Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00888

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00888

Улаанбаатар хот

 

                        

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плаза 3 давхарт оршин байгаа “Скаймедиа корпораци” ХХК /РД-2619032/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 58 дугаар байр, 32 тоотод оршин суух, Олхонууд овогт Уламбаярын Пүрэвжаргал /РД-УП98021916/-д холбогдуулан гаргасан,

 Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Пүрэвжаргал нь 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2011 тоот Скай медиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скай медиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан.

Гэтэл У.Пүрэвжаргал нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.7.6, 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тасалбар болгон “Скаймедиа корпораци” ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 86,962 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Иймд У.Пүрэвжаргалаас үйлчигээний төлбөрийн үлдэгдэл 86,962 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 91,462 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Пүрэвжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 91,462 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч У.Пүрэвжаргалаас  худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 91,462 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Пүрэвжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 91,462 /ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч У.Пүрэвжаргалын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч У.Пүрэвжаргалаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан “Скаймедиа корпораци” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, У.Пүрэвжаргалд холбогдох иргэний хэргийн хариуцагч У.Пүрэвжаргалын, нэхэмжлэлийн шаардлага болох 91,462 /ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч У.Пүрэвжаргалаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан “Скаймедиа корпораци” ХХК -д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                 

                                           ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД