Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

   2021            01               11                                                2020/ШЦТ/03                      

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1., 1.9 дүгээр зүйлийн 1., 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овгийн *******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1., 1.9 дүгээр зүйлийн 1., 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, Д.Д нарт холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

          

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Өндөрширээт суманд 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  Човогт *******

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Өндөрширээт суманд 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  Б овогт Д.Д

 

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч *******, Б.П нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д. Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *******, Д.Д нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэс гэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д. Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 Төв улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх з ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийн нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч *******:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

шүүгдэгч Д.Д:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 201719000294 дугаартай хэрэгт хохирогч А.Дангаа /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч П.Батбилэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч М.Энхжаргал /хх-ийн 14-16 дугаар хуудас/, хохирогч С.Бямбаа /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, гэрч Ж.Эрдэнэбат /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч О.Ганбаатар /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Мэндбуян /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Н.Жавхлан /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Д.Өлзийням /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Х.Дондогжав /хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч ******* /хх-ийн 66-67, 120-121 дугаар хуудас/, яллагдагч Ц.Ц /хх-ийн 73-74, 122-123 дүгээр хуудас/, насанд хүрээгүй яллагдагч Д.Дн /хх-ийн 79, 125-126 дүгээр хуудас/,

хохирогч Д.Энхжаргал /2-р хх-ийн 3-4, 5 дүгээр хуудас/, гэрч Б.Балжинням /2-р хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч О.Түвшинзаяа /2-р хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Алтанхуяг /2-р хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч З.Сандаг /2-р хх-ийн 18 дугаар хуудас/, яллагдагч Б.П /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/, яллагдагч ******* /2-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,  

хохирогч Д.Чулуунпүрэв /3-р хх-ийн 3-4, 56 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Бадамгарав /3-р хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Д.Чулуунпүрэв /3-р хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Б.Бадамгарав /3-р хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч М.Нарантуяа /3-р хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Д.Дашдондов /3-р хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Жавзан /3-р хх-ийн 17 дугаар хуудас/, яллагдагч Д.Д /3-р хх-ийн 53-55 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Бадамгарав /3-р хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Ц.Жавзан /3-р хх-ийн 58 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

 

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр иргэн А.Дангаагийн 2017 оны 01 дүгээр сард алдсан гэх 18 тооны хонины... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын малчин С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарын нийт 5 тооны бярууны... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...Ц.Цэрэнлхагвын эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл, Д.Дэлгэрсайханы эзэмшлийн 1 тооны цэцгэн тамгатай хул морь, ******* эзэмшлийн 1 тооны хүрээтэй чандмань тамгатай хул морины... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...******* эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6 дугаар хуудас/, Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, Ц.Цэрэнлхагвын даюун мотоцикл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 37 дугаар хуудас/, Д.Д хонгор халзан морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-41 дүгээр хуудас/, ******* хул морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, ******* эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 45-50 дугаар хуудас/, хохирогч А.Дангаа, М.Энхжаргал, С.Бямба, П.Батбилэг нарын багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбарууд /хх-ийн 80-91 дүгээр хуудас/,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/93 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 20-29 дүгээр хуудас/

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 06/134 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 31-42 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх годмол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 242 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  243-245 дугаар хуудас/, ******* эзэмшлийн 79-35 ТӨА улсын дугаартай “Хюьндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 247-250, 2-р хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар /2-р хх-ийн 6-9 дүгээр хуудас/, *******айданпэлжээгийн даюун маркийн мотоциклын гэрэл зураг /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 83 дугаар хуудас/,  

 

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ПМ/006 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 20-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 242 дугаар хуудас/, хохирогч Д.Чулуунпүрэвийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /2-р хх-ийн 243 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 244-246 дугаар хуудас/, Хаан банкны камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Бадамгаравын гаргасан өргөдөл /3-р хх-ийн 5 дугаар хуудас/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбарууд /3-р хх-ийн 12, 18 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжлах /3-р хх-ийн 29-40 дүгээр хуудас/, шүүгдэгч *******, Д.Д нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 92, 103, 117-119, 2-р хх-ийн 63-82, 84-112, 3-р хх-ийн 23-27 дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт

Шүүгдэгч ******* нь Б.П бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д. Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* Д.Д нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэс гэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д. Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 Төв улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийн нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт болсон байна.

 

Төв аймгийн прокурорын газраас дээрх үйл баримтуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж тэдэнд холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх эрүүгийн 201719000294 дугаартай хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь мөн тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь тус тус хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлах замаар эх сурвалжийг магадлаж шалгалаа.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* Д.Д бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.П бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.Д ******* бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэс гэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д. Ч эзэмшлийн 68-32 Төв улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Ч иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийн нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Дангаагийн: ...Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байтал Өндөрширээт сумын Цуваа толгой буюу Туул-Овоотын гүүрнээс хойшоо миний эзэмшлийн Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг онхолдоод 2 залуу явж байна, татаад өг гэхээр нь татаж өглөө гэж Баатар гэх хүн утсаар хэлсэн. Тэгэхэд манайд малчнаар Ц үлдсэн. Эхнэр бид хоёр хотод явж байсан юм. Тэгсэн Ц эцэг Бямба, Д эцэг Дүгжир нар над руу утсаар яриад чиний машиныг энэ хоёр унагачхаж гэхээр нь би одоо тэгээд яахав дээ хүн гайгүй юу, цагдааг дууд гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгээс ирэхэд машиныг гэрийн гадаа чирч аваачаад тавьчихсан байсан. Тэгсэн Ц, Д нарын ар гэрээс надтай ирж уулзаад машины өртөг болон 11.000.000 төгрөгийг хувааж төлсөн, тэгээд би дахиж Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн Д, Ц нарын эцэг эх нь Улаанбаатар хот руу зарахаар явсан. Тэгсэн сүүлд сураг дуулахад Ц, Д нар нь эзгүйд манай малаас 18 тооны эр хонь ачиж Төв аймгийн Бүрэн сум руу оруулж Эрдэнээ гэх хүнд зараад буцаж явахдаа миний машиныг онхолдуулчихсан байсан. Малынхаа хохирлыг Д аваагүй. Ц нь манайд мал маллаад ажлын хөлсөөрөө төлсөн. Хулгайд алдсан хонио сүүлд сонсоод хоорондоо тохирсон Цэрэнлхагва ажлын хөлсөөр төлөөд, Д хониор нь төлж өгнө гэсэн. Ц нь манай хамаатан, манайд 2 жил малчин. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

хохирогч Э.Пүрэвжавын: ...2016 оны 04 дүгээр сард 1 тооны улаан халзан бярууг Өндөрширээт сумын Баярт гэх газраас Батжаргал, Бямба нарын үхэртэй хамт байж байгаад алга болсон. Тухайн үед хулгайд алдсан гэдгээ мэдэхгүй, нэг газар үхэж, үрэгдсэн байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. 2017 оны 02 дугаар сарын орчим манай нутгийн малчин Бямба манайд ирээд манайхаас алдагдсан бяруу Төв аймгийн Бүрэн суманд байна, тэнд байгаа бяруун дунд танай бяруу байж магадгүй очиж үз гэхээр нь Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнээ гэх хүний үхэр дунд очиж үзэхэд манай улаан халзан бяруу байсан. Удалгүй Н манай бярууг биднийг гэртээ байхгүй байхад авч ирж өгсөн байна лээ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

хохирогч М.Энхжаргалын: ...Би 2016 оны 04 дүгээр сарын орчим Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр баг Баярт гэх газраас 1 тооны улаан халзан зүсмийн зөв талын чих нь хулгар эмтэй бяруу алдсан юм. Тэгсэн Бямба ах 2017 оны 01 дүгээр сарын үед Төв аймгийн Бүрэн сум руу явж байгаад өөрийнхөө алдсан 3 тооны бярууг манай 1 тооны бяруу, Батбилэгийн 1 тооны бярууг нийт 5 тооны бяруу Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнээ гэх хүний үхэрт байхыг харсан гэхээр нь бид нар очоод буцааж авсан. Тэгсэн манай сумын Н нь 2016 оны 04 дүгээр сард хулгай хийгээд Эрдэнээ гэх хүнд зарчихсан байсан. Малаа хулгайд алдсан гэдийг мэдээгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан гэх 1 тооны бяруугаа хүлээн авсан... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

хохирогч С.Бямбаагийн: ...2016 оны 04 дүгээр сард манай өөрийн үхрээс сартай хар зүсмийн бяруу, 2 тооны улаан халзан зүсмийн бяруунууд, нийт 3 тооны бяруу ор сураггүй алга болсон, мөн Э гэх хүний улаан халзан зүсмийн 1 тооны бяруу, Б гэх хүний 1 тооны бяруу гээд нийтдээ 5 тооны мал хамт алга болсон юм. Тухайн үед манай үхрүүдээс ганц нэг нь үхэж байсан үе байсан тул би 3 бяруугаа үхсэн байх гэж бодож байсан. Тэгсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сум руу модонд явж байтал манай алдсан 3 тооны бяруу, Э, Б нарын 5 тооны бяруу Бүрэн сумаас зүүн урагшаа явж байхад нь таараад хамт явсан үхрийг нь хэний үхэр вэ гээд сурахад Эрдэнэ гэх хүний үхэр гэхээр нь Эрдэнээ ахтай тэр өдөр очиж уулзсан чинь Өндөрширээт сумаас 2016 оны 04 дүгээр сард Н гэх залуу авчирч зарсан гэж байхаар нь буцах замдаа Н уулзаад үхэр мал авчирч өг гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө очиж авсан. Надад гомдол санал байхгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Ж.Эрдэнэбатын: ...2017 оны 01 дүгээр сарын үед Д нь туранхай бор залуутай цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж 8 тооны төлөг, 45.000 төгрөгөөр бодож зарсан. Тухайн үед өөрийн малаас зарж байна гэхээр нь гарал үүслийн бичиг гэж шаардаж байгаагүй. Мах бол зарж борлуулж байгаагүй, нэг удаа 5 тооны бяруу, нэг удаа 8 тооны хонь амьдаар нь зарсан юм. Өөрөөр мал авч байгаагүй. Малын гарал үүслийн бичгийг хөдөөний малчид сумынхаа төв дээрээс ирж авдаг сумынхаа төв дээр ирж мал малын наймаа хийж байгаа хөдөөний малчид бол гарал үүслийн бичиг авалгүй ченж нарт зараад харин ченж нар Улаанбаатар хот руу мал, махаа авч явахдаа гарал үүслийн бичиг баримт бүрдүүлж авч явдаг. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Тэгтэл Бямба гэх залуу Төв аймгийн Бүрэн сумын нутгаар явж байгаад надтай ирж уулзаад Эрдэнээ ахаа манай 3 тооны бяруу танай үхэрт байна гэхээр нь би Өндөрширээт сумын харьяат Найданпэлжээ гэх залуу надад зарсан талаар хэлсэн. Дараа нь Н ирээд 5 тооны бяруунаас 2 тооны бярууг өөрөө ирж аваад оронд нь 5 тооны бяруу өгөөд явсан. Сүүлд Бямба өөрөө ирж 3 тооны бяруугаа аваад явсан... /хх-ийн 20 дугаар хуудас/,

гэрч Г.Гантүшигийн: ...Би 2017 оны 01 дүгээр сард Төв аймгийн Бүрэн сумын төвд болон хөдөө рүү явж мал, мах авч байсан юм. Тэгсэн Бүрэн сумын олон нийтийн байранд Буянаа гэх айлд хонох гээд байж байтал орой 23 цагийн орчимд үед гадаа хүн дуудахаар нь гартал Өндөрширээт сумын харьяат Д гэх залуу ганцаараа цагаан өнгийн Пронтер маркийн машинтай ирчихсэн зогсож байсан. тэгээд уулзсан чинь 10 тооны хонь зарах гэсэн юм, авах хүн байна уу гэхээр нь машинд нь суугаад Бүрэн сумын А гэх айлын хашаанд 10 тооны хонийг нь буулгаад 500.000 төгрөг өгөөд явуулсан. Өөрөөр Д, Н, Ц нараас мал, мах авч байгаагүй. Д таньдаг учир гарал үүслийн бичиггүй малыг нь авчихсан юм... /хх-ийн 22 дугаар хуудас/,

яллагдагч *******: ...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө үхэрт байсан Батбилэгийн 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Батжаргалын 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Бямбын 3 тооны улаан халзан, хар, ягаан зүсмийн нийт 5 тооны бярууг Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Баярт” гэх газраас морьтой тууж урагшаа гол руу гаргаад явахгүй болохоор нь Д аваад өөрийнхөө 31-06 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн давхар кабинтай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачиж Бүрэн сумын нутагт очиж хүнсний дэлгүүр ажиллуулдаг Эрдэнээ гэх хүнд 1 тооны бярууг 200.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгөөр зараад мөнгөө аваад Д хамт явсан гээд 200.000 төгрөг өгөөд иртээ ирсэн. Би Д манай гэрт ирчихсэн байхаар нь 5 тооны бяруу зарах гэсэн юм, цуг яваад өг гэж хэлээд тэгээд гэрээсээ машинаа аваад Д хамт очиж 5 тооны бярууг ачаад Эрдэнээ гэх ахад амьдаар нь зарсан. Эрдэнээ гэх хүнд урьд өмнө ноос ноолуур өгдөг байсан, дэлгүүрээр нь үйлчлүүлдэг байсан учраас таньдаг болсон...Би өөрийн малаас 5 тооны бярууг Эрдэнээ гэх ахад өгч Эрдэнээ ахад зарсан 5 тооны бяруугаа буцаан авч С.Б, М.Э, П.Б нарт хэрэгт шалгуулахаас өмнө өгч хохирлыг барагдуулсан... /хх-ийн 64-67 дугаар хуудас/,

...Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр баг Баярт гэх газарт голын ойр орчмоор бэлчээрт байсан үхрийн захад 5 тооны бяруу байхаар нь эхэлж мориор тууж урагшаа Бүрэн сум руу гаргаад явахгүй байхаар нь гэртээ ирж өөрийн 3106 ТӨВ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг гэрээсээ ирж унаж очоод 5 тооны бярууг ачиж Төв аймгийн Бүрэн сумын нутагт түүхий эд авдаг Эрдэнээ гэх ченжид 1000000 төгрөгөөр зарсан. Намайг гэртээ ирээд машинаа авах гэхэд манайд Д ирчихсэн байхаар нь ах нь 5 бяруу зарах гэсэн юм хамт яваад өг гээд гуйгаад Д авч явсан юм. Авч явахдаа Д ах нь 5 тооны бярууг гаргана  гэж хэлээд авч явсан... ...Д хань болгож авч явсан. Бярууг Э гэх хүнд зарахдаа Э гэх хүн Д нарт өөрийнхөө үхрээс з арж байгаа талаар хэлсэн... /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

яллагдагч Ц.Ц: ...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Д манай ээжийн төрсөн дүү Дангаа гэх айлд морь унаж ирсэн юм. Би тухайн үед Дангаа ахын малчнаар бүх малыг нь хардаг байсан. Дангаа ах Улаанбаатар хотоор эмнэлгээр үзүүлж явсан юм. Дэлгэрсайхан мөнгө хэрэгтэй байна гэж дахин дахин намайг ятгаж байгаад Дангаа ахын хониноос хонь хулгай хийж Бүрэн сум оруулж зарахаар ярилцаад тэгээд Дангаа ахын Кио Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Дангаа ахын хониныг хотлуулж байгаад 18 тооны эр төлөг ачиж тэгээд шөнө Бүрэн сум руу би машиныг нь барьж яваад Бүрэн сум оруулж Эрдэнээ гэх хүнд 8 хонийг хонь тус бүрийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд 360.000 төгрөг авсан. Үлдсэн 10 тооны хонийг Түшиг гэх мал, мах авдаг хүнд 43.000 төгрөгөөр бодож 430.000 төгрөг авсан. Тэгээд шөнөдөө буцаж байгаад Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр багийн “Суврай” гэх газар би машиныг барьж яваад онхолдуулчихсан юм. Дангаа ахад машиныг чинь Бүрэн сум руу орж ирээд унагачихлаа гэж хэлсэн, харин хонь хийсэн талаараа хэлээгүй. Дангаа ахад Д бид хоёр нийлж байгаад машины өртөг гээд 11.000.000 төгрөг өгсөн үүнээс би 7.000.000 төгрөг, Д 4.000.000 төгрөг гарсан. Онхолдсон машиныг манай аав Бямба нь Улаанбаатар хотод машины ченжид сэлбэгэнд зарчихсан. Намайг Дангаа ахын хонийг хараад хонин дээр байж байхад Д морь унаж ирээд мөнгө төгрөгийн хэрэг байна гээд ятгаж байсан. яг хонь хулгай хийе гэж хэлээгүй, яаж мөнгөтэй болох талаар ярилцаж байгаад хонь хулгай хийхээр болоод хонийг орой хотлуулж байгаад 18 тооны эр төлөг барьж авсан. Би хулгайлсан 18 тооны хониноос 9 тооны хонийг бэлнээр нь бодож 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн, үлдсэн 9 тооны хонийг Д төлнө гэж хэлсэн... /хх-ийн 70-74 дүгээр хуудас/,

...Д эхэлж надад мөнгөний хэрэг байна Дангаа ахын хониноос хэдэн хонь заръя гэхээр нь би зөвшөөрөөд тэгээд л Д ахын Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг унаж 18 тооны хонь хотноос нь ачиж аваад шөнөөр Бүрэн сум руу очиж 8 тооны хонийг нь Эрдэнээ гэх түүхий эдийн ченж ахад 45000 төгрөгөөр, үлдсэн 10 тооны хонийг нь Д явж Түшиг гэх ахад зарж ирсэн. Д бид хоёр Д ахын хотноос голдуу төлөг сувай голдуу хонь барьж ачсан. Хоёулаа адилхан бариад адилхан ачаад явсан. Машиныг нь бол би барьж явсан юм... /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

яллагдагч Д.Д: “...Би 2016 оны 04 дүгээр сарын үед Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багт оршин суух өөрийн хуурай ах Н гэрт очсон чинь тэдний гэрт Н аав Ж ах байсан. Тэгээд Н ах гэрээс гарч байгаад ах нь хэдэн бяруу ачиж зарах гэсэн юм ахтайгаа хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би унаж явсан морио Н ахын гэрийн гадаа уяж үлдээгээд Н ахын цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж “Баярт” гэх газраас Н ахын үхэр дунд байсан 5 тооны улаан голдуу зүсмийн бяруунуудыг амьдаар нь ачиж аваад Төв аймгийн Бүрэн сумын нутаг оруулж төв дээр Шар Эрдэнээ гэх ахад амьдаар нь Н тус бүрийг нь 200.000 төгрөгөөр буюу нийт 1.000.000 төгрөгөөр зараад шууд буцаж Н ахын гэрт ирээд хувцас хунараа солиод тэндээсээ бид хоёр шууд машинтайгаа хот руу орж хэд хоног дэмий тэнэж мөнгөө дуусгасан. Үүний дараагаар 2017 оны 01 дүгээр сарын 02-03-ны үед Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр багт байх өөрийн хамаатан Дангаа ахын гэрт ганцаараа морьтой очсон. Тэгсэн тэдний гэрт Ц ганцаараа гэр сахиад байж байсан, Дангаа ахыг асуухад хот руу эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Ц бид хоёр ярилцаж байгаад Дангаа ахын хониноос хэдэн хонь зарж мөнгөтэй болъё гээд, 22 цагийн үед Дангаа ахын хониноос 18 тооны төлөг сувай эм хонь голдуу барьж Дангаа ахын цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Бүрэн сумын нутаг орж Эрдэнээ гэх ахад 8 тооны хонийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 10 хонийг Гантүшиг гэх хүнд зарсан. Хонио зарчхаад буцах замдаа Ц машин барьж яваад Өндөрширээт сумын нутаг Суврай гэх газар онхолдсон. Дангаа ахад хонь хийсэн талаар хэлээгүй, харин машин унагасан талаараа хэлсэн. Дангаа ахын эзэмшлийн машины үнийг төлж барагдуулсан. Мөн хонь хийсэн талаараа хэлж хохирлыг нь бүрэн барагдуулсан...” /хх-ийн 76-79 дүгээр хуудас/,

...Н ирээд намайг дуудсан. Тэгээд гарч уулзахад ахдаа нэг 5 тооны бяруу ачаад өгчих Бүрэн сум руу оруулж зарах гэсэн юм гэхээр нь би Н ахын 3106 ТӨВ улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад голын урд талын хөвөө дунд байх 5 тооны бярууг машинд нь ачиж өгөөд хамт Төв аймгийн Бүрэн сум руу явж түүхий эд авдаг Эрдэнээ гэх ахад тус бүрийг нь 200000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаж Н ах гэртээ ирээд хувцсаа солиод бид хоёр шууд Н ахын машинтай Улаанбаатар хот руу ирж хэдэн хоног дэмий тэнэж мөнгөө үрж дуусгаад харьсан юм... ...Би Н Эрдэнээ гэх хүнд зарсан 5 тооны бярууг Н бяруу гэж ойлгосон... ...Дангаа ахын хониноос 18 тооны хонийг бол Ц бид хоёр ярилцаж байгаад хамт завшсан. Намайг хулагйн гэмт хэрэг үйлдэхэд Н, Ц нар нөлөөлөөгүй. Хонийг бол би өөрөө хулгай хийх санааг гаргасан юм... ...Ихэнх мөнгөөр нь Н өөрийнхөө машин тэргийг янзлуулсан. Үлдсэн мөнгөөр нь РС тоглоом тоглох, хоол унданд зарцуулаад дуусгасан юм... /хх-ийн 125-126 дугаар хуудас/,

хохирогч Д.Энхжаргалын ...2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хот яваад 20-ны үеэр иртэл манай 3 тооны үхэр алга болсон байсан. Тэгээд би тэр хавиараа хайгаад олоогүй... ...нас бие гүйцсэн Улаан зүсмийн сувай үнээ, буруу чих нь ганзага зөв чих онь имтэй, шүдлэн насны гунжин үхэр зөв чих онь буруу чих ганзага имтэй 3 тооны үхэр байсан... ...би алдсан гэх 3 тооны үхрээ нийтэд нь 3.500.000 төгрөгөөр үнэлж байна... /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

...Би Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр баг Тост гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө өөрийн үхрээсээ бэлчээрт байхад нь 5 настай хээлтэй улаан үнээ, хар зүсмийн 3 настай шүдлэн эр үхэр, 3 настай улаан зүсмийн хээлтэй шүдлэн гунж нийт 3 толгой үхрээ алдсан... /2-р хх-ийн 5 дугаар хуудас/,

гэрч О.Түвшинзаяагийн ...Эмээлтийн малын амьд зах дээр өвлийн идэш авахаар очиход зарж байгаа малын хашаан дотор 3 үхэр байсан. Тэр 3 толгой үхрийг нэг хөдөөний залуу зарж байгаа гээд зогсож байсан. Ингээд би тэр 3 толгой үхрээс улаан халзан зүсмийн хязаалан гэмээр насны үнээ 700.000 төгрөгөөр худалдан авч тус хүний данс руу мөнгөө шилжүүлсэн юм... /2-р хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Ц.Алтанхуягийг ...би авсан махаа өдөр өдөрт нь Дэнжийн 1000, Хүчит шонхор захад оруулж өгдөг. Махаа өгөхөд захын үүдэнд зогсож байгаа Мэргэжлийн хяналтын байцаагч хураан аваад оруулдаг юм... /2-р хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч З.Сандагийн ...би тус хүнтэй үнэ тохирч 3 үрийн мах авсан болов уу гэж бодож байна. 3 үхрийн мах хэд болсныг мэдэхгүй байна. 3.000.000 төгрөг шилжүүлээд зөрүү мөнгийг нь бэлнээр өгсөн болов уу гэж бодож байна... /2-р хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Б.Пүрэвжамцын ...би Н миний машины хроп эвдэрчихсэн гэж ярьж байхад Н надад хандаж наадах чинь үсрээд л 200.000 төгрөг байдаг шүү дээ чи надад Энхжаргал ахынхаа үхрийг заагаад өгчих хоёулаа тэдний үхрээс үхэр хулгай хийж зараад би хропны чинь 200.000 төгрөгийг өгье гэж хэлээд намайг мотоциклтой сундлаад Энхжаргал ахын үхэр бэлчиж байгаа газарт очиж би зааж өгсөн. Ингээд эргэж ирж намайг хүргэж өгчхөөд яваад өгсөн. Ингээд шөнө намайг гэртээ унтаж байхад Н шөнө мотоциклтойгоо ирээд танайд гар утсаа мартчихсан байна гэж хэлээд гар утсаа аваад гэрээс гарахад нь би араас нь дагаж гарахад би нөгөө үхрээс 3 үхэр туугаад гэрийнхээ гадаа аваачсан гэж хэлэхээр нь би айгаад байна чи тэр 3 үхрийг нь тавиад явуулчих гэж хэлэхэд айх хэрэггүй хөгшин чинь цэвэрхэн хийнэ гэж хэлээд яваад өгсөн. Ингээд маргааш өдөр надтай утсаар ярьж дансны дугаар аваад 200.000 төгрөг шилжүүлсэн... /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

яллагдагч ******* ...П хамт гэрийн гадаа нь гарч ирээд хамтарч мал хулгайлахаар ярилцаад П надад хандаж манай Энхжаргал ахын үхэр энд эзэнгүй байгаад байгаа хоёулаа очи жсуай үхэр байна уу харья гэхээр нь би мотоциклоо асааж унаад П орхиод би өөрөө буцаж очиж нөгөө үхрээс хар үхэр, улаан үхэр, улаан үнээ, нийт 3 үхэр мотоциклтой тууж яваад өвөлжөөн дээрээ аваачаад ганцаараа өөрийн эзэмшлийн 79-35 ТӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад ганцаараа шөнөдөө Улаанбаатар хот Эмээлт зах дээр очоод тэндхийн амьд малын зах дээр үхрээ буулгаад үхрүүдээ зарсан... /2-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/, 

хохирогч Д.Чулуунпүрэвийн ...би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумаас ирсэн. Улаанбаатар хотод төрсөн дүү Б.Солонгын ЧД-ийн 12 дугаар хороо булгийн 20 гудамжны 1112в тоот хашаанд машинаа тавиад тэдний гэрт 2 хоносон юм. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө босоод машин руугаа ортол машин дотор байсан машины бичиг баримттай хавтас, түүн дотор байсан 3 ширхэг иргэний үнэмлэх алга болсон байсан. Улмаар би хаан банкны лавлах руу залгаж асуухад миний хаан банкны 5006816890 дугаартай дансанд байсан 2.970.000 төгрөг байснаас 2.965.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. Үүний дагуу Цайз салбарын хаан банкин дээр очиж уулзахад, үл таних эрэгтэй хүн миний хулгайлж авсан иргэний үнэмлэхээр хаан банкны теллерээс мөнгө гаргуулж авсан байсан. Мөнгө угаах үеийн хяналтын камерыг би үзэж харахад, миний танил Д.Д гэх хүүхэдтэй төстэй хүн миний мөнгийг гаргуулж авч байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хандаж байсан... /3-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

...тухайн үед миний картнаас авсан 2.965.000 төгрөгийг Хаан банкны ажилтан надад өгсөн байсан. Бичиг баримт, карт захиалахад гарсан 64.400 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /3-р хх-ийн 56 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Бадамгаравын ...Чулуунпүрэв гэх харилцагч орж ирээд данснаасаа мөнгө авах гэсэн юм гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь шалгаад дансны дугаарын асуухад иргэний үнэмлэхээ үзүүлээд дансыг нь  асуухад амандаа зөөлөн хэлээд байсан. Тэгээд би иргэний үнэмлэхээр нь дансыг нь шалгаж үзээд хэдэн төгрөг авах вэ гэж асуухад байгаа бүх мөнгөө авъя гэж хэлсэн. Үүний дагуу зарлагын баримт бөглүүлж, овог нэр, утасны дугаар, гарын үсэг, авах мөнгөний тоог бичүүлж гүйлгээ хийсэн юм. Тухайн этгээдийн гарын үсэг болон иргэний үнэмлэхийн зураг нь таарч байсан. Тэгээд гүйлгээ хийж 2.965.000 төгрөгийн гүйлгээ хийсэн юм... /3-р хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч Д.Дашдондовын ...11 цагийн орчим Чулуунпүрэв над руу залгаад банкин дээр байна. Миний данснаас мөнгө алга болсон байна. Цагдаагийн газарт өргөдөл гаргаж байна. Чи ирж мэдүүлэг өгч магадгүй юм байна шүү гэж ярьсан юм. Түүнээс хойш надтай дахин яриагүй. Түүний дүү нар нь надтай ярьсан юм... /3-р хх-ийн 16 дугаар хуудас/,

яллагдагч Д.Д ...2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой гэрт нь очоод машинд нь суусан. Тэгээд бичиг баримтыг нь авсан. Тэгээд маргааш нь хаан банк ороод виза картаа хаячхаад гэж хэлээд Чулуунпүрэвийн иргэний үнэмлэхээр 2.965.000 төгрөг авсан. Би өөрийн буруугаа ойлгож байгаа, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... /3-р хх-ийн 53-55 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Бадамгаравын ...надад учруулсан хохирлыг Д.Д гэгч нь бүрэн төлж барагдуулсан. Иймд одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /3-р хх-ийн 57 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр иргэн А.Дангаагийн 2017 оны 01 дүгээр сард алдсан гэх 18 тооны хонийг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын малчин С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарын нийт 5 тооны бярууг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...Ц.Ц эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг 800.000 төгрөгөөр, Д.Д эзэмшлийн 1 тооны цэцгэн тамгатай хул морийг 700.000 төгрөгөөр, ******* эзэмшлийн 1 тооны хүрээтэй чандмань тамгатай хул морийг 700.000 төгрөгийг 2.200.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...******* эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6 дугаар хуудас/, Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, Ц.Ц даюун мотоцикл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 37 дугаар хуудас/, Д.Дхонгор халзан морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-41 дүгээр хуудас/, ******* хул морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, ******* эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 45-50 дугаар хуудас/, хохирогч А.Дангаа, М.Энхжаргал, С.Бямба, П.Батбилэг нарын багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбарууд /хх-ийн 80-91 дүгээр хуудас/,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/93 дугаартай ...Д.Энхжаргалын 3 тооны үхрийг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 20-29 дүгээр хуудас/

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 06/134 дугаартай ...******* өмчлөлийн 7935 ТӨА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл, “Dayun” маркийн мотоциклыг 3.619.800 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 31-42 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 242 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  243-245 дугаар хуудас/, ******* эзэмшлийн 79-35 ТӨА улсын дугаартай “Хюьндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 247-250, 2-р хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар /2-р хх-ийн 6-9 дүгээр хуудас/, ******* Даюун маркийн мотоциклын гэрэл зураг /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 83 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ПМ/006 дугаартай ...шинжилгээнд 1, 5 гэж дугаарласан гарын мөрүүд болон Долгорын Чулуунпүрэвийн гарын дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана... ...шинжилгээний шаардлага хангах 2 ширхэг гарын мөрүүд, болон Долгорын Чулуунпүрэвийн гарын дардас, гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дартсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна... дүгнэлт /3-р хх-ийн 20-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 242 дугаар хуудас/, хохирогч Д.Чулуунпүрэвийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /2-р хх-ийн 243 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 244-246 дугаар хуудас/, Хаан банкны камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Бадамгаравын гаргасан өргөдөл /3-р хх-ийн 5 дугаар хуудас/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбарууд /3-р хх-ийн 12, 18 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжлах /3-р хх-ийн 29-40 дүгээр хуудас/, шүүгдэгч *******, Д.Д нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 92, 103, 117-119, 2-р хх-ийн 63-82, 84-112, 3-р хх-ийн 23-27 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч ******* нь Д.Д бүлэглэн бусдын 5 тооны үхрийг хулгайлсан,

мөн Б.П бүлэглэн бусдын 3 тооны үхрийг хулгайлсан,

шүүгдэгч Д.Д нь Н.Н бүлэглэн бусдын 5 тооны үхрийг хулгайлсан, 

мөн ганцаараа иргэн Д. Чулуунпүрэвийн эзэмшлийн Бонго маркийн 68-32 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийн нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тэрээр энэхүү ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох гэсэн өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч ******* бусдын малыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хоёр удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж,

 

Мөн шүүгдэгч Д.Д бусдын малыг, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар хоёр удаагийн үйлдлээр бусдын малыг болон эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус тооцох нь зүйтэй.

 

Тухайлбал энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

 

Энэ бүгдээс дүгнэхэд хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Түүнчлэн шүүгдэгч *******, Д.Д нарын бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бусдын 5 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үеийн цаг хугацаанд үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч ******* Б.П бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бусдын 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг нь,

мөн шүүгдэгч Д.Д 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг нь тус тус цаг хугацааныхаа хувьд 2015 онд баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн үеийн хуулийн цаг хугацаанд хамаарч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэлийг оногдуулах боломжгүй гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч ******* 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн шүүгдэгч Д.Д бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******, Д.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 5.904.400 /таван сая есөн зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Гэвч шүүгдэгч *******, Д.Д нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэж олсон 8 тооны үхэр болон эд хөрөнгийг биет байдлаар нь болон төгрөгөөр тус тус төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******, Д.Д нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч *******, Д.Д нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа

шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн..., мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...,

шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн..., мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Дээрх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарт ял шийтгэлийг нь оногдууллаа.

 

Ингээд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Д нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг, шүүгдэгч Д.Д цагдан хоригдсон 1 /нэг/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоногийг шүүгдэгч тус бүрийн эдлэх ялд оруулан тооцохыг,

Эрүүгийн 201719000294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан HYUNDAI PORTER маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн “DAYUN” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоол хэвээр үлдээхийг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн “DAYUN” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгохыг,

мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

      хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан

       зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Л Н бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Д Д бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч овгийн Л Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б овгийн Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн *******оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хорих ялыг,

шүүгдэгч Б овгийн Д.Д оногдуулсан 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн ******* цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг,

шүүгдэгч Б овгийн Д.Д цагдан хоригдсон 1 /нэг/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

    

6. Эрүүгийн 201719000294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлогод болгосугай.

 

8. Прокурорын тогтоолоор битүүмжилсэн 31-06 ТӨВ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч овгийн *******, Б овгийн Д.Д нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.   

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч овгийн *******, Б овгийн Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

   

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ш.ГАНДАНСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч А.Дангаагийн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байтал Өндөрширээт сумын Цуваа толгой буюу Туул-Овоотын гүүрнээс хойшоо миний эзэмшлийн Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийг онхолдоод 2 залуу явж байна, татаад өг гэхээр нь татаж өглөө гэж Баатар гэх хүн утсаар хэлсэн. Тэгэхэд манайд малчинаар Цэрэнлхагва үлдсэн. Эхнэр бид хоёр хотод явж байсан юм. Тэгсэн Цэрэнлхагвын эцэг Бямба, Дэлгэрсайханы эцэг Дүгжир нар над руу утсаар яриад чиний машиныг энэ хоёр унагачихаж гэхээр нь би одоо тэгээд яахав дээ хүн гайгүй юу, цагдааг дууд гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгээс ирэхэд машиныг гэрийн гадаа чирч аваачаад тавьчихсан байсан. Тэгсэн Цэрэнлхагва, Дэлгэрсайхан нарын ар гэрээс надтай ирж уулзаад машины өртөг болон 11.000.000 төгрөгийг хувааж төлсөн, тэгээд би дахиж Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн Дэлгэрсайхан, Цэрэнлхагва нарын эцэг эх нь Улаанбаатар хот руу зарахаар явсан. Тэгсэн сүүлд сураг дуулахад Цэрэнлхагва, Дэлгэрсайхан нар нь эзгүйд манай малнаас 18 тооны эр хонь ачиж Төв аймгийн Бүрэн сум руу оруулж Эрдэнээ гэх хүнд зараад буцаж явахдаа миний машиныг онхолдуулчихсан байсан. Малынхаа хохирлыг Дэлгэрсайханаас аваагүй. Цэрэнлхагва нь манайд мал маллаад ажлын хөлсөөрөө төлсөн. Хулгайд алдсан хонио сүүлд сонсоод хоорондоо тохирсон Цэрэнлхагва ажлын хөлсөөр төлөөд, Дэлгэрсайхан хониор нь төлж өгнө гэсэн. Цэрэнлхагва нь манай хамаатан, манайд 2 жил малчин. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, 2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Э.Пүрэвжавын: “...2016 оны 04 дүгээр сард 1 тооны улаан халзан бярууг Өндөрширээт сумын Баярт гэх газраас Батжаргал, Бямба нарын үхэртэй хамт байж байгаад алга болсон. Тухайн үед хулгайд алдсан гэдгээ мэдэхгүй, нэг газар үхэж, үрэгдсэн байж магадгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй. 2017 оны 02 дугаар сарын орчим манай нутгийн малчин Бямба манайд ирээд манайхаас алдагдсан бяруу Төв аймгийн Бүрэн суманд байна, тэнд байгаа бяруун дунд танай бяруу байж магадгүй очиж үз гэхээр нь Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнээ гэх хүний үхэр дунд очиж үзэхэд манай улаан халзан бяруу байсан. Удалгүй Найданпэлжээ манай бярууг биднийг гэртээ байхгүй байхад авч ирж өгсөн байна лээ. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 12-13 дугаар хуудас/, 2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн М.Энхжаргалын: “...Би 2016 оны 04 дүгээр сарын орчим Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр баг Баярт гэх газраас 1 тооны улаан халзан зүсмийн зөв талын чих нь хулгар эмтэй бяруу алдсан юм. Тэгсэн Бямба ах 2017 оны 01 дүгээр сарын үед Төв аймгийн Бүрэн сум руу явж байгаад өөрийнхөө алдсан 3 тооны бярууг манай 1 тооны бяруу, Батбилэгийн 1 тооны бярууг нийт 5 тооны бяруу Төв аймгийн Бүрэн сумын Эрдэнээ гэх хүний үхэрт байхыг харсан гэхээр нь бид нар очоод буцааж авсан. Тэгсэн манай сумын Найданпэлжээ нь 2016 оны 04 дүгээр сард хулгай хийгээд Эрдэнэээ гэх хүнд зарчихсан байсан. Малаа хулгайд алдсан гэдийг мэдээгүй байсан учраас цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан гэх 1 тооны бяруугаа хүлээн авсан...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч С.Бямбаагийн: “...2016 оны 04 дүгээр сард манай өөрийн үхэрнээс сартай хар зүсмийн бяруу, 2 тооны улаан халзан зүсмийн бяруунууд, нийт 3 тооны бяруу ор сураггүй алга болсон, мөн Энхжаргал гэх хүний улаан халзан зүсмийн 1 тооны бяруу, Батбилэг гэх хүний 1 тооны бяруу гээд нийтдээ 5 тооны мал хамт алга болсон юм. Тухайн үед манай үхэрнүүдээс ганц нэг нь үхэж байсан үе байсан тул би 3 бяруугаа үхсэн байх гэж бодож байсан. Тэгсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сум руу модонд явж байтал манай алдсан 3 тооны бяруу, Энхжаргал, Батбилэг нарын 5 тооны бяруу Бүрэн сумаас зүүн урагшаа явж байхад нь таараад хамт явсан үхрийг нь хэний үхэр вэ гээд сурахад Эрдэнэ гэх хүний үхэр гэхээр нь Эрдэнээ ахтай тэр өдөр очиж уулзсан чинь Өндөрширээт сумаас 2016 оны 04 дүгээр сард Найданпэлжээ гэх залуу авчирч зарсан гэж байхаар нь буцах замдаа Найданпэлжээтэй уулзаад үхэр мал авчирч өг гэж хэлсэн боловч авчирч өгөөгүй. Тэгэхээр нь би өөрөө очиж авсан. Надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, 2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ж.Эрдэнэбатын: “...2017 оны 01 дүгээр сарын үед Дэлгэрсайхан нь туранхай бор залуутай цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж 8 тооны төлөг, 45.000 төгрөгөөр бодож зарсан. Тухайн үед өөрийн малнаас зарж байна гэхээр нь гарал үүслийн бичиг гэж шаардаж байгаагүй. Мах бол зарж борлуулж байгаагүй, нэг удаа 5 тооны бяруу, нэг удаа 8 тооны хонь амьдаар нь зарсан юм. Өөрөөр мал авч байгаагүй. Малын гарал үүслийн бичгийг хөдөөний малчид сумынхаа төв дээрээс ирж авдаг сумынхаа төв дээр ирж мал малны наймаа хийж байгаа хөдөөний малчид бол гарал үүслийн бичиг авалгүй ченж нарт зараад харин ченж нар Улаанбаатар хот руу мал, махаа авч явахдаа гарал үүслийн бичиг баримт бүрдүүлж авч явдаг. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Тэгтэл Бямба гэх залуу Төв аймгийн Бүрэн сумын нутгаар явж байгаад надтай ирж уулзаад Эрдэнээ ахаа манай 3 тооны бяруу танай үхэрт байна гэхээр нь би Өндөрширээт сумын харъяат Найданпэлжээ гэх залуу надад зарсан талаар хэлсэн. Дараа нь Найданпэлжээ ирээд 5 тооны бяруунаас 2 тооны бярууг өөрөө ирж аваад оронд нь 5 тооны бяруу өгөөд явсан. Сүүлд Бямба өөрөө ирж 3 тооны бяруугаа аваад явсан...” /хх-ийн 20 дугаар хуудас/, 2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Гантүшигийн: “...Би 2017 оны 01 дүгээр сард Төв аймгийн Бүрэн сумын төвд болон хөдөө рүү явж мал, мах авч байсан юм. Тэгсэн Бүрэн сумын олон нийтийн байранд Буянаа гэх айлд хонох гээд байж байтал орой 23 цагийн орчимд үед гадаа хүн дуудахаар нь гартал Өндөрширээт сумын харъяат Дэлгэрсайхан гэх залуу ганцаараа цагаан өнгийн Пронтер маркийн машинтай ирчихсэн зогсож байсан. тэгээд уулзсан чинь 10 тооны хонь зарах гэсэн юм, авах хүн байна уу гэхээр нь машинд нь суугаад Бүрэн сумын Амгаланбаатар гэх айлын хашаанд 10 тооны хонийг нь буулгаад 500.000 төгрөг өгөөд явуулсан. Өөрөөр Дэлгэрсайхан, Найданпэлжээ, Цэрэнлхагва нараас мал, мах авч байгаагүй. Дэлгэрсайханыг таньдаг учир гарал үүслийн бичиггүй малыг нь авчихсан юм...” /хх-ийн 22 дугаар хуудас/, 2.7.Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч *******айданпэлжээгийн: “...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө үхэрт байсан Батбилэгийн 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Батжаргалын 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Бямбын 3 тооны улаан халзан, хар, ягаан зүсмийн нийт 5 тооны бярууг Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Баярт” гэх газраас морьтой тууж урагшаа гол руу гаргаад явахгүй болохоор нь Дэлгэрсайханыг аваад өөрийнхөө 31-06 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн давхар кабинтай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачиж Бүрэн сумын нутагт очиж хүнсний дэлгүүр ажиллуулдаг Эрдэнээ гэх хүнд 1 тооны бярууг 200.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгөөр зараад мөнгөө аваад Дэлгэрсайханд хамт явсан гээд 200.000 төгрөг өгөөд иртээ ирсэн. Би Дэлгэрсайханыг манай гэрт ирчихсэн байхаар нь 5 тооны бяруу зарах гэсэн юм, цуг яваад өг гэж хэлээд тэгээд гэрээсээ машинаа аваад Дэлгэрсайхантай хамт очиж 5 тооны бярууг ачаад Эрдэнээ гэх ахад амьдаар нь зарсан. Эрдэнээ гэх хүнд урьд өмнө ноос ноолуур өгдөг байсан, дэлгүүрээр нь үйлчлүүлдэг байсан учраас таньдаг болсон...Би өөрийн малнаас 5 тооны бярууг Эрдэнээ гэх ахад өгч Эрдэнээ ахад зарсан 5 тооны бяруугаа буцаан авч С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарт хэрэгт шалгуулахаас өмнө өгч хохирлыг барагдуулсан...” /хх-ийн 64-67 дугаар хуудас/, 2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн сэжигтэн, яллагдагч Ц.Цэрэнлхагвын: “...2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дэлгэрсайхан манай ээжийн төрсөн дүү Дангаа гэх айлд морь унаж ирсэн юм. Би тухайн үед Дангаа ахын малчинаар бүх малыг нь хардаг байсан. Дангаа ах Улаанбаатар хотоор эмнэлэгээр үзүүлж явсан юм. Дэлгэрсайхан мөнгө хэрэгтэй байна гэж дахин дахин намайг ятгаж байгаад Дангаа ахын хониноос хонь хулгай хийж Бүрэн сум оруулж зарахаар ярилцаад тэгээд Дангаа ахын Кио Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр Дангаа ахын хониныг хотлуулж байгаад 18 тооны эр төлөг ачиж тэгээд шөнө Бүрэн сум руу би машиныг нь барьж яваад Бүрэн сум оруулж Эрдэнээ гэх хүнд 8 хонийг хонь тус бүрийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд 360.000 төгрөг авсан. Үлдсэн 10 тооны хонийг Түшиг гэх мал, мах авдаг хүнд 43.000 төгрөгөөр бодож 430.000 төгрөг авсан. Тэгээд шөнөдөө буцаж байгаад Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр багийн “Суврай” гэх газар би машиныг барьж яваад онхолдуулчихсан юм. Дангаа ахад машиныг чинь Бүрэн сум руу орж ирээд унагачихлаа гэж хэлсэн, харин хонь хийсэн талаараа хэлээгүй. Дангаа ахад Дэлгэрсайхан бид хоёр нийлж байгаад машины өртөг гээд 11.000.000 төгрөг өгсөн үүнээс би 7.000.000 төгрөг, Дэлгэрсайханаас 4.000.000 төгрөг гарсан. Онхолдсон машиныг манай аав Бямба нь Улаанбаатар хотод машины ченжид сэлбэгэнд зарчихсан. Намайг Дангаа ахын хонийг хараад хонин дээр байж байхад Дэлгэрсайхан морь унаж ирээд мөнгө төгрөгний хэрэг байна гээд ятгаж байсан. яг хонь хулгай хийе гэж хэлээгүй, яаж мөнгөтэй болох талаар ярилцаж байгаад хонь хулгай хийхээр болоод хонийг орой хотлуулж байгаад 18 тооны эр төлөг барьж авсан. Би хулгайлсан 18 тооны хониноос 9 тооны хонийг бэлнээр нь бодож 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн, үлдсэн 9 тооны хонийг Дэлгэрсайхан төлнө гэж хэлсэн...” /хх-ийн 70-74 дүгээр хуудас/, 2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Д.Дэлгэрсайханы: “...Би 2016 оны 04 дүгээр сарын үед Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багт оршин суух өөрийн хуурай ах Найданпэлжээгийн гэрт очсон чинь тэдний гэрт Найданпэлжээгийн аав Жавхлан ах байсан. Тэгээд Найданпэлжээ ах гэрээс гарч байгаад ах нь хэдэн бяруу ачиж зарах гэсэн юм ахтайгаа хамт яваад өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би унаж явсан морио Найданпэлжээ ахын гэрийн гадаа уяж үлдээгээд Найданпэлжээ ахын цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж “Баярт” гэх газраас Найданпэлжээ ахын үхэр дунд байсан 5 тооны улаан голдуу зүсмийн бяруунуудыг амьдаар нь ачиж аваад Төв аймгийн Бүрэн сумын нутаг оруулж төв дээр Шар Эрдэнээ гэх ахад амьдаар нь Найданпэлжээ тус бүрийг нь 200.000 төгрөгөөр буюу нийт 1.000.000 төгрөгөөр зараад шууд буцаж Найданпэлжээ ахын гэрт ирээд хувцас хунараа солиод тэндээсээ бид хоёр шууд машинтайгаа хот руу орж хэд хоног дэмий тэнэж мөнгөө дуусгасан. Үүний дараагаар 2017 оны 01 дүгээр сарын 02-03-ны үед Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр багт байх өөрийн хамаатан Дангаа ахын гэрт ганцаараа морьтой очсон. Тэгсэн тэдний гэрт Цэрэнлхагва ганцаараа гэр сахиад байж байсан, Дангаа ахыг асуухад хот руу эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Цэрэнлхагва бид хоёр ярилцаж байгаад Дангаа ахын хониноос хэдэн хонь зарж мөнгөтэй болъё гээд, 22 цагийн үед Дангаа ахын хониноос 18 тооны төлөг сувай эм хонь голдуу барьж Дангаа ахын цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Бүрэн сумын нутаг орж Эрдэнээ гэх ахад 8 тооны хонийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 10 хонийг Гантүшиг гэх хүнд зарсан. Хонио зарчихаад буцах замдаа Цэрэнлхагва машин барьж яваад Өндөрширээт сумын нутаг Суврай гэх газар онхолдсон. Дангаа ахад хонь хийсэн талаар хэлээгүй, харин машин унагасан талаараа хэлсэн. Дангаа ахын эзэмшлийн машины үнийг төлж барагдуулсан. Мөн хонь хийсэн талаараа хэлж хохирлыг нь бүрэн барагдуулсан...” /хх-ийн 76-79 дүгээр хуудас/, Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас гадна шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад бичгийн нотлох баримтууд: Үүнд: 3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6 дугаар хуудас/, 3.2. Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайханы нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, 3.3. Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр иргэн А.Дангаагийн 2017 оны 01 дүгээр сард алдсан гэх 18 тооны хонины үнэлгээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ 3.4. Төв аймгийн Өндөрширээт сумын малчин С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарын нийт 5 тооны бярууны үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 3.5. Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.Цэрэнлхагвын эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тус мотоциклийг 800.000 төгрөгөөр үнэлсэн “эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 33, 35-37 дугаар хуудас/, Мөн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Дэлгэрсайханы эзэмшлийн 1 тооны цэцгэн тамгатай хул морийг “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тус морийг 700.000 төгрөгөөр үнэлсэн “эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 33, 38-40 дүгээр хуудас/, мөн Мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******айданпэлжээгийн эзэмшлийн 1 тооны хүрээтэй чандмань тамгатай хул морийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тус морийг 700.000 төгрөгөөр үнэлсэн “эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 33, 42-44 дүгээр хуудас/, мөн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******айданпэлжээгийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тус тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн “эд зүйлийн үнэлгээ” /хх-ийн 34, 45-46 дугаар хуудас/, 3.6. Шүүгдэгч Ц.Цэрэнлхагвын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 92-93 дугаар хуудас/, Шүүгдэгч *******айданпэлжээгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, ам бүлийн болон оршин суугаа газрын тодорхойлолт /ххийн 94-100 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Дэлгэржаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101, 102, 103 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно. Шүүгдэгч *******айданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нар нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Баярт” гэх газарт бэлчиж байсан иргэн П.Баярбилэгийн өмчлөлийн 1 тооны улаан халзан бяруу, иргэн М.Энхжаргалын өмчлөлийн 1 тооны улаан халзан бяруу, иргэн С.Бямбын өмчлөлийн 1 тооны сартай хар бяруу, 2 тооны улаан халзан бяруу зэрэг нийт 5 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, Шүүгдэгч Ц.Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нар нь 2017 оны 01 дүгээр сарын 02, 03-ны өдрийн орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутагт байх иргэн А.Дангаагийн өмчлөлийн хониноос 18 тооны хонийг завшиж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь хохирогч А.Дангаагийн...Цэрэнлхагва, Дэлгэрсайхан нар нь эзгүйд манай малнаас 18 тооны эр хонь ачиж Төв аймгийн Бүрэн сум руу оруулж Эрдэнээ гэх хүнд зараад буцаж явахдаа миний машиныг онхолдуулчихсан байсан..., хохирогч Э.Пүрэвжавын...2016 оны 04 дүгээр сард 1 тооны улаан халзан бярууг Өндөрширээт сумын Баярт гэх газраас Батжаргал, Бямба нарын үхэртэй хамт байж байгаад алга болсон..., ...Эрдэнээ гэх хүний үхэр дунд очиж үзэхэд манай улаан халзан бяруу байсан. Удалгүй Найданпэлжээ манай бярууг биднийг гэртээ байхгүй байхад авч ирж өгсөн байна лээ..., хохирогч М.Энхжаргалын...Би 2016 оны 04 дүгээр сарын орчим Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр баг Баярт гэх газраас 1 тооны улаан халзан зүсмийн зөв талын чих нь хулгар эмтэй бяруу алдсан юм..., ...Эрдэнээ гэх хүний үхэрт байхыг харсан гэхээр нь бид нар очоод буцааж авсан..., ...Найданпэлжээ нь 2016 оны 04 дүгээр сард хулгай хийгээд Эрдэнээ гэх хүнд зарчихсан байсан..., хохирогч С.Бямбаагийн...2016 оны 04 дүгээр сард манай өөрийн үхэрнээс сартай хар зүсмийн бяруу, 2 тооны улаан халзан зүсмийн бяруунууд, нийт 3 тооны бяруу ор сураггүй алга болсон, мөн Энхжаргал гэх хүний улаан халзан зүсмийн 1 тооны бяруу, Батбилэг гэх хүний 1 тооны бяруу гээд нийтдээ 5 тооны мал хамт алга болсон юм..., ...2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сум руу модонд явж байтал манай алдсан 3 тооны бяруу, Энхжаргал, Батбилэг нарын 5 тооны бяруу Бүрэн сумаас зүүн урагшаа явж байхад нь таараад... ...Эрдэнэ гэх хүний үхэр гэхээр нь Эрдэнээ ахтай тэр өдөр очиж уулзсан чинь Өндөрширээт сумаас 2016 оны 04 дүгээр сард Найданпэлжээ гэх залуу авчирч зарсан гэж байхаар нь... ...Найданпэлжээтэй уулзаад үхэр мал авчирч өг гэж хэлсэн... ...би өөрөө очиж авсан..., гэрч Ж.Эрдэнэбатын...2017 оны 01 дүгээр сарын үед Дэлгэрсайхан нь туранхай бор залуутай цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж 8 тооны төлөг, 45.000 төгрөгөөр бодож зарсан..., ...нэг удаа 5 тооны бяруу, нэг удаа 8 тооны хонь амьдаар нь зарсан юм..., ...Бямба гэх залуу Төв аймгийн Бүрэн сумын нутгаар явж байгаад надтай ирж уулзаад Эрдэнээ ахаа манай 3 тооны бяруу танай үхэрт байна гэхээр нь би Өндөрширээт сумын харъяат Найданпэлжээ гэх залуу надад зарсан талаар хэлсэн. Дараа нь Найданпэлжээ ирээд 5 тооны бяруунаас 2 тооны бярууг өөрөө ирж аваад оронд нь 5 тооны бяруу өгөөд явсан. Сүүлд Бямба өөрөө ирж 3 тооны бяруугаа аваад явсан..., гэрч Г.Гантүшигийн...Би 2017 оны 01 дүгээр сард... ...Дэлгэрсайхан гэх залуу ганцаараа цагаан өнгийн Пронтер маркийн машинтай ирчихсэн... ...10 тооны хонь зарах гэсэн юм, авах хүн байна уу гэхээр нь машинд нь суугаад Бүрэн сумын Амгаланбаатар гэх айлын хашаанд 10 тооны хонийг нь буулгаад 500.000 төгрөг өгөөд явуулсан. Өөрөөр Дэлгэрсайхан, Найданпэлжээ, Цэрэнлхагва нараас мал, мах авч байгаагүй. Дэлгэрсайханыг таньдаг учир гарал үүслийн бичиггүй малыг нь авчихсан юм..., сэжигтэн, яллагдагч *******айданпэлжээгийн...Батбилэгийн 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Батжаргалын 1 тооны улаан алаг зүсмийн бяруу, Бямбын 3 тооны улаан халзан, хар, ягаан зүсмийн нийт 5 тооны бярууг Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Баярт” гэх газраас морьтой тууж урагшаа гол руу гаргаад явахгүй болохоор нь Дэлгэрсайханыг аваад өөрийнхөө 31-06 ТӨВ улсын дугаартай хөх өнгийн давхар кабинтай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслээр ачиж Бүрэн сумын нутагт очиж хүнсний дэлгүүр ажиллуулдаг Эрдэнээ гэх хүнд 1 тооны бярууг 200.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгөөр зарсан... ...би өөрийн малнаас 5 тооны бярууг Эрдэнээ гэх ахад өгч Эрдэнээ ахад зарсан 5 тооны бяруугаа буцаан авч С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарт хэрэгт шалгуулахаас өмнө өгч хохирлыг барагдуулсан..., сэжигтэн, яллагдагч Ц.Цэрэнлхагвын...Дэлгэрсайхан мөнгө хэрэгтэй байна гэж дахин дахин намайг ятгаж байгаад Дангаа ахын хониноос хонь хулгай хийж Бүрэн сум оруулж зарахаар ярилцаад 18 тооны эр төлөг ачиж Бүрэн сум руу би машиныг нь барьж яваад Бүрэн сум оруулж Эрдэнээ гэх хүнд 8 хонийг хонь тус бүрийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд 360.000 төгрөг авсан. Үлдсэн 10 тооны хонийг Түшиг гэх мал, мах авдаг хүнд 43.000 төгрөгөөр бодож 430.000 төгрөг авсан. Тэгээд шөнөдөө буцаж байгаад Өндөрширээт сумын нутаг Баянтуул 1 дүгээр багийн “Суврай” гэх газар би машиныг барьж яваад онхолдуулчихсан юм... ...Дангаа ахад Дэлгэрсайхан бид хоёр нийлж байгаад машины өртөг гээд 11.000.000 төгрөг өгсөн үүнээс би 7.000.000 төгрөг, Дэлгэрсайханаас 4.000.000 төгрөг гарсан. Онхолдсон машиныг манай аав Бямба нь Улаанбаатар хотод машины ченжид сэлбэгэнд зарчихсан. Би хулгайлсан 18 тооны хониноос 9 тооны хонийг бэлнээр нь бодож 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн, үлдсэн 9 тооны хонийг Дэлгэрсайхан төлнө гэж хэлсэн..., насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч Д.Дэлгэрсайханы:...Найданпэлжээ ахын цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж “Баярт” гэх газраас Найданпэлжээ ахын үхэр дунд байсан 5 тооны улаан голдуу зүсмийн бяруунуудыг амьдаар нь ачиж аваад Төв аймгийн Бүрэн сумын нутаг оруулж төв дээр Шар Эрдэнээ гэх ахад амьдаар нь Найданпэлжээ тус бүрийг нь 200.000 төгрөгөөр буюу нийт 1.000.000 төгрөгөөр зарсан... ...2017 оны 01 дүгээр сарын 02-03- ны үед Дангаа ахын гэрт ганцаараа морьтой очсон. Цэрэнлхагва ганцаараа гэр сахиад байж байсан. Цэрэнлхагва бид хоёр ярилцаж байгаад Дангаа ахын хониноос хэдэн хонь зарж мөнгөтэй болъё гээд, 22 цагийн үед Дангаа ахын хониноос 18 тооны төлөг сувай эм хонь голдуу барьж Дангаа ахын цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Бүрэн сумын нутаг орж Эрдэнээ гэх ахад 8 тооны хонийг 45.000 төгрөгөөр бодож өгөөд үлдсэн 10 хонийг Гантүшиг гэх хүнд зарсан. Хонио зарчихаад буцах замдаа Цэрэнлхагва машин барьж яваад Өндөрширээт сумын нутаг Суврай гэх газар онхолдсон. Дангаа ахад хонь хийсэн талаар хэлээгүй, харин машин унагасан талаараа хэлсэн. Дангаа ахын эзэмшлийн машины үнийг төлж барагдуулсан. Мөн хонь хийсэн талаараа хэлж хохирлыг нь бүрэн барагдуулсан...гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Дангаагийн 18 тооны хонины үнэлгээ, хохирогч С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарын нийт 5 тооны бярууны үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолууд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ. Харин шүүгдэгч *******айданпэлжээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй байна. Учир: Улсын яллагч яллах дүгнэлт болон дүгнэлтэдээ ...шүүгдэгч *******айданпэлжээг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг татан оруулсан гэж яллаж байгаа ч энэ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайханы ...2016 оны 04 дүгээр сарын үед би Найданпэлжээгийн морьтой буусан... ...гэрт нь Жавхлан ах байсан... ...удалгүй Найданпэлжээ ирээд... ...ахдаа 5 тооны бяруу ачаад өгчих, Бүрэн сум оруулж зарах гэсэн юм... ...би Найданпэлжээ ахын 31-06 ТӨВ улсын дугаартай “Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй яваад голын урд талын хамаг дунд байх 5 тооны бярууг машинд нь ачиж өгөөд хамт Төв аймгийн Бүрэн сум орж... ...Эрдэнээ гэх ахад тус бүрийг нь 200.000 төгрөгөөр зарсан..., мөн шүүгдэгч *******айданпэлжээгийн ...би үхрийн захад 5 тооны бяруу байхаар нь эхэлж мориор тууж урагшаа Бүрэн сум руу гаргаад... ...намайг гэртээ ирж машинаа авах гэхэд манайд Дэлгэрсайхан ирчихсэн байхаар нь... ...Дэлгэрсайханд ах нь 5 тооны бярууг гаргана гэж хэлээд авч явсан... гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч *******айданпэлжээг хулгайн гэмт хэрэг үйлдэх санаагаа Д.Дэлгэрсайханд хэлэхэд уг санааг нь дэмжиж тухайн гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэж улмаар гэмт хэрэг үйлдэн ашиг олж, захиран зарцуулсан ба насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайханы хувьд *******айданпэлжээг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгааг мэдсэн, татгалзах боломжтой байсан атлаа, бүлэглэж гүйцэтгэсэн, *******айданпэлжээ түүнийг хуурч мэхэлсэн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж, амлалт өгсөн гэх үйлдлийг агуулаагүй зэргээр тус тус няцаагдаж, үгүйсгэгдсэн болно. Иймд шүүх шүүгдэгч *******айданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Шүүгдэгч Ц.Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа ч тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу шүүгдэгч *******айданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Гэвч шүүх шүүгдэгч Ц.Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн хэдий ч Ц.Цэрэнлхагва, Д.Дэлгэрсайхан нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн байх тул тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Харин шүүгдэгч *******айданпэлжээ, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж, бусдын мал хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******айданпэлжээд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тэнсэх боломжтой гэж, мөн насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж тус тус үзэж байна. Шүүгдэгч *******айданпэлжээ, Ц.Цэрэнлхагва, насанд хүрээгүй шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нар цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, Харин прокурорын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******айданпэлжээгийн эзэмшлээс “KIA BONGO FRONTIER” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр *******айданпэлжээгийн эзэмшлээс хүрээтэй чандмань тамгатай хул зүсмийн морь 1 ширхэгийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ц.Цэрэнлхагвын эзэмшлээс “DAYUN” маркийн улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Дэлгэрсайханы эзэмшлээс цэцгэн тамгатай хул зүсмийн морь 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус бүрийн хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.