Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01130

 

       2017 оны 04 сарын 19 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01130

                 Улаанбаатар хот

 

    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд оршин байгаа “Түшээ” Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 34 дүгээр байр, 27 тоотод оршин суух, Маам овогт Максимын Мөнхдэлгэр /РД-ЛЮ87080217/-т холбогдуулан гаргасан,

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 940,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 34 дүгээр байрны 27 тоотод оршин суугч М.Мөнхдэлгэр нь 2014 оны 01 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл нийт 39 сарын СӨХ-ны үйлчилгээний хөлс болох 940,680 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд М.Мөнхдэлгэрээс нийт 940,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Гэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: М.Мөнхдэлгэрийн төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч М.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Мөнхдэлгэр би “Түшээ” СӨХ-ны нэхэмжилсэн 940,680 төгрөгийн 237,500 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 237,500 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 247,430 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 218,250 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.

Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч М.Мөнхдэлгэрээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээний зардалд 940,680 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнхдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 940,680 /есөн зуун дөчин мянга зургаан зуун наян/ төгрөгийн 237,500 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 237,500 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 247,430 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 218,250 хоёр зуун арван найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13,565 төгрөг, хариуцагч М.Мөнхдэлгэрээс 13,565 төгрөгийг тус тус гаргуулан “Түшээ” СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй, “Түшээ” СӨх-д холбогдох иргэний хэргийн хариуцагч М.Мөнхдэлгэрийн, нэхэмжлэлийн шаардлага болох 940,680 /есөн зуун дөчин мянга зургаан зуун наян/ төгрөгийн 237,500 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, 237,500 /хоёр зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 247,430 /хоёр зуун дөчин долоон мянга таван зуун/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 218,250 хоёр зуун арван найман мянга хоёр зуун тавин/ төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13,565 төгрөг, хариуцагч М.Мөнхдэлгэрээс 13,565 төгрөгийг тус тус гаргуулан “Түшээ” СӨХ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

           

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД