Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоо, баруун суугийн 8-3 тоотод оршин суух Адууч овогт Буянтогтохын Мөнх-Оргил /КМ87101366/,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 3-р баг, Цагаан овоо, баруун суугийн 8-3 тоот /Одоогоор Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт түр оршин суугаа/-д оршин суух Ялгасан гэгээнийхэн овогт Ванчигийн Норовтамжид /РД: ИЭ87053172/-д холбогдох,

            Гэрлэлтийн баталгааг цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Мөнх-Оргил миний бие 2007 онд В.Норовтамжидтай танилцаж улмаар 2008 оны 08 дугаар сарын 07-нд гэрлэлтийн 83 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Н.Урангоо төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин маань Б.Мөнх-Оргилын асрамжинд өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. охин Н.Урангоог миний асрамжинд үлдээж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч В.Норовтамжид шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Танай шүүхэд гаргасан Б.Мөнх-Оргилын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Мөнх-Оргил бид хоёр 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь үнэн. Б.Мөнх-Оргил нь өөр нөхөртэй болж 2014 онд дахин хүүхэд гаргасан гэсэн.

D:\Ajil\Shiidwer\№45_2017_04_27_Munkh-Orgil_Norowtamjid.docx

            Охин Урангоо нь зарим жил Завханд ирж надтай хамт амьдарч зарим үед ээж дээрээ очиж амьдарч байгаа. Б.Мөнх-Оргил нь одоо өөр амьдралтай болсон тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд түүний гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байгааг зөвшөөрч байна. Охин Урангоог ээжийнх нь асрамжид үлдээхийг ч мөн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлах, охиныг минь ээжийнх нь амрамжид үлдээж шийдвэрлэхдээ намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Надад маргах зүйл байхгүй болно” гэжээ.

                                                                            Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Хариуцагчийг эзгүйгээр шийдвэрлүүлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Норовтамжид бид хоёр 2007 онд танилцаж 2008 оны 08 сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2008 оны 11 сарын 11-ний өдөр охинтой болсон. Зан харилцааны тааламжгүй байдал болон Норовтамжид нь өөр хүнтэй гэр бүл болсон учир 2012 оноос тусдаа амьдрах болсон. Иймээс Норовтамжидаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Би бас өөр хүнтэй суусан. Одоогоор 2 хүүхэд, нөхөртэйгөө хамт амьдардаг” гэв.

            Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Мөнх-оргилын нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №57 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Энэрэхүй-Ухаан өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №11 тоот тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн сургалтын менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №01 тоот тодорхойлолт, Ялгасан гэгээнийхэн овогт Норовтамжидын Урангоогийн төрсний гэрчилгээний хуулбар, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэгдэл,  хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, түүний шүүхэд өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Мөнх-оргил нь хариуцагч В.Норовтамжидад холбогдуулан гэрлэлтийн баталгааг цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Мөнх-Оргил, хариуцагч В.Норовтамжид нар нь 2007 онд танилцан гэр бүл болж, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            Б.Мөнх-Оргил, В.Норовтамжид нар нь хамтран амьдрах хугацаанд буюу 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Н.Урангоо төрсөн ба нэхэмжлэгч хариуцагч нар нь одоогоор тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан урьдчилсан арга хэмжээ авах боломжгүй гэж үзэв. 

            Нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтийг харгалзан охин Н.Урангоог эх Б.Мөнх-Оргилын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Тиймээс гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар В.Норовтамжид нь охин Н.Урангоог тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Н.Урангоог сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг В.Норовтамжидаас гаргуулж цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбоотойгоор В.Норовтамжидаас 46860 төгрөгийг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Адууч овогт Буянтогтохын Мөнх-оргил, хариуцагч Ялгасан гэгээнийхэн овогт Ванчигийн Норовтамжид нарын 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ялгасан гэгээнийхэн овогт Норовтамжидын Урангоог эх Б.Мөнх-Оргилын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Ялгасан гэгээнийхэн овогт Норовтамжидын Урангоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг В.Норовтамжидаар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Б.Мөнх-Оргил нь В.Норовтамжидыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

5. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүйг  дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Б.Мөнх-Оргил, В.Норовтамжид нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

            6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Норовтамжидаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнх-Оргилд олгуулах, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбоотойгоор В.Норовтамжидаас 46860 төгрөгийг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээс дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА