| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0112/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/116 |
| Огноо | 2021-04-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2138000000113 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хүрэн шугуй” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **************хавсарч унагаан хөл дээр дэвсэж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясанд хугарал, баруун тахилзуур болон шилбэ ясанд цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хүрэн шугуй” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **************хавсарч унагаан хөл дээр дэвсэж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясанд хугарал, баруун тахилзуур болон шилбэ ясанд цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000113 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ванчин-Эрдэнэ ахтай маргалдсан. Маргалдсан шалтгаан нь малын асуудлаас болж маргалдсан. Бид хоёр гадаа гараад заамдалцаж аваад ноцолдсон. Ноцолдож байхдаа би хөлөнд нь хүрчих шиг болсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************намайг гэрээс гараад явж байхад араас гарч ирээд намайг хавсарч унагаагаад миний хөл рүү дэвсээд байсан. Би тэгэхээр нь миний хөл эвгүй болчихлоо. Чи намайг зүгээр байхад яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл **************миний дээр гарчхаад дээлний захаар миний хоолойг боох гэж ноцолдож байтал Адраа гэдэг залуу миний дээрээс **************татаж буулгасан. Тэгтэл **************машин руу гүйж очоод энэ муу өвгөнийг дутуу орхиод яахав, нэг мөсөн гүйцээчихье гээд машинаа асаагаад давхихад нь Адраа гэдэг залуу машиныг зогсоож **************машинаас татаж буулгаж аюулгүй болгосон. Намайг хавсарч унагааж байгаад миний хөл дээрээс дэвссэн юм...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15, 80-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрт хэсэг сууж байгаад гэрээс гартал Ванчин-Эрдэнэ ах газар хэвтчихсэн. Сэлэнгэ гэдэг залуу дээр нь гарчихсан Ванчин-Эрдэнэ ахын хоолойг нь боогоод энэ муу пистаг дутуу орхиод яахав, гүйцээгээд дайраад алчихъя гээд сууж байхаар нь би тухайн Сэлэнгэ гэх залууг Ванчин ахын дээрээс татаад босгосон чинь тухайн залуу машин руугаа гүйж ороод энэ муу пистаг дутуу орхиод яахав, гүйцээгээд дайраад алчихъя гээд машинаа хөдлөх гэхээр нь би машины хаалганаас тас зуурч барьж авсан чинь намайг чирээд давхисан...Ванчин-Эрдэнэ ахаас та яагаад хэвтээд байгаа юм гэж асуухад миний хөл хугарчих шиг боллоо. Энэ Сэлэнгэ намайг хавсарч унагааж байгаад дэвсчихлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21, 27-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ванчин-Эрдэнэ гэрээс гараад явсан. Араас нь **************гарсан. Би тэр хоёрын араас нь гараад хартал **************Вачин-Эрдэнэ гуайг унагаад хөл дээр нь дэвсэн гээд газар шороотой хутгаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************гэр дотор хүмүүс рүү агсрах маягтай өдөөд, хүмүүсийг зүгээр суулгахгүй байсан. Тэгснээ Ванчин-Эрдэнэ гэдэг хүнтэй гэрээс гараад явсан. Би гэрт сууж байгаад хэсэг хугацааны дараа гэрээс гарсан. Тэгтэл гэрийн гадаа Ванчин-Эрдэнэ, **************хоёр хоорондоо барилцаж аваад бие биенийгээ түлхээд байсан. Би тэгээд 00 орчхоод буцаад эргээд иртэл Ванчин-Эрдэнийг **************хавсарч унагаагаад, ямар ч байсан дэвсэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М Батмөнхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай:
Хохирогч **************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 70-71-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Малын А дансны хуулбар (хх-ийн 59-69-р хуудас),
2,500,000 төгрөгийн бэлэн мөнгө өгсөн тухай баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000113 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хүрэн шугуй” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр **************хавсарч унагаан хөл дээр дэвсэж эрүүл мэндэд нь баруун тахилзуур ясанд хугарал, баруун тахилзуур болон шилбэ ясанд цууралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч **************(хх-ийн 15, 80-р хуудас), гэрч **************(хх-ийн 20-21, 27-р хуудас), гэрч **************(хх-ийн 23-р хуудас), гэрч **************(хх-ийн 29-30-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт (хх-ийн 34-р хуудас),
Хохирогч **************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 70-71-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.**************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд 6,250,000 төгрөгийн хохирлоос 2,500,000 төгрөгийг өгсөн болох нь 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн бэлэн мөнгө өгсөн тухай баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 3,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч **************олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.**************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч **************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч **************нь 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч 3,750,000 (гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч **************олгосугай.
5. Эрүүгийн 2138000000113 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР