| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01118/И |
| Дугаар | 102/ШШ2017/01131 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01131
2017 оны 04 сарын 19 өдөр
|
| Дугаар 102/ШШ2017/01131 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 49б-52 тоотод оршин суух, Зэвэг овогт Сэр-Одын Ариунаа /РД-ЧИ82050103/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 3 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, Шавийн боржигон овогт Батсайханы Очирхуяг /РД-НС89092961/-д холбогдуулан гаргасан,
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 6 дугаар бичил хорооллын 6а байрны 159 тоот 2 өрөө орон сууцны албан ёсны өмчлөгч бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Б.Очирхуяггай орон сууц хөлслөх гэрээг 70,000 төгрөгийн барьцаа авч, сарын 550,000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар 1 жилийн хугацаатай байгуулсан.
Гэрээний дагуу хариуцагч тал 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх төлж байсан боловч 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрөө 01 дүгээр сарын 25-ний өдөр төлөх ёстой байсан боловч 02 дугаар сарын 12-нд урьдчилж хэлэлгүй гэнэт нүүж явсан байсан.
Мөн гэрээний 5-д хөлслөгч тал нь орон сууцны түрээсийн төлбөр болон орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр ус, бохир ус, кабель сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр хөлслүүлэгч талд төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч нь 2017 оны 01-02 сарын цахилгааны төлбөр 57,797 төгрөг, мөн хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 47,600 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацааны халуун, хүйтэн ус, дулаан зэрэг ашиглалтын зардал 464,912 төгрөг, төлбөрийг төлөөгүйгээс алданги 50,691 төгрөг нийт 621,000 төгрөгийн өр үүсгэсэн.
Хариуцагч нь усны тоолуур 176,000 төгрөгөөр авч тавьсан тул 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрөөс хасч, мөн барьцаа 70,000 төгрөгийг хасаад үлдэх 29,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд Б.Очирхуягаас орон сууц ашиглалтын зардал 621,000 төгрөг, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 29,000 төгрөгийг нийт 650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Очирхуяг нь миний нэхэмжилсэн 650,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.Очирхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 6 дугаар бичил хорооллын 6А байрны 159 тоот байранд эхний 2 сарын төлбөрөө урьдчилан өгч орсон. Нэхэмжилсэн 650,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах болно.
Иймд хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ариунаа нь хариуцагч Б.Очирхуягаас орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 650,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүсч шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Очирхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 650,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.
Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 10,075 төгрөг, хариуцагч Б.Очирхуягаас 10,075 төгрөгийг тус тус гаргуулан С.Ариунаад буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Б.Очирхуягт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Очирхуягийн, нэхэмжлэлийн шаардлага болох 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор С.Ариунаад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 10,075 төгрөг, хариуцагч Б.Очирхуягаас 10,075 төгрөгийг тус тус гаргуулан С.Ариунаад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД