Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЗ/356

 

                            

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Г.Б-т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Г.Б-т холбогдох эрүүгийн 1834005010328 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймаг Төгрөг суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодизийн астроном мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Өгөөмөрийн 5 дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, А овгийн Г Б-т/Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Бт нь 2017 оны 7-8 сард, 2018 оны 07 дугаар сарын дундуур Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын ам Ууцар гэх газарт 2,01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 8.806521 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Бт нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо 2 сарын дотор төлж барагдуулна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-25 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-26-28 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл/хх-29 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-30-34 тал/, иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39-45 тал/, гэрч Б.Ганбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-46-47 тал/, гэрч Д.Энх-Амгалангаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-48-49 тал/, гэрч О.Энхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-50 тал/, гэрч Ц.Цэнд-Аюушаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-51 тал/, гэрч Ц.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-52-53 тал/, гэрч Б.Билэгсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-54-55, 73 тал/, гэрч Б.Самбуугаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-56-57 тал/, гэрч Ш.Галтбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-58-59, 71-72 тал/, гэрч Б.Самбуугаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-60-61 тал, 70 тал/, гэрч Г.Ган-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-62-63 тал/, гэрч Г.Бтээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-64-65 тал, 68-69 тал/, гэрч С.Цэнд-Аюушаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-66-67 тал/, гэрч З.Хүрэлчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-74 тал/, гэрч Ц.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-75 тал/, гэрч Х.Булганбэйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-76 тал/, гэрч Ц.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-77 тал/, гэрч О.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-78 тал/, гэрч Т.Мөнхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-79-80 тал/, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-83 тал/, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг, Баянгол эх гэх газарт иргэн Г.Бттийн хууль бусаар эвдсэн 2.01га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ/хх-84-98 тал/, Г.Бтийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106 тал/, “Арвинбаялаг” төрийн бус байгууллагын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүсэлт гаргах” гэх албан бичиг /хх-109 тал/, Ашигт малтмалын газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/4567 дугаартай албан бичиг/хх-110 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3911 дугаартай албан бичиг/хх-111-112 тал/, №1471001037 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ/хх-115 тал/, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээний хуулбар/хх-118-125 тал/, ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3911 дугаартай албан бичиг/хх-128-129 тал/, Төв аймгийн Заамар сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/147 дугаартай захирамжинй хуулбар/хх-131-134 тал/, Г.Бтийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-135-148 тал/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 07/538 дугаартай албан бичиг/хх-159 тал/, Төв аймаг Заамар сумын засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/260 дугаартай албан бичиг/хх-161 тал/, Төв аймаг Заамар сумын засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/235 дугаартай албан бичиг/хх-162 тал/, Төв аймгийн Заамар сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/147 дугаартай захирамж/хх-164-165 тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа/хх-169-170 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

 

          Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Г.Бт нь 2017 оны 7-8 сард, 2018 оны 07 дугаар сарын дундуур Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын ам Ууцар гэх газарт 2,01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 8.806521 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэний нэхэмжлэгч Г.Ган-Очирын: “ ... манай суманд Б ахлагчтай “Арвин баялаг” ТББ бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулдаг 2016 оноос хойш бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. “Арвин баялаг” ТББ 2018 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг сумын засаг даргатай байгуулаагүй харин 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан боловч албан тоот бичгийн дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн албан бичиг болон шинээр ЗГ-аас батлагдсан 151 дүгээр тогтоолын дагуу “Арвин баялаг” нөхөрлөлийн сумын засаг даргатай хийсэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцалсан. 2016, 2017 онд ухаж ашигласан газраа ухсан байсан. Би 2017 онд томилогдсон болохоор өмнө ямар газар байсан талаар мэдэхгүй. Энэ жил 8 сард хяналт шалгалтаар явж байхад харж байсан өнгөрсөн жил Арвин баялаг нөхөрлөл 1 том каррейр ухсан энэ жил харин өнгөрсөн жил ухсан каррейраа гүйцээж ухсан гэж байсан шинээр газар ухсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-40 тал/, ... Бичил уурхайгаар засгийн газрын 151, 308 дугаар тогтоолуудад төрийн бус байгууллага бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг төрийн бус байгууллага гэрээ байгуулах эрх байхгүй зөвхөн бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нөхөрлөл бичил уурхайгаар гэрээ байгуулна. 2016, 2017 онд гэрээ байгуулахдаа засгийн газрын 308 дугаар тогтоолоор гэрээ байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 06 дугаартай гэрээг засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу гэрээ байгуулсан. Сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/147 дугаартай бичил уурхайн зориулалтаар байгуулсан гэрээнүүдийг цуцалж дахин шинэ журмын дагуу дахин гэрээ байгуулсан би захирамжийг гаргаж өгнө. Арвин баялаг нөхөрлөлийн нэр байхгүй. Манай суманд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор иргэд 9 дээш иргэд нэгдэн бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулдаг “Арвин баялаг” нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн ахлагч Бийн нөхөрлөл бүртгэгдээгүй холбогдох бичиг баримт байхгүй байна би Заамар сумын ЗДТГ-т байгаль орчны улсын байцаагчаар 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдсон архивын материалаас үзэхэд “Арвин баялаг” нөхөрлөлийн материал байхгүй байна. 2016 оны архивын материалд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг засаг дарга Болормаатай байгуулсан боловч үйл ажиллагаа 2016 онд явуулаагүй талаар бүртгэгдсэн байна. 2017, 2018 онд “Арвин баялаг” нөхөрлөлтэй гэрээ байгуулаагүй, холбогдох материал алга байна. 2017 оны 10 сарын дундуур ажлаа аваад аймгийн нөхөн сэргээлт хүлээж авах комиссийн гишүүдтэй явж байхад Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Баян голын эх Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайн каррейрийн ард талд шинэвтэр ухсан газар байсан ба тухайн газрыг Арвин баялаг нөхөрлөлийн ухаж байсан газар гэж сумын байгаль хамгаалагч Цэнд-Аюуш хэлж байсан. Би дүгнэлтийг уншиж танилцсан санал хүсэлт байхгүй. Дүгнэлтээр гарсан хохирлыг байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу хохирлыг 2 дахин нэмэгдүүлж 17.613.042 төгрөгийн гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна. 2017 онд Арвин баялаг нөхөрлөлтэй холбоотой бичиг баримт байхгүй 2017 онд үйл ажиллагаа явуулсан нөхөрлөл аж ахуйн нэгжүүдийн судалгаанд байхгүй сумын ИХТ-д Арвин баялаг нөхөрлөл тайлангаа ирүүлээгүй тайланг хурлаар хэлэлцүүлээгүй байна. Гэхдээ тухайн газрыг 2017 онд ухсан гэж бодож байна” гэх мэдүүлэг/хх-43 тал/, 

Гэрч Б.Ганбаярын: “ ... Би хувиараа засвар ажиллуулдаг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хамаатны ах Мөнхбаярын эксковаторын жолоочоор Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянгол гэх газарт Билэг гэх сахалтай хөгшин хүний уурхай дээр ирсэн 5 хоног ажиллаад буцсан өнөөдөр Улаанбаатар хотоос ирээд байна. Намайг ирэхэд 5 блок гаргасан нэг блок нь дутуу гээд гүйцээж ухсан. Эрүүл газар байна лээ эвдэгдэн нөхөн сэргээлт хийсэн зүйл байхгүй. Намайг байхад зөөгөөгүй зөвхөн хөрс хуулалт хийсэн тэглээ ч угаах усан буу тоног төхөөрөмж байдаггүй. Сая зөөсөн байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

Гэрч Д.Энх-Амгалангийн: “ ... Би нөхөрлөлд ямар ч хамаарал байхгүй. “Арвин баялаг” нөхөрлөлийн ажилтан жолооч хийж байна. Манай нөхөрлөл 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирж өнгөрсөн намар ухсан газраа булж урд талд нь каррейр гаргаж шороогоо Баянголын адагт бичил уурхайгаараа үйл ажиллагаа явуулж буй Баасан гэх нөхөрлөлийн бууц дээр буулгасан. Манай нөхөрлөл 40-50 хово шороо зөөсөн. Эрүүл газар байсан /өнгөрсөн намар манай нөхөрлөлийг ухахад/ харин сая одоо гаргасан байгаа каррейрийг өнгөрсөн жил манайх дутуу ухаад орхисон байсан. Билэгт гэж хүн байгаа одоогоор уурхайн даргаар ажиллаж байна. Одоо манай уурхай дээр ямар ч бичиг баримт алга ямар учраас ажиллаж байгааг мэдэхгүй байна. 5 ажилтан, 1 эксковатор, 1 ковш, 1 хово авто машинтайгаар ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

Гэрч О.Энхбаатарын: “ ... Би хувиараа өөрөө буулгагч сонсвол хово авто машинтай түрээсээр хувийн болон бусад аж ахуйн нэгжүүдэд түрээсээр ажилладаг Билэгт ахлагчтай “Арвин баялаг” нөхөрлөлийн талаар мэдэхгүй 2018 оны эхээр зогсоол дээр байхад Билэгт гэх сахалтай хүн утсаар залгаад түрээсээр ажиллах санал тавьсан тэгээд очиж ажилласан тэгэхэд манай нөхөрлөлд 3 хово ажилласан. Эрүүл байгальтай газар байсан. Эвдэгдэн нөхөн сэргээлт хийсэн зүйл байхгүй. Манай нөхөрлөл Баянголын адагт үйл ажиллагаа явуулж байсан Баасан ахлагчтай нөхөрлөлийн буун дээр нийт 12 хово шороо буулгасан” гэх мэдүүлэг /хх-50 тал/,

Гэрч Ц.Цэнд-Аюушийн: “ ... Би сайн мэдэхгүй харахад эрүүл харагдаж байна лээ мэргэжлийн хүмүүс юу гэж үзэхийг би мэдэхгүй. Ажилчид хэлэхдээ шороогоо доошоо зөөж угаасан гэж дуулсан намайг ирснээс хойш шороо зөөгөөгүй” гэх мэдүүлэг /хх-51 тал/, ... Би Г.Бт ахлагчтай Арвинбаялаг нөхөрлөлийн талаар мэднээ тухайн нөхөрлөл нь 2017 оны 07, 08-р сард Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Уцрын ам бор толгойн жалганд газар ухаж 2 каррейр гарган баяжмалтай шороогоо Тулгаболд захиралтай Нью Хаппи ХХК-ийн усан буу руу зөөж угаадаг бичиг баримтгүй үйл ажиллагааг нь зогсоож байсан. 2018 оны хавар дээрх газраасаа Баянголын адаг руу мөн зөөж угааж байсан тухайн үед үйл ажиллагааг нь зогсоож бичиг баримтыг нь шалгахад бичиг баримт үзүүлдэггүй хүүхдүүд нь байж байдаг өвөө байгаа өвөө Улаанбаатар хотод байгаа гээд байдаг байсан би тухайн нөхөрлөлийн Байгаль орчны байцаагч, аймгийн мэргэжлийн хяналтын газар Байгаль орчин газар луу тус тус мэдэгдэж байсан 2018 онд ажиллахад ямар ч бичиг баримт байхгүй хулгайгаар зөөж угаадаг байсан. Хоорондоо 3-4 метрийн зайтай 3 том карейр гаргасан тухайн газар хөндөгдөөгүй эрүүл газар байсан карейрийн 4-5 метрийн гүнтэй газар байсан би 2018 оны хавар ажиллаж байхдаа 1 эксковатор 2 ховотой ажиллаж байсан.  2017 онд Тулгайболд захиралтай Ню Хаппи ХХК руу цагаан булгийн станцын хажуу тал руу давуулж зөөж байхаар нь би үйл ажиллагааг нь зогсоож Бийн нөхөрлөл хууль бус танай уурхайн үйл ажиллагааг зогсооно шүү гэж уурхайн дарга Шижрээ гэх хүнд хэлсэн тэрнээс хойш ажиллаагүй” гэх мэдүүлэг /хх-67 тал/,

Гэрч З.Хүрэлчулууны: “ ... Одоогоос 2-3 жилийн өмнөөс ухагдсан гэдгийг бол мэдэж байна. Билгээ гуай буюу Б гэдэг хүнийг ухсан гэдэг л юм. Тэр газар бол эрүүл газар байсан” гэх мэдүүлэг /хх-74 тал/,

Гэрч Б.Билэгсайханы: “ ... Г.Бт ах миний утасны дугаар луу залгаад Баянголын эхээс хэдэн шороо зөөж угаах гэсэн юмаа үнэ хөлсөө тохиръё гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч дээрх газраасаа 30-40 хово шороо зөөсөн зөөвөр хол учраас их шороо зөөж чадаагүй тухайн үед манай ажилчид байгаагүй болохоор Бт ахын ковшны жолооч ирж манай ковшоор шороогоо зөөсөн. Би эхний өдөр шороогоо зөөж угаах гэж байхад Булган аймгийн Баян-Агт сум руу амрахаар явсан ирээд асуухад ойролцоогоор 12-13 грамм алт олборлосон байсан яагаад би сайн мэдэж байна гэхлээр Г.Бтт ах манай уурхай дээр байсан 800 литр түлшнээс зөөвөр хийсэн машинууддаа манайхаас түлш хийсэн ба түлшний мөнгөө гаргасан алтнаас өгнө гэж бид хоёр тохиролцсон. Бүгдийг нь угаасан шороо үлдээгүй” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Гэрч Б.Самбуугийн: “ ... Г.Бт ахлагчтай “Арвин баялаг” нөхөрлөл нь 2018 онд Төв аймгийн Заамар сумын нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл байхгүй. 2018 онд ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй. Ашигт малтмалын газраас 2016 онд “Арвин баялаг” нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой газрын дүгнэлт гарч байсан ба 2017 онд Ашигт малтмалын газраас 3 нөхөрлөлийн дүгнэлтийг хүчингүйд тооцсон албан бичиг ирсэн. Тэрний нэг нь “Арвин баялаг” нөхөрлөл байсан. Тэрнээс хойш “Арвин баялаг” нөхөрлөлд бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой ямар нэгэн дүгнэлт ирээгүй. Арвин баялаг нөхөрлөл нь бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Орон нутгийн тусгай хэрэгцээний газар учир нь тухайн газарт “Арвин баялаг” нөхөрлөлд “Ашигт малтмалын газраас 2016 оны бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох дүгнэлт  гарсан ба тухайн газартаа 2017 онд ашигт малтмал олборлолт хийж байгаад дүгнэлт нь хүчингүй болсон  тийм учраас орон нутгийн тусгай хэрэгцээний газар байна” гэх дүгнэлт/хх-57 тал/, ... 2018 онд ямар ч гэрээ сумтай байгуулаагүй. 2017 онд гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй байна. Хог хаягдлын гэрээ байгуулсан байж магадгүй би сайн мэдэхгүй байна тухайн үед Байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байсан Мөнхжаргал сайн мэдэж байгаа” гэх мэдүүлэг/хх-61 тал/,

Гэрч Ш.Галбадрахын: “ ... Үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлүүд жилийн эцэст Иргэдийн хурлын тэргүүлэгчид тайлангаа тавьдаг Г.Бтт ахлагчтай “Арвин баялаг” нөхөрлөл 2017, 2018 онд үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй 2017 онд тайлангаа тавиагүй. 2018 онд гэрээ байгуулаагүй учраас тайлан ирүүлэх шаардлагагүй” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-25 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-26-28 тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн талаархи тэмдэглэл/хх-29 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-30-34 тал/,  Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт/хх-83 тал/, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг, Баянгол эх гэх газарт иргэн Г.Бттийн хууль бусаар эвдсэн 2.01га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ/хх-84-98 тал/, Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7/3911 дугаартай албан бичиг/хх-111-112 тал/, Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 07/538 дугаартай албан бичиг/хх-159 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Бтийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Г.Бт нь 2017 оны 7-8 сард, 2018 оны 07 дугаар сарын дундуур Төв аймгийн Заамар сум Хайлааст 3 дугаар багийн нутаг Баянголын ам Ууцар гэх газарт 2,01 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 8.806521 төгрөгийн хохирол учруулсан нь хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Г.Бт нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Бтийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Г.Бт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

Шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 8806521 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.Б-ээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид/Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт/ олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А овгийн Г Бийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Г Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийг арилгах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бт нь шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-тээс 8806521 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид/Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт/ олгосугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ