Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 4-р баг, Өгөөмөр, Цэций хороолол, 2 байр, 16 тоотод оршин суух Сартуул овогт Нансалын Насанбэхийн хүсэлттэй,

У.Өлзийбат, Д.Уламнэмэх, С.Шийпэл нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Насанбэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Насанбэх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Насанбэх миний бие нь гэр бүлийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороолол, 7-р байр, 196 тоот 3 өрөө орон сууцыг 2014.08.14-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай “ОСМО” ХХК-аар зуучлуулан иргэн У.Өлзийбатад хөлслүүлсэн билээ. Тус хөлсний орон сууцанд У.Өлзийбат нь эцэг Д.Уламнэмэх, эх Шийпэлийн хамтаар амьдарч байсан. Дээрх иргэд нь хөлслөх гэрээний үүргээ биелүүлэлгүй зугтаан надад 5 сая төгрөгний хохирол учруулсан тул Баянзүрх дүүргийн шүүхэд хандахад хаяг дээрээ оршин суудаггүй нь тогтоогдсон болно. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сард 99879924 тоот утас руу залгахад эцэг Уламнэмэх нь банк дээр байгаа бололтой утсаа аваад нэрээ хэлэхэд таслан дахин авахгүй байсан. Ээж С.Шийпэл нь 99914134 гэсэн утастай. Ах У.Өсөхбаяр 99879973, 99012499.

            Иймд иргэн Уламнэмэхийн Өлзийбат /ТЗ87010571/, Дамдиагийн Уламнэмэх /УХ56022777/ Самдангийн Шийпэл /ТЗ59031865/ нарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоон өгч миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Н.Насанбэх шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Манай гэр бүл Улаанбаатар хотод оршин суудаг байсан бөгөөд ажлын шаардлагаар 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүж ирсэн. Улаанбаатарт байдаг өөрийн өмчлөлийн орон сууцийг хөлслүүлэхээр болж ОСМО ХХК-аар зуучлуулж иргэн Өлзийбатад хөлслүүлсэн.  “ОСМО” ХХК-аар 3 талын гэрээ байгуулагдаж орон сууцаа хөлслүүлсэн боловч “ОСМО” ХХК-нь хариуцлага хүлээхгүй гэсэн. Тухайн зуучилсан компаний ажилтан ажлын хариуцлагагүй байдал гаргаж хөлслүүлэгч этгээд буюу миний биед түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал эд хөрөнгийн хохирол нийт 5.000.000 төгрөгний хохирол учруулсан. Миний бие хохирлоо барагдуулах гэж удаа дараа Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан боловч болоогүй. Иймээс өөрийн оршин сууж байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв. 2016 онд “ОСМО” ХХК-г шүүхэд өгсөн боловч хөлслөгч этгээдийн үүргийг хангах үүрэггүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2017 оны 3 сард хөлслөгч этгээдүүдийн хаягаар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг нь тодорхойгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан. Байгаа утсаар нь холбоо авахад аавынх нь утас холбогдож байгаа. Хамгийн сүүлд 99879973 дугаараар холбоо авахад аав нь байсан бөгөөд байр түрээсэлсэн хүн байна гэхэд утсаа тасалсан. Дахиж утсаа авахгүй байгаа.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2017/05655 дугаартай шүүгчийн захирамж зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Насанбэх нь У.Өлзийбат, Д.Уламнэмэх, С.Шийпэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

У.Өлзийбат, Д.Уламнэмэх, С.Шийпэл нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба тэдгээрийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч У.Өлзийбат, Д.Уламнэмэх, С.Шийпэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Уламнэмэхийн Өлзийбат /ТЗ87010571/, Дамдиагийн Уламнэмэх /УХ56022777/ Самдангийн Шийпэл /ТЗ59031865/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. У.Өлзийбат, Д.Уламнэмэх, С.Шийпэл нарыг эрэн сурвалжилж, тэдгээрийн оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Н.Насанбэх /утас:88113490/-д мэдэгдэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА