Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00903

 

2017 оны 04 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00903

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК /РД-5055873/-ийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ – 4, 1 дүгээр гудамж 33  тоотод оршин суух, Хаад боржигон овогт Ядамжавын Норжмаа /РД-МЮ49070220/-д холбогдуулан гаргасан,

          Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Я.Норжмаа нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1137329 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Я.Норжмаа нь одоогийн байдлаар манай компанид NP-10  төхөөрөмжийн 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

          Иймд Я.Норжмаагаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Жи мобайл” ХХК нь Я.Норжмаагаас нийт 330,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Я.Норжмаа нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул Я.Норжмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

          Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Я.Норжмаагаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг шаардан шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Норжмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Жи Мобайл” ХХК-ийн, Я.Норжмаад холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

                             

 

ШҮҮГЧ                                            Ч.ЦЭНД