Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/197

 

 

 

 

 

   2020             05               29                                                  2020/ШЦТ/197                                         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат, 

улсын яллагч  П.Даваасүрэн,

шүүгдэгч, хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч, хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Г.Г, Б овгийн Б.С нарт холбогдох эрүүгийн 1934010030498 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Макс Рөүд ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овгийн Г.Г

  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1999 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Б.С

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Яллагдагч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 13 дугаар байрны 113 тоотод 2019 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө иргэн Б.С зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 13 дугаар байрны 113 тоотод 2019 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих иргэн Г.Г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С:

...Согтуу байсан болохоор маргалдаад зодолдсон, анх Г чи гээд хэлсэн чинь чи намайг чи гэлээ гээд цохисон. Бид 2 ноцолдож байхдаа тэр гэрийн эд зүйлийг нураасан, тэр архины шилийг холдуулах зорилгоор шидсэн чинь цонх оносон, ширээ сандлыг ноцолдох явцад эвдсэн, айлд учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй шүүхийн шийдвэр гарсны дараа төлье гэж бодсон, миний буруу... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г:

...эмчилгээний зардлыг төлүүлэх, цалингаа нөхөж авмаар байна. Цалин 2, 3 сарын мөнгө 3-4 сая төгрөг. Эмчилгээний зардал 2 сая гаран төгрөг байгаа. Хагалгаанд орсон 1 сая 800 болсон... гэж,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С:

...2019оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө архи уусан үедээ хэрэлдэж зодолдсон. Надад хөнгөн гэмтэл учирсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, миний толгой, тохой, уруул руу цохисон... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034001550120 дугаартай хэрэгт хохирогч Г.Г /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, хохирогч Б.С /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганхуяг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Э.Чингүүнбаяр /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Н.Ариунбаатар /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Б.С /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Х.Баярхүү /хх-ийн 23, 24, 195 дугаар хуудас/, гэрч Г.Номинцэцэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ө.Бат-Оргил /хх-ийн 26-27 дугаар хуудас/, яллагдагч Б.С /хх-ийн 106-107 дугаар хуудас/, яллагдагч Г.Г /хх-ийн 113-114, 193-194 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №761 дугаартай ...Г.Г биед баруун өвдөгөнд шарх, доод уруулын салстанд шарх, дух, хамарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №26 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №766 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6148 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6146 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6147 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №144 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №19/67 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 85-89 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,  гэрч Баярхүүтэй Г.Г чатаар харьцсан талаар гэрэл зургаар бэхжүүлж авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Г.Г яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-30 дугаар хуудас/, хохирогч Г.Г өвчний түүх /хх-ийн 40-50 дугаар хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 59, 66, 72 дугаар хуудас/, “Макс Рөүд” ХХК-аас гаргасан Г.Г цалингийн тодорхойлолт /хх-ийн 166 дугаар хуудас/, Г.Г нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь /хх-ийн 167 дугаар хуудас/, Г.Г эмнэлэгт хэвтсэн, эмчилгээнд явсан, эм авсан зардлын баримтууд /хх-ийн 168-171 дүгээр хуудас/,  шүүгдэгч Г.Г, Б.С нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 116-124 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.       

     

Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 13 дугаар байрны 113 тоотод иргэн Б.С зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 13 дугаар байрны 113 тоотод заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн, иргэн Г.Г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Г “...бид 3 архиа уугаад байж байтал С надад хандаж чи миний охин, эхнэр хоёрыг хүчиндсэн чамайг Ууганаа гэдэг биз дээ гээд намайг гараа раа хамар руу цохисон. Тэгээд хамраас цус тогтохгүй байж байтал намайг дахиж цохиод бид 2 ноцолдож С нь миний дээр гарсан. Тэр үед Баяраа орон дээр унтаж байсан. Тэгээд би Баярааг энэ хүн чинь намайг аллаа гээд орилоход Баяраа сэрээд С битгий гээд хоритол С гал тогооны шүүгээ онгойлгоод заазуур бариад чамайг ална гээд над руу дайрсан. Тэгээд намайг хутгаар цохиж баруун хөлийн гуян дээр хутгаар зүссэн. Тэгээд Баяраа заазуурыг нь булааж аваад хутгыг нь нуутал С гэх хүн нь газарт байсан ганж аваад над руу шидсэн. Тэгээд би булттал цонх онож цонх хагалсан. Тэгээд гэрийн эд тавилга гэх зүйлүүдийг бусниулсан. Баяраа салгаад хориод байж байтал гаднаас цагдаа орж ирсэн... ...С нь архи уусан болохоор хүнтэй андуураад над руу дайраад байсан. Би хүнтэй андуурсан л гэж бодож байна. Над руу чамайг Ууганаа гэдэг биз дээ гээд л дайраад байсан... ...Миний хамар мурийсан, дух нүүрний хэсэгт хавдсан, хөлний баруун хэсэгт хутгаар зүсүүлсэн байна... ... Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна бас гэрт эвдэрсэн эд зүйлүүдийг нэхэмжилж байна... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

хохирогч Б.С ...Г надад ахархах яриатай, ярианы өнгө аяс нь дарамтлах хандлагатай болсон. Тэгээд намайг зүүн гараа раа шанаа руу цохисон. Тэгээд би босч ирээд Г цохих гэтэл Г миний хоолойг боосон. Тэгээд бид 2 харилцан цохилцоход ширээ болон сандал эвдэрсэн. Тэгээд арай гайгүй болоод ярилцаж сууж байгаад Г ууж байсан архины шилээрээ миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд миний уур хүрээд зүүн гараа раа хамар руу нь цохисон. Тэгээд над руу дайраад байхаар нь би шүүгээний нүдэн дотор байсан гарт таарсан нэг зүйлийг аваад урдуураа өөрийгөө хамгаалах гээд савсан. Яг юу авсан талаараа би санахгүй байна. Тэгээд надаас холдонгуут нь гартаа барьж байсан архины шилийг нь булааж аваад шидэхэд цонх хагарсан. Тэгээд Баярхүү сэрээд бид хоёрыг салгасан... ...Бид хоёр харилцан цохилцож өөрийгөө хамгаалах зорилгоор цохисон. Би заазуураар зүссэн талаараа бол мэдэхгүй байна... ...Тэгээд миний цээж хүзүү улаалттай болсон байсан... ...Би гомдолтой байна. Надад эмнэлэгт үзүүлэх мөнгө байхгүй тэр мөнгийг нэхэмжилж байна... ...Би хурц иртэй зүйл бариагүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ганхуягийн ...Одоо эхнэр нэг хүүхдийн хамт хамтран амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 30-нд болсон хэргээс шалтгаалан эмчилгээ хийлгүүлж байгаа... ...Баруун хөлийн хөлний холбоос тасарсан гээд хагалгаанд орсон. Тэгээд хамарны яс мурийсан гээд эмч хэлсэн... ...Би гомдолтой байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч Н.Ариунбаатар ...Намайг байхад тэр хоёр маргалдсан зүйл байхгүй хоорондоо найрсаг, юм яриад л байж байсан... ...Би Г гэх хүнийг танихгүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баяраа бид хэдийг танилцуулсан юм... ... Чингүүнбаяр бид хоёрыг гараад явахад зүгээр байсан бид хоёртой гар бариад л үлдсэн... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

гэрч Х.Баярхүүгийн ...шөнө Г намайг сэрээ рээ босоод ир найз чинь аллаа гээд орилсон. Тэгээд сэртэл С, Г хөлийг хутгаар зүсчихсэн, цус гараад байж байсан. Тэгээд тэр хоёр ноцолдохоор нь би салгасан. Тэгээд байж байтал цагдаа ирээд явсан. Би архи ууж байгаад унтчихсан байсан. Тэгээд сэртэл Чингүүнбаяр, Ариунбаатар хоёр байхгүй байсан... /хх-ийн 23 дугаар хуудас/,

...Намайг сэрэхэд С, Г 2 ноцолдоод бие биенийгээ заамдаад зогсож байсан. Би тэр 2 салгатал Г надад хандан танай найз намайг заазуурдчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би С, Г хөлийг заазуурдсан юм байна гэж ойлгосон. Тэгээд С надад хандан Г намайг архины шилээр цохисон. Тэгээд архины шилийг нь аваад шидтэл цонх хагарчихлаа гэж надад хэлсэн... ...Намайг сэрэхэд тэр 2 хоорондоо ноцолдож бие биенийгээ хоолойгоор нь боосон байдалтай байж байсан... ...Намайг сэрэхэд гэрт байсан эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Тэр 2 муудалцаж байх хоорондоо тийм болгосон байх... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

...гэнэт цонх хагарах чимээнээр цочиж сэрсэн ба Г, С нар нь хоорондоо ноцолдож байсан ба Г нүүр нь хавдсан гуянаас нь цус гарчихсан байсан ба Г намайг С заазуурдчихлаа гэж байсан. Би тухайн үед юугаар гуяыг нь зүссэн талаар харж чадаагүй, Г дух, хамар нь их хавдсан байдалтай байсан... ...Намайг цонх хагарах чимээнээр сэрэхэд Г, С нар нь хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Би яаж цохиж зодсон талаар хараагүй намайг унтаж байх хойгуур цохиж зодолдсон... ...Би тухайн үед шалаар гэрийн эд хогшил хөглөрсөн байсан болохоор хутга заазуур олж харах сөхөөгүй байсан. Г, С намайг заазуураар зүсчихлээ гэж хэлэхээр нь би С, Г заазуурдсан юм байна гэж бодсон... ...Намайг сэрээд харахад Г  баруун талын гуя нь зүсэгдсэн байсан ба өөр газар зүсэгдсэн зүйл байхгүй байсан... ...Би С, Г яагаад зүссэн талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед бид гурав согтуу байсан... /хх-ийн 195 дугаар хуудас/, 

гэрч Ө.Бат-Оргилийн ...би анхны тусламж үзүүлсэн. Анх оёдол тавьж тусламж үзүүлсэн... ...Г.Г баруун хөлийн зүсэгдсэн шарх байсан... ...Иргэн Г.Г нь 2 цагдаагийн хамт орж ирсэн байсан. Өвдөгний үеэр нугарч тэнийж шархаар өвдөлттэй доголж алхаж байсан... ...Иргэн Г.Г биед анхны үзлэгээр шалгаж үзэхэд булчин тасарсан зүйл ажиглагдаагүй. Харин хөлний булчин их хэмжээгээр тасарсан бол анхны тусламжаар мэдэгдэнэ. Харин бага хэмжээгээр хэсэг газар тасарсан бол анхны тусламжаар мэдэгдэхгүй. Үүнийг нарийн мэргэжлийн эмчээр үзүүлж, зураг авахуулж байж мэдэгдэнэ... /хх-ийн 27 дугаар хуудас/,

яллагдагч Б.С ...Г надад уурлаад надад хүчингийн хэргийн талаар юм яриад байсан. Тэгээд орны цаад талд сууж байтал баруун гараа раа миний шанаа руу цохисон. Тэгээд би босож ирээд цохих гэтэл миний дээрээс дараад намайг боосон. Тэгээд би нүүр рүү цохиж доороос нь босоод бид 2 нэлээн ноцолдсон. Тэгээд салаад эвлэрээд сууж байтал Г ууж байсан архины шилээрээ миний толгой руу 4-5 удаа цохисон. Тэгээд миний толгойн хэсэг газар шалбараад хавдсан байсан. Тэгээд би айж байгаад ард байсан шүүгээнээс гарт таарсан модон эд зүйлээр өөрийгөө хамгаалж өмнүүрээ савчсан. Тэгээд гарт нь байсан архины шилийг булааж аваад холдуулах гээд шидтэл цонх хагарсан. Тэгээд Баярхүү сэрээд бид 2-ийг салгаад байж байтал Г миний хөлөөс цус гараад байна. Танай дүү С намайг шаачихсан байна гээд орилоод байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Тэгээд Төв аймгийн нэгдсэн эмнэлэг орж Г хөлөнд оёо тавиулсан. Бас Г маргааш ирж боолт хийлгээрэй гэж хэлж байсан... ...Ариунбаатар Г.Г цохисон зүйл байхгүй... ...Бид 2 ноцолдож байх хооронд л эвдэрч гэмтсэн байх... ...Би үзүүртэй иртэй зүйл барисан зүйл байхгүй. Г миний хөлөөс цус гарч байна чи заазуураар цохисон гэж хэлж байсан... /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

яллагдагч Г.Г ...миний хамраас цус гараад цайвар цэнхэр өнгөтэй буйдан дээр сууж байтал С нь намайг нэг гараа раа миний хамар руу цохиод авсан. Тэгээд би чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, гээд асуутал чамайг Ууганаа гэдэг биз дээ чи миний эхнэр хүүхдийг хүчиндсэн биз дээ гээд миний дээр гараад 2 гараа раа миний нүүр рүү цохиж эхэлсэн. Тэгээд би Баярхүүг унтаж байхаар нь орилж сэрээсэн. Тэгээд Баярхүү босож ирээд С хориглосон. Хориглоод цааш нь түлхэхэд хананд өлгөөтэй байсан зурагт хөдөлж газарт унасан. Тэгээд чи айлын эд зүйл эвдчихлээ хүн алах гээ юу гээд Баярхүү С хандан тэгж хэлсэн. Тэгээд би мөн С чи хүн андуураад байна ш дээ намайг Ууганаа гэдэггүй чи хүн андуураад байгаа юм уу гэж хэлсэн. Тэгээд С чи худлаа яриад байна гээд гал тогооны шүүгээ ухсан. Тэгээд гал тогооны шүүгээнээс С мах хэрчдэг мөнгөлөг өнгөтэй модон иштэй заазуур гаргаж ирээд над руу дайрсан. Тэгээд Баярхүү хорих хооронд заазуураа миний баруун талын хөлний өвдгөн тус газар цохисон. Тэгээд цус гараад би буйдан дээр хөлөө бариад байж байтал гурилын ганж аваад надруу шидсэн. Тэгээд намайг онолгүй өрөөний цонх онож хагарсан... ...Би шүүх эмнэлгийн шинжээчид үзүүлэхээр очиход шинжээч эмч Б.Ганболор Улаанбаатар хот ГССҮТ-ийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “МЕД ТРАУМА” эмнэлэгт очиж толгойн зураг авахуул гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр толгойн зураг авахуулаад өвдөгнөөс цус гараад тогтохгүй байна гэж хэлэхэд эмнэлгийн эмч манай 4 давхарт манай салбар байдаг юм, тэнд хэвт гэж хэлсэн. Тэгээд эмчид үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай гээд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хагалгаанд орсон. Тэгээд МЕД ТРАУМА эмнэлгээс 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хагалгаанд орсон. Тэгээд МЕД ТРАУМА эмнэлэгээс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эмнэлгээс гарсан. Одоо Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт боолтоо цэвэрлүүлж гэрээр эмчилгээ хийлгэж байна. Миний биеийн байдал өвдөг хөдлөхгүй хол газар алхаж чадахгүй байна... /хх-ийн 113-114 дугаар хуудас/,

...гэнэт С намайг чи Ууганаа биз дээ чи миний эхнэр хүүхдийг хүчиндсэн биз дээ гээд дайраад байсан ба миний хамран тус газар цохиход цус гараад тогтоох гэтэл С намайг орон дээр түлхэж унагаагаад дээрээс нүүрэн тус газар удаа дараа гараа раа цохиж эхэлсэн ба Баярхүүг дуудсан. Баярхүү босож ирээд С бид хоёрыг салгаад байж байтал С шүүгээ ухаж байгаад заазуур гаргаж ирээд Баярхүүгийн хажуугаар гарч ирээд миний баруун хөлний өвдөг тус газар 1 удаа заазуураар цохиж зүсэхэд Баярхүү, С байсан заазуурыг булааж аваад нуусан. Нуухдаа заазууран дээр тогтсон байсан цусыг болон бусад зүйлийг юмаар арчаад байсан ба заазуу раа цааш аваад нуух шиг болсон... ...Намайг С нь хүнтэй андуураад заазуураар баруун хөлийн гуяан тус газар нэг удаа зүссэн... ...С дахиад газраас ганжин аваад чи худлаа яриад байна. Би чиний үнэнийг хэлүүлнэ гээд ганжингаа шидтэл миний хажуугаар гараад цонх оноод хагалсан... ...Би С гэх хүнийг таньдаггүй байсан ба эхнэр хүүхдийн ч танихгүй ба С гэнэт намайг чи миний эхнэр хүүхдийг хүчиндсэн гэж худлаа яриад над руу дайрч эхэлсэн... /хх-ийн 193-194 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №761 дугаартай ...Г.Г биед баруун өвдөгөнд шарх, доод уруулын салстанд шарх, дух, хамарт зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №26 дугаартай ...Г.Г биед баруун өвдөгний булчин тасарсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №766 дугаартай ...Б.С биед дээд уруулын салстанд шарх, дух, баруун тохойд зулгаралт, зүүн шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6148 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Б” гэсэн хаягтай цуснаас 1,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6146 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “С” гэсэн хаягтай цуснаас 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1,8 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэг хамаарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №6147 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн “Г” гэсэн хаягтай цуснаас 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1, промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэг хамаарсан... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/

шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №144 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн заазуурнаас гарын мөр илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 78-80 дугаар хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №19/67 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 85-89 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,  гэрч Баярхүүтэй Г.Г чатаар харьцсан талаар гэрэл зургаар бэхжүүлж авсан тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Г.Г яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-30 дугаар хуудас/, хохирогч Г.Г өвчний түүх /хх-ийн 40-50 дугаар хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 59, 66, 72 дугаар хуудас/, “Макс Рөүд” ХХК-аас гаргасан Г.Г цалингийн тодорхойлолт /хх-ийн 166 дугаар хуудас/, Г.Г нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хувь /хх-ийн 167 дугаар хуудас/, Г.Г эмнэлэгт хэвтсэн, эмчилгээнд явсан, эм авсан зардлын баримтууд /хх-ийн 168-171 дүгээр хуудас/,  шүүгдэгч Г.Г, Б.С нарын  хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 116-124 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г иргэн Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь,

 

Шүүгдэгч Б.С заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн, иргэн Г.Г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг гар, хөлөөрөө эсхүл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх эд зүйл болох зэвсгээр цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, шүүгдэгч нар нь өөрсдөө энэ үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хөнгөн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн зодож цохисон, зэвсэг хэрэглэн учруулсан хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хөнгөн, хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой тул шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

 

шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Мөн шүүгдэгч Г.Г, Б.С нар болон тэдний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ц.Хүрэлбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Г иргэн Б.С эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б.С иргэн Г.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С биед дээд уруулын салстанд шарх, дух, баруун тохойд зулгаралт, зүүн шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол,

 

шүүгдэгч Б.С гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г биед баруун өвдөгний булчин тасарсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Г.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 2.150.590 /хоёр сая нэг зуун тавин мянга таван зуун ерэн мянга/ төгрөг, эд хөрөнгийн хохирол 1.467.500 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга таван зуун мянга/ төгрөг нийт 3.624.090 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга ерэн/ төгрөг нэхэмжилдэг ба шүүгдэгч Б.С нь дээрх хохирлыг барагдуулаагүй болно.

 

Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд баримтаар эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг шүүгдэгч Г.Г нэхэмжлээгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.С нийт 3.624090 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга ерэн/ төгрөгийг гаргуулж хохирогч НЮ84033076 дугаарын регистртэй, Ш овгийн Г.Г олгох нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Г.Г нь шүүгдэгч Б.С 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 2020 оны 04 дүгээр сарыг дуустлах хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилдэг бөгөөд дээрх шаардлагатай холбоотой баримтууд хавтас хэрэгт авагдсан хэдий ч нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал хохирогч Г.Г 0410809 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2019 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудын цалин олгогдсон гэж бичигдсэн байгаа боловч уг төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын байцаагч шалгаж гарын үсэг зуран баталгаажуулаагүй, мөн 10 дугаар сард цалингаа бүтнээр авсан, 11 дүгээр сард 320.000 төгрөг авсан байхаар харагдаж байна.

Түүнчлэн “Макс Рөүд” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/212 дугаар албан бичигт хохирогч Г.Г тус компанид гагнуурчны албан тушаалд 2017 оноос эхлэн тогтвор сууршилтай ажиллаж байгаа гэж тодорхойлсон боловч хавтас хэргийн 167 дугаар хуудсанд авагдсан хохирогч Г.Г 0410809 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2017 онд тус компанид гагнуурчнаар ажилд орсон тушаал бичигдээгүй, цаашилбал 2018 оны 04 дүгээр сарын 05-ны ХАГ-018/18 дугаар тушаалаар “Өндөр Алтайн зам” ХХК-д гагнуурчнаар ажилд орж ажиллаж байсан нөхцөл байдал үүсч байна.

 

Энэ бүгдээс үзэхэд дээрх нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна гэж шүүх үзлээ.

 

Иймд хохирогч Г.Г ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б.С Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Г, Б.С нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүрэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Г.Г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Б.С таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Г.Г, Б.С нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,

 

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Эрүүгийн 1934010030498 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Г, Б.С нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Г, Б.С нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн бариултай заазуурыг устгаж, эд мөрийн баримт устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

         шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

   36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

          зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

    удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Б.С хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Ш овгийн Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Б овгийн Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, Б.С нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Г.Г, Б.С нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.    

  

5. Эрүүгийн 1934010030498 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Г, Б.С нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн бариултай заазуурыг устгаж, эд мөрийн баримт устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.С 3.624.090 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга ер/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш овгийн Г.Г олгосугай.

 

            8. Хохирогч Ш овгийн Г.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Б овгийн Б.С Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, Б.С нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.      

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г, Б.С нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН