Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, 3-р багт оршин суух Хуурч овогт Отгондоржийн Цэвэгмэд /РД:КБ57031514/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Цэвэгмэд, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч О.Цэвэгмэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь “Говийн хөгжил” нэгдэлд 1973-1990 он хүртэл туслах үйлдвэрийн багийн дарга, 1978 онд нэгдлийн мужаан тасагт, 1979 онд улсын бэлтгэлийн мал туугч, 1981 онд нэгдлийн хашаа, хорооны байнгын бригадын дарга, 1983 онд шатахууны няраваар, 1985 онд Налих багийн үхэрчнээр, мал туугч, 1986 онд нэгдлийн уурын зуухны машнистаар, 1988 онд Налих багийн даргаар, 1988 онд Авто тракторын селесерчнээр, 1988 онд сумын захиргаанд, 1990 онд барилгын бригадын даргаар, 1991 онд түүхий эдийн эрхлэгчээр, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай лавлагаа, 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 18, 19 дугаартай тушаалууд, 1979 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын  19 дугаартай тушаал, 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 06 дугаартай тушаал, 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 20 дугаартай тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 48 дугаартай тушаал, 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 05 дугаартай тушаал, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 42 дугаартай тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 06 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 03 дугаартай тушаал, 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 23 дугаартай тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 01 дугаартай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 08 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн №213852 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Адъяа, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Цэвэгмэд нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

О.Цэвэгмэд нь 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай лавлагаа, 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 18 дугаартай тушаал, 1979 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын  19 дугаартай тушаал 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 06 дугаартай тушаал, 1988 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 20 дугаартай тушаал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 48 дугаартай тушаал, 1985 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 05 дугаартай тушаал, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 42 дугаартай тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 06 дугаартай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 03 дугаартай тушаал, 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 23 дугаартай тушаал, 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 01 дугаартай тушаал, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргын 08 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн №213852 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Адъяа, Л.Эрдэнэбилэг нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч О.Цэвэгмэдийн “Говийн хөгжил” нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн туслах үйлдвэрийн багийн дарга, 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэгдлийн мужаан тасагт нормчинорр, 1979 онд улсын бэлтгэлийн мал туугч, 1981 онд нэгдлийн хашаа, хорооны байнгын бригадын дарга, 1983 онд шатахууны няраваар, 1985 онд Налих багийн үхэрчнээр, мал туугч, 1986 онд нэгдлийн уурын зуухны машнистаар, 1988 онд Налих багийн даргаар, 1988 онд Авто тракторын селесерчнээр, 1988 онд сумын захиргаанд, 1990 онд барилгын бригадын даргаар, 1991 онд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч С.Адъяа, Л.Эрдэнэбилэг нар нь тухайн үед нэхэмжлэгч О.Цэвэгмэдтэй нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хуурч овогт Отгондоржийн Цэвэгмэдийг “Говийн хөгжил” нэгдэлд 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн туслах үйлдвэрийн багийн дарга, 1978 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэгдлийн мужаан тасагт нормчиноор, 1979 онд улсын бэлтгэлийн мал туугч, 1981 онд нэгдлийн хашаа, хорооны байнгын бригадын дарга, 1983 онд шатахууны няраваар, 1985 онд Налих багийн үхэрчнээр, мал туугч, 1986 онд нэгдлийн уурын зуухны машнистаар, 1988 онд Налих багийн даргаар, 1988 онд Авто тракторын селесерчнээр, 1988 онд сумын захиргаанд, 1990 онд барилгын бригадын даргаар, 1991 онд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Цэвэгмэдийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА