| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0319/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/290 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О нарт холбогдох эрүүгийн 1934006100285 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овгийн Д О, 1991 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Монгол улсын иргэн, Б овгийн С Б, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Тод Ундрах” ХХК-д экскаваторын операторч ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Баян 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 5-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 3.1, 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсний улмаас улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикль жолоодож явсан иргэн Д.О-тай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 11.14 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсний улмаас шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн С.Б-тай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-13 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-14-15 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-17 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-16 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/, хохирогч С.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-24-26 тал/, хохирогч Д.Оаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-28-30 тал/, насанд хүрээгүй гэрч О.Эрхэмзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31-32, 41 тал/, гэрч Б.Түмэндэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-33-34 тал/, гэрч Х.Гэрэлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35-36 тал/, гэрч М.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37-38 тал/, гэрч П.Идэрцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39-40 тал/, гэрч П.Одончимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-44-45 тал/, гэрч Г.Хөхчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №551 дугаартай дүгнэлт/хх-48 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №552 дугаартай дүгнэлт/хх-50 тал/, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №32 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-52-53 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл/хх-54 тал/, С.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-71 тал/, Д.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-72 тал/, С.Бын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-75-80 тал/, Д.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-83-86 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 3.1, 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсний улмаас улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикль жолоодож явсан иргэн Д.О-тай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох .... заалтуудыг зөрчсний улмаас шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн С.Бтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч С.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Б-ын: “ ... Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байх үед Сүмбэр сумын салдаг гэх газраас Оын хамт Сүмбэр сумын салдаг О-ын хамт Сүмбэр сум орохоор явсан. Би мотоциклио бариад ганцаараа явсан О, Эрхэмзаяа нар миний араас дагаад Сүмбэр сум ордог засмал замаар явж байтал би замын хагархай тойрох гээд зүүн гар тал руугаа дарахад О миний зүүн талаас мөргөөд тэгээд би мотоцилиосоо унасан тэгээд би ухаан алдсан байсан. Өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт 5 хоног ухаангүй байж байгаад ухаан орсон” гэх мэдүүлэг/хх-25 тал/,
Хохирогч Д.Оын: “Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүмбэр сумын Лхагваа гэдэг залуу надтай адууны наймаа хийх гэж ирсэн. Тэгээд байж байтал манайд С.Б нэг танихгүй залуугийн хамт ирсэн. Тэгээд Лхагваа надад 2 литрийн савтай нийслэл пиво авч ирж өгөхөөр нь Лхагваа, Б бид гурав хувааж уугаад Лхагва бид нараас түрүүлээд Сүмбэр сум руу хөдөлсөн би өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоцикльтой Бтай хамт ирсэнз залууг сундлаад хөдөлсөн. Б өөрийн мотоцикльтой ганцаараа хөдөлсөн. Б миний урд явж байсан тэгтэл зам дээр эвдэрч хагарсан 2 нүх байсан тэр нүхийг би тойрох гээд тойртол бид хоёр зэрэгцэж ирээд хоорондоо мөргөлдсөн тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/хх-29 тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Эрхэмзаяагийн: “ ... Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б ахтай би гэрт нь очиж уулзсан чулуу тээрэмдэнэ хүрээд ир гээд би очсон. Тээрэм орох замдаа О ахынхаар орсон тэгээд нэг машинтай ах нэг том 2,5 литр диво гаргаж ирээд О ахтай уусан тэгээд Б ахад нэг савыг өгөөд тэгээд нөгөө ахтай уугаад машинтай ах хөдлөөд явсан араас хүрээд ир гээд явсан. Араас нь би О ахын ард мотоцикль дээр сундлаад явж байгаад замдаа зогсоод О ах миний мотоцикль гэрэлгүй зөөлөн яв гээд Б ахад хэлээд хөдөлсөн. Хөдлөөд Сүмбэрийн салдаг засмалаар явж байгаад Б ахын урд явж байсан хурдан явж байгаад удааширсан тэгээд хажуугаар нь нүх таараад зүүн гар тал руугаа дарсан тэгтэл зүүн талын дарсан талаас нь О ах мөргөөд онхолдсон. Тэгээд би шидэгдээд нилээд цаанаас босож ирсэн. О ах миний цаанаас босож ирсэн. Б замын хажууд хэвтэж байсан удалгүй замын машинтай хүмүүс ирсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд аваад явсан” гэх мэдүүлэг/хх-31-32 тал/, ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Б, О нар нэг танихгүй ахтай хамт 2.5 литрийн савтай пиво уусан Б нэг аяга пиво уусан” гэх мэдүүлэг/хх-41 тал/,
Гэрч Б.Түмэндэмбэрэлийн: “ ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой бид нар унтах гээд орондоо орсон байсан. Тухайн үед орой 21 цаг өнгөрсөн байсан. Тэгээд манай хүү хараа талаасаа 2 мотоцикль аймар уралдаад байна гэсэн. Тэгээд гараад хартал урд талын мотоцикль гэрлээ асаагаад явж байсан хойд талын мотоцикль аваараа асаагаад гэрэл нь бүдэг байсан. Тэгээд тас няс гээд онхолдсон тэгээд би нөхөртэйгээ яваад очсон. Тэгтэл төвөөс нэг замд явж байсан машин зогссон байсан. ...Намайг очиход мотоцикль нь хоёулаа засмал зам дээр талаараа харсан толгой нь баруун хараа тал руугаа харсан байсан. Хүмүүс нь засмал замын цаад талд 2 залуу хэвтэж байсан. Нэг нь хөдлөхгүй байсан нөгөө нь хөл гараа тийчлээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс хөл гар нь хугарсан байх ойртож болохгүй шүү эмч ирээд ойртсон. Гурвуулаа явж байсан нэг бие нь гайгүй залуу нь ахыгаа дуудаад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс хаанаас явж байгаа бэ гээд асуутал нөгөө залуу нь Баруун хараагаас явж байна. Сүмбэр орж хүнтэй уулзах гэж байгаа гээд тэгж байсан” гэх мэдүүлэг /хх-34 тал/,
Гэрч Х.Гэрэлмаагийн: “ ... Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед Сүмбэр сумаас засмал замын уулзвар орж хүн тосох гээд засмал замаар явж байтал төв замын уулзвар орохоос 4 км орчимын зайд миний өөдөөс 2 мотоцикльтой хүн засмал зам дээр зэрэгцээд их хурдтай миний хажуугаар өнгөрсөн тэгээд би төв замын уулзвар орж хүн аваад удалгүй эргээд Сүмбэр сум орохоор явж байтал миний хажуугаар хурдтай өнгөрсөн 2 мотоцикльтой хүн осолд орсон байдалтай байж байсан” гэх мэдүүлэг /хх-36 тал/,
Гэрч М.Лхагвасүрэнгийн: “ ... Би От Нийслэл нэртэй 2 литрийн пиво өгсөн тэгээд байж байтал мотоцикльтой танихгүй хоёр залуу ирсэн мотоциклио унаж явсан залууг Б гэж байсан халамцуу байсан ард нь сууж явсан залуу нь эрүүл байсан. Тэгээд бид нар Оын гэрт ороод 2 литрийн Нийслэл нэртэй пивийг хувааж уугаад би Сүмбэр сум руу явсан. Оын гэрт О, Б нар нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа үлдсэн Оыг мотоциклиос унасан талаар 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр О эхнэрээс сонссон” гэх мэдүүлэг /хх-38 тал/,
Гэрч П.Идэрцогийн: “ ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг 7-ийн грам гэх газарт 2 мотоцикльтой хүн мөргөлдсөн байна байна гэх дуудлага ирсэн. Тэгээд би дуудлагын дагу очиход хоёр мотоцикльтой хүн мотоциклиосоо унасан байдалтай газарт хэвтэж байсан. Хамт явсан Эрхэмзаяа гэх залуу нь хажууд нь зогсож байсан тэгээд сумын төвийн эмнэлэгт авч ирж эмнэлгийн тусламж үзүүлээд гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн” гэх мэдүүлэг/хх-40 тал/,
Гэрч П.Одончимэгийн: “ ... Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвд жижүүртэй байж байтал манай жижүүрийн утсанд Сүмбэр сумын засмал зам дээр осол гарсан байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлаганд манай Эрүүл мэндийн төвийн дарга Идэрцог, их эмч Амартайван нар яваад удалгүй хүлээн авахад 2 өвчтөн авч ирсэн тухай 2 өвчтөн нь мотоцикльтой явж байгаад осолд орсон гэж байсан. Би эмч нарын хамт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-45 тал/,
Гэрч Г.Хөхчулууны: “ ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой бүрэнхий болж байх үед гэртээ унтах гээд хэвтэж байтал манай урд засмал замаар 2 мотоцикль их хазгай давхиж байсан удалгүй мөргөлдчих шиг болсон тэгэхээр нь би яваад очсон чинь хоёр мотоцикльтой хүн хоорондоо мөргөлдөөд унасан байдалтай байсан. Нэг залуу зогсож байсан зам дээр 2 мотоцикль түүний хажууд 2 хүн хэвтэж байсан сумын эмч нар ирээд мотоциклиос унасан байсан 2 хүнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-46 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-13 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-14-15 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-17 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-16 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-18-22 тал/,
Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №551 дугаартай “1.С.Бын биед суурь ясны хугарал, хугарал, тархины эдэд няцрал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, аалзан хальсанд цус харвалт, эдийн няцрал, зүүн нүдний ухархайн ханы хугарал, тархи доргилт, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.2-т 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-48 тал/,
Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №552 дугаартай “1. Д.Оын биед суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх болон дээрх цусан хураа, дух ясны ил хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.1-д, 3.1.2-т, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт/хх-50 тал/,
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №32 дугаартай шинжээчийн “1.Хэргийн материалтай уншиж танилцахад 17-23СЭЗ улсын дугаартай супер веняа маркийн шар өнгийн мотоцикль жолоодож явсан С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэргийн материалтай танилцахад улсын дугааргүй мотоциклийн жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1.”Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн “12.3.жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.1.”механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна. А-мотоцикль:, мөн дүрмийн 3 дугаар бүлэг 3.4.”жолооч дараахь үүргийг хүлээнэ. в/мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 3.Улсын дугааргүй юб-мото гэсэн бичигтэй хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн мотоцикль жолоодож явсан Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар ямар заалт зөрчсөн байна гэж үзэв. 4. Хавтаст хэргийн материалтай танилцахад улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.14. жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсооход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, мөн дүрмийн 3 дугаар бүлэг 3.4.Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах :, Тээврийн хэрэгслийн ажлын тооромсны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. в/мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. 5.Осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 6.Зам тээврийн осол болоход цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 7.Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь С.Б, Д.О нар замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв” гэх дүгнэлт/хх-52-53 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл/хх-54 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Б, Д.О нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг , хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.О, С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 3.1, 3.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсний улмаас улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикль жолоодож явсан иргэн Д.Отай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Д.Оын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг “7-н гарам” гэх газар Сүмбэр сумаас Баруун хараа орох чиглэлийн асфальтан зам дээр согтуурсан, мансуурсан үедээ улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 11.14 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсний улмаас шар өнгийн 17-23 СЭЗ гэсэн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан иргэн С.Бтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч С.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэргийн улмаас хохирогч нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч С.Б, Д.О нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч С.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Д.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч С.Б, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул С.Б, Д.О нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг ээмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан боловч шүүгдэгч С.Б, Д.О нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсан, хэн аль нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Б, Д.О нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч С.Б, Д.О нарын жолоочийн үнэмлэх хураагдаж ирээгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц нэмэгдэл ялын биелэлтийг хангуулах зорилгоор шийтгэх тогтоолын хувийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д.О-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан,
Б овогт С Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6 сарын хугацаагаар,
шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.О нарыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Д.О нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б нь шүүхээс тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд, шүүгдэгч Д.О нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах, шүүгдэгч Д.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Б, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ