Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01145

 

   2017 оны 04 сарын 20 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01145

           Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,   Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, АОС Чулуутын 3-59 тоотод оршин суух, Их тугтан овогт Дэмчигийн Наранхүү /РД-ПЮ67111676/-гийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд оршин байгаа, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан,

          Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

                        Нэхэмжлэгч Д.Наранхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би зүтгүүрийн депод ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь вагон депод шилжин дизельчнээр ажилласан бөгөөд төмөр замын байгууллагад 9 жил ажиллаж байгаа.

Миний бие Вагон заставын бүрэлдэхүүнд Улаанбаатараас-Бээжин, Бээжингээс-Улаанбаатар гэсэн маршрутаар явдаг. Миний найз н.Пагмаа ойролцоогоор 40*20 см-ийн харьцаатай 4 хайрцагтай зүйлийг өгч Замын-Үүдэд хүн тосоод авна гэхээр нь найздаа тус хүргэх зорилгоор авч явсан.

Сайншанд өртөөн дээр Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэргийн төлөөлөгчид миний амралтын өрөөнд орж ачаа бараа байгаа юу гэхээр нь манай найзын Замын-Үүд рүү өгч явуулсан орифлеймийн 4 хайрцагтай зүйл байгаа гэхэд хураагаад авч явсан. Дараа нь аюулгүй бараа гэсэн шинжилгээний дүн гарсан тул намайг дуудаж барааг буцааж өгсөн. Үүнээс үүдэлтэй цагдаагийн байгууллага шалгаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд зөрчилд тооцоогүй юм.

Гэтэл даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101 тоот тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний авч явсан зүйлийн тээврийн зардлыг тооцоход 30 орчим мянган төгрөг болно. Энэхүү зөрчилд шууд ажлаас халах шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Иймд ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Байгууллага нь Д.Наранхүүг ажилд нь эгүүлэн авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         

          Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Наранхүү нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранхүүд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74  дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранхүүд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

                                          ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД