Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00924

 

2017 оны 04 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00924

                       Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 42а байрны 60 тоотод оршин суух, Тэгш овогт Цэрэннямын Энхтүвшин РД:ЧР86031714/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 80/8 дугаар байрны 03 тоотод оршин суух, Дайртан овогт Гунаажавын Нэргүй /РД:ШБ59020878/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүрэгт 13,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                                                       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин, хариуцагч Г.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний талийгаач аавын танил “Бэлэн эрдэнэ” ХХК-ийн захирал Г.Нэргүй нь аавыг амьд сэрүүн байхад буюу 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг нэг сарын 2,8 хувийн хүүтэй, 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зээлж, зээлийн хугацаа өнгөрснөөс хойш буюу 5 дугаар сард 9 сая төгрөг төлсөн байдаг.

          Г.Нэргүй нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан учир аав маань амьд сэрүүн байхдаа шүүхэд нэхэмжлэл гаргаад хурал болохоос 7 хоногийн өмнө нас барсан бөгөөд надад уг мөнгийг аваарай гэж захисан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Шүүхэд би үндсэн зээл 11 сая төгрөг, зээлийн хүүд 2,400,000 төгрөг нэхэмжлэн нийт 13,400,000 төгрөг хариуцагчаас гаргуулахыг хүсч байсан боловч одоо хүүгээсээ татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа 11,000,000 төгрөг болгон багасгаж байна.

          Ингээд Г.Нэргүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл 11 сая төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

          Хариуцагч Г.Нэргүй нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аавтай нь найз байсан юм. Бид хамтарч бизнес хийх гээд бүтэлгүйтсэн юм. Би 11 сая төгрөг авсан нь үнэн, үүнийгээ төлнө. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө.

Харин бизнес маань эхлээгүй байгаа учраас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 11 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус бартерын байдлаар төлж барагдуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх зохигчдын хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтүвшин нь хариуцагч Г.Нэргүйгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,400,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагчаас 11,000,000 төгрөг гаргуулахаар шаарддаг.

Хариуцагч тал багасгасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин төлбөр төлөх хугацааны хувьд талууд харилцан тохиролцоод хариуцагч Г.Нэргүй нь 11 сая төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар болж байна.

 Шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч Г.Нэргүйгийн дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.Энхтүвшингийн нэхэмжлэлтэй, Г.Нэргүйд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Нэргүйгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Энхтүвшинд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД