Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 144/2017/00028/И |
Дугаар | 36 |
Огноо | 2017-04-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 36
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 51, А.Амарын гудамж Петровис байр “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Их булаг 1-5 тоотод оршин суух, “Өсөх говь” ХХК /РД:3613526/-нд холбогдох,
Шатахууны төлбөр 11,576,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “НИК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...”Өсөх говь” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай компаниас 28,076,100 төгрөгний үнийн дүн бүхий 22,420 литр А80, А92 маркийн шатахууныг зээлээр худалдаж авсан. “Өсөх говь” ХХК нь шатахууны төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх байсан боловч хугацаандаа төлөөгүй ба 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 11,500,000 төгрөг төлж, одоо үлдэгдэл 11,576,000 төгрөгийг төлөөгүй, захирал Т.Наранцогтоос төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд “Өсөх говь” ХХК-иас шатахууны төлбөр 11,576,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “Өсөх говь” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...361352 регистрийн дугаартай “Өсөх говь” ХХК-ийн захирал Т.Наранцогт миний бие “НИК” ХХК-нд 11,576,100 төгрөгийн шатахууны үлдэгдэл төлбөртэй байгаа нь үнэн бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Шатахууны үлдэгдэл 11,576,100 төгрөгийг “НИК” ХХК-нд төлж дуусгавар болгоно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “НИК” ХХК нь хариуцагч “Өсөх говь” ХХК-нд холбогдуулан шатахууны төлбөр 11,576,100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “НИК” ХХК нь хариуцагч “Өсөх говь” ХХК-нд холбогдуулан шатахууны төлбөр 11,576,100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч “Өсөх говь” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,576,100 төгрөгийг нэхэмжлэгч “НИК” ХХК-нд төлнө хэмээн бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх ба энэ зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “НИК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Өсөх говь” ХХК-нд холбогдох шатахууны төлбөр 11,576,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч “Өсөх говь” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 200,168 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк” ХХК-ийн 211000134959 тоот данснаас 100,084 төгрөгийг, мөн хариуцагч “Өсөх говь” ХХК-иас 100,084 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “НИК” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.УРАНГУА