Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 20

 

 

             Н.Д-д холбогдох эрүүгийн

                             хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Батзаяа

өмгөөлөгч Н.Энхжаргал

нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолтой, Н.Д-д холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн  суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн,,,тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж буй М овгийн Нын Д

 

Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн ,,тоотод байх иргэн Ж.Б-гийн гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД телевизор хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн ,, тоотод байх иргэн Ж.Эийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хонины мах, индүү 1 ширхэг эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, хийн плитка 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 369.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

 

Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Ж давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ: “...Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн ,, суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн ,, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 эжил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял эдэлж буй М овгийн Н Д

Яллагдагч Н.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн ,, тоотод байх иргэн Ж.-гийн гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД телевизор хулгайлж, 250.000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн ,, тоотод байх иргэн Ж.Э-гийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хонины мах, индүү 1 ширхэг эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, хийн плитка 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 369.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна.

Тэрээр уг хэргийг үйлдэхээс өмнө буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө А.Ө, Б.О нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, тоотод иргэн Т.А бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, А.Өтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн Э,, тоотод иргэн Н.Уийг хүчиндэхийг завдсан гэмт хэргүүд үйлдэж, эрүүгийн 201303000511 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Н овогтой Дд ял оногдуулсан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 201703000103 дугаартай хэргийг 201303000511 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал яллагдагч Н.Д нь  2017 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн ,,тоотод байх иргэн Ж.Б-гийн гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД телевизор хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 08 дугаар сарын 23-аас 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн ,,тоотод байх иргэн Ж.Э-гийн гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 18 кг хонины мах, индүү 1 ширхэг, эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, хийн плитка 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 369.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна.

 

Дээрх хэрэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө А.Ө, Б.О нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн ,,тоотод иргэн Т.Амарсайханы бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, А.Өтай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Архангай аймгийн ,, тоотод иргэн Н.Уранчимэгийг хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдэд холбогдож, эрүүгийн 201303000511 дугаартай хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

 

Аймгийн прокуророос Н.Дд холбогдох эрүүгийн 201703000103 дугаартай хэргийг эрүүгийн 201303000511 дугаартай хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т  шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэхээр заасан.

 

Н.Дгийн  шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн хэрэг, шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн нь оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болохгүй хэдий ч түүний шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн хэрэгт оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай хэрхэн нэмж нэгтгэх талаар хуулийн зохицуулалтгүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэхэд эргэлзээ үүсч байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үүднээс  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4.2, 14.1 дүгээр зүйлийн 1.5, 14.13 дугаар зүйлийн 10.1, 10.2-д заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас

                                                   

                                                             ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

2.  Хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Дг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

3. Яллагдагч Н.Дг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд авчрахыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт, яллагдагч Н.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар түүний гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Батцэрэнд тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

В.ЦЭЦЭНБИЛЭГ