Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01227

 

2017 оны 04 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/01227

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Алтанбулаг ХХК-ийн хашаанд оршин суух, Сартуул овогт Доржийн Наранчимэг /РД-ИЭ62031861/-ийн

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Наранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1983 онд Хүнсний техник мэргэжлийн сургууль төгсөөд Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт нормчиноор томилогдон ажилласан. 1994 онд үйлдвэр дампуурч биднээр мэргэжлийн бус ажил хийлгэж байгаад ажлаас чөлөөлсөн.

            Ингэхдээ хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаалыг бичээд, ажлаас гарсан тушаал бичээгүй байна.

            Үүний улмаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй болсон.

            Иймд намайг 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

           

            Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, хүсэлт гаргагч Д.Наранчимэгийн  ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Наранчимэг, Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь түүний тайлбар, 074420 тоот хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны А/74 тоот архивын лавлагаа, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Улиастай хот дахь мах боловсруулах үйлдвэрийн 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаал, мөн үйлдвэрийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 103, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 97, 1991 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 43, 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалууд, гэрч С.Даваасүрэн, У.Гантөмөр нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-1, 4-10, 19-20 дугаар хуудас/

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Доржийн Наранчимэг /РД-ИЭ62031861/-ийг Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Доржийн Наранчимэг /РД-ИЭ62031861/-ийг Завхан аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД