Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/387

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Б.В, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.В-д холбогдох 2034000000493 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б.В, Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Увс аймаг Малчин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Заамар сум Хайлааст баг Өгөөмөр 9-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.В нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Заамар сумын цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвнямыг согтуурлын зэрэг шалгах гэж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн цээжин тус газар нь өшиглөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Гэм буруугийн хүлээн зөвшөөрч байна.250000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүгдэгч Б.В нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймаг Заамар сумын цагдаагийн хэлтсийн байранд тус цагдаагийн ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвнямыг согтуурлын зэрэг шалгах гэж байхад нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн цээжин тус газар нь өшиглөж хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:   

Хохирогч Б.Пүрэвнямын зөрчлийн хэрэгт хохирогчоор мэдүүлсэн: “ ... Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр албан томилгооны дагуу Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шөнийн 01:20 цагт иргэн Д.Энхтүвшинөөс гаргасан гомдол мэдээллийн дагуу иргэн Б.В Ганзориг эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баярмагнай, С.Мөнх-Эрдэнэ зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Энхсайхан нар цагдаагийн хэлтэст авчирсан бөгөөд согтуурлаа шалгахаар зогсож байхдаа намайг пизда чамайг харна гэх мэтээр үг хэллэгээр доромжилж байгаад согтуурлаа шалгуулчаад гадаа байсан бөгөөд би гадаа гараад чи намайг яасан гэж пизда гэдэг юм бэ гэхэд чамайг алчийлдаа гээд цээж рүү нэг удаа өшиглөсөн тэгэхэд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баярмагнай, д/а С.Мөнх-Эрдэнэ, зохицуулагч, ц/дч Ж.Энхсайхан нар барьж цагдаагийн хэлтэст оруулж ирсэн” гэх мэдүүлэг/хх-18 тал/, ... В 1,61%-ийн согтолттой байсан. Миний цээжин тус газарт 1 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Цагдаагийн хэлтэст орж ирээд пизда, чамайг харна гэх мэтээр орилж байгаад гадаа гараад явсан. Тэгэхээр нь би Вг чи яахаараа намайг пизда гэдэг юм бэ гэхэд В нь тэгвэл би чамайг алаад хаячихая гэж хэлээд намайг өшиглөсөн. Цагдаагийн хэлтэст орж ирээд пизда чамайг харна гэх мэтээр орилж байгаад гадаа гараад явсан. Тэгэхээр нь би Вг чи яахаараа намайг пизда гэдэг юм бэ гэхэд В нь тэгвэл би чамайг алаад хаячихая гэж хэлээд намайг өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэрч М.Ганзоригийн: “ ... Тухайн шөнө 00 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтэст ирсэн. Тэгээд би гадаа зогсож байсан тэгтэл В Цагдаагийн хэлтэс рүү ороод гарч ирсэнээ цагдаа өшиглөсөн гээд буцаагаад аваад орсон. Намайг харж байхад Цагдаагийн бие рүү нь өшиглөсөн. Тэгээд л цагдаа нь аваад Цагдаагийн хэлтэс рүү орсон. Цагдаагийн хэлтсийн гадаа гарч ирээд В нь Цагдаагийн албан хаагчийн өвдөг хавьцаа нь өшиглөх шиг болсон” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч С.Мөнх-Эрдэнийн: “ ... Тэгээд шууд Цагдаагийн хэлтэст ирээд Тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийгээд Цагдаагийн хэлтэс рүү орж ирээд жижүүрийн өрөө рүү орж ирэхэд В нь жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Пүрэвнямийг чамайг би маргааш гөлөг болгоноо гээд хэл амаар доромжлоод харааж байгаад гараад явах гэж оролдсон. Тэгээд Цагдаагийн хэлтсийн хаалгаар гараад явсан ба Пүрэвням оруулж ирэх гэж араас нь гараад өшиглүүлчихлээ гээд буцаад ороод ирсэн. Тэгээд Вг гавлаад хонуулсан” гэх мэдүүлэг /хх-23 тал/,

Цагдаагийн хяналтанд авсан этгээдийн хувийн байдал/хх-26 тал/, Цагдаагийн байгууллагын хоногийн нөхцөл байдлын танилцуулга/хх-27 тал/,  Заамар СДСДЦХ-ийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн болон НХЖС, ЗЦ-гийн эргүүлд ажиллах алба хаагчдын хуваарь, томилгоо/хх-28  тал/,

Шүүгдэгч Б.Вгийн  яллагдагчаар мэдүүлсэн: “  ... Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/хх-34 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.В нь 2020 оны 9 сарын 09-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-54 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 09-ний өдөр 143 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-60 тал/ 2020 оны 9 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.В-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.В нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.В гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.В-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Б.В-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.В нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан Б.В нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Вд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.В нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ