| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01109/И |
| Дугаар | 102/ШШ2017/00917 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/00917
2017 оны 04 сарын 04 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00917 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжны 101б тоотод оршин суух, Харчин овогт Адъяагийн Баярсайхан /РД-УУ62012113/-ын
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын керамик эдлэхүүний үйлдвэрийн цахилгааны цехэд хийн ба цахилгаан гагнуурчнаар томилогдон ажиллаж байсан. Тэгээд 1994 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр гарч хуучин ажиллаж байсан газраа орсон.
Тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт бүдэг байна гэсэн шалтгаанаар тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна.
Надтай хамт ажиллаж байсан гагнуурчин, мөн тус үйлдвэрийн боловсон хүчин нь нас барсан байсан бөгөөд үйлдвэрийн инженерийг би хайгаад олохгүй байгаагаас гэрчийн мэдүүлэг авахуулж чадаагүй болно.
Иймд намайг керамик эдлэхүүний үйлдвэрт 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх, хүсэлт гаргагч А.Баярсайханы ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангав.
Учир нь хүсэлт гаргагч А.Баярсайхан, 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Керамик эдлэхүүний комбинатад хийн болон цахилгаан гагнуурчнаар томилогдон ажиллаж байгаад 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, Керамик эдлэхүүний комбинатын даргын 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тушаал, Үндэсний төв архивын цалингийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх- 5, 7-8 дугаар тал/
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харчин овогт Адъяагийн Баярсайхан /РД-УУ62012113/-ыг 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Керамик эдлэхүүний комбинатад хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу Харчин овогт Адъяагийн Баярсайхан /РД-УУ62012113/-ыг 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Керамик эдлэхүүний комбинатад хийн болон цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |