| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00854/И |
| Дугаар | 102/ШШ2017/01129 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01129
2017 оны 04 сарын 19 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01129 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин 1 дүгээр баг, Вангийн-Овоо Өл 14 дүгээр гудамж, 6 тоотод оршин суух, Халзан овогт Осорын Батхуяг /РД-ЙР61031612/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд оршин байгаа, Зам тээврийн хөгжлийн төвд холбогдуулан гаргасан,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Зам тээврийн хөгжлийн төв анх байгуулагдахад буюу 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хархорины төлбөр авах цэгийн ахлагчаар тасралтгүй 11 жил 7 сар ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй.
Гэтэл 2016 оны сонгуулийн дараа төвийн захирлаар Р.Буд гэгч хүн томилогдож ирээд бүх ажилчдын тушаалыг хүчингүй болгож бүх хүмүүсийг 2 сар туршилтын хугацаагаар томилсон.
Ингээд туршилтын 2 сарын хугацаа дуусаад О.Батхуягийг туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Иймд О.Батхуягийг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Зам тээврийн хөгжлийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Батхуяг нь Зам тээврийн хөгжлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Батхуягт буцаан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Батхуяг нь Ш.Эрдэнэцэцэгт нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-4 дүгээр хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.Батхуягийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн хөгжлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Батхуягт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |