Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

      2021             02              24                                             2021/ШЦТ/50                             

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн Б.А холбогдох эрүүгийн 2034000000607 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1958 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ мал малладаг малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, А овгийн Б.А

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.А нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Тосонгийн ар гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Портер маркийн 78-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар 4,04 м3 мод бэлтгэн тээвэрлэж ойн санд 1.226.459 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

 Шүүгдэгч Б.А: 

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000607 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Одмягмар /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Элмурат /хх-ийн 42 дугаар хуудас/, шинээч Ш.Отгонбуян /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Б.А /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч Б.А /хх-ийн 30-32 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

 

шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/468 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-69 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 4-08 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчээр томилсон Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, Байгаль Орчин, Аялал Жуучлалын Сайдын Тушаалын хуулбар /хх-ийн 49-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.А хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 72-77 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Тосонгийн ар гэх газар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Портер маркийн 78-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар 4,04 м3 мод бэлтгэн тээвэрлэж ойн санд 1.226.459 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Одмягмарын ...Төв аймгийн Засаг даргын намайг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцуулсан, байгальд учирсан хохирлыг нэхэмжилж байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

          иргэний нэхэмжлэгч А.Элмуратын ...78-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм худалдаж аваад 2-3 жил болж байх шиг байна 2 сая гаран төгрөгөөр худалдан авч байсан санагдаж байна, надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч Б.А ...Би Төв аймгийн Эрдэнэ суманд малчин хийдэг. Тэгээд хадлангаа аваад бууж ирээд мод бэлтгэх гээд байгаль орчны байцаагч Гэрэлт-Од гэх хүнтэй уулзаад мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл дуусчихсан байгаад би хөдөө эргүүлд яваад ирээд өгий та модоо бэлтгээд авчих гэж хэлэхээр нь би  Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн Ар тосон гэх газар Портер маркийн 78-79 ТӨA улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Ламиа гэх хүнтэй хамт 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 2 портер мод, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 портер мод бэлтгээд явж байгаад цагдаад шалгуулсан. 1 портер мод 4 күб гэдэг юм тэгэхээр нь  3 портер мод бэлтгэсэн юм чинь 12 куб метр мод бэлтгэсэн. Тоо ширхгээр бол 70 гаран ширхэг мод бэлтгэсэн... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч Ш.Гэрэлт-Од ...Би 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгүүлэх сайдын тушаал манай суманд гарсан байсан тэгээд уг тушаалын дагуу манай сум ажлын 4 хэсэгт томилогдоод эргүүл шалгалтаар гарсан яг гарах гээд сумын колонк дээр бензин хийх гээд зогсож байтал Б.А гуай ирээд цаснаас өмнө ах нь галын түлээгээ авчихмаар байна гоожин бичүүлэх гэсэн юм тэгэхээр нь би байгаль хамгаалагчид ажлын хэсэгт гарчихсан байгаа одоогоор байгаль хамгаалагчид байхгүй, хоёрдугаарт татварын байцаагч дээр нэхэмжлэл үүсч байж гоожин бичигдэнэ одоогоор татварын байцаагч алга байна эргүүл шалrалт буухаар болъё гэж хэлээд өнгөрч байсан юм... /хх-ийн 43 дугаар хуудас/,

шинжээч Ж.Отгонбуянгийн ...Ш.Гэрэлт-Од байцаагч нь 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 дүгээр тушаал үндэслэн уг актыг гаргасан байсан уг тушаал нь тухайн үед хүчингүй болсон бөгөөд байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалыг мөрдөж байсан ба уг тушаалыг үндэслэн тухайн дүгнэлтийг гаргасан, мод бэлтгэх гэж байгаа хүн нь хэрэглээний мод бэлтгэхдээ сумын засаг даргын тамгын газарт хүсэлт гаргах бөгөөд хүсэлтийг үндэслэн байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг олгоно... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

яллагдагч Б.А ...Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ламиатай цуг 78-79 ТӨA улсын дугаартай Элмуратын портер маркийн тээврийн хэрэгслээр Төв аймаг Ар тосон гэх газар өдөрхөн мод бэлтгээд ачаад явж байтал цагдаа нар ирсэн юм. Би ямар нэгэн гоожин мод бэлтгэх эрхийн бичиг бол аваагүй. Би Гэрэлт-Од байцаагч мод бэлтгэх эрхийн бичиг ирсэн байгаа юу гээд асуутал би эргүүлд явлаа явж ирчхээд таны бэлдсэн модыг шалгаж үзэж байгаад мод бэлтгэх эрхийн бичиг өгье гэж хэлсэн юм. Би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэднэ галын түлээгээ бэлдэх гээд л мод бэлтгэсэн юм. Портер болон цахилгаан хөрөө, нэг ширхэг сүх ашигласан юм. Тухайн үед надад мод бэлтгэх гоожин байгаагүй. Манай төрсөн хүү Элмуратын тээврийн хэрэгсэл байгаа юм. Мэдэхгүй байсан байхаа би гуйж байгаад л аваад явчихсан юм. Цаадах чинь одоо зүрх нь өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан биеийн байдал нь их тааруу байгаа хаана байгаа талаар нь би мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл алга байна мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн маань үнэн... /хх-ийн 31-32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/468 дугаартай эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-69 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 4-08 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай хохирлыг нөхөн төлүүлэх тухай акт /хх-ийн 26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгчээр томилсон Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/, Байгаль Орчин, Аялал Жуучлалын Сайдын Тушаалын хуулбар /хх-ийн 49-54 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.А хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 72-77 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Тосонгийн ар гэх газар Портер маркийн 78-79 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар 4,04 м3 мод бэлтгэн тээвэрлэж ойн санд 1.226.459 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэх нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.А зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.А гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 1.226.459 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн үнэ 1.226.459 /нэг сая хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

 Иймд шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож байгаа ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Азваль нь оногдуулсан таван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

Бусад асуудлын талаар:    

Эрүүгийн 2034000000607 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Г.Одмягмар, А.Элмурат нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай цахилгаан хөрөө, сүх, “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 2.2 метрийн урттай, 16 сантметр диаметртэй, 44 ширхэг 4.04 м3 хуурай мод зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58.900 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 8.400 төгрөгийн үнэ бүхий сүхийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

мөн Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 2.2 метрийн урттай, 16 сантметр диаметртэй, 44 ширхэг 4.04 м3 хуурай модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэн улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч НУ92061219 дугаарын регистртэй, А овгийн А.Э олгохыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 3.986.700 /гурван сая есөн зуун наян зургаан мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч А овгийн Б.А гаргуулан улсын орлогод оруулахыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

  заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Б.А зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А овгийн Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч А овгийн Б.А шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Эрүүгийн 2034000000607 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоолоор цахилгаан хөрөө, сүх, “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 2.2 метрийн урттай, 16 сантметр диаметртэй, 44 ширхэг 4.04 м3 хуурай мод зэргийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг,

            шүүгдэгч А овгийн Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Г.Одмягмар, А.Элмурат нар нь шүүгдэгч Б.А гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58.900 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, 8.400 төгрөгийн үнэ бүхий сүхийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг,

 

мөн хуулийн 1.1-д зааснаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь цагдаагийн тасгийн хашаанд хадгалагдаж байгаа зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн 2.2 метрийн урттай, 16 сантметр диаметртэй, 44 ширхэг 4.04 м3 хуурай модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэн улсын орлогод оруулахыг,

 

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, А овгийн А.Э олгохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HYUNDAI PORTER” маркийн 78-79 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 3.986.700 /гурван сая есөн зуун наян зургаан мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч А овгийн Б.А гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН