Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/063

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2114000000054 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 1. Монгол улсын иргэн,  овогт ийн *******, регистрийн дугаартай. 

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Гуя” гэх газарт байх *******гийн гэрт А.Б той маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохин, толгойн тус газарт цагаар цохин зодож  эрүүл мэндэд нь  тархи доргилт, баруун чамархай, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Х.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед би Богд сумын 3 дугаар багийн нутаг гэрийнхээ доод талд “Баазын хаяа” гэх газар найз *******ын гэрийн гадаа машиных стачерийг нь сольж янзлаад байтал аккумлятор нь суучихаад асахгүй байж байтал голын хаяанаас доороос ******* машинтайгаа өгсөөд гараад ирэхээр нь би мотоцикльтой зам дээр зогсоод дуудахад зогсолгүй давхиад явахаар нь би араас нь яваад гүйцэж очоод мотоциклио урд зам дээр хөндлөн тавиад ******* дээр очоод дуудаад байхад яагаад зогсохгүй явчихаж байгаа юм гэхэд ******* чамайг харсангүй гэж хэлсэн 2уулаа *******ын машиныг асаагаадахъя гэхэд А.Б чадахгүй  танайд очиж ээжийн чинь усыг буулгана гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдлөөд ээжийн гадаа очихоор нь би араас нь мотоциклиороо очоод би ээжийнд түрүүлж орсон араас А.Б ийн эхнэр ******* хүүхдийнхээ хамт орж ирсэн. Араас нь А.Б  усаа гадаа буулгаад орж ирсэн. Гэрт оронгуут ******* ээж *******д ******* чинь бид нарыг доор зогсоогоод хэрүүл гуйсан гээд ховлоод байхаар нь би *******д хүнд намайг битгий хов ярьж муулаад байгаараа гэж хэлээд бид 2 хэрэлдэж маргалдаад байж байтал А.Б  дундуур орж ирээд чи яагаад эмэгтэй хүн юундаа дээрэлхээд байгаа гээд босоод ирэхэд нь чамд хамаагүй гэж хэлээд бид 2 барилцаж аваад А.Б   эхлээд нармай руу баруун гараараа цохихоор нь би гэрийн баруун орон дээр дарж аваад ам руу нь нэг удаа цохьсон араас хүн татахаар нь орны дээд талын шкаф дээр байсан цагийг аваад А.Б  руу шидсэн юм. Тэгэхэд А.Б  босоод орны өмнө зогсоход баруун шанаагаа гараараа илэхэд цус гарсан байсан *******  гэрээс шууд гараад явсан.  ...гэх мэдүүлэг/ хх-ийн 70-71/    

 Хохирогч А.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн

... Би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сумын төвөөс эхнэр ******* болон 2 хүүхдийнхээ хамт өөрийн эзэмшлийн бонго жи 2 маркийн машинтай гэр лүүгээ харих гээд Х.Б гэдэг айлын доод талд явж байтал Х.Б мотоциклтойгоо машины урдуур хөндөлдөж орж ирээд зогсоод мотоциклиосоо буугаад над руу гүйж ирээд намайг заамдаж аваад чи яасан баян пизда  гэж хэлээд миний цамцны захаар хоолой боож байгаад тавьсныхаа дараа машины түлхүүр булааж авах гэхээр нь би түлхүүрээ сугалж аваад өгөөгүй... Цай уугаад байж байтал ******* эхнэр *******тэй барилцаад авахаар нь би эмэгтэй хүн нүдэх гээд байгаа юм уу гээд салгахаар дундуур нь ороход намайг барьж гэрийн баруун талын орон дээр дараад миний ам руу зүүн гарынхаа эрхий хурууг хийж баруун талын завж руу дараад баруун гараараа цохиод, дараа нь орны дээд талд байсан шкафан дээрээс юм аваад миний баруун талын чихний дээд талд чамархай дээр цохиод цус гоожсон. ******* гэрийн үүднээс төмөр шанага аваад миний ар нуруун тус газар 3, 4 удаа дахиад цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 18 цаг өнгөрч байхад хоолоо хийгээд байж байтал А.Б , ******* нар хүүхдүүдийнхээ хамт гадаа ирсэн. Тэгээд намайг гэрээс гарах үед Г.Оюун- Эрдэнэ, Х.Б нар гэрийн гадаа нэгнийгээ баян ядуугаараа дуудалцаад хэрэлдээд байхаар нь би больцгоо гэж хэлээд бүгдийг нь дагуулаад гэрт орж ирээд бас тэр 2 хэрэлдээд байсан... Х.Б утсаар ярьж дуусаад А.Б ийг чи машинаараа боолоо гээд хоорондоо хэрэлдэж байгаад барилцаж авцгаагаад нэгнийгээ түлхэлцээд баруун орон дээр Х.Б А.Б ийг дараад авахаар нь больцгоо гэж хэлэхэд миний үгэнд орохгүй зууралдаад байхаар нь би Х. *******г гэрийн баганатай хамт тэврээд авсан. Х.Б надад дийлдэхгүй А.Б  руу дайрч байх үедээ орны дээд талд шкафан дээрээс байсан жижигхэн цаг аваад А.Б ийн толгой руу шидчихсэн толгойноос цус гойжсон. А.Б  гэрээс гараад машинаа асаагаад явчихсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...манай гэр бүл Богд сумын төвөөс 3 дугаар багийн Улаан ууш гэх газарт байдаг гэр лүү гээ нөхөр 2 хүүхдийн хамт “Гуя” гэх газар Х.Б гийн гэрийн доод талд уул өгсөөд явж байтал Х.Б баруун талаас гэнэт зам хөндлөн урдуур мотоцикльтойгоо орж ирээд машины урд зам дээр мотоцикльтойгоо унаад босож гүйж ирээд манай нөхрийн талаар хаалга онгойлгоод А.Б ийг цамцных нь захаар хоолойг нь боогоод дуудаад байхад яагаад зогсдоггүй юм гээд дараа нь хоолойг нь тавьсныхаа дараа машины түлхүүрийг булааж авах гээд байсан... Тэгээд намайг орны баруун талын урд сандал дээр сууж байхад Х.Б хүрч ирээд миний эрүүр үү баруун гараараа доороос нь дээш цохиход миний хиймэл шүднүүд мултраад гараад ирэхэд А.Б  дундуур орж ирэхэд Х.Б А.Б ийг орон дээр дарж аваад нүүрэнд нь 1 удаа цохьсон... Х.Б орны дээр байсан шкафан дээрээс жижиг цаг аваад А.Б ийн толгой руу шууд цохьсон... Гэрийн гадаа зогсож байхад араас А.Б  цустайгаа холилдсон гарч ирээд Х.Б г толгой хагалчихлаа явцгаая  гээд бид нар машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...би гэртээ хүүхдийнхээ хамт хоолоо идээд сууж байтал гадаа машин ирээд А.Б , ******* нар 2 хүүхэдтэйгээ орж ирсэн. А.Б ийн толгойноос нь цус гойжоод байсан Х.Б зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шинжээчийн

1.Г.*******ийн биед тархи доргилт, баруун чамархай, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 53- 54/  

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 161-162/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 174/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-ийн 76/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 75/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 94/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Гуя” гэх газарт байх *******гийн гэрт А.Б той маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохин, толгойн тус газарт цагаар цохин зодож  эрүүл мэндэд нь  тархи доргилт, баруун чамархай, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Х.Б гийн .. бид 2 барилцаж аваад А.Б  намайг эхлээд нармай руу баруун гараараа цохихоор нь би гэрийн баруун орон дээр дарж аваад ам руу нь нэг удаа цохьсон орны дээд талын шкаф дээр байсан цагийг аваад А.Б  руу шидсэн...гэх мэдүүлэг/ хх-ийн 70-71/

Хохирогч А.Б ийн... гэрийн баруун талын орон дээр дараад миний ам руу зүүн гарынхаа эрхий хурууг хийж баруун талын завж руу дараад баруун гараараа цохиод, дараа нь орны дээд талд байсан шкафан дээрээс юм аваад миний баруун талын чихний дээд талд чамархай дээр цохиод цус гоожсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Гэрч *******гийн... А.Б  руу дайрч байх үедээ орны дээд талд шкафан дээрээс байсан жижигхэн цаг аваад *******ийн толгой руу шидчихсэн толгойноос цус гойжсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын... Х.Б А.Б ийг орон дээр дарж аваад нүүрэнд нь 1 удаа цохисон, орны дээр байсан шкафан дээрээс жижиг цаг аваад А.Б ийн толгой руу шууд цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

Гэрч гийн..А.Б ийн толгойноос нь цус гойжоод байсан, Х.Б г зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шинжээчийн...Г.*******ийн биед тархи доргилт, баруун чамархай, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53- 54/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Х.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.                

Хэрэг учрал болсон хохирогч Г.*******, шүүгдэгч Х.Б нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийн түүний нүүрэн тус газарт гараараа цохин, толгойн тус газарт цагаар цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Б нь хохирогч Г.*******ийн нүүрэн тус газарт гараараа цохин, толгойн тус газарт цагаар цохисон үйлдэл нь хохирогчийн биед нь ... тархи доргилт, баруун чамархай, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 53-54/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Г.******* нь Х.Б гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Х.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан, түүний хувийн байдал, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой буюу шүүгдэгч Х.Б нь малчин буюу мал аж ахуй эрхэлдэг, өөрийн гэсэн тодорхой малтай  болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын санал, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б д торгох ял оногдуулж, уг  торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Х.Б гийн эзэмшлийн “...LG маркийн G6 гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Х.Б д буцаан олгож, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13*13 сантиметр хэмжээтэй дугуй хэлбэртэй, хуванцар ширээний цагийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4,   36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  овогт Х.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Б г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Х.Б д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13*13 сантиметр хэмжээтэй дугуй хэлбэртэй, хуванцар ширээний цагийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Б гийн эзэмшлийн “LG маркийн G6 гар утас..”-ыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч Х.Б д буцаан олгосугай,

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА