Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

 

 

 

 

 

 

 

     2021           03                02                                                2021/ШЦТ/76                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Онон,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г.М  холбогдох эрүүгийн 2134000000043 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын 13 дугаар хэсэгт замчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Г.М

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутагт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.Баатархуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.М:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2134000000043 дугаартай хэрэгт хохирогч Д.Баатархуяг /хх-ийн 4-5  дугаар хуудас/, гэрч Г.Батжавхлан /хх-ийн 6-7 дугаар хуудас/, гэрч Н.Алтантөгс /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Г.М /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, яллагдагч Г.М /хх-ийн 26-27 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр/, хохирогч Д.Баатархуягийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч Г.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 17, 32-36, 39-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цант 1 дүгээр багийн нутагт Д.Баатархуягийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах    

хохирогч Д.Баатархуягийн ...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөөнөөс сумын төв дээр ирсэн юм. Тэгээд сумын төвийн дэлгүүрийн үүдэнд Лхүндэв, Жавхаа, М нартай таарсан чинь Лхүндэв манай гэрт очиж 1 шил архи уух уу? гэсэн юм. Тэгэхээр нь би тэгье гээд бид 4-лээ Лхүндэвийн гэр рүү явсан. Гэрт нь очоод 0,75 литрийн Хараа нэртэй архийг 2 шилийг уусан. Тэгээд архиа уугаад дуусахын алдад М бид хоёр морь ярьж байгаад маргалдсан. Тэгснээ хоёулаа гаръя гээд гэрээс гарсан чинь М миний өмнө гэрээс гараад намайг гэрээс гарах үед гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Тэгтэл миний үүдэн 4 ширхэг шүд унасан. Тэгтэл гэрт байсан хүмүүс гэрээс гарч ирээд салгасан... ...Миний нүүр рүү М цохиж байхыг яг харсан хүн байхгүй. Харин цохисны дараа Лхүндэв, Жавхаа нар гэрээс гарч ирж харсан. Би тухайн үед нэлээн согтолттой байсан... /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

            гэрч Г.Батжавхлангийн ... Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сумын дээр явж байгаад Лхүндэвтэй таарсан. Бид 2 сумын төвийн дэлгүүр орох гэж явж байгаад Баатархуяг, М нартай таарсан. Бид 4-лээ уулзаад 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи аваад Лхүндэвийн гэрт очиж уух гээд явсан. Тэгээд Лхүндэвийн гэрт очиж архиа уусан. Архи уугаад дуусахын алдад Баатархуяг, М хоёр адуу ярьж байгаад маргалдсан. Тэгснээ гэрээс гараад явсан. Араас нь гарсан чинь Баатархуягийн шүдийг М хуга цохисон байсан. Тэгэхээр нь уг хоёрыг салгаад Баатархуягийг гэр рүү нь явуулсан... ...Баатархуягийг М нь гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон гэж байсан. Яг цохих үеийн процессыг би хараагүй... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

            гэрч Н.Алтантөгсийн ...Би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед эхнэрээ ажилд нь хүргэж өгөөд гэр рүүгээ явж байгаад Жавхаатай гэрийнх нь хажууд таарсан юм. Тэгээд бид хоёр юм яриад зогсож байхад Баатархуяг хүрээд ирсэн. Тэгээд бид гурав сумын төвийн дэлгүүр орж архи авах санаатай явж байтал М таарсан. Тэгээд бид дөрөв дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг аваад манай гэрт очиж уусан. Тухайн үед манай гэрт манай 3 хүүхэд байсан. Бид 4 авсан архиа хувааж уугаад архи дуусахын алдад М, Баатархуяг хоёр морь ярьж байгаад хоорондоо муудалцаад тэгээд гэрээс гараад явсан. Гэрийн үүдэнд зодолдоод явчихаар нь би гэрээс гарсан чинь Баатархуягийн амнаас цус гарчихсан үүдэн талын шүднүүд нь уначихсан байсан... ...Баатархуягийг М нь гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон гэж байсан. Яг цохих үеийн процессыг би хараагүй... /хх-ийн 8-9 дугаар хуудас/,

            яллагдагч Г.М ... Би Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлж аж төрдөг юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баян сумын төвд дэлгүүр орох гэж яваад гудамжинд Баатархуяг, Лүндэв, Жавхаа нартай таарсан. Тэгсэн Лүндэв манай гэрт очъё гэсэн. Тэгээд би дэлгүүрээс нэг шил архи аваад тэр гуравтай Лүндэвийн гэрт очоод дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад дуусах гэж байгаад морь мал яриад түүнээс болоод Баатархуяг бид хоёр танайх хурдан морьтой, манайх хурдан морьтой гэх шалтгаанаар маргалдаад Лүндэвийн гэрээс гараад маргалдаж байгаад би Баатархуягийг цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг үйлдсэн юм. Тухайн үед Баатархуяг бид хоёр архи согтууруулах ундаа уусан согтуу байсан болж байгаа үйл явдлыг мэдэх чадвартай байсан... ...хохирогч Баатархуягтай ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй урд нь хэрүүл маргаан болж байгаагүй... /хх-ийн 26-27 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

 

шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай ...Д.Баатархуягийн биед дээд баруун 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүд, дээд 1 дүгээр шүд унасан, дээд уруулын дотор салстанд шарх, дээд урууланд цус хуралт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр/, хохирогч Д.Баатархуягийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч Г.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 17, 32-36, 39-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.М гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г.М нь иргэн Д.Баатархуягийн биед дээд баруун 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүд, дээд 1 дүгээр шүд унасан, дээд уруулын дотор салстанд шарх, дээд урууланд цус хуралт, хамарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн дээд баруун 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүд, дээд 1 дүгээр шүд унасан, дээд уруулын дотор салстанд шарх, дээд урууланд цус хуралт, хамарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Г.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.М нь хохирогч Д.Баатархуягийн биед дээд баруун 1 дүгээр шүд, баруун дээд 2 дугаар шүд, дээд 1 дүгээр шүд унасан, дээд уруулын дотор салстанд шарх, дээд урууланд цус хуралт, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.   

    

Хохирогч Д.Баатархуяг нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба баримтгүйгээр 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.М нэхэмжилдэг ба дээрх хохирлыг шүүгдэгч Г.М нь хавтаст хэргийн 26-27 дугаар хуудаст авагдсан яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн шатанд хохирогч Г.М шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие Г.М 2.500.000 төгрөгийг авсан талаар тэмдэглэсэн мэдэгдэх хуудас  болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж, мөн түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тус тус үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Г.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.М торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Г.М оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.М нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.   

       

Эрүүгийн 2134000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.      

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч Б овгийн Г.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.    

 

5. Эрүүгийн 2134000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.      

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН