| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0067/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/070 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Шүүгдэгч: Б.П , түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.П д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000041 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ийн , / тоот регистрийн дугаартай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.П нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 64 дүгээр байрны гадна халаах зорилгоор асаалттай орхисон байсан иргэн Д.Д ын эзэмшлийн Ниссан Тида маркийн ******* улсын дугаартай авто машиныг завших зориолгогүйгээр өмчлөгч Д.Д ын зөвшөөрөлгүйгээр хулгайлах болон дээрэмдэх санаа зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.П гийн мөрдөн байцаалтад өгсөн
...2021 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Цагаан цахир”” гэдэг газар ганцаараа мотоциклиор чулууны алт олоод тээрэмд оруулчихаад орой 20 цагийн үед аймгийн төвд ирээд “Хөх толгойд” байх найзындаа ороод гурвуулаа 2 шил “Ерөөл” нэртэй 0.5 граммтай архи уучихаад ээжийн төрсөн ах төвд үсчинтэй байрны 4 давхарт байдаг айлд очсон байрных нь дугаарыг мэдэхгүй. Тэднийд орчихоод гараад иртэл байрны гадаа жижиг машин асаалттай байсан би тэр байрны доод талд байх үсчин ажиллуулдаг ******* эгчийн машин байна гэж бодоод мөн алтанд явсан шороотой хувцастай байсан учир хувцсаа солих гээд гэр лүүгээ машиныг нь унаад явсан. Манай гэр Баян-Овоо сумын нутаг “Улаан толгой” 1 дүгээр багт байдаг. Аймгийн төвөөс 50 орчим километр зайд байдаг. Тэгээд гэртээ очиж хувцсаа сольчихоод машиныг нь ******* эгчид хүргэж өгье гээд аймаг руу буцаад гараад явж байтал машины дугуй хагарсан. Тэгэхээр нь машинаа тэнд орхиод саахалтын айл руугаа яваад дугуй асуутал байхгүй гэхээр нь буцаад машин руугаа алхаад машин дээрээ бараг ирж байтал цагдаа ирээд намайг аймаг руу авч явсан. Д.*******сүрэн эгчийн машины маркийг мэдэхгүй. Нэг жижиг машин байдаг. Тухайн үедээ өнгийг нь ч анзаарч хараагүй. Надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,
Хохирогч Д.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн
...би ажил дээрээ байж байгаад 21 цагийн үед гараад машинаа халаах зорилгоор асаагаад буцаад ажил руугаа ороод 5-10 минутын дараа гарч ирэхэд машин байхгүй байсан. Тэгэхээр нь ажлынхаа надтай зөрөөд гарсан эгч рүү залгаад таныг гарахад миний машин байсан уу гэж асуухад байгаагүй гэсэн. Миний машин 64 дүгээр байрны хойд талын шороон зам дээр байсан. Намайг машинаа асаагаад ажил руугаа ороход байрны гадаа ямар нэгэн согтуу хүн байгаагүй. Ниссан тида маркийн бор шаргал өнгийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2020 оны 11 дүгээр сард 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан... Хохирол бүрэн барагдсан. Одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,
Гэрч Г.*******сүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн
...Манай гэр 64 дүгээр байрны 20 тоотод байдаг. Би ажлаа тараад гэртээ байхад 20 цагийн үед хажуу талын 22 тоот айлд сууж байхад 21 тоотоос хүн гарахыг сонссон. Манай хүүхэд удалгүй миний гар утсыг надад өгөөд ярьтал манай ажлын Д.Д яриад машинаа асаагаад халааж байсан чинь машин алга болчихлоо гэхээр нь цагдаад дуудлага өг гээд би гарч Д.Д тай уулзсан. Тэгээд 21 тоотоос Баян-Овоо сумын Б.П буюу ******* гэх залуу согтуу гарсныг мэдээд тэдний аймаг дахь гэрт очиход эзэнгүй байсан. Тэгээд удалгүй ******* гэх хүн миний утас руу залгаад Б.П буюу ******* гэх залуу хөдөө гэртээ машин унаад согтуу очсон байна гэхээр нь цагдаа нарын хамт Баян- Овоо сумын 1 дүгээр багийн “Улаан толгой” гэх газар байх гэрт нь очиход байгаагүй. Тэгээд буцаад засмал зам руу явж байхад өөдөөс машин ирж байсан нь ******* улсын дугаартай Д.Д ын алдагдсан машин явж байсныг цагдаагийн машинтай явж байгаад зогсоох гэтэл зогсоогүй зугтаад алга болсон. Тэгээд тухайн газраар цагдаагийн машин болон ах нь мотоциклиор эрж хайгаад олоогүй. Гэтэл шөнийн 04 цагийн үед эхнэрийнх нь утсанд манайд унтаж байна унаж явсан машинаа “Бүдүүний хөндий”-д үлдээсэн байна гэсэн мессеж ирсний дагуу Цоожоо гэх айлд очиход ******* буюу унтаж байсан. Тэгээд машины байгаа газрыг заалгаж тухайн алдагдсан ******* улсын дугаартай машиныг олсон. Б.П нь машин хулгайлах үед согтуу байсан гэж сонссон...гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
...21 цагийн үед миний ******* гэх дугаар луу Баянхонгор аймагт амьдардаг ээжийн ах *******ы эхнэр Б.******* залгаад Б.П манайд согтуу орж ирээд гарлаа гэж ярьсан. Удалгүй 10 минутын дараа дахиж залгаад манай байрны гадна байсан халаах гээд асаасан байсан үсчний машиныг унаад явчихсан байна гэж ярихад Б.П “Ниссан тида” маркийн бор шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэл унаад ирсэн. Машинаасаа буухгүй байсан. Эхнэр нь машинд нь орж суугаад гарсан. Тухайн үед архи уусан согтуу байсан. Тэгээд цагдаа нарыг ирэхээс өмнө явсан байсан. Гэрийнхээ ойр хавиар шөнөжин хайгаад шөнийн 04 цагийн үед гэх айлд байхад нь Б.П тэй уулзахад тухайн унаж явсан тээврийн хэрэгслээ Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Бүдүүний хөндий” гэх газар үлдээсэн байсан. Б.П ганцаараа машин унаж ирсэн. Б.П машинаасаа буухгүй байсан. Намайг машин луу ойртохоор хөдлөөд байсан болохоор согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод алсаас ажиглаад байсан. Б.П тухайн өдрөөс 5 хоногийн дараа өмнө тээрэмд чулуу оруулна гээд гарсан байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед согтуу машин жолоодоод ирсэн. Буруу талын урд дугуйны калпак хаягдсан, хойд дугуй нь хагарсан байдалтай байсан. Тухайн машиныг асааж үзэхэд хэвийн байсан. ******* ахынх Баянхонгор сумын 64 байрны 04 давхарт байдаг. Тухайн алдагдсан гэх машины жолооч байрны доод талд байдаг Цахир салоны үсчин эмэгтэй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18/,
Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...оройн 20 цаг 20 минутын үед манай гэрт Б.П ганцаараа согтуу орж ирээд цай уучихаад хөдөө гэрлүүгээ ахтайгаа утсаар ярьчихаад гараад явсан. Удалгүй манай хажуу талын айлын хүн Г.*******сүрэн утсаар яриад манай байрны гадаа байсан үсчин Д.Д ын машин алга байна /*******/ танайд хэдэн цагийн үед ороод гарсан согтуу байсан уу гэж асуусан. Тэгээд ******* гэсэн дугаараас ах нь залгаад Б.П хөдөө гэртээ машин унаад ирсэн байна гэхээр нь машиных нь дугаарыг асуухад “******* улсын дугаартай машин байна гээд дугаар нь таарч байхаар нь цагдаад хэлсэн. Согтуу гэдэг нь мэдэгдэж байсан. Биеэ авч явах чадваргүй болтлоо согтуу байгаагүй. Б.П хөдөө гэр лүүгээ явах талаар яриагүй..гэх мэдүүлэг / хх-ийн 23/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн “Улаан толгой” гэх газар хөдөө гэртээ байж байтал орой 23 цагийн үед Б.П буюу ******* согтуу машин унаж ирээд машинаа унтраалгүй орж ирээд бензин аваад гарсан. Би тухайн үед гэрээсээ гараагүй. Б.П нэлээн согтолттой байсан. Б.П өөрийн гэсэн машингүй дандаа мотоциклиор явж байдаг. Би машины чимээ, мотоциклийн чимээ хоёрыг ялгаж мэднэ.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 27/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...манай нөхөр Б.П Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн “Хавчиг нуруу” буюу “Улаан толгой” гэх газар байх гэртээ жижиг машинаар ирсэн. Тухайн үед согтуу байсан болохоор үгэнд орохгүй гэртээ ч оролгүй явсан. Б.П хэний машиныг унаж ирсэн талаараа хэлээгүй. Машин байхгүй. Мотоцикль байгаа. Би машин дотор нь орж суусан. Надтай юм яриагүй. Мөн машиных нь түлхүүрийг булааж аваад буцаагаад алдсан...гэх мэдүүлэг / хх-ийн 35/, Баянхонгор аймгийн “Энх нахиа ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн ... хулгайд алдсан гэх тээврийн хэрэгслийн үнэ 7.800.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 53-54/, шүүгдэгч Б.П гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, депозит дансны хуулгууд /хх-ийн 70-71/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 73/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74, 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.П нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг 64 дүгээр байрны гадна халаах зорилгоор асаалттай орхисон байсан иргэн Д.Д ын эзэмшлийн Ниссан Тида маркийн ******* улсын дугаартай авто машиныг завших зориолгогүйгээр өмчлөгч Д.Д ын зөвшөөрөлгүйгээр хулгайлах болон дээрэмдэх санаа зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.П гийн... байрны гадаа жижиг машин асаалттай байсан. би тэр байрны доод талд байх үсчин ажиллуулдаг ******* эгчийн машин байна гэж бодоод гэрлүүгээ машиныг нь унаад явсан, надад ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Хохирогч Д.Д ын ... ажил дээрээ байж байгаад орой 21 цагийн үед гараад машинаа халаах зорилгоор асаагаад буцаад ажил руугаа ороод 5-10 минутын дараа гарч ирэхэд машин байхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
Гэрч Г.*******сүрэнгийн ...манай ажлын Д.Д яриад машинаа асаагаад халааж байсан чинь машин алга болчихлоо гэсэн, Б.П хөдөө гэртээ машин унаад согтуу очсон байна, алдагдсан ******* улсын дугаартай машиныг олсон.. гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/,
... Гэрч *******гийн ... Б.П “Ниссан тида” маркийн бор шаргал өнгөтэй тээврийн хэрэгсэл унаад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 18/,
Гэрч ы ... буюу ******* согтуу бололтой машин унаад ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 27/,
Гэрч гийн ... манай нөхөр Б.П гэртээ жижиг машинаар ирсэн, согтуу байсан, манайх машин байхгүй, мотоцикль байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 35/,
Баянхонгор аймгийн Энх нахиа ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн... хулгайд алдсан гэх тээврийн хэрэгслийн үнэ 7.800.000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 46/ зэрэг хэрэгт авагдсаг бусад бичгийн нотлох баримтууд нотлогдон тогтоогдож байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.П г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл “Хууль ёсны зарчим”-ийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэм буруугийн зарчим”-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Шүүгдэгч Б.П нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Д ад шүүгдэгч Б.П нь тээврийн хэрэгслийг буцаан өгсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.П д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус санал дүгнэлт гаргаж оролцсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт санал болгосон шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.П нь 200 толгой бог малтай, хөдөө мал малладаг, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзаж шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Б.П автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.П г дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.П д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.шүүгдэгч Б.П д хэрэглэсэн хуьийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА