Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 176/2020/0270/Э/223 |
Дугаар | 2020/ШЦТ/288 |
Огноо | 2020-07-28 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
шүүгдэгч С.Н түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн С Н-д холбогдох эрүүгийн 1734002010526 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, Улаанбаатар хот 4 дүгээр цахилгаан станцад программ хангамжийн ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1-н 701-21 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн С Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёото Приус” 20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Н: “Болгоомжгүй байдлын улмаас хүний амь нас хохиронд үнэхээр их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэг нь: “Нийт 110,342,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Үүнээс шүүгдэгч 15,000,000 төгрөг төлсөн үүнийг хасаад 95,342,000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-3-5 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-6-8 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/хх-09 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-14 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16-17 тал/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-18-20 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-21-22 тал/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургууд/хх-23-25 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл/хх-26-28 тал/, жолоочийн лавлагаа/хх-32 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36-37, 38 тал/, шүүгдэгч С.Нгийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-39-40 тал/, гэрч Н.Дашдондогоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-41-43, 159 тал/, гэрч Э.Ууганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-44-46, 158 тал/, гэрч Э.Ууганбаяр, Н.Дашдондог нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-47-48 тал/, гэрч Э.Мөнхчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-49 тал/, гэрч Ү.Мягмарцэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-50 тал/, гэрч Т.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-51-52 тал/, гэрч Л.Батмөнхөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-53-55 тал/, гэрч Ү.Лхагваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-56-58 тал/, гэрч А.Хоролжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-59-60 тал/, гэрч Ү.Батцэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-61-62 тал/, гэрч Н.Намжилмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-63 тал/, гэрч Э.Борхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-64 тал/, гэрч Н.Саранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-65 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №134 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-67-70 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн №7842 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-71 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 14-ний өдрийн №7843 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-72 тал/, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-73-80 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн №7863 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-82-83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 16-ны өдрийн №7864 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-84 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн №4831 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-86-93 тал/, Төв аймгийн Замын цагдаагийн тасаг 2017 оны 09 сарын 02-ны өдрийн №00000084 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хавтас хх-95 тал/, шүүгдэгч С.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хавтас хх-99 тал/, С.Нгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/1-р хавтас хх-101-107 тал/, иргэний хариуцагч Э.Мөнхчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-109 тал/, хохирогчин хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-130-133 тал/, хохирлын талаарх нэхэмжлэл, баримт /1-р хавтас хх-136-154 тал/, гэрч Л.Хэрлэнтуулаас мэдүүлэг авсан мэдүүлэг /1-р хавтас хх-160 тал/, гэрч С.Намжилсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-161-162 тал/, шүүгдэгч С.Нгийн дахин гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-163-164 тал/, гэрч Э.Мөнхчимэгээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-165 тал/, гэрч Т.Мөнхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-166-167 тал/, шинжээч Б.Батгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-168-169 тал/, шинжээч С.Мөнхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-170-171 тал/, шинжээч Э.Дэлгэрхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-172-174 тал/, гэрч Б.Базарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-175 тал/, гэрч С.Булагмаагаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-176 тал/, гэрч С.Лхамаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-177-178 тал/, гэрч Л.Пунцагдашаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-179-180 тал/, гэрч Т.Цэрэнбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-181 тал/, гэрч А.Амартунгалагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-182 тал/, Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн №23 дугаартай дүгнэлт /1-р хавтас хх-194-195 тал/, орлогын маягт /1-р хавтас хх-201-203 тал/, шинжээч С.Мөнхдалайгаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-210 тал/, гэрч Э.Ууганбаяраас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-211-212 тал/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл/хх-221 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-222-240 тал/, цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-242-243 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн №1209 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1-р хавтас хх-247-250 тал/, шинжээч Ц.Ганболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-03-04 тал/, гэрч Ц.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-05 тал/, гэрч Н.Мөнхбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-06-07 тал/, гэрч Б.Жаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-08-09 тал/, гэрч Н.Түвшинбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-10-11 тал/, гэрч С.Булагмаагийн дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-12-13 тал/, яллагдагч С.Нгийн мэдүүлэг /2-р хавтас хх-23-29 тал, бичмэл нотлох баримт авсан тухай тэмдэглэл /2-р хавтас хх-30 тал/, С.Нгийн хувийн байдлыг тогтоох баримтууд /2-р хавтас хх-31-35 тал/ зэрэг болно.
Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёото Приус” 20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.Батмөнхийн амь насыг хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баттулгын: “...Би 2017 оны 08 сарын 11-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар баг “Шийрээгээ” гол гэх газарт том ах Банзрагч дээрээ очоод хоносон юм. 2017 оны 08 сарын 13-ны өглөө 06 цагийн орчимд манай ахын хадам аав Намжилсүрэн нь гэрт орж ирээд Батмөнх нас барсан байна. Эхнэр нь сая над руу ярьж хэлэхээр би шууд наашаа ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд би манай хоёр ах болох ээж талийгаачийн хадам аавтай хамт гараад Алтанбулаг сумын замт 4 дүгээр баг “Залаа” гэх газар ирэхэд манай талийгаач ахыг маань гудсаар ороогоод тавьчихсан байсан. Манай талийгаач ахын мотоцикль байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэггүй хүн байсан. Манай талийгаач ах маань төлөв даруу дөлгөөхөн ажилсаг л хүн байсан. Арав гаруй жил мотоцикль барьж байгаа. Тээврийн хэрэгсэл барих үнэмлэхтэй. 2016 оны 01 сарын 14-ний өдөр Б ангилалын үнэмлэх авч байсан. Би маш их гомдолтой байна. Манай талийгаач ахыг маань приус барьж байсан залуу дайрч алсан гэж бодож байна. Хуулийн дагуу үнэн зөв арга хэмжээ авч өгөхийг маш их хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, ...Би төрсөн ах Л.Батмөнхийгөө алдсандаа гомдолтой байна. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй харин талийгаачийн унаж явсан мотоциклийг төлүүлмээр байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг /хх-38 тал/
Шүүгдэгч С.Нгийн гэрчээр мэдүүлсэн: “... Тэгсэн талийгаач гэрлүүгээ эргэх замаа хэтэрснийг мэдсэн бололтой тоормос гишгэж бөгсний улаан гэрэл нь асаад баруун тийшээ эргэх гэж байгаа бололтой эргэсэн чинь талийгаачийн мотоцикль шарваж гуядаад хэсэг явснаа мотоцикльтойгоо ойчсон ба би түүнийг мотоциклиосоо унасных нь дараа тооромзоо гишгэсэн чинь шавар дээр зуурахгүй араас нь очоод талийгаачийг мотоциклийг нь мөргөөд жаахан явснаа зогссон. Машин зогссоны дараа Ууганбаяр, Дашдондог хоёр яана гээд уул руу утсаар ярих гээд гүйцгээсэн. Тэгээд би машинаасаа буугаад талийгаачийг харсан чинь талийгаач машины урд талд хамрын урд байсан. Тэгэхээр нь түүнийг зүүн гараараа түшиж аваад дээрээс нь зүрхний массаж хийсэн чинь гэнэт амьсгаа авч байгаа юм шиг эхэр татаад ам хамраас нь цус бөөлжис шиг юм гарахаар нь би тэрүүгээрээ хахаж магадгүй гээд хажуу тийш нь харуулаад нуруу руу нь хоёр гурав алгадсан чинь амьсгалахгүй, нүдээ цавчихгүй байхаар нь өнгөрчихлөө гэж бодсон. Тэгээд сандраад хадам ээж, эхнэр хүүхэд дээрээ очиж хэлье гээд сандарсандаа юу ч бодолгүй хадмынд очоод эхнэр хадам ээж хоёртоо би хүн дайрчих шиг боллоо гэхдээ мотоциклийг нь л дайрсан юм гэхдээ дээгүүр гараагүй гэж хэлсэн чинь нөгөө хоёр одоо яахав дээ түргэн дуудах гэсэн чинь утас байхгүй болохоор нь урагшаа айлд очиж утсаар ярьж түргэн дуудсан юм” гэх мэдүүлэг/хх-39 тал/,
Гэрч Н.Дашдондогийн “...Тэгээд талийгаач улаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтойгоо урд гараад гэрээ заахаар болоод ардаас нь Н өөрийн эзэмшлийн саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ би хажууд нь суугаад Ууганбаяр ард нь суугаад хөдөлсөн. Тухайн үед урагшаа хойшоо чиглэлтэй явж байхад газар чийгтэй байсан болохоор талийгаач Батмөнх нь гуядуулаад замын хажууд хэвтэж байхад нь Н араас нь ирж байгаад мотоциклийг нь машинаараа шүргэсэн. Газар маш их чийгтэй байсан болохоор машин нь гулгаад мотоциклийн араас орчихсон байх. Тэгээд бид гурав машинаасаа буугаад харсан чинь талийгаач Батмөнх нь хөдөлгөөнгүй байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би Ууганбаяртай хамт түргэн гэгч нь уул руу эмнэлэг дуудах гээд гүйсэн. Талийгаач бие нь их муу байгаа бололтой байсан. Тэгээд Ууганбаярын гэрт очиж Мөнхбаяр эмчийг дуудсан би зүрх муутай болохоор тэднийд татаад унасан байгаа. Би тийм их согтоогүй гайгүй байсан. Намхай архи уугаагүй. Үзэгдэх орчин харанхуй болсон газар чийгтэй шороон зам халтиргаатай байсан ба Нгийн хэр зэргийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Багцаагаар 40 км цагийн хурдтай л явсан байх. Миний багцаагаар 40 гаран метрийн зайтай явж байсан юм. Тухайн үед намайг түргэн дуудах гээд явахад лав хөдөлгөөгүй, дараа нь татаад унасны дараа яасныг мэдэхгүй би шууд эмнэлэг рүү явсан дараа нь эмнэлэгт өглөө сэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-р хуудас/,
Гэрч Э.Ууганбаярын: “ ... Намайг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед гэртээ Төв аймгийн Алтанбулаг сумын Их булаг гэх газар байхад саарал өнгийн машинтай манай найз Н, Дашдондог хоёр ирээд бид гурав Лхагваа гэдэг ахындаа очсон чинь тэнд талийгаач Батмөнх нь улаан өнгийн Даюун мотоцикльтой малын эрэлд явж байна гээд ирсэн байсан. Тэгэхээр нь тэнд бид нар 1 шил Соёрхол нэртэй архи ууцгаагаад тэндээсээ Пүүжээ гэдэг залуутай Лхагваа ах, Дашдондог, Н, талийгаач Батмөнх бид нар хөдөө гарч тарвага боож идсэн. Боодог хийж идэж байхад бид нар 2 шил Соёрхол архи нэмж ууцгаагаад байхад бороо ороод Пүүжээ Лхагваа ах хоёр яваад өгсөн. Ингээд бүрэнхий болоод архи ч дууссан чинь талийгаач манайх руу очиж ганц юм ууцгаая аа ойрд уулзалдаагүй хүмүүс гээд бүрий болж байхад талийгаач улаан мотоцикльтой урд гараад ардаас нь Н саарал өнгийн приус 20 машинтайгаа явсан. Талийгаачийн гэрлүү урдаасаа хойшоо чиглэлтэй явсан ба гэнэт талийгаач мотоцикльтойгоо явж байснаа урд муригнаад мотоцикльтойгоо ойчсон чинь Н тормозоо гишгээд бороотой байсан болохоор тормоз нь барихгүй араас нь очоод мөргөсөн чинь талийгаач замынхаа хажуу руу шидэгдээд унасан юм. Ингээд Н талийгаачид анхны тусламж үзүүлээд би Дашдондогтой хамт уул руу гарч утсаар хүн дуудах гэсэн боловч цэнэг дууссан болохоор шууд алхаад Дашдондогтой хамт гэртээ ирсэн. Тэгээд эргээд ослын газар ирэхэд талийгаач нас барсан байхаар нь машин руу оруулсан. Нгийн хадам ээж эхнэр хоёр нь ирсэн байсан. Би нэг их согтоогүй байсан.Н машин барьж байгаа гээд уугаагүй, тойруулаад байсан. Орой бүрэнхий болж байсан ба Н 50 км орчим цагийн хурдтай явж байсан. Миний багцаагаар 30 гаран метрийн зайтай явж байсан юм. Хэргийн газраас цогцсыг эмнэлэг авч явах гээд машиндаа хийсэн чинь эмнэлгээс хүн гарсан байсан харин мотоциклийг хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р хуудас/,
Гэрч Э.Ууганбаяр, Н.Дашдондог нарыг нүүрэлдүүлж авсан “...гэрч Э.Ууганбаяр: Талийгаач мотоциклоос замынхаа зүүн талд ойчоод Нгийн машин талийгаачийн мотоциклийг мөргөсөн. Би урьд нь сандраад зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна... ...гэрч Н.Дашдондог: Тухайн үед талийгаач мотоциклоосоо шидэгдээд талийгаачийг унасан хойно машин нь гулгаад мотоциклийг мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх-47-48 тал/,
Гэрч Э.Мөнхчимэгийн: “ ... Тэгээд маргааш нь орой 16 цагийн үед манай нөхөр Н нь нутгийн найзууд болох Дашдондог, Ууганбаяр нарын залуустай өөрийн эзэмшлийн 33-19 УБМ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тарвага боож идэх гээд явцгаасан. Тэгээд орой нь бороо ороод нөхрөө ирэх байх гээд хараад байсан чинь ирээгүй ба бүр шөнө, орой болчихсон хойно намайг бие засах гээд гэрийн ард явж байхад манай нөхөр машинтайгаа ирээд надад хандан “Мөнхбат миний өмнө мотоциклтойгоо явж байгаад ойччихлоо, тормоз гишгээд хальтираад барьсангүй ээ, мотоцикльд нь хүрчихлээ, тэхдээ хүн дайраагүй шүү, Мөнхбатад анхны тусламж үзүүлсэн чинь нэг гүн амьсгаа аваад хөдөлгөөнгүй болчихлоо” гэхээр нь би өөрийн ээж болох Мягмарцэрэнд тухайн үед хэлсэн чинь ээж явж түргэн дуудъя гээд нөхрийнхөө машинтай жи мобайлын сүлжээ барьдаг утастайгаар нь Лхагваа гэдэг айлынх руу явсан. Тэгээд Лхагваа ахынд ирээд жи мобайлаар нь би Батцэнгэл гэдэг ах руугаа ярьж Мөнхбат мотоциклоос уначихлаа түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд түргэн нь яах нь мэдэгдэхгүй болохоор эндээс Батмөнхийг авч гарахаар болоод үлдсэн хүмүүстээ Мөнхбатын гэрийнхэнд нь дуулгаарай гэж хэлээд буцаад хэргийн газар луу бид гурвыг очиход талийгаач Батмөнх замын хажууд хагас хэвтсэн байдалтай газар байсан. Тэгээд очоод Батмөнхийг нөхрийн машины арын суудалд хэвтүүлж эмнэлэг рүү явах гэсэн боловч аль хэдийн нас барсан байсан” гэх мэдүүлэг/хх-49 тал/,
Гэрц Ү.Мягмарцэндийн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 22 цаг өнгөрч байхад манай хүргэн Н нь гэртээ ирээд, Батмөнх мотоциклоос уначихлаа түргэн дуудмаар байна гэж надаа хэлэхээр нь би дүү болох Цэнгэл рүү утсаар ярьтал. Манай дүү Цэнгэл нь сумын эмчийг аваад гарлаа гэж хэлсэн юм. Тэгээд бид нар талийгаачийн унасан гэх газар очтол талийгаач Батмөнх нас барсан байсан юм” гэх мэдүүлэг/хх-50 тал/,
Гэрч Т.Мөнхбаярын: “... Би Төв аймгийн Алтанбулаг суманд хүний их эмчээр ажилладаг бөгөөд өчигдөр буюу 2017 оны 08 сарын 12-ны өдөр 23 цаг 30 минутын үед Батцэнгэл гэдэг залуу сумын төвөөс 50 км зайд хөдөө тус сумын иргэн Батмөнх нь мотоциклоос унаад ухаангүй байна гэсэн дуудлага өгсөн. Тухайн үед би Батцэнгэлийг машинтайгаа ирэхээр нь сувилагчаа аваад дуудлаганд очиход Батмөнх нь хөдөө замын хажууд айлаас 2 км орчим газар машин дотор нас барсан байдалтай байсан. Би өнгөрсөн болохоор нь цаг алдалгүй цагдаад хэлье гэж бодоод ойролцоо айлд иртэл манай сумын Дашдондог гэдэг залуу айлд биеийн байдал нь муу байхаар нь түүнд анхны тусламж үзүүлээд дараа нь хэсгийн төлөөлөгч Анхбаярт мэдэгдсэн. Дараа нь эргэж ирээд талийгаачид үзлэг хийсэн. Зам дээр мотоцикль хэвтэж байсан талийгаач саарал приус машины арын суудалд байсан” гэх мэдүүлэг/хх-51-52 тал/,
Гэрч Д.Батмөнхийн: “ ... 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө намайг отроор Алтанбулаг сумын нутаг Ширээгийн булаг гэх газар явж байхад осол болж талийгаачийн хадам аав нь ирээд талийгаачийг ухаангүй байна аваарт орсон гэж хэлэхээр нь тэндээсээ шууд яваад осол болон газарт ирэхэд мотоциклоос унасан гэж түүнтэй хамт явсан гэх Ууганбаяр гэдэг залуу хэлсэн. Надад Ууганбаяр нь талийгаачийг урд мотоцикльтой явж байгаад унасан гэхээр нь бид нар мотоцикль унасан газар буюу мотоциклийн ард тээврийн хэрэгслийн мөр болон мөргөлдсөн байдалтай машины элгэвчийн түгжээ, цагаан өнгөтэй гэрлийн хагархай, зэрэг эд зүйлс байсан. Тухайн үед талийгаачтай хамт явсан гэх Н болон Ууганбаяр нараас энд яагаад машины эд анги байгаа юм бэ гэсэн чинь мэдэхгүй гэж байсан. Тэгэхээр нь машин руу нь очиж үзсэн чинь доод урд талын хэсэг нь эвдрэлтэй байсан. Тухайн үед Намхайгаас яагаад машин чинь эвдэрсэн байгаа юм, яагаад хэргийн газарт машины чинь эвдэрсэн эд анги байгаа юм гэхээр харгана мөргөсөн юм. Баян-Өнжүүлд явж байхдаа харгана мөргөсөн гэж надад хэлсэн юм. Тэгээд Цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талийгаач болон түүнтэй хамт явсан Намхай, Ууганбаяр, Дашдондог нарын архи уусан гэх өвөлжөөнд очиход өвөлжөөний баруун талын аргалын хажууд боодог хийсэн ул мөр болон боодогны ам чулуу, төмөр утас зэрэг эд зүйлс саравчны нүүрэнд төмөр ван дээр задалж идсэн зэрэг эд зүйлс мөн саравчны урд талд болон зүүн пүнзэнд нь 2 ш архины шил зэрэг эд зүйлс мөн урд талд нь нэг пивоны шил идэж уух юмны уут сав зэрэг эд зүйлс байсан юм. Бас саравчны урд талд шонг машинаар дайрсан тээврийн хэрэгслийн мөр зэрэг байсныг утсан дээр авсан байгаа. Зураг нь байгаа. Тэгээд тээврийн хэрэгсэл саравчнаас баруун хойд тийш чиглэлтэй ширүүн явсан мөр байсан юм” гэх мэдүүлэг/хх-54-55 тал/,
Гэрч Ү.Лхагваагийн: “ ... Тухайн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өдрийн 16 цагийн үед би гэртээ буюу Төв аймгийн Алтанбулаг сумын Ихбулаг гэх газар ирсэн чинь манайд хамаатны залуучууд болох Н, Ууганбаяр, Дашдондог, талийгаач Батмөнх нар ирцгээсэн байсан. Тэгээд манайд ирсэн залуус тарвага бооно гээд хойно байх хаваржаа руу хөдөлсөн ба би тэд нарын араас нь очсон. Саравчин дээр тарвага боож идээд тэнд 2 шил архи, 1 пиво ууцгаагаад тарвагаа болгоод идэж байтал бороо орохоор нь Эрдэнэчулуун бид хоёр буцаад хониндоо явцгаасан юм. Тэгээд тэд нартай таараагүй байж байтал бүр шөнө болсон хойно. Яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна манай гэрт Н нь хадам ээж болон эхнэрийн хамт ирсэн. Машинтайгаа ирээд талийгаач Батмөнхийг шавхайн дээр гуядуулаад ойчоод өнгөрчихлөө гэж хэлээд буцаад явсан. Манай гэрээс утсаар холбогдож хүмүүст хэл дуулгасан би хэн хэнд дуулгасан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед бүгдээрээ л ууцгааж байсан болохоор уусан байх аа. Тухайн үед хаваржаанд маргалдаж, муудалцаж, зодолдон цохилцсон хүн байхгүй. Тухайн үед утсаар л ярьж байсан би сайн мэдээгүй юм” гэх мэдүүлэг /хх-56-57 тал/,
Гэрч А.Хоролжавын: “ ... Би Төв аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилладаг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг 30 минутын үед Алтанбулаг сумын Залаа гэх газар хүн мотоциклоос унаад ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед сумынхаа Батцэнгэл гэдэг хүний машинтай нь Мөнхбаяр эмчийн хамт осол болсон гэх газар нь очиход талийгаач Батмөнх нь амьсгал хураасан байдалтай тээврийн хэрэгслийн ард талын суудал дээр сууж байсан. Тэгээд Мөнхбаяр эмч хөших байх гээд уг талийгаачийг газар юм дэвсээд хэвтүүлсэн ба Мөнхбаяр эмч уул руу явж холбоогоор /утсаар/ цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг/хх-58 тал/,
Гэрч Ү.Батцэнгэлийн: “ ... 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 22 цаг өнгөрч байхад манай эгч Мягмарцэрэн хөдөөнөөс над руу утасдсан. Тухайн үед манай хүүхдүүд мотоцикльтой хөдөө явж байгаад уначихлаа эмч аваад ирээч гэхээр нь Мөнхбаяр эмч рүү залгаж сувилагчийг нь бас аваад залгасных нь дараа 10-20 минутын дараа Алтанбулаг сумын төвөөс гарч хэрэг болсон газар очсон. Тухайн газар нь очиход эмч бууж машин дотор байгаа хүнийг үзээд нас барчихсан байна бие хаа нь хөшчихнө гээд машинаас нь буулгаж газар хэвтүүлээд эмч цагдаа дуудахаар уул яваад өгсөн” гэх мэдүүлэг/хх-61 тал/,
Гэрч Н.Саранчимэгийн: “ ... Би талийгаач нөхөр Л.Батмөнх болон 3 хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн Залаа гэх газрын ойролцоо мал маллаж амьдардаг байсан. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед талийгаач маань улаан өнгийн супер даюун маркийн мотоциклтойгоо адуугаа эрээд гарсан. Тэгсэн чинь тухайн шөнийн үүрийн 04 цагийн үед талийгаачийн төрсөн дүү Чанцалдулам нь над руу утасдаж ах мотоциклоос ойчоод ухаан орохгүй байна гэнэ ээ гэж хэлээд Чанцалдуламын нөхөр нь манай хадам аавын хамт ирээд талийгаачийн байгаа газар луу очиход манай гэрээс ойролцоо газар осол болж манай нөхөр нас барсан байдалтай байсан. Ослын газарт осол гаргасан жолоочийн ар гэрийнхэн ирсэн байсан би тэд нараас та нар яагаад багийн эмч нь ойрхон байхад сумын төвийн эмчийг авчирсан юм бэ гэсэн чинь харин манай эд нар сандралдаад тийм ухаан гаргаагүй байна гэж байсан” гэх мэдүүлэг/хх-65 тал/,
Иргэний хариуцагч Э.Мөнхчимэгийн “...хэргийн газар луу бид гурвыг очиход талийгаач Батмөнх замын хажууд хагас хэвтсэн байдалтай газар байсан. Тэгээд очоод Батмөнхийг нөхрийн машины арын суудалд хэвтүүлж эмнэлэг рүү явах гэсэн боловч нас барсан байсан. Тэгэхээр нь одоо ингэж хамаагүй явж болохгүй байх гээд хүлээж байсан чинь эмч ирээд бидэнд хандан энэ хүнийг ингэж байлгавал хөшиж хайрцгандаа орохгүй болохоор газар хэвтүүлье гээд нөхрийн машины арын тээшинд байсан чийгний гудсан дээр талийгаачийг тавьсан” гэх мэдүүлэг/хх-109 тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранчимэгийн “...Яг он сар өдрийг нь санахгүй байна, намайг гадуур явж байхад Базарсүрэн над руу утсаар чи хаана явж байгаа юм бэ, би гэрт чинь ирчихсэн байна гэхээр нь гэртээ яваад очсон чинь Базарсүрэн, нэг танихгүй залуугийн хамт манайд ирчихсэн сууж байсан. Тэгээд би гэртээ ороод нөгөө залууг нь хаанахын хүн юм гэж бодож байтал тэр залуу нь би нөгөө Намхай байна гэхээр нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Н бараг дуулдахааргүйгээр манай өмгөөлөгч намайг ар гэрийхэнтэй нь уулз гэсэн, би одоо машинаа барьж явсан, талийгаачийг ойчсон хойно нь би дайрчихсан юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи барьж яваагүй, би Шооток буюу Дашдондогийг барьж явсан гэж бодож байгаа гэсэн чинь чимээгүй болсон. Тэгээд юм ярихгүй байсан, би өөдөөс нь жаал уйлж байгаад тэгээд тэр хоёр гараад яваад өгсөн. Н хэлэхдээ “би унасан хойно нь дайрчихсан юм аа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /132-133 тал/,
Гэрч С.Намжилсүрэнгийн: “ ... Мотоциклийнх нь унасан газар очиж үзэхэд шарваад унасан бололтой дугуйн мөртэй байсан. Замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нь хэсэг бут байсан. Түүний хажууд машин зогссон бололтой мөр байсан. Тэгээд байж байтал талийгаачийн дүү Пунцаг гэдэг залуу ирээд тэр хавиар явж байгаад бутны хажуугаар машины гуперны хагархай, эрэг боолт байсныг олсон. Тэрийг очиж харахад жижигхэн жижигхэн хагархайнууд байсан. Тэр бол мотоциклиос нилээн зайтай байсан” /хх-161 тал/,
Гэрч Т.Мөнхбаярын: “ ... Шууд очсон чинь хоёр залуу, ээж охин хоёр гээд 44 хүн байсан. Нөгөө хүүхэд чинь хаана байна гэсэн чинь машинд суулгасан чинь өнгөрчихлөө гэсэн” гэх мэдүүлэг/хх-166 тал/,
Гэрч С.Лхамын: “ .. Бид нарыг хэргийн газарт очиход нэг жижиг цагаан тэрэг байсан, тэр машинаас баруун хойд зүгт үүдэн хоймороос арай хол зайтай газар талийгаачийг юмаар ороогоод хэвтүүлчихсэн, талийгаачаас баруун хойд талд 5-10 орчим метрийн зайтай мотоцикль нь талаараа харчихсан хэвтэж байсан. Мотоциклийг нь харахад нил өвч шороо болчихсон байсан. Тэгээд би хямраад зүрх дэлсээд машиндаа суусан. Тэгтэл манай хүү Баттулга гэнэт Н лүү чи дайраад алчихсан байна гэсэн чинь Н би дайраагүй, өөрөө шарваад унасан гэж хэлж байсан, тэгтэл манай хүү Пунцагдаш мөн чи машиныхаа эвдэрсэн зүйлийг бүрэн түүчихээд, тэгээд унасан гэж хэлээч, хүн дайрч алчихаад гэж хэлсэн. Тэгэхээр нь би буугаад хартал бутан дунд машины пиворны хагархай, жижиг эд зүйл харагдаж байсан. Би тэр хүртэл талийгаачийг өөрөө унаад нас барчихсан байна гэж бодож байснаа тэрийг хараад эргэлзээ төрсөн” гэх мэдүүлэг/хх-177-178 тал/,
Гэрч Л.Пунцагдашийн: “ ... Осол болсон газарт намайг очиход хэргийн газар дээр очоод осол болсон гэх газраар явж үзэхэд мотоцикль нь замын баруун талд баруун хойшоо харсан байрлалтай зөв талаараа унасан байсан, тэгсэн мөртлөө дээш харсан буюу буруу тал нь тэр чигээрээ шороо хамгаалал төмөр нь хумигдсан, урд гэрэл нь хагарсан, арын ачаа хугарсан байдалтай байсан. Тэгээд Нгээс та нар дайрчихсан юм биш үү гэсэн чинь бид нарыг араас ирэхэд унасан байсан гэхээр нь дахиад хэргийн газраас явж үзсэн чинь машины урд гуприйн хамгаалалтын түгжээ харгана дотор байхаар нь дахиж та нар дайраад алчихсан байна, машины эд анги чинь харгана дотор байна гэсэн чинь Н өөдөөс бид нар араас нь явж байтал гэрлийн үзүүрт ойчоод араас нь бид нар мөргөчихсөн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-179 тал/,
Гэрч Т.Цэрэнбатын: “... Нөгөө мотоцикль нь талийгаачийн мотоцикль байсан ба тэр мөр баруун хойд зүгт хөдөлсөн араас яг мөрийг нь дагаад машины мөр гарсан байсан. Тэр машины мөр саравчин дээрээс хөдлөх гэж ухрахдаа мөргөсөн бололтой хацайлгасан байсан. Тэгээд тэр мөр нь тэр чигээрээ хэргийн газарт очсон байсан” гэх мэдүүлэг/хх-181 тал/,
Гэрч Ц.Анхбаярын “...хэргийн газарт очоод талийгаач Батмөнхийн цогцсыг унаж үхсэн байдалтай байна гэж үзээд тухайн хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Жаргал эхлүүлж байсан юм. Үзлэг хийх явцад шинээр нөхцөл байдал илэрч тухайн цогцосыг дайруулсан байна гэж үзээд тухайн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг очиж харахад урд гупер нь хагарсан байдалтай байсан. Тухайн үед Нтэй уулзаж ярилцахад: Н нь бид нар 4-үүлээ архи уугаад явж байсан юм. Тухайн үед би машин барьж байсан урд талийгаач Батмөнх ах мотоциклоо бариад явж байсан тэгээд би хойноо сууж байсан хүнтэйгээ юм яриад машинаа бариад явж байгаад дайрцан гэж ярьж байсныг санаж байна гэж ярьж байсныг санаж байна” гэх мэдүүлэг /хх-05 тал/,
Гэрч Б.Жаргалын: “ ... Анх надад мэдүүлэг өгөхдөө Н нь 50 километр цагийн хурдтай явж байсан бөгөөд талийгаачийг араас нь мотоциклийг нь мөргөхөд талийгаач явж байгаад мотоциклоосоо шидэгдэж унасан гэж ярьж байсан юм. Мэдүүлэг авахдаа хууль сануулж гарын үсэг зуруулсан бөгөөд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй өөрөө л тэгж мэдүүлж байсан юм” гэх мэдүүлэг/хх-09 тал/,
Гэрч Н.Түвшинбатын “...Э.Ууганбаяраас мэдүүлэг авахад хууль сануулж гарын үсгийг нь зуруулсан бөгөөд Ууганбаяр нь талийгаач нь мотоцикльтойгоо шарвасан бөгөөд мотоциклоосоо арай унаж амжаагүй байхад нь араас нь мөргөсөн талийгаач мотоциклоосоо зүүн тийшээ шидэгдэж газар унасан гэж мэдүүлж байсан...миний хувьд дарамталсан зүйл байхгүй хуулийн дагуу мэдүүлэг авах ажиллагаа явагдсан...” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-3-5 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-6-8 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал/хх-09 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-10 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-12-13 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-14 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-16-17 тал/, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-18-20 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/хх-21-22 тал/, мэдүүлэг шалгах ажиллагааны гэрэл зургууд/хх-23-25 тал/, жолоочийн лавлагаа/хх-32 тал/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №134 дугаартай “1.Талийгаач Л.Батмөнхийн биед элэгний задарсан шарх, гадаргууд цус хуралт, дэлүүнд язралт, өвчүү яс, бүсэлхийн 2 нугалмын их биеийн хугарал, зүүн бөөрний хальсанд цус хуралт, духанд шарх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, зүүн суга, баруун өвдөгөнд цус хуралт, баруун хонго, дух зүүн шанаа, хөмсөг, эрүү, зүүн суга, тохой, сарвуу, баруун тохой, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаач учирсан гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх 2017 оны 08 дугаар сарын 12-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. 5. Талийгаач 2 дугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-67-70 тал/,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-73-80 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн №7863 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-82-83 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 28-ны өдрийн №4831 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн Toyoto pirus 20 маркийн автомашин болон мотоцикль нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилж буй тээврийн хэрэгслүүдийн мөргөлтийн цэг аль талаасаа эхэлсэн болохыг тогтоох боломжгүй. 3.Шинжилгээнд ирүүлсэн мотоциклийг баруун талаараа хэвтээ байрлалд байх үед Toyoto Prius 20 маркийн автомашин мөргөсөн байх боломжтой. 4.Шинжилгээнд ирүүлсэн мотоциклийг баруун талаараа хэвтээ байрлалд байх үед Toyoto prius 20 маркийн автомашин мөргөсөн байх боломжтойг гэрэл зургийн үзүүлэлтээс харна уу” гэх шинжээчийн дүгнэлт/хх-86-87 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-86-93 тал/,
Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 сарын 02-ны өдрийн №00000084 дугаартай “Хариулт 2. Жолооч Самдангийн Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамруулж сонгож явна. Мөн 9-р бүлгийн 9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв. Хариулт 3. Осол гарахад замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн зүйлгүй гэж үзэв. Хариулт: Жолооч Самдангийн Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамруулж сонгож явна. Мөн 9-р бүлгийн 9.2 “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв” гэх дүгнэлт/1-р хавтас хх-95 тал/,
Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч нарын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн №23 дугаартай “” ... Хариулт 4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Даюун маркийн мотоциклийн жолооч Л.Батмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ мөн дүрмийн 2.3. жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 2.7. жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчснөөс, Тоёото Приус -20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайд хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-194-195 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн №1209 дугаартай “ 1.2. Талийгаачийн цогцост цээж дарагдал, өвчүүний хөндлөн хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцралт, элэгний задарсан шарх, гадаргууд цус хуралт, дэлүүнд язралт, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн ханзарсан хугарал, сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн бөөрний хальсанд цус хуралт, духанд шарх, хуйх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, зүүн суга, баруун өвдгөнд цус хуралт, баруун хонго, дух, зүүн шанаа, хөмсөг, эрүү, зүүн суга, тохой, сарвуу, баруун тохой, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Мотоциклоос унах үед дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт үүснэ. 5. Талийгаачид үүссэн элэгний язралт, дэлүүний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, доргих үед үүснэ. 6.Цогцосны шинжилгээнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд дээрх гэмтлүүд сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын ханзарсан хугарал, өвчүүний хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал нь авто ослын үед буюу мөргөгдөх, авто машинд дарагдах шахагдах үед үүснэ. 7.Сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын ханзарсан хугарал, өвчүүний хугарал, баруун уушигны дээд дэлбэнгийн няцралт нь авто ослын үед мөргөгдөх, дайрагдах шахагдах үед үүссэн байх боломжтой. 8.Талийгаачид учирсан гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна” дүгнэлт, гэрэл зураг/1-р хавтас хх-247-250 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Н-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багийн “Залаа” гэх газарт “Тоёото Приус” 20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалтуудыг зөрчсний улмаас Л.Батмөнхийн жолоодож явсан Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.Батмөнхийн амь насыг хохироосон нь “Талийгаачийн цогцост цээж дарагдал, өвчүүний хөндлөн хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцралт, элэгний задарсан шарх, гадаргууд цус хуралт, дэлүүнд язралт, бүсэлхийн 2-р нугалмын их биеийн ханзарсан хугарал, сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн бөөрний хальсанд цус хуралт, духанд шарх, хуйх, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, зүүн суга, баруун өвдгөнд цус хуралт, баруун хонго, дух, зүүн шанаа, хөмсөг, эрүү, зүүн суга, тохой, сарвуу, баруун тохой, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Мотоциклоос унах үед дух, зүүн хацрын төвгөрийн зулгаралт үүснэ. 5. Талийгаачид үүссэн элэгний язралт, дэлүүний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, доргих үед үүснэ. 6.Цогцосны шинжилгээнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд дээрх гэмтлүүд сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын ханзарсан хугарал, өвчүүний хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал нь авто ослын үед буюу мөргөгдөх, авто машинд дарагдах шахагдах үед үүснэ. 7.Сээрний 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 2-р нугалмын ханзарсан хугарал, өвчүүний хугарал, баруун уушигны дээд дэлбэнгийн няцралт нь авто ослын үед мөргөгдөх, дайрагдах шахагдах үед үүссэн байх боломжтой. 8.Талийгаачид учирсан гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт мөн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтэд “Тоёото Приус -20 маркийн 33-19 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайд хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Н-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Н-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас 1 хүний амь нас хохирсоны улмаас үүссэн үр дагавар буюу оршуулгын зан үйлтэй холбогдон гарсан зардал 9,102,000 төгрөг, мотоциклийн үнэ 1,700,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22,740,000 төгрөг, малчины хөлс 76,800,000 төгрөг нийт 110,342,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Үүнээс шүүгдэгч 15,000,000 төгрөг төлсөн үүнийг хасаад 95,342,000 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн бодит хохирлыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд:
Амь хохирогчийн оршуулгын зан үйлтэй холбогдон гарсан зардал 9,102,000 төгрөг, мотоциклийн үнэ 1,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нийт 10,802,000 төгрөгийн гэмт хэргийн улмаас шууд учирсан зардал байна.
Харин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 22,740,000 төгрөг, малчны хөлс 76,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас хор уршгийг тодорхойлоход гарсан зардал гэж дүгнэж шүүх шүүгдэгчээс гаргуулахад хэрэгт авагдсан баримтаар малчныг сарын хэдэн төгрөгөөр цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэмжлэлийн шаардлага нь мөн хуульд заасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 91,170,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр хянан шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн улмаас 10,802,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч С.Н нь 15,000,000 төгрөгийг төлсөн /илүү 4198000 төгрөг төлсөн/ тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмтт хэрэг үйлдсэн /амь хохирогчийн тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон/ мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул С.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн С.Н-гийн №753289 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овгийн С Н г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохирооосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4/дөрөв/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Саранчимэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, малчны хөлс 91,170,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №753289 жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.