Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00965

 

2017 оны 04 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00965

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор их дэлгүүрийн байранд оршин байгаа “БСБ Финанс ББСБ” ХХК-/РД-5443598/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоотод оршин оршин суух, Боржигон овогт Чимиддоржийн Отгончимэг /РД-ХД73062761/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоотод оршин суух, Монгол овогт Пунцагийн Батнайман /РД-ЧЖ73030811/-д  холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,353,682.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Отгончимэг, П.Батнайман нарт 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/504 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1/504 тоот барьцааны гэрээгээр зээлдэгч  Ч.Отгончимэг, П.Батнайман нарын 2 хүний дундын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт орших  80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрээг хүчин төгөлдөр болгосон.Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг төлөхгүй хуваарьт төлөлтийг удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээний  6.2.5 дахь заалтыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 43,037,481.77 төгрөгийн үндсэн зээл, 6,316,200.99 төгрөгийн зээлийн хүү, нийт 49,353,682.76 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нараас гаргуулж “БСБ Финанс ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 49,353,682.76 төгрөгийг хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нар бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 4,000,000 төгрөг, үлдэгдэл 29,353,682.76 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов.

Хэрэв хариуцагч нар нь зээлийн төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт орших  80,20 м.кв талбайтай Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав  гэжээ.  

 

          Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49,353,682.76 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд, хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нар нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 4,000,000 төгрөг, үлдэгдэл 29,353,682.76 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, зээлийн төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж , 24А байрны 44 тоот хаягт байрлах  80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.   

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь Я.Баярсайханд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзлээ.

Иймээс шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 205,309 төгрөг, хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нараас 205,309 төгрөгийг тус тус гаргуулан “БСБ Финанс ББСБ” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Отгончимэг, П.Батнайман нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нар нэхэмжлэлийн шаардлага болох 49,353,682.76 /дөчин есөн сая гурван зуун тавин гурван мянга зургаан зуун наян хоёр төгрөг, далан зургаан мөнгө/ төгрөгөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 4,000,000 төгрөг, үлдэгдэл 29,353,682.76 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор  “БСБ Финанс ББСБ” ХХК-д төлж барагдуулах, зээлийн төлбөрийг дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар, Замчдын гудамж, 24А байрны 44 тоот хаягт байрлах 80,20 м.кв талбай бүхий Ү-2205047121 тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 205,309 төгрөг, хариуцагч Ч.Отгончимэг, П.Батнайман нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 205,309 төгрөгийг тус тус гаргуулан “БСБ Финанс ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

                               

ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД