| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/00426/и |
| Дугаар | 00426 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00426
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2017/00426 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Ирээдүй сургуульд жижүүр ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 04-30 тоотод оршин суух Долоогийнхон овогт Наваанжамъянгийн Эрдэнэ-Очир /РЭ-57032719/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1972 онд төгсөөд аймгийн МСҮТөвийг төгсөөд аймгийн мод боловсруулах үйлдвэрт 1975-1976 он хүртэл ажиллаж байгаад 1976 онд цэрэгт яваад цэргээс 1979 онд халагдаж ирээд мөн мод боловсруулах үйлдвэртээ 1979 оны 7 сараас эхлэн 1982 он хүртэл мужаан, 1982-1988 он хүртэл нярав, 1988-1990 он хүртэл уурын зууханд слесарь, Мөрөн сумын 3-р яслид 1990-1995 он хүртэл няраваар тус тус ажиллаж байсан юм. Миний тэтгэвэрт орох нас одоо болсон ба зарим ажилд орсон гарсан тушаал байхгүй байгаа учир шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нярав, тус үйлдвэрийн уурын зууханд 1989 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл слесариар, Мөрөн сумын хуучнаар 3-р яслид 1990 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мужаанаар, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл нярав, тус үйлдвэрийн уурын зууханд 1989 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл слесариар, Мөрөн сумын /хуучнаар/ 3-р яслид 1990 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нярваар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг аймгийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Ойн ТМС-ийн захиргаанаас 1975 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Наваанжамъянгийн Эрдэнэ-Очирт нээж олгосон №282190 дугаар бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Монголын үйлдвэрчний эвлэлийн даргын 1974 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон №282190 дугаартай Гишүүний бат илэрхийллийн үнэмлэхийн хуулбар,
Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын 1982 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээж олгосон №278018 дугаартай Гишүүний бат илэрхийллийн үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 108 дугаартай ....Наваан овогтой Эрдэнэ-Очир нь мод боловсруулах үйлдвэрийн нярав тул Пропуск олгов.... гэх үнэмлэхийн хуулбар,
Хөвсгөл аймгийн 3 дугаар яслийн даргын ....3 яслийн нярав ажилтан Наваанжамъяангийн Эрдэнэ-Очир нь манай 182-027 данснаас мөнгө авах тул итгэмжлэх бичиж олгов. 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй.... гэх итгэмжлэхний хуулбар,
Мөрөн хотын /хуучнаар/ 3 дугаар яслийн 1994 он 3, 4, 8, 9, 11, 12 дугаар саруудын цалингийн цуваа, цалингийн тооцооны бүртгэл, мемориалын ордеруудын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1975 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №148 дугаартай ....Мөрөнгийн Ойн ТМС төгсөж ирсэн нэр бүхий хүмүүсийг 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд авсугай...4/ Наваанжамба Эрдэнэ-Очир мужаан.... гэх Ажилд авах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1976 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №124 дугаартай ....Н.Эрдэнэ-Очир нар нь ардын цэрэгт нас бие тэнцэж учир 1976 оны 6-р сарын 20-ны өдрөөс чөлөөлж.... гэх Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1979 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №119 дугаартай ....Наваанжамъяангийн Эрдэнэ-Очирыг 1979 оны 7 дугаар сарын 28-наас мод бэлтгэгч, ойчоор тус тус авч ажлуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1980 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн №104 дугаартай ....уурын зуух хатаах цехийн лаборантын ажлыг Н.Эрдэнэ-Очир нарт 7-р сарын 1-нээс хамтатган хариуцуулсугай.... гэх Ажилд авах ба өөрчлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №223 дугаартай ....Н.Эрдэнэ-Очирыг 12 дугаар сарын 15-наас эхлэн няраваар томилсугай.... гэх Ажил өөрчлөх, цаг хорогдуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №30 дугаартай ....Нярав хийж байсан Эрдэнэ-Очирыг 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уурын зуухны слесариар ажлуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хотын хүүхдийн цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1995 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4 дугаар дугаартай ....нярав ЭрдэнэОчирыг 1995 оны 2 сарын 10-н ыөдрөөс тасалбар болгон цуцалсугай.... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Гэрч Д.Энхтайван: ....Н.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймгийн мод боловсруулах үйлдвэрт 1975 онд МСҮТөвийг төгсөж ороод мужаан хийж байгаад 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргийн албанаас ирээд тус үйлдвэртээ мужаан, нярвын ажлыг 1990 оны 11 дүгээр сар хүртэл хийсэн.... гэх,
Гэрч Т.Оюунчимэг: ....Н.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар яслид 1990 оны 5 дугаар сараас 1995 оны 2 дугаар сарыг хүртэл нярав хийж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Долоогийнхон овогт Наваанжамъянгийн Эрдэнэ-Очир /РЭ-57032719/-ийг Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1975 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл мужаанаар, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл нярав, тус үйлдвэрийн уурын зууханд 1989 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл слесариар, Мөрөн сумын /хуучнаар/ 3-р яслид 1990 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ