Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01181

 

     2017 оны 04 сарын 24 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01181

              Улаанбаатар хот

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 50А-87 тоотод оршин суух, Боржигон овогт Төмөр-Очирын Гантуяа /РД-ЙЮ85091549/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, К-105 дугаар байр, 25 тоотод оршин суух, Сармай овогт Лхагвасүрэнгийн Насанжаргал /РД-ЙЭ85011739/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Л.Насанжаргалын хүсэлтээр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, мөн өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Зээлийн гэрээний тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зөвхөн 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдсэнийг нь өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ.

Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөгийг Л.Насанжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Гантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Очирхуяг нь миний нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Л.Насанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Гантуяагийн нэхэмжилж буй 3,500,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ. 

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гантуяа нь хариуцагч Л.Насанжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,500 төгрөг, хариуцагч Л.Насанжаргалаас 35,500 төгрөгийг тус тус гаргуулан Т.Гантуяад буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Т.Гантуяагийн нэхэмжлэлтэй, Л.Насанжаргалд холбогдох иргэний хэргийн хариуцагч Л.Насанжаргалын, нэхэмжлэлийн шаардлага болох 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор Т.Гантуяад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,500 төгрөг, хариуцагч Л.Насанжаргалаас 35,500 төгрөгийг тус тус гаргуулан Т.Гантуяад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай

 

 

            

                                ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД