| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0440/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/416 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Т.Б, О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, О.Э нарт холбогдох 2034000000408 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э овогт О Э, Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг 4 дүгээр баг 1-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.
Ш овогт Т Б, Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургуулийн манаач ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сум Үдлэг 4 дүгээр баг 1-15 тоотод оршин суух хаягтай, 1999 оны 1 сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзсан, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Т.Б, О.Э нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Дияаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Э.Дияаны гаргасан өргөдөл/хх-03 тал/, хохирогч Э.Дияанаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06 тал/, шүүгдэгч О.Эын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-07, 14, 16 тал/, шүүгдэгч Т.Бгээс гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг/хх-08-09, 13, 15 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 235 дугаар дүгнэлт/хх-30-31 тал/, Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-39 тал/, О.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-40 тал/, Т.Б, О.Э нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-51-59 тал/, шинжээч Б.Батчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-70-71 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б, О.Э нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Дияаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Э.Дианы: “... Шүүх эмнэлгийн дүгнэлтэд зүүн 9 дүгээр хавирганы зөрүүгүй хугаралтай гэсэн уг гэмтлийг баз хүргэн Т.Б хэрэгболох цаг хугацаанд гадаа хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед учирсан байсан. Үүдэн дээд зүүн 1,2-р шүдний эмтрэл уг гэмтлийг хадам ах Э сууж байхад нэг удаа өшиглөж учруулсан. Бусад гэмтлийг нь баз хүргэн Т.Б намайг хадам ах Эаас салгаж гадаа авч гараад зодож учруулсан” гэх мэдүүлэг/хх-6 тал/,
Яллагдагч О.Эын гэрчээр мэдүүлсэн: “ ... Би 2020 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр манай хоёр морь байхгүй байхаар нь араас нь явсан юм. Орой хайж явсан морио олчихоод 22 цагийн үед хүргэн Бгийн гэрт орсон. Тэднийд ортол эхнэр хүүхдүүд нь 2 найз нь хотоос ирсэн гээд сууж байсан. Тэгтэл гаднаас манай хүргэн Дияан орж ирсэн. Тэгээд би хүргэн Дияанд хандаж чи манай дүү Нарантунгалагийг зоддог гэдгийг би мэдсэн гээд хэдэн үг хэлсэн юм. Дияан миний өөдөөс юм яриад байхаар нь хэрэлдэж маргалдаж гэрээс гараад би Дияаныг хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд хүмүүс гарч намайг салгасан” гэх мэдүүлэг/хх-07 тал/,
Яллагдагч Т.Бгийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Манай гэрт ороод цай ууж байтал манай хадам дүү Эрдэнэбая, Дияаныг харчихаад хэл амаар доромжлоод би чамтай харьцахгүй чи надад томорсон гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би энэ хоёр таарахгүй юм байна гэж бодоод Э дүүг аваад гэрээс гарсан. Араас удалгүй Дияан гэрээс гарч ирээд Э бид хоёр дээр ирсэн юм. Тэгтэл Э Дияан хоёр маргалдаж Э хүргэн Дияаныг өшиглөж унагаасан. Тэгтэл Дияан яаж байна ахиад энэ тэр гээд дахиад маргалдсан. Би Дияаныг аваад машин руу явтал Дияан та нар том болсон байна. Маргааш та нарыг харнаа гэхээр миний уур хүрээд би нүүр лүү цохисон юм. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг/хх-08 тал/,
Шинжээч Б.Батчимэгийн: “ ... Эрхэмбаяр овогтой Дияаны биед учирсан зүүн 9 дүгээр хавирганы хугарал, тархи доргилт, үүдэн дээд зүүн 1,2-р шүдний эмтрэл, дээд уруулын салстын шарх, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл болох баруун хацар, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно” гэх мэдүүлэг/хх-70-71 тал/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 235 дугаартай “1.2. Э.Дияаны биед зүүн 9-р хавирганы зөрүүгүй хугарал, тархи доргилт, үүдэн дээд зүүн 1,2-р шүдний эмтрэл, дээд уруулын шарх, дээд уруулын цус хуралт, баруун хацар, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “гэх дүгнэлт /хх-31 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Т.Б, О.Э нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Дияаныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Т.Б, О.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т.Б, О.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Т.Б, Э овогт О.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, О.Э нарыг 600/зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, О.Э нарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б, О.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б, О.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, О.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б, О.Э нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ