| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00604/И |
| Дугаар | 102/ШШ2017/00885 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00885
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/00885 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3а байрны 33 тоотод оршин суух Луу овогт Батбаярын Ганцэцэг /РД-ИН88102104/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3а байрны 33 тоотод оршин суух Аюуш овогт Чулуунзагдын Занданбат /РД-ДЖ83043018/-д холбогдуулан гаргасан,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ганцэцэг, хариуцагч Ч.Занданбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Ч.Занданбаттай танилцаж, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин З.Өгөөмөр төрсөн. Ч.Занданбат бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин З.Өгөөмөр миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусдаа амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ч.Занданбатаас охин З.Өгөөмөрт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Занданбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Ганцэцэг нь Ч.Занданбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны үеэр уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 30,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 39,226 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ганцэцэгт буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Ганцэцэгийн, Ч.Занданбатад холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 30,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 39,226 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ганцэцэгт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД