Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

 

 

 

 

 

 

 

 

2021              02                26                                                   2021/ШЦТ/64                                     

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Ч.Баднаанямбуу /онлайн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн Н.Б холбогдох эрүүгийн 2034003820593 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, А овгийн Н.Б

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газарт 116/315 дугаартай км шонгийн орчимд 94-96 БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас 48-77 УБР улсын дугаартай хар өнгийн Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 48-77 УБР улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн жолооч А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, А.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А.Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Н.Б:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.   

 

Эрүүгийн 2034003820593 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бямбасүрэн /хх-ийн 16-18 дугаар хуудас/, хохирогч А.Даваасамбуу /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б Догмидмаа /хх-ийн 30-32 дугаар хуудас/, хохирогч А Даваасамбуу /хх-ийн 20-21, 40, 175 дугаар хуудас/, хохирогч А.Норжмоосүрэн /хх-ийн 23-24, 41-42, 173-174 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батцэнгэл /хх-ийн 35, 180-181 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Билгүүн /хх-ийн 37 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Б.Отгон-Эрдэнэ /хх-ийн 177-178 дугаар хуудас/, гэрч Ш.Адъяа /хх-ийн 43-44 дугаар хуудас/, яллагдагч Н.Б /хх-ийн 170 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,   

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6294 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6334 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6345 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6346 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6335 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7058 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7060 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3050 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-96 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12/321 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-109 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13 дугаар хуудас/, Төв аймгийн тойргийн нотариатч Д.Гиймаагийн итгэмжлэл /хх-ийн 28 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-54 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 62 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 112 дугаар хуудас/, А.Гончигсүрэнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124 дүгээр хуудас/, Б.Догмидын иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Норжмоосүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Даваасамбуугийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Билгүүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 125-128 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 129-161 дүгээр хуудас/, Н.Б нь хохирол төлсөн жагсаалт /хх-ийн 184 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 122-123, 182 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

                                                 

Үйл баримт:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газарт 116/315 дугаартай км шонгийн орчимд 94-96 БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас 48-77 УБР улсын дугаартай хар өнгийн Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 48-77 УБР улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн жолооч А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, А.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А.Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газарт 116/315 дугаартай км шонгийн орчимд 94-96 БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан TOYOTA IST маркийн 48-77 УБР улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар тус тээврийн хэрэгслийн жолооч А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, А.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А.Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бямбасүрэнгийн ...Миний нөхөр А.Гончигсүрэн нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн төвөөс Улаанбаатар хотод төрлийн хүн нас барсан учир ажил явдалд оролцох гээд явсан бөгөөд ажил явдалд оролцоод 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Норжмаасүрэнгийн эзэмшлийн хар өнгийн Тоёота ист маркийн машиныг жолоодоод дүү Норжмаасүрэн, ах Даваасамбуу, дүү Цэнгэл, зээ хүү Отгон-Эрдэнэ, Билгүүн нарын хамт хотоос Архангай аймгийн төвийн чиглэлд гарсан юм. Тэгтэл орой 19 цагийн орчимд хотоос Архангай орох замд урдаас ирж явсан машин нь урсгал сөрж мөргөлдөж зам тээврийн осол гарч А Гончигсүрэн нь хэргийн газар дээр нас барсан талаар мэдээ ирсэн. Машинд сууж явсан хүмүүс бүгд их хэмжээний гэмтэлтэй болсон байсан. Миний сонсож мэдсэнээр урдаас ирж явсан машин нь урсгал сөрж орж ирээд осол гаргасан гэсэн. Би гомдолтой байна. Нэхэмжлэлийн талаар цаашид намайг төлөөлж хэрэгт оролцох миний охин Б.Догмидмаа баримт гаргаж өгнө... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

хохирогч А.Даваасамбуугийн ...би өмнө нь болсон хэргийн талаар гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан болохоор надад өөр нэмж хэлэх зүйл алга байна. Би хавирга, уушгины хагалгаанд орсон болохоор тэрнээсээ болоод өвдөлт ихтэй зовиуртай байна. Би энэ хэргийн улмаас өөрт гарсан эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд холбогдох зардлаа өмгөөлөгчөөрөө дамжуулж баримтаар нэхэмжилнэ... /хх-ийн 20 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Догмидмаагийн ...цаашид ээж маань Архангай аймгаас ирж чадахгүй байгаа тул надад итгэмжлэл хийж өгөөд энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар хохирогч тал болон Н.Б нь надад талийгаач аавын 49 хоногийн оршуулгын ажилд зарцуулаарай гэж 3 000 000 төгрөг өгсөн. Би 1 сарын цалин болон оршуулга ажил явдалтай холбоотой зардал гэж тусдаа 1.500.000 төгрөг, нийтдээ 4.500.000 төгрөг авсан болно. Цаашид шаардлагатай нэхэмжлэл зардлын талаар сүүлд нь баримтаар гаргаж өгнө... /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

хохирогч А Даваасамбуугийн ...нэг мэдэхэд би эмнэлэг дээр ухаан орсон. Учир нь би осол болох үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд суудал дээр унтаж явсан. Би осол болохыг өөрийн нүдээр хараагүй. Ослын дараа тархиндаа 1 удаа хагалгаанд орсон. Хавирга хугарч хадуулсан, зүүн гарын шуу хэсгээрээ хугарсан, би хавирга, уушигны хагалгаанд орсон болохоор тэрнээсээ болоод өвдөлт ихтэй зовиуртай байна. Би зам тээврийн ослын дараагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардлаа гаргуулж авсан. Сүүлд дахиад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд Н.Б зүгээс 100.000 төгрөг шилжүүлсэн. Тиймээс одоо надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна... /хх-ийн 20-21, 40, 175 дугаар хуудас/,

хохирогч А.Норжмоосүрэнгийн ...Тухайн үед тээврийн хэрэгслийг манай талийгаач ах А.Гончигсүрэн жолоодож явсан бөгөөд би арын суудлын голд сууж явсан. Төв аймгийн Баянхангай сум өнгөрөөд явж байхад өөдөөс бонго маркийн тээврийн хэрэгсэл замын 2 талд гарсан байдалтай өөдөөс ирж явсан бөгөөд би энэ машин яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд удаагүй байтал хажуугаар зөрөх үедээ гэнэт эсрэг урсгалд орж ирсэн. Тэгээд л би ухаан алдчихсан. Би ухаан ороод харахад миний машин мөргүүлчихсэн талийгаач ах засмал зам дээр ямар нэгэн хөдөлгөөнгүй газар хэвтэж байсан. харин Даваасамбуу ах тэр хавиар хөдлөөд байгаа бололтой харагдаж байсан. харин Отгон-Эрдэнэ над дээр ирээд толгойноос цус гараад байна гэж хэлээд үзүүлж байсан.  Одоогоор би баруун талын булчин хэсэгт 1 удаа хагалгаанд орсон. Баруун гар шуу хэсгээрээ хугарсан, цээж бас хөндүүрлэж байна.  Миний харснаар бол ах 60 орчим км цагийн хурдтай явж байгаа харагдсан. Харин өөдөөс ирж байгаа машин замын 2 талд гараад яваад байсан, хэр их хурдтай ирж мөргөснийг бол мэдэхгүй байна. Одоогоор миний хөл өвдөөд удаан алхаж чадахгүй байна. Өөрөөр бол гайгүй байна. Би өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлаа гаргуулж авмаар байна.  Бас ослын үед эвдэрсэн 48-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хохирлыг нэмж гаргуулж авна. Холбогдох материалаа сүүлд өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргаж өгнө. Би энэ хэрэгт өөрт  учирсан эмчилгээний зардал болон зам тээврийн ослын улмаас эвдэрсэн 48-77 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийнхээ хохирлыг бүрэн гаргуулж авсан. Бид нар 3.000.000 төгрөгөөр авсан ба 2.500.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 750.000 төгрөг өгөх ёстой. Тиймээс цаашид өмгөөлөгчийн зардал болох 3.000.000 төгрөгийг Н.Б нэхэмжилж байна. Би шүүх хуралд оролцох эсэхээ тухайн үед шийдвэрлэнэ.... /хх-ийн 23-24, 41-42, 173-174 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн ...өөдөөс ирж явсан цагаан өнгийн бонго маркийн машин урсгал сөрж орж ирээд буцаад өөрийнхөө урсгалд ороод дахиад өөрийнхөө тэгснээ гэнэт урсгал сөрж ирээд мөргөсөн. Тэгээд бид нар энэ одоо яаж яваад байгаа юм гэж хэлж дуусаагүй байхад мөргөлдсөн. Ослын улмаас жолоо барьж явсан Гончигсүрэн ах газар дээрээ нас барсан. Харин хажууд нь сууж явсан А.Даваасамбуу ах ухаан алдсан...Миний зүүн гарын мах бугалга хэсгээрээ тасарсан, зүүн гуяны ташаан толгойн мах нь тасарсан. Би холбогдох зардлаа сүүлд баримтаар гаргаж өгнө.  Миний тохой, шуу хэсгээр өвдөж байна. Би энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн хохирол гаргуулж аваагүй. Баримт гаргаж өгөх гэхээр надад ямар нэгэн юм алга. Би ганц байсан баримт болох КТГ-ын зургаа А. Норжмоосүрэн эгчийн охин Отгонтуяад өгсөн. Тэд нар хохирлоо гаргуулж авбал надад юм өгнө биз дээ гэж бодож байна. Боломжтой бол энэ хэрэгтэй холбоотойгоор нааш цааш нь явсан зардлуудаа бүгдийг нь л гаргуулж авмаар байна. Би шинжээчийн дүгнэлттэйгээ танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт алга байна. Би Архангай аймагт байгаа болохоор дахиж ирэх боломжгүй. Тиймээс шүүх хуралд суухгүй... /хх-ийн 35, 180-181 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Д.Билгүүний ...талийгаач өвөө Гончигсүрэн засмал замынхаа өөрийнхөө явах хэсгээр явж байсан. Бид нар ачаатай олуулаа явж байсан болохоор хойд 2 амаржин цохиод байсан. Тийм болохоор өвөө нэг их хурдтай явахгүй байсан. Өвөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би хэргийн улмаас эмнэлгээр явж эмчилгээ хийлгүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Өөдөөс  ирж явсан цагаан өнгийн бонго машин эсрэг урсгалаа орж ирснээс болж ийм осол гарлаа гэж бодож байна, Ослын дараа би тэр бонго машины жолоочоос яагаад та гэнэт ороод ирэв гэсэн чинь яахав гэнэт ажиллагааrүй болчихлоо гэж хэлсэн... /хх-ийн 37 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Отгон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Б.Догмидмаагийн ...Би Б.Отгон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байгаа гэдгээ мэдэж байна. Миний төрсөн дүү Б. Золжаргалын хуүхэд Б.Отгон- Эрдэнэ нь Орхон аймгийн 16 дугаар сургуульд 8б ангид суралцдаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд манай гэрт амьдарч байна. Аав Батдэлгэр болон ээж Золжаргал нар нь  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт мал малладаг малчин хүмүүс байгаа юм. Б Отгон-Эрдэнэ нь сүүлийн 2 жил манай гэрт байгаа бөгөөд би төрсөн ээж Б. Золжаргалынх нь төрсөн эгч буюу Б.Отгон-Эрдэнийн нагац эгчийн хувьд хэрэгт насанд хүрээгүй хохирогч Б.Отгон-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэгт оролцож байгаа юм, Дээрх зам тээврийн ослын улмаас Б.Отгон-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Б.Отгон-Эрдэнэ энэ хэрэгт эмчилгээний зардалд 150.000 гаруй төгрөг авсан. Энэ асуудлаас хойш толгой нь үе үе өвдөх болсон тул боломжтой бол гэмтлийн эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр бол нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна... /хх-ийн 177-178 дугаар хуудас/,

гэрч Ш.Адъяагийн ...Би 94-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2020 оны 01 сард Улаанбаатар хотоос худалдаж авсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын эхээр энэ жил манай суманд отроор ирж өвөлжсөн. Дундговь аймгийн харьяа Б гэдэг залууд 18.000.000 төгрөгөөр бодож 6 адуу, 10 эр хонь, 30 эр ямаа, 10 ишигтэй 20 тооны эм ямаа, 30 тооны хургатай хониор зарсан. Дээрх тээврийн хэрэгслийн нэрийг тухайн үедээ шилжүүлж амжаагүй байсан. Одоо миний нэр дээр бүртгэлтэй байгаа боловч надаас худалдаж авсан Б эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй болно... /хх-ийн 43-44 дугаар хуудас/,

яллагдагч Н.Б ...”Намайг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газарт 116\315 дугаартай км шонгийн орчимд 94-96 БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 даахь хэсэг заасан " Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалт зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас 48-77 УБР улсын дугаартай хар өнгийн тоёота ист загварын тээврийн хэрэгслийн жолооч А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, А Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А. Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө нь буюу 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хэрэг болсны дараахан гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаад явж байгаа болно. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг өгсөн болохоо сайн санахгүй байна баримтаа үзэж байгаад мэдэж болно. Би өөрийн гэмт буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа болохоор гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Би бог бод нийлсэн 900 гаруй тооны малтай бөгөөд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багт эхнэр 1 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Мөн надад 2019 онд худалдаж авсан Даюун маркийн мотоцикл, 94-96 БУА улсын дугаартай бонго маркийн тээврийн хэрэгсэл, 5 ханатай гэр, тавилга эд хогшлын хамт байна. Миний эзэмшлийн 94-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ бага зэрэг эвдэрсэн. Гэхдээ миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө болохоор би дээрхи тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гаргуулмааргүй байна. Миний буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарч эрдэнэт хүний амь нас хохирч мөн бусад хүмүүсийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан болохоор би маш их харамсаж, гэмшиж байна... /хх-ийн 170 дугаар хуудас/, гэсэн мэдүүлгүүд, 

 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай ...Талийгаач А.Гончигсүрэнгийн биед өвчүү ясны хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, баруун 4, 5 ,6 ,7 ,8-р хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний хавхлаганы урагдал, уушги няцрал, цээжний хөндийн цус хуралдалт /1000мл/ баруун шилбэний далд хугарал. Дух, цээж, баруун зүүн шуу, сарвуу, баруун шилбэнд зулгаралт, хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... ...Талийгаач А.Гончигсүрэн нь авто осол цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,  

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6294 дугаартай ...Б.Батцэнгэлийн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6334 дугаартай ...Б.Отгон-Эрдэнийн биед баруун чамархайд шарх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6345 дугаартай ...Н.Б биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6346 дугаартай ...С.Отгонмоогийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6335 дугаартай ...Г.Билгүүний биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,  

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7058 дугаартай ...А.Норжмаасүрэнгийн биед баруун 2, 3, 4, зүүн 3, 5-р хавирганы хугарал, баруун богтос ясны хугарал, баруун шилбэнд эдийн дутагдал бүхий шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7060 дугаартай ...А.Даваасамбуугийн биед баруун талын олон хавирганы хугарал, баруун цээжний хөндийн хий шингэн хуралдалт, баруун зулайн дэлбэнгийн тархины эдэд цус хуралт няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн богтос ясны сэртэнгийн хугарал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3050 дугаартай ...шинжилгээний ирүүлсэн 94-96 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны болон тоормосны механизм ажиллаж байна. Тоормосны хүч болон идэвхжилтийг тодорхойлох багажгүй тул тодорхойлох боломжгүй байна... ...Дээрх тээврийн хэрэгслийг засварлаж замын хөдөлгөөнд оролцуулах боломжтой эсэх нь засвар үйлчилгээнд орж, техникийн улсын үзлэгт хамрагдаж цаашид замын хөдөлгөөнд оролцох техникийн шаардлага хангаж байгаа эсэхээс хамаарах тул хариулах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83-96 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 12/321 дугаартай ...“TOYOTA IST” маркийн 48-77 УБР маркийн тээврийн хэрэгслийг 3.759.000 /гурван сая долоон зуун тавин есөн мянга/ төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-109 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13 дугаар хуудас/, Төв аймгийн тойргийн нотариатч Д.Гиймаагийн итгэмжлэл /хх-ийн 28 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-54 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 62 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 112 дугаар хуудас/, А.Гончигсүрэнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 124 дүгээр хуудас/, Б.Догмидын иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Норжмоосүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Даваасамбуугийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Билгүүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 125-128 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 129-161 дүгээр хуудас/, Н.Б нь хохирол төлсөн жагсаалт /хх-ийн 184 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 122-123, 182 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Мөн прокуророос эрүүгийн 2034003820593 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.    

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд эрүүгийн 2034003820593 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Атар 13 гэх газарт 116/315 дугаартай км шонгийн орчимд 94-96 БУА улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орсны улмаас 48-77 УБР улсын дугаартай хар өнгийн Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийг мөргөж улмаар 48-77 УБР улсын дугаартай Тоёота Ист загварын тээврийн хэрэгслийн жолооч А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, А.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А.Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Тэрээр дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Н.Б Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Б болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн А.Гончигсүрэнгийн амь нас хохирч, иргэн А.Даваасамбуугийн эрүүл мэндэд хүнд хохирол, А.Норжмоосүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 22.552.300 /хорин хоёр сая таван зуун тавин хоёр мянга гурван зуу/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Догмидмаад оршуулгын зардал болон бусад зардалд 7.720.400 /долоон сая долоон зуун хорин мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч А.Даваасамбууд эмчилгээний зардал болон бусад зардалд 5.789.490 /таван сая долоон зуун наян есөн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг, хохирогч А.Нормоосүрэнд эмчилгээний зардал болон бусад зардалд 9.042.410 /есөн сая дөчин хоёр мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Догмидмаа, хохирогч А.Даваасамбуу, А.Норжмоосүрэн нар нь тус тусын шүүгдэгч Н.Б хүлээн авсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрдөг ба баримтаар гаргаж өгсөн хохирол төлөгдсөн талаараа шүүхэд хүсэлтээ гаргаж өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

 

Харин хохирогч А.Даваасамбуу, А.Норжмоосүрэн нар нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч Н.Б нь хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иймд хохирогч А.Даваасамбуу, А.Норжмоосүрэн нарыг цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Н.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх  эрхтэйг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас хөнгөн гэмтэл авсан насанд хүрээгүй хохирогч Б.Отгон-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Б.Догмидмаа, иргэний нэхэмжлэгч Б.Батцэнгэл нар болон тэдний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нар нь шүүхийн шатанд болон шүүх хуралдаанд ямар нэг нэхэмжлэх зүйлгүй талаараа өмгөөлөгчөөрөө дамжуулан тайлбар гаргасныг энэ шийтгэх тогтоолд мөн дурдах нь зүйтэй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч болон бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав /3/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034003820593 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Б жолоочийн 971913 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

              36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

                    дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                                тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Н.Б замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Н.Б шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Н.Б  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2034003820593 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А овгийн Н.Б жолоочийн 971913 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай. 

 

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч дугаарын регистртэй, Б овгийн А.Н, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн А.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч А овгийн Н.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай. 

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

             

            9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН