Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00923

 

2017 оны 04 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00923

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13в байрны 89 тоотод оршин суух, Номчин овогт Нямжавын Эрдэнэчулуун /РД-ФМ76100511/-ийн

Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Ц.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Э.Идэржавхлан нь өөрийн эх болох Ч.Байгалмаагаар овоглож байсан бөгөөд Ч.Байгалмаа нь эх Ц.Оюунцэцэгт үрчлүүлсэн.

Эмээгийнх нь хөхний хорт хавдрын улмаас бие тааруу байгаа учир хүүгээ би өөр  дээрээ авсан, одоо надтай амьдарч байгаа.

Бид харилцан зөвшилцөж хүүхдийн ирээдүй, байдлыг нь  харгалзан хүү О.Идэржавхланг өөрийнхөө овгоор овоглох хүсэлтэй байгаа юм.

Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тааруу байгуу учир үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Хүү аав дээрээ очоод жил гаруй болж байна. Манай охин Ч.Байгальмаа нь өөр хүнтэй суугаад хүүг нь би өөр дээрээ авсан байсан. Одоо аавд нь өгөхөд татгалзах  зүйлгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчулуун үрчлэлт хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж, үндэслэлээ “...эмээгийнх нь бие тааруу байгаа учраас хүү надтай амьдарч байгаа,  ... бид хоорондоо зөвшилцөөд хүүхдийн ирээдүйг бодсон, хүүгээ өөрийн овгоор овоглох хүсэлтэй байгаа ...” гэж тайлбарлаж байна. /хх-53 дугаар хуудас/

 Шүүх хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

           Учир нь хүү Э.Идэржавхлан, Н.Эрдэнэчулуун, Ч.Байгалмаа нарын дундаас 2003 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн байх бөгөөд хүүхдийн эцгийн нэрийг эх Ч.Байгалмаагаар 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сольж, улмаар Ч.Байгалмаа нь өөрийн эх Ц.Оюунцэцэгтээ хүү Б.Идэржавхланг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үрчлүүлэн, эцгийн нэрийг өөрчилсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Г-343 дугаартай хүүхдийн эцгийн нэр өөрчилсөн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээнүүд, үрчлэлтийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрснийг бүртгэх анкет, овог, нэр өөрчилснийг мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн 2014 оны хүүхэд үрчлэлтийн бүртгэл зэргээр нотлогдож байна. /хх-5-8, 24-26, 40-42, 53-54 дүгээр хуудас/

          Хэргийн оролцогчид үрчлэлтийн бүртгэлийн талаар маргаагүй ба үрчлэн авагч тал буюу гуравдагч этгээд Ц.Оюунцэцэг нь одоо хүнд өвчтэйн улмаас хүү О.Идэржавхланг төрсөн эцэгт нь өгөхийг хүлээн зөвшөөрч байхын зэрэгцээ одоо хүү О.Идэржавхлан нь эцэг Н.Эрдэнэчулууны хамт амьдарч байгаа болох талуудын тайлбараар тогтоогддог. /хх-... тал/

          Иймээс шүүх дээрх байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан хүү О.Идэржавхланг гуравдагч этгээд Ц.Оюунцэцэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү О.Идэржавхланг эцэг Н.Эрдэнэчулуунд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан хүү Боржигон овогт Оюунцэцэгийн Идэржавхланг гуравдагч этгээд Ц.Оюунцэцэгт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү О.Идэржавхланг эцэг Н.Эрдэнэчулуунд шилжүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД