний цогцосыг хийж элсээр нь далдалаад, гутал хувцсыг нь дээлэнд нь боогоод цогцосноос 10 орчим метрийн хажууд бутны оройд тэмдэг болгож тавиад айма груу явсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246-250/

Иргэний нэхэмжлэгч ын....БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шар өнгийн 200 мотортой Мустанг-5 маркийн мотоцикль өөрийн эзэмшлийн улсын дугааргүй байсан....гэх мэдүүлэг /1-р хх-н 77-79/

Шинжээч ын...ясанд тогтоогдсон гэмтлүүд нь 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тогтоогдох боломжтой...хугаралын ирмэг хурц мөлийж эдгэрээгүй байсан тул шинэ хугарал гэж үзсэн. Нас барсаны өмнө болон хойно /үүссэн эсэхийг зөөлөн эдэд үүссэн цус хуралт, няцрал зэргийг үзэж шинжилсэний /үндсэн дээр тогтоодог. Тухайн ирүүлсэн ясанд зөөлөн эд байхгүй тул тогтоох боломжгүй. Тархи дарагдаад ухаан мэдрэлгүй болбол үйлдэл хийх чадахгүй...гавал ясан учирсан шинэ гэмтлийн улмаас нас барах боломжтой...” гэх мэдүүлэг/1-р хх-н 18-189/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 1229 дугаар шинжээчийн...ийн гэх гавлын ясанд зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал, хоёр нүдний дээд хананы хугарал, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо..., Дээрх зүүн зулай ясны ар доод хэсгээс дагз яс, дагзны зүүн арын хонхор дайрч дагзны том нүхний зүүн хэсэг хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт, хоёр нүдний дээд хананы хугарал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун чамархайгаас баруун чулуулаг яс хүрсэн шугаман хугарал нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гавлын ясны хугарал гэмтэлтэй хүн үйлдэл хөдөлгөөн хийх эсэхийг зөөлөн эд байхгүй тул тогтоох боломжгүй байна...,... гэх дүгнэлт /1-р хх-ийн 170-173/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн № 1229 дугаар шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай уялдаж шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул нотлох баримтыг хэмжээнд үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Б  нь хохирогч *******тай найзууд , хүнс авах гэх шалтгаанаар архиндан согтуурсан,  тухайн цогцос  хохирогч мөн болохыг тогтоосон, хохирогчид олон тооны гэмтэл буюу хүнд гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан  болох нь хохирогч ******* мотоцикль жолоодож зам тээврийн осол гарч  хохирогч нас барсан бол мотоцикль босоогоороо байх , амь хохирогчийн гарт мотоциклийн түлхүүр байх боломжгүй, мөн мотоцикльд эвдрэл гэмтэл үүсээгүй хэвийн ажиллаж байсан, шүүгдэгчийн өмсөж явсан хувцсанд урагдал үүсээгүй, хохирогчийг амь мэтээр ойлгуулах, болсон явдлыг бүдгэрүүлэх, цаг хугацааг хожих зэргэ арга заль хэрэглэж байсан зэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг, Б.Бурмаа нарын .....хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн ...гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Б ын унаж явсан мотоцикльд эвдрэл гэмтэл үүсээгүй, хэвийн ажиглаж байсан ба шүүгдэгч М.Б  тухайн мотоциклийг жолоодож цогцсыг тээвэрлэж газарт булсан,гшүүгдэгчийн өмсөж явсан хувцсанд урагдал үүсээгүй,  амь хохирогчийг амьд байгаа мэтээр ойлгуулж ярих, цаг хугацааг  зэргээр нөхцөл байдал тогтоогдож байх ба үйлдсэн гэмт хэргийн ул мөрийг балласан, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ямар үйл явдал болсныг тогтоох боломжгүй буюу гэмт хэрэг гарсны дараа талийгаачийг булсан, амь хохирогчийн зөөлөн эд үгүй болж улмаар гавал ясанд учирсан  гэмтлийн улмаас нас барсан болохыг шинжээч нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн ба амь хохирогчийг мотоциклиос унаж үхэлд хүргэсэн буюу ямар шалтгааны улмаас нас барсан болох, түүнчлэн амь хохирогчийн  гавлын тархины гэмтэл хэний үйлдлийн улмаас учирсан болохыг тогтоох боломжгүй буюу амь хохирогч ******* / ухаан санаа бие эрхтэний хувьд эрүүл хүн байсан/ нас барсан нөхцөл байдал тогтоогдсон түүний үхэл нь шүүгдэгч М.Б ын  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой хэрэгт мөрдөн байцаах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь М.Б ын тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтай олдсон талаарх үйл явдал болон амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн ба  М.Б  нь амь хохирогч *******г алсаныг нотлох яллах талын нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн ба хүний биед эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх боломжгүй,  харин шүүгдэгч М.Б ын бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл буюу амь хохирогч  хэзээ  нас барсан нөлөөлөхгүй, түүний гавлын ясанд учирсан шинэ бөгөөд хүнд гэмтлээс үүдэн хүн алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзлээ.  

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн санал гаргасан болохыг дурдав.

Шүүгдэгч М.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч М.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг  тал бүрээс нь харгалзан үзэж, хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хохирогч Д.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд амь хохирогчийг эрж, хайсан бензины зардалд  нотлох баримтаар гаргасан нийт 745160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч М.Б оос нийт 2275160 төгрөг гаргуулж, хохирогч Д.Э д 745160 төгрөг, иргэний нэхэмжлэгч Хүрэлбаатарт 1530000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч Д.Э  нь цаашид амь хохирогчийн оршуулгын зардал болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч М.Б ын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 570 хоногийг ялтны ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гандсан цайвар ногоон өнгийн даавуун дотоожны уранхай хэсэг 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Аймгийн цагдаагийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талийгаачийн гавлын яс, нуруу, аарцаг, дунд чөмөг, шилбэ, шаант яс, тахилцуур зэрэг холбоотой яснууд, гарын сарвууны жижиг яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э д олгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч М.Б ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон          

                                                                         ТОГТООХ нь                          

1.Шүүгдэгч овогт М.Б  хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б ыг  10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Б од оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б ын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны  өдрийг хүртэл  цагдан хоригдсон нийт 570 хоногийг ялтны эдлэх ялд  оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч М.Б оос нийт 2275160 төгрөг гаргуулж, хохирогч Д.Э д 745160 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 1530000 төгрөгийг тус тус  олгосугай

6. Хохирогч Д.Э  нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 , 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гандсан цайвар ногоон өнгийн даавуун дотоожны уранхай хэсэг 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, аймгийн цагдаагийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талийгаачийн гавлын яс, нуруу, аарцаг, дунд чөмөг, шилбэ, шаант яс, тахилцуур зэрэг холбоотой яснууд, гарын сарвууны жижиг яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э д олгосугай.  

8. Шүүгдэгч М.Б ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч М.Б од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА